Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт” | Эшлэл 152

Хүмүүсийн дундах Бурханы ажлыг хүнээс салгах аргагүй, учир нь хүн энэ ажлын бай бөгөөд, Бурханы бүтээл дотроос Бурханд гэрчлэл хийж чадах цорын ганц бүтээл юм. Хүний амьдрал болон хүний бүх үйл ажиллагааг Бурханаас салгах аргагүй, бүгд Бурханы гарт захирагддаг бөгөөд ямар ч хүн Бурханаас тусгаар орших боломжгүй гэж хэлж болох юм. Энэ үнэн тул үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бурханы хийж байгаа бүхэн хүн төрөлхтний тусын тулд мөн Сатаны ов мэхийн эсрэг чиглэгдсэн байдаг. Хүнд хэрэгтэй бүхэн Бурханаас ирдэг, Бурхан бол хүний амийн эх сурвалж. Тиймээс хүн Бурханаас салж чадахгүй. Цаашлаад Бурханд ч хүнээс салах санаа ерөөс байхгүй. Бурханы хийдэг ажил бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд Түүний бодол санаа үргэлжид сайн байдаг. Тэгвэл хүний хувьд, Бурханы ажил, Бурханы бодол санааны (өөрөөр хэлбэл Бурханы хүсэл) аль аль нь хүний танин мэдвэл зохих “үзэгдэл” юм. Ийм үзэгдэл нь мөн л Бурханы удирдлага бөгөөд хүний хийж чадахгүй ажил билээ. Өөрийн ажлын явцад Бурханы хүнд тавьсан шаардлагыг хүний “хэрэгжүүлэлт” хэмээнэ. Үзэгдэл бол Бурханы Өөрийнх нь ажил буюу хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл эсвэл Түүний ажлын зорилго, ач холбогдол билээ. Үзэгдлийг мөн удирдлагын нэг хэсэг гэж болно, учир нь энэ удирдлага нь Бурханы ажил бөгөөд хүнд чиглэгдсэн байдаг, энэ нь хүмүүсийн дунд Бурханы хийдэг ажил гэсэн үг юм. Энэ ажил бол хүн Бурханыг мэдэж авах зам болон нотолгоо бөгөөд хүний хувьд туйлын чухал. Хэрвээ Бурханы ажлын талаарх мэдлэгт анхаарлаа хандуулахын оронд хүмүүс, Бурханд итгэх итгэлийн тухай номлол болоод чухал биш аар саар зүйлсэд анхаарлаа хандуулбал тэд Бурханыг ерөөс таньж мэдэхгүйгээс гадна Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Бурханы ажил нь Бурханы талаарх хүний мэдлэгт асар тустай бөгөөд үүнийг үзэгдэл хэмээдэг. Эдгээр үзэгдэл бол Бурханы ажил, Бурханы хүсэл, түүнчлэн Бурханы ажлын зорилго болон ач холбогдол; эдгээр нь хүнд тустай. Хэрэгжүүлэлт гэдэг нь хүний хийх ёстой зүйл, Бурханыг дагадаг бүтээл бүрийн хийвэл зохих зүйлийг хэлнэ. Энэ нь мөн хүний үүрэг билээ. Хүний хийх ёстой зүйл бол хүний анхнаасаа ойлгосон зүйл биш, харин энэ нь Бурхан Өөрийнхөө ажлын явцад хүнээс шаарддаг зүйл юм. Бурханыг ажиллахын хэрээр, эдгээр шаардлага нь аажим аажмаар илүү гүн гүнзгий, илүү өндөр болдог. Жишээ нь Хуулийн эрин үед хүн хуулийг мөрдөх ёстой байсан, харин Нигүүлслийн эрин үед хүн загалмай үүрэх ёстой байв. Хаанчлалын эрин үе бол өөр: Хүнд тавих шаардлага нь Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийнхээс илүү өндөр. Үзэгдэл илүү өндөр болохын хэрээр хүнд тавигдах шаардлага төдий чинээ өндөр болж, илүү тодорхой, илүү бодитой болдог. Үзэгдэл ч мөн үүний адил улам бодитой болдог. Энэ олон тооны бодит үзэгдэл хүнийг Бурханд дуулгавартай байхад туслахаар зогсохгүй мөн Бурханы тухай түүний мэдлэгт тус болдог.

“Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент