Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө III” | Эшлэл 131

Бүтээгчийн ноёрхол дор ирж, үхэлтэй тайвнаар нүүр тул

Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын туршлагаа болон түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүний буюу сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биечлэн туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн бэлтгэж өгсөн хувь заяаны хуулийн дор амьдардаг бөгөөд газар дээрх амьдралынхаа хэдэн арван жилийн замналын явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний эрх мэдлийг мэдэх нь мөс чанартай ямар ч ухаалаг хүний хувьд хэцүү зүйл биш юм. Тиймээс бүх хүмүүний хувь заяа урьдчилан тогтоогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч, амьд байна гэж юу гэсэн үг болохыг амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар ухаарч, эсвэл нэгтгэн дүгнэх нь хүн бүрийн хувьд тун амархан байх ёстой. Хүн эдгээр амьдралын сургамжуудыг өөртөө агуулахын зэрэгцээ, амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэл үнэндээ юу хэрэгтэйг, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдгийг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг аажмаар ухаарч эхэлдэг; хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй бол, хэрвээ хүн Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах үедээ—сүнс Бүтээгчтэй дахин нэгэнтээ нүүр тулах гэж байх үедээ—хүний зүрх сэтгэл хэмжээлшгүй их айдас, түгшүүрээр дүүрэх болно. Хэрвээ хүн энэ дэлхийд хэдхэн арван жил оршсон атлаа хүний амьдрал хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг хараахан танин мэдээгүй бол тэр үхэлтэй амар тайван нүүр тулж чадахгүйг гайхалтгүй. Хэдэн арван жилийн амьдралыг туулсны дараа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв үнэлдэг хүн; амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой хүн; түүнээс ч илүүгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай хүн юм. Ийм хүн Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг ойлгодог, хүний эзэмшдэг бүх зүйл Бүтээгчээс ирдэг ба ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүн рүү буцаж очно гэдгээ ойлгодог; ийм хүн нь Бүтээгч хүний төрөлтийг зохицуулдаг ба хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан зохицуулдаг гэдгийг ойлгодог. Иймээс эдгээр зүйлийг лавтай ойлгохоороо хүн аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж чадах ба энэ ертөнцийн бүх өв хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг жаргалтайгаар хүлээн зөвшөөрч, даган Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсрэг нь тэмцэлдэхийн оронд баяртайгаар угтан авах болно. Хэрвээ хүн амьдралыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг, бүтээгдсэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, даалгавраа хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар амьдрах болно, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөх ба зөвхөн тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгээр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц юм. Иов мэдээж үхэлд ингэж хандсан; тэр амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан ба өөрийнхөө амьдралын аяныг тайван төгсгөлд аваачиж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн хажууд эргэн очсон юм.

“Цор ганц Бурхан Өөрөө III”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент