Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 134

Бүтээгчийн дээд эрхийг мэдэх боломжийг бүү алд

Хүний амьдралыг бүрдүүлдэг хэдхэн арван жил нь урт ч биш, богино ч биш юм. Төрөлт болон насанд хүрэхийн хоорондох хорь гаруй жил нүд цавчихын төдийд өнгөрдөг бөгөөд хэдийгээр энэ үед хүнийг насанд хүрэгч гэж тооцдог боловч энэ насны хүмүүс хүний амьдрал болон хүний хувь заяаны талаар бараг юу ч мэддэггүй. Тэд илүү их туршлага хуримтлуулангаа дунд зэргийн нас руу аажмаар дөхдөг. Гуч, дөч орчим насандаа хүмүүс амьдрал болон хувь заяаны талаар дөнгөж үүсэн бүрэлдсэн туршлагатай болдог ч эдгээр зүйлийн талаарх тэдний санаа бодол тун бүрхэг хэвээр байдаг. Дөчин нас хүртлээ зарим хүмүүс Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн болон хорвоо ертөнцийг ойлгож, хүмүүний амьдрал ямар болохыг, хүмүүний хувь заяа юу болохыг ухаарч мэдэж эхэлдэггүй. Зарим хүн хэдийгээр урт хугацаанд Бурханы дагалдагчид байж, одоо дунд хэрийн настай болсон атлаа Бурханы дээд эрх, тэр ч бүү хэл жинхэнэ хүлцэнгүй байдлын талаар нарийн зөв мэдлэг, тодорхойлолттой болоогүй л байдаг. Зарим хүмүүс ерөөл хүлээн авахыг хичээхээс өөр юу ч тоодоггүй бөгөөд тэд хэдийгээр олон жил амьдарсан ч ядахдаа, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг мэддэггүй, эсвэл ойлгодоггүй ба иймээс Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдах бага зэргийн бодит сургамжид ч ордоггүй. Тийм хүмүүс тэр чигтээ тэнэг; тийм хүмүүс амьдралаа дэмий өнгөрүүлдэг.

Хэрвээ хүний амьдралыг, түүний амьдралын дадлага туршлагын түвшин болон хүний хувь заяаны талаарх түүний мэдлэгийн дагуу хуваавал үүнийг ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Эхний үе шат нь залуу нас буюу төрсөн үеэс дунд эргэм насны үе хоорондох, эсвэл төрснөөс хойш гучин нас хүртэлх жил. Хоёр дахь үе шат нь боловсорч гүйцсэн нас буюу дунд наснаас өтөл нас хүртэл буюу гучаас жаран нас хүртэлх үе юм. Гурав дахь үе шат нь хүний нас биед хүрсэн үе буюу жаран наснаас эхэлдэг, өтөл наснаас эхлээд хүн энэ дэлхийгээс явах хүртэлх үе юм. Өөрөөр хэлбэл, төрснөөсөө эхлээд дунд нас хүртэл ихэнх хүмүүсийн хувь заяа болон амьдралын талаарх мэдлэг нь бусдын үзэл санааг тоть шиг дуурайдгаар хязгаарлагддаг; үүнд бараг ямар ч үнэн, бодитой мөн чанар байдаггүй. Энэ хугацаанд амьдралын тухай хүний үзэл болон хүн энэ дэлхийд өөрийн замыг хэрхэн бүтээх нь бүгд тун өнгөц, гэнэн байдаг. Энэ бол хүний өсвөр үе юм. Хүн амьдралын бүх баяр хөөр, уй гунигийг амссаныхаа дараа л хувь заяаны талаар бодитой ойлголт олж авч, хүн—дотоод ухамсартаа, зүрх сэтгэлийнхээ гүнд—хувь заяаны эргэлт буцалтгүй байдлыг аажмаар үнэлж, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх үнэхээр оршин байдгийг аажуухнаар ухаарч эхэлдэг. Энэ бол хүний боловсорч буй үе юм. Хүн хувь заяаны эсрэг тэмцэхээ больж, цаашид сөргөлдөөнд татагдах хүсэлгүй болж, харин өөрийн хувь тавиланг мэдэж, Тэнгэрийн хүсэлд захирагдаж, өөрийн амьдралын амжилт болон алдааг нэгтгэн дүгнэж, өөрийн амьдрал дахь Бүтээгчийн шүүлтийг хүлээх үе—энэ нь хүний боловсорч гүйцсэн үе юм. Энэ гурван үе шатны туршид хүмүүсийн олж авдаг өөр өөр төрлийн туршлага, олз ашгийг авч үзвэл, хэвийн нөхцөл байдалд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх хүний боломжийн хүрээ тийм ч том биш. Хэрвээ хүн жар насалбал, түүнд Бурханы дээд эрхийг мэдэх гуч орчим жил л байна; хэрвээ хүн илүү урт хугацаа хүсэх юм бол, зөвхөн түүний амьдрал хангалттай урт байвал, хэрвээ хүн зуун жил амьдарч чадвал л энэ нь боломжтой. Иймээс хэдийгээр хүний оршин тогтнолын энгийн хуулиар бол хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэх тухай сэдэвтэй анх тулгарсан цагаас эхлээд Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг танин мэдэж чадах хүртэл, тэгээд тэндээсээ түүнд захирагдаж чадах цаг хүртэл маш урт хугацааны үйл явц боловч хэрвээ хүн он жилүүдээ үнэхээр тоолоод үзвэл эдгээр шагналыг олж авах боломжтой гуч, эсвэл дөчөөс ихгүй жил л байдаг гэж Би хэлдэг. Хүмүүс ихэвчлэн ерөөл хүлээн авах хүсэл, эрмэлзэлдээ автдаг; тэд хүний амьдралын мөн чанар хаана оршдогийг ялган салгаж чаддаггүй, Бүтээгчийн дээд эрхийг мэдэхийн ач холбогдлыг ухаардаггүй, иймээс тэд хүмүүний ертөнцөд орж, хүмүүний амьдралыг туулж, Бүтээгчийн дээд эрхийг мэдрэх энэхүү үнэт боломжийг нандигнадаггүй бөгөөд бүтээгдсэн зүйлийн хувьд Бүтээгчийн хувийн удирдамжийг хүлээн авах нь хэчнээн үнэлж баршгүй вэ гэдгийг ухаардаггүй. Иймээс Бурханы ажил хурдан дуусаж, Бурхан хүний төгсгөлийг аль болох хурдан зохицуулж, ингэснээр Түүний үнэн биеийг шуудхан харж, даруйхан ерөөгдөхийг хүсдэг хүмүүс бол хамгийн дуулгаваргүй, туйлын мунхаг байх гэмтэй гэж Би хэлдэг. Өөрсдийнхөө хязгаарлагдмал хугацаанд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх цорын ганц боломжийг шүүрэн авахыг хүсдэг хүмүүс бол ухаалаг, хурц ухаантай хүмүүс юм. Энэ хоёр өөр хүсэл нь асар их ялгаатай хоёр үзэл бодол, эрэл хайгуулыг илчилдэг: Ерөөл эрж хайдаг хүмүүс бол хувиа хичээсэн агаад хүний үнэргүй; тэд Бурханы хүслийг хайхардаггүй, Бурханы дээд эрхийг мэдэх гэж хэзээ ч чармайдаггүй, үүнд захирагдахыг хэзээ ч хүсдэггүй бөгөөд зүгээр л дураараа амьдрахыг хүсдэг. Тэд бол хэнэггүй адгийн шаарнууд; тэд бол устгагдах ангиллынх юм. Бурханыг мэдэх гэж хичээдэг хүмүүс нь өөрсдийн хүслийг хойш тавьж чаддаг бөгөөд Бурханы дээд эрх болон Бурханы зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг; тэд Бурханы эрх мэдэлд захирагддаг, Бурханы хүслийг хангадаг хүмүүс байхаар чармайдаг. Тийм хүмүүс гэрэлд амьдардаг, Бурханы ерөөлүүдийн дунд амьдардаг; тэднийг Бурхан гарцаагүй сайшаах болно. Юу ч болсон бай, хүний сонголт ямар ч нэмэргүй бөгөөд Бурханы ажил хэр удахыг хүн шийдэхгүй. Хүмүүс өөрсдийгөө Бурханы таалалд орхиж, Түүний дээд эрхэнд захирагдсан нь дээр. Хэрвээ өөрийгөө Түүний таалалд орхихгүй бол чи юу хийж чадах вэ? Бурхан хохирох уу? Хэрвээ чи өөрийгөө Түүний таалалд орхихгүй бол, хэрвээ чи өөрийгөө хариуцах гэж оролдож байгаа бол чи тэнэг сонголт хийж байгаа ба эцэст нь хохирох хүн ганцхан чи л байх болно. Хүмүүс Бурхантай аль болох хурдан хамтран ажиллавал, тэд Түүний зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдний төлөө Түүний хийсэн бүхнийг нь ойлгохоор яаравчилсан цагт л тэдэнд итгэл найдвар бий болж, амьдралаа хий дэмий өнгөрөөхгүй бөгөөд тэд авралд хүрэх болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент