Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 47

Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараадаг

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс хүмүүсийн гадна талыг хардаг гэж Би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг учраас Тэр тэдний мөн чанарыг ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадна тал дээр үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлдог. Иов ам нээж, өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүмүүсийг гайхашруулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрласан амь нас болон бие махбоддоо, түүнчлэн өөрийн төрсөн өдөртөө талархвал зохих ба тэдгээрийг харааж болохгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд санаанд нь багтахуйц зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Нөгөө талаар, Иов дүрэм зөрчсөн: Тэр өөрийн төрсөн өдрийг хараасан. Энэ нь ихэнх хүмүүс цээртэй бүсэд нэвтэрсэн гэж үздэг үйлдэл юм. Тэр хүмүүст ойлгогдож, өрөвдүүлэх ч эрхгүйгээр үл барам тэр Бурханы уучлалыг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ улам олон хүмүүс Иовын зөв шударга байдалд эргэлзэх болдог, учир нь Бурхан түүнийг ивээдэг нь Иовыг өөгшүүлж, түүнийг маш зоригтой, бодлогогүй болгосон, тэрээр түүнийг ерөөж, насан туршид нь халамжилсных нь төлөө Бурханд талархаагүй төдийгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэг гэж зүхсэн мэт харагддаг. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангасан, гэхдээ тухайн үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх юм бэ? Иов яагаад ингэсний шалтгааныг хэн мэдэх юм бэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг мэддэг.

Сатан Иовын ясыг өвтгөхөөр гараа сунгахад Иов зугтах аргагүйгээр, эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөж шаналсан ба энэ өвдөлт нь махан биед амьдардаг хүний өчүүхэн, эмзэг, хүч чадалгүй байдлыг түүнд гүн гүнзгий мэдүүлсэн. Түүний зэрэгцээ, Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдаг талаар гүнзгий ойлголтыг олж авсан юм. Сатаны саварт байхдаа Иов мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ огт хүч чадалгүй бөгөөд сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг сөхрөн унаж, Бурханд залбирах үед Бурхан Өөрийн нүүрийг халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн өгсөн билээ. Тэгэхийн зэрэгцээ Бурхан мөн түүний төлөө уйлж, бас цаашлаад түүний төлөө зовж шаналж байсан; түүнийг өвдөхөд Бурхан өвдөж, түүнийг шаналахад шаналж байв… Иов Бурханы өвдөхийг, түүнчлэн энэ нь Бурханд хэчнээн тэвчихийн аргагүй байсныг мэдэрч байсан юм… Иов Бурханд илүү их уй гашуу авчрахыг ч хүсээгүй, өөрийнхөө төлөө Бурханыг уйлуулахыг ч хүсээгүй, түүгээр ч зогсохгүй түүнээс болж Бурхан зовж шаналахыг тэр харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынх нь авч ирсэн өвчнийг цаашдаа амсахгүйн тулд, зөвхөн өөрийн махан биеийг хаяхыг хүсэж байсан, учир нь ингэснээр л, түүний өвдөлтөөс болж Бурхан шаналж байгааг болиулах байсан—гэсэн ч тэр тэгж чадаагүй ба зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр—нэг нь бие махбодын, нөгөө нь сүнсний—өвдөлт нь Иовд зүрх зүсэм, дотор бачуурам өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарлал хүнийг хэрхэн сэтгэлээр унагаж, арчаагүй санагдуулдагийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдалд Бурханыг хүсэх түүний тэмүүлэл улам ирмүүн болж, Сатаныг жигших нь улам их болсон. Энэ үед Иов, түүний төлөө Бурхан уйлж, эсвэл өвдөхийг нь мэдэрч байгааг харснаас хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй байсан нь дээр байж, байгаагүй байсан нь дээр байж гэж илүүд үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүй нь хүрч эхэлсэн. Тэр өөрийнх нь төрсөн өдрийг, эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс тэр ам нээж, “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” (Иов 3:3–4) гэж өөрийн төрсөн өдрийг хараасан. “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” гэсэн Иовын үгс өөрийгөө жигшиж байгааг нь, түүнчлэн “Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” гэсэн нь түүний өөрийгөө зэмлэж, Бурханд шаналал учруулсандаа өртэй болсон санааг харуулдаг. Энэ хоёр ишлэл нь Иовд тэр үед ямар санагдаж байсны туйлын илэрхийлэл бөгөөд түүний төгс, шулуун шударга байдлыг бүгдэд бүрэн дүүрэн харуулдаг. Үүний зэрэгцээ, Иовын хүсэж байсанчлан түүний Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдал, түүнчлэн Бурханаас эмээх нь үнэхээр дээшилсэн. Мэдээжээр, энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент