Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө VIII” | Эшлэл 174

5. Агаарын урсгал

Тав дахь зүйл юу вэ? Энэ зүйл хүн бүрд өдөр тутам маш их холбоотой бөгөөд энэ харилцаа маш чухал юм. Үүнгүйгээр хүний бие энэ материаллаг ертөнц дээр амьдарч чадахгүй. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг нь бүх хүний ойлгодог үг байх. Тэгэхээр агаарын урсгал гэж юу вэ? Урсаж буй агаарыг “агаарын урсгал” гэж хэлж болох юм. Агаарын урсгал бол хүний нүд харж чаддаггүй салхи юм. Энэ нь бас хий шилжин хөдлөх байдал мөн. Гэхдээ ямар агаарын урсгалын талаар бид энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлмэгц ойлгоно. Дэлхий эргэхдээ уулс, далай тэнгис хийгээд бүх зүйлийг тээдэг бөгөөд тийн эргэхэд хурд бий. Чи эргэлдэж байгааг нь мэдрэхгүй байлаа ч гэсэн, эргэдэг нь үнэн. Үүний эргэлт юу үүсгэдэг вэ? Чамайг гүйхэд чихэнд чинь салхи мэдрэгддэг үү? Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж байгаа бол дэлхий эргэх үед салхины хүч байхгүй байж яаж болох юм бэ? Дэлхий эргэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Дэлхий хөдөлгөөнд оршин, тодорхой хурдаар эргэлдэж байхад газар дээрх бүх зүйл ч бас байнга өсөн үржиж, хөгжиж байдаг. Тиймээс тодорхой хурдаар хөдлөх нь аяндаа агаарын урсгалыг бий болгоно. Агаарын урсгал гэж ийм юм. Энэ агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү? Энгийн хар салхи тийм ч хүчтэй биш боловч дайрсан тохиолдолд хүмүүс хөдөлгөөнгүй зогсож чадахгүй ба салхинд алхахад хэцүү байдаг. Ганц алхахад ч төвөгтэй байдаг. Салхи маш хүчтэй, зарим хүн салхинд туугдаж, юманд тулаад, хөдөлж чаддаггүй. Энэ бол нэг төрлийн агаарын урсгалын хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө юм. Хэрвээ газар дэлхий бүхэлдээ тал газраар дүүрэн байсан бол дэлхийн эргэлт болон бүх зүйлийн тодорхой хурдтай хөдөлгөөнөөс болж үүсэх агаарын урсгалыг тэсэхэд хүний биед туйлын хэцүү байх байлаа. Үүнийг зохицуулахад туйлын хэцүү байх байсан. Тийм байсан бол агаарын урсгал хүн төрөлхтөнд зөвхөн хор хөнөөл төдийгүй сүйрэл учруулах байлаа. Ийм орчинд хэн ч амьд үлдэж чадахгүй байх байсан. Ийм учраас тийм агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд Бурхан өөр өөр газарзүйн орчныг бий болгосон—өөр өөр орчинд агаарын урсгал сулран, чиглэл, хурд, хүчээ өөрчилдөг. Тийм учраас хүмүүс янз бүрийн газар зүйн орчин болох уулс, уул нуруу, хээр тал, толгод, голын сав газар, хөндий, өндөрлөг газар, гол мөрнийг хардаг билээ. Бурхан энэ янз бүрийн газар зүйн орчныг ашиглан агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг, ийм арга хэрэглэн үүнийг сааруулж, тохиромжтой салхины хурд, чиглэл, хүч болгож бууруулах буюу зохицуулдаг, ингэснээр хүмүүс хэвийн амьдрах орчинтой байж чадах юм. Ингэх шаардлагатай юу? (Тийм ээ.) Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханд бол хялбар, учир нь Бурханы нүд бүх зүйлийг ажиглаж байдаг. Хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь Түүний хувьд хэтэрхий энгийн, хэтэрхий хялбар юм. Тиймээс Бурханы бүтээсэн ийм орчинд, бүх зүйлийн дундах юм нэг бүр зайлшгүй чухал билээ. Бүгдийнх нь оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага бий. Гэсэн хэдий ч Сатан болон ялзарсан хүн төрөлхтөн ийм үндсэн зарчмыг ойлгодоггүй. Тэд зогсолтгүйгээр сүйтгэж, нээж, уулсыг тэгшилж хавтгайлж, хавцлыг дүүргэж, бетонон ширэнгэ бүтээх гэж тэгш газар дээр тэнгэр баганадсан барилга барихаар хоосон мөрөөдсөөр байдаг. Хүн төрөлхтөн Өөрийнх нь бэлдсэн хамгийн зохимжтой орчинд аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлж чадна гэж Бурхан найддаг. Тийм учраас хүн төрөлхтний амьдрах орчныг харгалзан үзэхдээ Бурхан хэзээ ч хайнга хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалт хийсэн, ингэснээр хүн төрөлхтний бие махбод болон амьдрах орчин нь байгалийн нөхцөл байдлын ямарваа халдлагад өртөхгүй байж, харин ч хүн төрөлхтөн хэвийн амьдарч, өсөж, мөн бүх зүйлтэй эв зохицолтойгоор харилцаж, хамтран амьдарч чадах юм. Бүх зүйл болон хүн төрөлхтнийг Бурхан энэ бүхнээр хангадаг.

“Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент