Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 132

Иовын амьдралын эрэл хайгуул, олз ашиг нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон

Сударт Иовын талаар ингэж бичигдсэн: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвчин мэдрээгүй, харин энэ дэлхийгээс жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж буйгаар Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан; Бурхан түүний зөв шударга үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санасан бөгөөд түүний амьдрал өөр хэнийхээс ч илүү үнэ цэнэ, ач холбогдолтой байсан. Иов газар дээр Бурханы ерөөлийг хүртэж, Түүгээр зөв шударга хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэр мөн Бурханаар шалгагдаж, Сатанаар соригдсон; тэр Бурханыг гэрчилсэн ба зөв шударга хүн гэж нэрлэгдэх гавьяатай байсан юм. Тэр Бурханаар шалгагдсаныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнэтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнийг шалгасан; түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярилцсан юм. Иймээс шалгагдсаныхаа дараагийн жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү тодорхой байдлаар ойлгон үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтод хүрсэн бөгөөд Бүтээгч Өөрийн ерөөлийг хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь Өөрийн өгч байснаас илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар тулгарч чадах илүү дээр байр сууринд тавьсан гэдгийг Библид тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов өөрийнхөө хөрөнгийн талаар санаа зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох зүйл байгаагүй, харамсах зүйл байгаагүй бөгөөд мэдээж үхлээс айгаагүй; учир нь тэр өөрийн бүхий л амьдралыг Бурханаас эмээж, нүглээс зайлах замаар алхаж өнгөрүүлсэн бөгөөд өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын хийсэн бүхнийг өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрх хадгалах чадваргүй байдаг вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэнд итгэх, танин мэдэх, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсан бөгөөд тэр ийнхүү итгэж, танин мэдэж, хүлцэнгүй байж, амьдралынхаа чухал онцгой үеүдийг өнгөрөөж, сүүлчийн жилүүддээ амьдран харуулж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулж мэдэрснээс үл хамааран түүний амьдралын зорилго болон эрэл хайгуул нь зовлонтой биш, харин жаргалтай байсан. Тэр зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, эсвэл сайшаалын ачаар л жаргалтай байгаагүй, харин түүнээс ч илүү чухал зүйл гэвэл, өөрийн хичээл зүтгэл ба амьдралын зорилгоос болоод, Бурханаас эмээж, муугаас зайлснаар олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай алгуур мэдлэг, жинхэнэ ойлголтоос болоод, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэнд захирагдаж байх хугацаандаа Иовын биечлэн мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын зэрэгцэн оршиж, танилцаж, хоорондоо ойлголцсон халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжуудаас болоод; Бүтээгчийн хүслийг мэдсэнээс үүссэн тав тух болон аз жаргалаас болоод; Бурхан бол агуу, гайхалтай, хайр татам, итгэл даахуйц гэдгийг харсны дараа үүссэн хүндлэл бишрэлээс болоод тэр жаргалтай байсан юм. Иов ямар ч зовлон бэрхшээлгүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсны шалтгаан нь тэр үхэхээрээ Бүтээгчийн хажууд эргэж очно гэдгээ мэдэж байсанд оршино. Үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авахтай сэтгэл тогтуун нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө бохирдоогүй, зовох юмгүй зогсох боломжийг түүнд олгосон зүйл нь түүний амьдралын эрэл хайгуул, олз ашиг байсан юм. Өнөөгийн хүмүүс Иовд байсан тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нар өөрсдөө тэгж чадах уу? Өнөөгийн хүмүүс чадах мөртлөө яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос салж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүмүүс өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэрийг болон хүнийг ч мөн адил хараан загнаж бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэл ойртон ирэх үед гарч ирдэг гэнэтийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, үнэлэлт тэдэнд байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагдаж чаддаггүй учраас; хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, өөрсдийн хувь заяа, өөрсдийн амьдрал, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас хүмүүс үндсэндээ ийм ичмээр авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйд гайхах хэрэггүй юм.

“Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Бурханыг хүндэлдэг хүмүүс л жаргалтай

Ямагт Бурханаас эмээж, муугаас зайлдаг Иов хэмээх зөв шударга хүн амьдарч байжээ, үйл хэрэг нь Бурханд сайшаагдаж, хүмүүст дурсагджээ. Амьдрал нь утга учиртай, үнэ цэнтэй байсан. Иовыг Бурхан ерөөсний зэрэгцээ Сатан сорьж, Бурхан шалгасан. Эмээдэг Бурханыхаа гэрчлэлд зогссон Иов зөв шударга гэж дуудуулах гавьяатай байсан. Иов юу туулсан нь хамаагүй амьдрал нь аз жаргалтай, шаналалгүй байсан. Бурхан ерөөж, сайшаасан учраас л Иов жаргалтай байсан юм биш, харин Бурханаас эмээхээр эрэлхийлж, энэ эрэл хайгуулаас үүдэн жаргасан. Иов жаргалтай байсан.

Шалгагдсаны дараах хэдэн арван жилд Иовын амьдрал илүү утга учиртай болсон. Бурханы дээд эрхэд итгэж, үүнийг хүлээн зөвшөөрч, захирагдахаар эрэлхийлсэн. Иовын амьдралын бүх чухал үеийг энэ эрэл хайгуул, зорилго тэмдэглэсэн. Ийнхүү тэр өтөл насаа тайван өнгөрөөж, эцэс төгсгөлөө жаргалтайгаар угтсан. Иов юу туулсан нь хамаагүй амьдрал нь аз жаргалтай, шаналалгүй байсан. Бурхан ерөөж, сайшаасан учраас л Иов жаргалтай байсан юм биш, харин Бурханаас эмээхээр эрэлхийлж, энэ эрэл хайгуулаас үүдэн жаргасан. Иов жаргалтай байсан.

Бурханаас эмээж, муугаас зайлахаар эрэлхийлэхдээ Бурханы дээд эрхийг Иов мэдэх болсон. Үүнийг туулах үедээ Бүтээгчийн үйл хэрэг хэчнээн гайхалтайг ухаарсан. Бурхантай холбоо тогтоож, Бурханыг мэддэг болж, харилцан ойлголцол үүссэн тул Иов жаргалтай байсан. Бурхан ерөөж, сайшаасан учраас л Иов жаргалтай байсан юм биш, харин Бурханаас эмээхээр эрэлхийлж, энэ эрэл хайгуулаас үүдэн жаргасан. Иов жаргалтай байсан. Бүтээгчийн хүслийг мэдсэнээр үүсдэг тайтгарал, баяслын үрээр Иов жаргасан, Бурхан хэчнээн агуу, гайхамшигтай, хайр татам, итгэмжтэйг хараад эмээсэн учраас Иов жаргалтай байсан.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент