Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө VI” | Эшлэл 157

Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд ижил төстэй байдал олон байдаг боловч уламжлалт соёлд тодорхой түүх, зүйрлэл, эх сурвалж байдаг. Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хаш Хаан”, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн зүйлс бөгөөд өөр өөр цаг хугацаанд Сатаны янз бүрийн үзэл санаа, үлгэр домгийг тараасан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвддэг бөгөөд хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгээс үүсдэг эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэг автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм. Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд арц уугиулж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Байна.) Тэгвэл арц уугиулж, Буддад шүтэн мөргөхийн зорилго юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Одоо бодоод үзвэл, амар амгалан байдлын төлөө Сатанд залбирах нь утгагүй бус уу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Та нар тэр үед хэчнээн мэдлэггүй байснаа харахгүй байна уу? Тиймэрхүү зан авир нь утгагүй, мэдлэггүй, гэнэн биш гэж үү? Сатан чамайг хэрхэн завхруулах талаар л анхаардаг. Сатан чамд амар амгаланг өгч яавч чадахгүй, зөвхөн түр зуурын завсарлага л өгч чадна. Гэхдээ энэ завсарлагыг авахын тулд чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл, эсвэл Сатанд өгсөн тангаргаа зөрчвөл чамайг хэрхэн тарчилгахыг нь чи харна. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг. Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин ч эсрэгээрээ, хичээл чармайлт чинь золгүй явдал, дуусашгүй гай зовлон—үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг авчирсан. Сатаны эзэмшил дотор амар амгалан байдал байдаггүй ба энэ бол үнэн. Энэ нь феодалын мухар сүсэг болон уламжлалт соёлын хүн төрөлхтөнд авчирсан үр дагавар юм.

“Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент