Өдөр тутмын Бурханы үг | “Цор ганц Бурхан Өөрөө I” | Эшлэл 93

Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл)

(Эхлэл 17:4–6) Миний хувьд, чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Би чиний үр удмыг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгохын зэрэгцээ, хаад чамаас гарах болно.

(Эхлэл 18:18–19) Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно. Миний түүнийг ялгаж байгаа нь түүнийг хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ, Еховагийн замыг даган шударга ёсыг сахихыг тэдэнд тушаахын төлөө юм. Ингэснээр Абрахамд амласан үгсээ Ехова биелүүлэх болно.

(Эхлэл 22:16–18) Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуугаагүйд Би Өөртөө тангараглаж “Би чамайг адисалж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгоно. Чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно.”

(Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг ивээжээ. Тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр мөн нэг мянган эм илжигтэй байсан.

Бурханы хэлсэн үг болон хүний хэлсэн үгний хоорондын ялгаа юу вэ? Бурханы хэлсэн эдгээр үгийг унших үедээ чи Бурханы үгийн сүр хүчийг болон Бурханы эрх мэдлийг мэдэрдэг. Хүмүүс тийм үг хэлэх үед чамд ямар санагддаг вэ? Тэд туйлын их зантай, онгироо бөгөөд сагсуурч байна гэж чи боддог уу? Учир нь тэдэнд ийм хүч чадал байхгүй, тэд тийм эрх мэдлийг эзэмшдэггүй, иймээс тэд тийм зүйлсийг биелүүлэх чадваргүй юм. Өөрсдийн амлалтандаа маш итгэлтэй байгаа нь тэд өөрсдийн үгэндээ хайхрамжгүй ханддагийг илтгэдэг. Хэрвээ хэн нэгэн хүн тийм үг хэлбэл, тэд гарцаагүй их зантай, өөртөө хэт итгэлтэй бөгөөд өөрийгөө тэргүүн тэнгэрэлчийн зан чанарын сонгодог жишээ болгон илчилдэг. Эдгээр үг Бурханы амнаас гарсан; чи эндээс их зангийн ямар нэгэн элементийг мэдэрч байна уу? Бурханы үгс нь зүгээр л наргиан гэж чамд санагдаж байна уу? Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө өөрөөр хэлбэл Тэр ямар нэг зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл аль хэдийн биелдэг. Бурханы Абрахамд хэлсэн бүхэн нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, Абрахамд өгсөн Бурханы амлалт байсан гэж хэлж болно. Эдгээр амлалт нь биелэгдсэн бодит байдал, мөн түүнчлэн хэрэгжсэн бодит байдал байсан бөгөөд эдгээр бодит байдал нь Бурханы бодлыг Бурханы төлөвлөгөөний дагуу аажмаар гүйцэтгэсэн. Иймээс Бурханы хувьд ийм үгсийг хэлэх нь Тэр биеэ тоосон зан чанартай гэсэн үг биш, учир нь Бурхан тийм зүйлсийг биелүүлэх чадвартай билээ. Түүнд тийм хүч чадал, эрх мэдэл байдаг бөгөөд эдгээр үйл хэргийг биелүүлэх бүрэн чадвартай, мөн тэдгээрийн биелэлт нь бүхэлдээ Түүний чадварын хүрээнд оршдог. Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед тэдгээр нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл болон илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл болон тусгал бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарын баталгаа болоход үүнээс илүү тохиромжтой агаад зохистой юу ч үгүй. Тийм ярианы өнгө, төрх байдал, үг нь Бүтээгчийн ялгамж чанарын тэмдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс тохирдог, мөн тэдгээрт ямар ч дүр эсгэлт эсвэл бохир зүйл байдаггүй; тэдгээр нь бүхэлдээ Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн төгс илэрхийлэл юм. Бүтээл болохын хувьд тэд Бурханаас өгөгдсөн хүч чадлыг эзэмших нь бүү хэл, энэ эрх мэдэл эсвэл энэ мөн чанарын алийг ч эзэмшдэгүй. Хэрвээ хүн тийм зан байдлаа илрүүлэх юм бол энэ нь гарцаагүй түүний ялзармал зан чанарын дэлбэрэлт байх бөгөөд энэ нь тухайн хүний их зан болон зэрлэг эрмэлзлийн нөлөө, мөн хүмүүсийг хууран мэхэлж, тэднийг Бурханаас урвахад хүргэхийг хүсдэг өөр хэн ч биш, харин диавол болох Сатаны хорон санааны илрэл юм. Иймэрхүү үг хэлээр илчлэгдсэн зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Чи Түүний байрыг булаан эзлэхийг хүсэж байгаа ба чи Түүнийг дуурайж, орлохыг хүсэж байна гэж Бурхан хэлэх болно. Чи Бурханы ярианы өнгийг дуурайх үед чиний санаархал бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, Бурханд зүй ёсоор харьяалагддаг хүн төрөлхтнийг өөрийн болгох явдал байдаг. Энэ нь илт Сатан юм; эдгээр нь Тэнгэрийн хувьд тэвчихийн аргагүй, тэргүүн тэнгэрэлчийн үр удмын үйлдэл юм! Та нарын дунд, хүмүүсийг хууран мэхэлж, төөрөгдүүлэх санаархалтайгаар цөөн хэдэн үгийг хэлж, энэ хүний үг, үйлдэл нь Бурханы эрх мэдэл, сүр хүчийг агуулж, энэ хүний мөн чанар, ялгамж чанар нь цорын ганц, тэр ч бүү хэл энэ хүний ярианы өнгө нь Бурханыхтай төстэй хэмээн хүмүүст санагдуулахын тулд тодорхой байдлаар Бурханыг дуурайж байсан хүн байна уу? Та нар хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйл хийж байсан уу? Үгээ хэлэхдээ та нар Бурханы зан чанарыг тухайлан төлөөлөх дохио зангаатайгаар, тухайлсан сүр хүч, эрх мэдэлтэйгээр Бурханы өнгийг дуурайж байсан уу? Та нарын ихэнх нь ийм байдлаар ихэвчлэн хийдэг эсвэл хийхээр төлөвлөж байна уу? Одоо та нар Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр харж, ойлгож, мэдээд, өөрсдийн юу хийдэг байснаа болон өөрсдийгөө илэрхийлдэг байсан зүйлээ дурсан санах үедээ та нарын ой гутаж байна уу? Та нар өөрсдийн тоомсоргүй, ичгүүргүй байдлыг хүлээн зөвшөөрч байна уу? Тийм хүмүүсийн зан чанар болон мөн чанарыг сайтар шинжилсээр тэдгээрийг тамын хараалт үрс гэж хэлж болох уу? Тийм зүйл хийж байгаа хүн бүхэн өөрсдийгөө доромжилж байна гэж хэлж болох уу? Үүний шинж чанарын ноцтой байдлыг та нар хүлээн зөвшөөрч байна уу? Энэ нь яг хэр ноцтой вэ? Ийм байдлаар үйлдэж байгаа хүмүүсийн цаад санаа нь Бурханыг дуурайх байдаг. Тэд Бурхан байж, хүмүүс тэднийг Бурхан шиг шүтэхийг хүсдэг. Хүмүүсийг хянаж, хүмүүсийг цөлмөж, тэднийг удирдахын тулд тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг устгаж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханаас ангижрахыг хүсдэг. Хүн бүхэнд ийм далд хүсэл, эрмэлзэл байдаг ба хүн бүхэн ийм ялзарсан сатаны мөн чанартайгаар амьдарч, Бурхантай дайсагнаж, Бурханаас урваж, Бурхан болохыг хүсдэг тийм сатаны угийн чанартайгаар амьдардаг. Бурханы эрх мэдлийн тухай сэдэвтэй Миний нөхөрлөлийн дараа та нар Бурханыг хуулбарлаж, дуурайхыг хүсэж, тэмүүлсээр л байна уу? Та нар Бурхан байхыг хүссээр л байна уу? Та нар Бурхан болохыг хүссээр л байна уу? Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй ба Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы ярианы өнгийг дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы байр сууринд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч, Бурханы хийхээр төлөвлөсөн зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд жижигхэн бүтээл байх бөгөөд чиний ур дүй, ур чадвар хэчнээн их байхаас үл хамааран, чи хэчнээн их авьяас билигтэй байхаас үл хамааран чи бүхэлдээ Бүтээгчийн ноёрхол дор байдаг. Хэдий чи зарим нэг хүчтэй үгийг хэлж чадах боловч чамд Бүтээгчийн мөн чанар байгааг энэ нь харуулахгүй мөн чи Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэнийг энэ нь төлөөлж чадахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн биш эсвэл гадна талдаа нэмсэн биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлхийн мөн чанар юм. Иймээс Бүтээгч болон бүтээлийн хоорондын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, түүнд Бүтээгчийн даалгасан зүйлийг сайтар ухамсарлан биелүүлэх ёстой. Хүн хэзээ ч хэмжээ хязгаараас давж эсвэл өөрийн чадварын хүрээнээс давсан зүйлийг эсвэл Бурханы жигшдэг зүйлийг хийх ёсгүй. Хүн агуу эсвэл онцгой эсвэл бусдаар дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болохоор хичээх ёсгүй. Хүмүүс ийм зүйлсийг хүсэх ёсгүй юм. Агуу эсвэл онцгой болохыг хичээнэ гэдэг нь учир утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь зэвүүцмээр мөн жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ нь бүх хүмүүсийн эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

“Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент