Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 97

Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй

1. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үг ашигладаг

(Эхлэл 1:3–5) Мөн Бурхан, “Гэрэл бий болог!” гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.

(Эхлэл 1:6–7) Бурхан, “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэв. Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав. Тэгэхэд Түүний хэлснээр болов.

(Эхлэл 1:9–11) Бурхан, “Тэнгэрийн доорх усыг нэг дор цуглуулан, хуурай газар үүсгэе” хэмээхэд, Түүний хэлснээр болов. Ингээд Бурхан хуурай газрыг “Газар Дэлхий”; хурсан их усыг тэрээр “Тэнгис” хэмээн нэрлэж, Бурхан харахад тэр нь сайхан байв. Бурхан газар дэлхийд ногоон өвс, үр нь өөрөө болдог ургамал ногоо болон үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг хэмээв. Тэгэхэд Түүний хэлснээр болов.

(Эхлэл 1:14–15) Бурхан, “Огторгуйн мандалд Шөнө ба өдрийг хуваах, шинж тэмдэг буюу улирал, өдөр ба жилийг ангилах гэрэлтүүлэгчид бий болог: Тэднийг дэлхийг гэрэлтүүлэх огторгуйн мандал дахь гэрэл нь байг” хэмээв, тэгэхэд Түүний хэлсэн ёсоор болов.

(Эхлэл 1:20–21) Бурхан, “Уснууд амьтдыг үржүүлж, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг” гэв. Тэгээд Бурхан аварга том загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв.

(Эхлэл 1:24–25) Бурхан, “газар дэлхийд амьтад төрөл төрлөөр нь бий болог, мал амьтан, хорхой шавьж, зэрлэг ариатан бий болог” гэсэнд тэр нь Түүний хэлснээр бий болов. Дараа нь араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээрх хорхой шавьж төрөл төрлөөр нь бүтээгдэв. Бурхан харахад тэр нь сайхан байв.

2. Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан

(Эхлэл 9:11–13) Бүх махан бие үерийн усанд таслагдаж, үерийн ус дэлхийг устгаж чадахгүй гэж Би та нартай гэрээ байгуулах болно. Бурхан, “Энэ бол Миний та нар болон та нартай хамт байгаа амьд биетэн болгонтой хийх мөнхийн гэрээний тэмдэг юм” хэмээгээд: “Би үүлэнд солонгоо тогтоосон нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

3. Бурханы ерөөлүүд

(Эхлэл 17:4–6) Миний хувьд, чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Би чиний үр удмыг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгохын зэрэгцээ, хаад чамаас гарах болно.

(Эхлэл 18:18–19) Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно. Миний түүнийг ялгаж байгаа нь түүнийг хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ, Еховагийн замыг даган шударга ёсыг сахихыг тэдэнд тушаахын төлөө юм. Ингэснээр Абрахамд амласан үгсээ Ехова биелүүлэх болно.

(Эхлэл 22:16–18) Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуугаагүйд Би Өөртөө тангараглаж “Би чамайг адисалж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгоно. Чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно.”

(Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг ивээжээ. Тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр мөн нэг мянган эм илжигтэй байсан.

Судрын энэ гурван хэсгээс та нар юу харсан бэ? Бурхан Өөрийн эрх мэдлээ харуулдаг зарчим байдгийг та нар харсан уу? Жишээлбэл Бурхан хүнтэй гэрээ байгуулахын тулд солонгыг ашигласан ба Тэр дэлхий ертөнцийг сүйрүүлэхийн тулд дахин хэзээ ч үер ашиглахгүй гэдгээ хүнд хэлэхийн тулд үүлэн дээр солонгыг тавьсан. Өнөөдөр хүмүүсийн хардаг солонго нь Бурханы амаар хэлэгдсэн солонго мөн үү? Үүний шинж чанар, утга учир өөрчлөгдсөн үү? Ямар ч эргэлзээгүйгээр, энэ нь өөрчлөгдөөгүй. Энэ үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд Бурхан Өөрийн эрх мэдлийг ашигласан ба хүнтэй байгуулсан Түүний гэрээ нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, энэхүү гэрээ өөрчлөгдөх цаг хугацаа нь мэдээж Бурханаас хамаарна. Бурхан “Би үүлэнд солонгоо татуулж” гэж хэлсний дараа Бурхан өнөөдрийг хүртэл үргэлж энэ гэрээг мөрдсөн. Чи одоо үүнээс юуг харж байна вэ? Хэдийгээр Бурхан эрх мэдэл, хүч чадлыг эзэмшсэн ч гэсэн, Тэр Өөрийн үйлдэлдээ тун нарийн чанд, зарчимлаг бөгөөд Өөрийн үгэндээ үнэнч байдаг. Түүний нарийн чанд байдал болон Түүний үйлдлийн зарчмууд нь Бүтээгчийн халдашгүй байдлыг болон Бүтээгчийн эрх мэдлийн даван туулшгүй байдлыг харуулдаг. Хэдий Тэр эрхэм дээд эрх мэдлийг эзэмшдэг ч гэсэн бүх зүйлс Түүний ноёрхол дор байдаг, хэдийгээр Түүнд бүх зүйлийг захирах хүч чадал байдаг боловч Бурхан хэзээ ч Өөрийн төлөвлөгөөг нурааж эсвэл сүйтгээгүй бөгөөд Тэр Өөрийн эрх мэдлээ ашиглах бүрд энэ нь Түүний зарчимтай чанд нийцэж, Түүний амаар хэлэгдсэн бүхнийг яг таг дагаж, Түүний төлөвлөгөөний алхмууд буюу зорилгуудыг дагадаг. Бүх зүйл Бурханаар захирагдаж түүнчлэн Бурханы эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг дуулгавартай дагадаг бөгөөд ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн дээд эрхийн дороос зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй гэдгийг хэлэх нь илүүц юм. Бурханы нүдэнд, ерөөгдсөн хүмүүс Түүний эрх мэдлээр бий болсон сайн хувь заяаг хүлээн авдаг бөгөөд хараагдсан хүмүүс Бурханы эрх мэдлийн улмаас өөрсдийн шийтгэлийг хүлээдэг. Бурханы эрх мэдлийн захиралт дор ямар ч хүн эсвэл зүйл Түүний эрх мэдлийн хэрэгжилтээс зайлж чадахгүй, мөн тэд Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмуудыг өөрчилж чадахгүй. Бүтээгчийн эрх мэдэл нь аливаа хүчин зүйлийн өөрчлөлтөөс болж өөрчлөгдөхгүй ба үүний адилаар Түүний эрх мэдэл хэрэгждэг зарчмууд нь ямар нэг шалтгааны улмаас өөрчлөгдөхгүй. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарч болох боловч Бүтээгчийн эрх мэдэл өөрчлөгдөхгүй; бүх зүйл үгүй болж болох ч Бүтээгчийн эрх мэдэл хэзээ ч алга болохгүй. Энэ бол Бурханы хэзээ ч хувиршгүй, халдашгүй эрх мэдлийн мөн чанар бөгөөд энэ нь Бүтээгчийн туйлын цорын ганц байдал юм!

“Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент