Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I” | Эшлэл 25

Бурхан Адам, Ева хоёрт арьсан дээл хийж өгөв

(Эхлэл 3:20–21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

“Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцасласан” тухай энэ дүр зурагт, Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Зөвхөн хоёр хүн амьдардаг ертөнцөд Бурхан ямар үүрэгтэйгээр гарч ирсэн бэ? Бурханы үүрэгтэйгээр үү? Хонконгийн ах эгч нар аа, хариулагтун. (Эцэг эхийн үүрэгтэйгээр.) Өмнөд Солонгосын ах эгч нар аа, Бурхан ямар үүрэгтэйгээр гарч ирсэн гэж та нар бодож байна вэ? (Гэр бүлийн тэргүүний.) Тайваний ах эгч нар аа, та нар юу гэж бодож байна вэ? (Адам болон Евагийн гэр бүлийн хүний дүрээр, гэр бүлийн гишүүний дүрээр.) Та нарын зарим нь Бурхан, Адам болон Евагийн гэр бүлийн гишүүн байдлаар, зарим нь Бурхан гэр бүлийн тэргүүн байдлаар, бусад нь эцэг эх байдлаар гарч ирсэн гэж байна. Эдгээр нь бүгд тохиромжтой байна. Гэвч Би яг хааш нь аваачих гээд байна вэ? Бурхан эдгээр хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн цорын ганц гишүүний хувьд Бурхан тэдний амьдралыг тордож, тэдний үндсэн хэрэгцээнд санаа тавьж байсан. Энд Бурхан Адам Ева хоёрын эцэг эх болж гарч ирсэн. Бурхан үүнийг хийж байхад хүн Бурханы хэр ихэмсэг болохыг хараагүй; Бурханы эрхэм дээдийг, Түүний нууцлаг байдлыг болон ялангуяа Түүний уур хилэн болон сүр жавхланг хараагүй. Түүний харсан бүхэн нь Бурханы даруу байдал, Түүний хайр, Түүний хүнд зориулсан анхаарал, Түүний тэдэнд хандсан хариуцлага болон халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь хүний эцэг эх хүүхдэдээ анхаарал тавьдагтай ижил байсан. Энэ нь мөн хүний эцэг эх өөрсдийн хүү, охиноо хэрхэн хайрлаж, харж, халамжилдагтай адилхан бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байсан. Өөрийгөө өндөр, сүр хүчтэй байр сууринд тавихын оронд Бурхан Өөрийн биеэр арьс ашиглан хүнд хувцас хийж өгсөн. Энэ арьсан дээл нь тэдний бүрэг ичимхий занг далдлах эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад хэрэглэгдсэн эсэх нь огт хамаагүй. Товчхондоо хүний биед нөмөргөсөн энэ хувцсыг Бурхан Өөрийн гараар хийсэн юм. Түүнийг зүгээр л бодлын хүчээр эсвэл хүмүүсийн төсөөлдгөөр тэмдэг болон гайхамшгийн хүчээр хийхийн оронд Бурхан хийж чадахгүй, хийх ёсгүй гэж хүмүүсийн боддог зүйлийг Бурхан жинхэнээсээ хийсэн байна. Зарим хүмүүс үүнийг дурдах шаардлагагүй энгийн зүйл гэж үзэж болох ч энэ нь, өмнө нь Бурханы тухай хоосон санаагаар дүүрэн байж байгаад Бурханыг дагадаг болсон бүх хүмүүст, Түүний жинхэнэ агаад хайр татам байдлын талаар мэдлэг ухаан олж авч, мөн Түүний үнэнч, даруу уг чанарыг харах боломжийг олгодог юм. Энэ нь, өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы жинхэнэ агаад даруу байдлын өмнө өөрсдийн бардам толгойг ичгүүртэйгээр бөхийхөд хүргэдэг. Энд Бурханы жинхэнэ агаад даруу байдал нь цаашлаад хүмүүст Түүний хайр татам байдлыг харуулна. Эсрэгээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа агуу Бурхан, хайр татам Бурхан, бүхнийг чадагч Бурхан нь маш өчүүхэн, сонирхол татахааргүй, ганц ч цохилт даахааргүй юм. Чи энэ ишлэлийг харж, энэ түүхийг сонссоныхоо дараа ийм юм хийснийх нь төлөө Бурханыг дорд үзэх үү? Зарим хүмүүс тэгж магадгүй, гэхдээ бусдынх нь хувьд шал эсрэгээрээ байх болно. Тэд Бурханыг жинхэнэ, хайр татам гэж бодох ба Бурханы энэ жинхэнэ байдал болон хайр татам байдал нь л тэднийг хөдөлгөдөг юм. Тэд Бурханы бодит талыг хэдийчинээ их харна, тэд Бурханы хайрын үнэхээр оршин байгааг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы ач холбогдлыг, Тэр тэдний хажууд мөч бүрд хэрхэн зогсож байдгийг төдийчинээ их ойлгож чадна.

Яг одоо бид өөрсдийн хэлэлцүүлгээ одоо үетэй холбох хэрэгтэй. Хэрэв Бурхан хамгийн анх Өөрийн бүтээсэн хүмүүст зориулан бүр зарим хүмүүсийн санаанд ч орохооргүй төрөл бүрийн жижиг зүйлсийг хийж байсан юм бол Бурхан өнөөдрийн хүмүүст зориулан тийм зүйлсийг хийж чадах болов уу? Зарим хүмүүс “Тийм!” гэж хэлнэ. Яагаад тийм гэж? Яагаад гэвэл Бурханы мөн чанар хуурамч биш, Түүний хайр татам байдал нь хуурамч биш юм. Учир нь Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг бөгөөд бусдын нэмсэн зүйл биш, мэдээж цаг хугацаа, орон зай болон эрин үе өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөг зүйл биш юм. Бурханы жинхэнэ агаад хайр татам байдал нь үнэндээ хүмүүсийн жижиг, сажиг гэж үздэг, маш жижиг учраас хүмүүс Түүнийг хийнэ гэж боддоггүй зүйлсийг хийснээр гарч ирж болно. Бурхан дүр үзүүлдэггүй. Түүний зан чанарт болон мөн чанарт ямар ч хэтрүүлэг, хууралт, бардамнал болон ихэмсэг байдал байхгүй юм. Тэр хэзээ ч сайрхдаггүй ба оронд нь Өөрийн үнэнч байдал болон чин сэтгэлээрээ бүтээсэн хүмүүсээ хайрлаж, анхаарал тавьж, халамжилж, залж чиглүүлж байдаг. Хүмүүс үүний хэр ихийг ойлгож, мэдэрч, харж байх нь хамаагүй Бурхан үнэнээсээ эдгээр зүйлсийг хийж байдаг. Бурхан ийм мөн чанартай гэдгийг мэдэх нь хүмүүсийн Түүнийг хайрлах хайранд нөлөөлөх үү? Энэ нь тэдний Бурханаас айх айдаст нөлөөлөх үү? Чи Бурханы бодит талыг ойлгосноор Түүнд улам ойртон, Түүний хайр болон хүн төрөлхтөнд өгсөн халамжийг илүү үнэнээсээ ойлгох чадвартай болж, мөн үүний зэрэгцээ өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг болон эргэлзээгүй болох юм. Бурхан хүнд зориулсан бүхнээ сэмхэн хийж, Өөрийн чин сэтгэл, үнэнч зан, хайраараа дамжуулан энэ бүхнийг чимээгүй хийж байдаг. Гэвч Тэр Өөрийн хийдэг бүхнийхээ талаар хэзээ ч болгоомжилж, харамсаж байгаагүй ба Тэр хэн нэгнээс хэзээ ч ямар нэг хэлбэрээр төлөөс авах хэрэггүй эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч зүйлийг авах санаа Түүнд байхгүй юм. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго нь Тэрээр хүн төрөлхтний үнэн итгэл, хайрыг хүлээн авах явдал юм.

“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент