Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Хүний хувь заяа нь түүний Бурханд хандах хандлагаар шийдэгддэг

Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөрөөр гүйцэтгэдэгтэй адилаар эдгээр гүйцэтгэлд хандах Бурханы хандлага нь өөр өөр байдаг, учир нь Тэр хүүхэлдэй биш, бас Тэр хоосон агаар ч биш. Бурханы хандлагыг мэдэж авахыг хүн төрөлхтөн эрж хайх нь зохистой. Бурханы хандлагыг мэдсэнээр хүмүүс хэрхэн Бурханы зан чанарыг мэдэж, Түүний зүрх сэтгэлийг бага багаар ойлгох талаар суралцах ёстой. Чи Бурханы зүрх сэтгэлийг бага, багаар ойлгоод ирэхийн цагт, Бурханаас эмээх болон муугаас зайлах нь биелүүлэх нь хэцүү зүйл гэж чамд мэдрэгдэхгүй. Үүнээс илүүгээр, чи Бурханыг ойлгох үед, Түүний талаар дүгнэлт хийх нь чиний хувьд илүү хэцүү байдаг. Чи Бурханы талаар дүгнэлт хийхээ зогсоох үед чи Бурханыг бага гомдоох бөгөөд Бурхан чамайг Өөрийнхөө талаарх мэдлэг рүү өөрийн эрхгүй хөтлөх ба тэгснээр чи өөрийн зүрх сэтгэлдээ Бурханаас айх болно. Чи өөрийн эзэмшсэн сургаал номлол, бичиг үсэг, онолыг ашиглан Бурханыг тодорхойлохоо болих болно. Харин, бүх зүйлээс үргэлж Бурханы цаад санааг эрж хайснаар, чи өөрийн мэдэлгүй Бурханы зүрх сэтгэлийн араас явдаг хүн болох болно.

Бурханы ажил нь хүн төрөлхтөнд харагдашгүй ба хүршгүй, гэхдээ Бурханы тухайд гэвэл хүн нэг бүрийн үйлдэл, Түүнд хандах тэдний хандлагын хамтаар—эдгээр нь Бурханд зөвхөн мэдэгдэхүйц биш, харин үзэгдэхүйц байх болно. Энэ бол хүн бүрийн таньж мэдэж, тодорхой байх ёстой зүйл юм. Чи магадгүй үргэлж өөрөөсөө ингэж асууж байгаа байх: “Намайг энд юу хийж байгааг Бурхан мэддэг болов уу? Яг одоо миний юу бодож байгааг Бурхан мэддэг болов уу? Магадгүй Тэр мэднэ, магадгүй Тэр мэдэхгүй.” Хэрвээ чи ийм төрлийн үзэл бодлыг хэрэглэж, Бурханыг дагаж, Түүнд итгэж байсан ч Түүний ажил болоод Түүний оршин тогтнолд эргэлзэж байвал эрт орой хэзээ нэгэн цагт чи Түүнийг уурлуулах үе ирэх болно, учир нь чи аль хэдийн аюулт ангалын ирмэг дээр дүүжигнэж байна. Бурханд олон жил итгэсэн боловч үнэний бодит байдлыг одоог хүртэл олж аваагүй, бүр Бурханы хүслийг ч ойлгодоггүй хүмүүсийг Би харсан. Тэдний амийн бие бялдар ямар ч ахиц гаргадаггүй, зөвхөн хамгийн өнгөц сургаал номлолыг баримталж байдаг. Яагаад гэвэл эдгээр хүмүүс Бурханы үгийг хэзээ ч өөрсдийн амь шиг авч үзээгүй бөгөөд тэд хэзээ ч Түүний оршин тогтнолтой нүүр тулж, хүлээн зөвшөөрч байгаагүй. Бурхан тийм хүмүүсийг хараад таашаалаар дүүрэн байдаг гэж чи бодож байна уу? Тэд Түүнийг тайтгаруулдаг уу? Тэр тохиолдолд, хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн арга барил нь тэдний хувь заяаг шийддэг. Чи Бурханыг хэрхэн эрж хайдаг эсвэл чи Бурханд хэрхэн ханддаг тухай асуултын аль нь ч байсан чиний өөрийн чинь хандлага бол хамгийн чухал зүйл юм. Сэтгэлийнхээ гүнд Тэр бол хоосон агаар мэтээр Бурханыг бүү үл тоомсорло. Өөрийн итгэдэг Бурханыг үргэлж амьд Бурхан, бодит Бурхан гэж бод. Тэр ямар ч хамаагүй гурав дахь тэнгэрт байдаггүй. Үүний оронд Тэр байнга хүн бүрийн зүрх сэтгэл рүү харж, чи юу хийх гэж байгааг, жижиг сажиг үг бүрийг, жижиг үйл хэрэг бүрийг харж, чи хэрхэн авирлаж байгааг болон Бурханд хандах чиний хандлага юу болохыг харж байдаг. Чи өөрийгөө Бурханд зориулах хүсэлтэй байгаа юу эсвэл үгүй юу болон чиний бүхий л зан байдал, чиний дотоод бодол, санаа нь Бурханы өмнө ил байж, Түүнд харагдаж байдаг. Чиний зан байдлын дагуу, чиний үйл хэргийн дагуу, чиний Бурханд хандах хандлагын дагуу чиний талаарх Түүний санал бодол, чамд хандах Түүний хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Бурханы гар дээрх нялх хүүхэд шиг өөрсдийгөө үздэг, Тэр чамайг ухаангүй хайрлах ёстой юм шиг, Тэр хэзээ ч чамайг орхин явж чадахгүй юм шиг, чамд хандах Түүний хандлага хувиршгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг үздэг хүмүүст Би зөвлөгөө өгөхийг хүсэж байна: Мөрөөдөхөө боль! Бурхан хүн нэг бүрт хандах Өөрийн хандлагадаа зөвт шударга байдаг. Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил болон авралд чин сэтгэлээсээ ханддаг. Тэр нь Түүний удирдлага. Тэр хүн нэг бүрд ноцтойгоор ханддаг ба хамт тоглох гэрийн тэжээвэр амьтан шиг үздэггүй. Хүнийг хайрлах Бурханы хайр нь бөөцийлөх эсвэл эрхлүүлэх төрлийнх биш; хүн төрөлхтөнд хандах Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь өөгшүүлсэн эсвэл хайнга биш. Эсрэгээрээ, хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр нь энхрийлэн хайрлах, өрөвдөх, мөн амьдралыг хүндэтгэх юм; Түүний өршөөл ба хүлээцтэй байдал нь хүнээс хүлээх Түүний хүлээлтийг илэрхийлдэг; Түүний өршөөл ба хүлээцтэй байдал нь хүн төрөлхтөн амьд үлдэхэд хэрэгтэй зүйл билээ. Бурхан бол амьд бөгөөд Бурхан үнэхээр оршин тогтнодог; хүн төрөлхтнийг гэх Түүний хандлага нь ягшмал дүрэм огтхон ч биш харин зарчимч бөгөөд энэ нь өөрчлөгдөж болдог. Хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл, цаг хугацаатай хамт, нөхцөл байдалтай хамт, мөн хүн нэг бүрийн хандлагатай хамт аажмаар өөрчлөгдөж, хувирч байдаг. Иймээс чи энэ талаар тов тодорхой ойлгож, Бурханы мөн чанар хувиршгүй бөгөөд Түүний зан чанар нь өөр өөр цаг хугацаанд, өөр өөр байдалтайгаар гарч ирэх болно гэдгийг ойлгох ёстой. Чи үүнийг тийм ноцтой асуудал гэж бодохгүй байж магадгүй бөгөөд Бурхан аливаа зүйлсийг хэрхэн хийх ёстой талаар төсөөлөхдөө чи өөрийн хувийн үзлийг ашигладаг. Гэхдээ чиний үзэл бодлын бүрэн эсрэг зүйл үнэн байх үе байдаг ба Бурханыг туршиж, хэмжихэд өөрийн хувийн үзлийг ашигласнаар чи Түүнийг аль хэдийн уурлуулсан. Яагаад гэвэл, Бурхан Түүний талаар чиний бодож байгаа шиг ажилладаггүй бөгөөд Бурхан, Тэр тэгэх болно гэж чиний хэлдэг шигээр энэ асуудалд ханддаггүй. Иймээс чи өөрийн эргэн тойронд байгаа бүх зүйлд хандахдаа болгоомжтой, хянамгай байж, бүх зүйл дээр Бурханы замаар алхах–Бурханаас эмээж, муугаас зайлах зарчмыг хэрхэн дагахыг суралцахыг Би чамд сануулж байна. Чи Бурханы хүсэл болоод Бурханы хандлагын асуудал дээр бат бэх ойлголтыг бий болгох ёстой; энэ талаар чамтай харилцах гэгээрсэн хүмүүсийг олж, чин сэтгэлээсээ эрж хай. Өөрийн итгэдэг Бурханыг хүүхэлдэй шиг бүү үз—бүү дур зоргоороо шүү, дурын дүгнэлтэнд хүр, Түүний хүртэх ёстой хүндлэлтэйгээр Бурханд бүү хандахгүй бай. Бурханы авралын явцад, Тэр чиний үр дүнг тогтоох үедээ, чамд өршөөл эсвэл хүлээцтэй байдал эсвэл шүүлт гэсгээлт хүртээх нь хамаагүй чамд хандах Түүний хандлага өөрчлөгдөшгүй биш. Энэ нь Бурханд хандах чиний хандлага болоод Бурханы талаарх чиний ойлголтоос хамаарна. Бурханы талаарх чиний мэдлэг эсвэл ойлголтын нэг түр зуурын тал нь Түүнийг үүрд мөнх тодорхойлоход бүү хүргэ. Үхмэл Бурханд бүү итгэ; амьд Бурханд итгэ. Үүнийг сана! Хэдий Би энд зарим нэг үнэнийг, та нарын сонсох хэрэгтэй үнэнийг хэлэлцсэн хэдий ч гэсэн, та нарын одоогийн байдал болон одоогийн чадал чансаагаас шалтгаалан Би та нарын урам зоригийг шавхах илүү их шаардлага тавихгүй. Ингэж хийх нь та нарын зүрх сэтгэлийг хэтэрхий их хүйтэн байдлаар дүүргэж, Бурханд маш их урам хугарахад та нарыг хүргэх болно. Үүний оронд та нар өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы хайрыг ашиглан, урдаа байгаа замаар алхахдаа Бурханыг хүндэлсэн хандлагыг ашиглаж чадна гэж Би найдаж байна. Бурханд итгэх итгэлийг хэрхэн авч үзэх тухай асуудалд бүү будил. Үүнийг хамгийн том асуултуудын нэг гэж үз. Үүнийг зүрх сэтгэлдээ оруулж, хэрэгжүүлж, бодит амьдралтай үүнийг холбо—дүр бүү үзүүл. Учир нь, энэ бол үхэл амьдралын асуудал бөгөөд энэ нь чиний хувь тавиланг тодорхойлох асуудал билээ. Үүнд тоглоом наргиа шиг, хүүхдийн тоглоом шиг бүү ханд! Өнөөдөр та нартай эдгээр үгсийг хуваалцсаны дараа, та нарын сэтгэл дэх ойлголтуудын ургац юу байх бол гэдгийг Би гайхаж байна. Өнөөдөр энд Миний хэлсэн зүйлээс асуухыг хүссэн асуулт та нарт байна уу?

Хэдийгээр эдгээр сэдвүүд нь бага зэрэг шинэ мөн та нарын үзэл бодол болон та нарын ихэвчлэн эрж хайж, анхаарал тавьдаг зүйлсээс бага зэрэг холдсон байж болох ч, тэдгээрийг хэсэг хугацаанд харилцан ярилцсаны дараа, Миний энд хэлсэн бүхний талаар нийтлэг ойлголтыг бий болгох болно. Эдгээр нь шинэ сэдвүүд, та нарын хэзээ ч эргэцүүлж үзэж байгаагүй сэдвүүд болохоор, тэдгээр нь та нарын ачааг нэмэхгүй байх гэж Би найдаж байна. Би өнөөдөр та нарыг айлгахын тулд хэлээгүй мөн Би та нартай харьцах гэж оролдоогүй; харин Миний зорилго бол бодит үнэнийг ойлгоход та нарт туслах явдал юм. Эцсийн эцэст хүн төрөлхтөн болон Бурханы хооронд зай байдаг: Хэдийгээр хүн Бурханд итгэдэг ч, тэр хэзээ ч Бурханыг ойлгоогүй; тэр хэзээ ч Бурханы хандлагыг мэдээгүй. Түүнчлэн хүн Бурханы хандлагад санаа тавихдаа хэзээ ч урам зоригтой байгаагүй. Үүний оронд тэр сохроор итгэсэн, тэр сохроор үргэлжлүүлсэн бөгөөд тэр Бурханы талаарх өөрийн мэдлэг болон ойлголтондоо хайхрамжгүй байсаар ирсэн. Иймээс Би эдгээр асуудлуудыг та нарын хувьд ойлгомжтой болгож, та нарын итгэдэг Бурхан яг ямар төрлийн Бурхан болохыг; Тэр юу бодож байгааг; янз бүрийн хүмүүст хандахдаа Түүний хандлага ямар байдгийг; та нарын үйлдэл болон Түүний шаарддаг стандартын хоорондын ялгааг ойлгоход та нарт туслахаар хичээж байна. Та нар үүнийг мэдэхийн зорилго бол та нарын явж байгаа зам ямар төрлийн ургац руу хөтөлж байгааг, энэ зам дээр та нарын олж аваагүй байгаа зүйлийг, та нар ямар хэсгүүдэд зүгээр л оролцож чадаагүй байгааг хэмжиж, мэдэх шугамыг та нарын зүрх сэтгэлд өгөх юм. Та нар өөр хоорондоо харилцах үедээ ихэвчлэн цөөн хэдэн түгээмэл-хэлэлцдэг сэдвүүдийг ярьдаг; хамрах хүрээ багатай, мөн агуулга нь маш өнгөц байдаг. Та нарын хэлэлцдэг зүйл болон Бурханы цаад санааны хооронд, та нарын хэлэлцүүлэг, хамрах хүрээ болон Бурханы шаарддаг стандартын хооронд зай, ялгаа байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр ингэж үргэлжлүүлэх нь та нарыг Бурханы замаас улам илүү хол хазайхад хүргэх болно. Та нар ердөө л, оршин байгаа үгийг Бурханаас авч, тэдгээрийг шүтэн мөргөх объект, зан үйл болон дүрэм журам болгон өөрчилдөг. Тэгээд л тэр! Үнэндээ, та нарын зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй бөгөөд Бурхан хэзээ ч та нарын зүрх сэтгэлийг олж аваагүй. Бурханыг мэдэх нь маш хэцүү гэж зарим хүмүүс боддог—энэ бол үнэн. Энэ нь хэцүү. Хэрвээ хүмүүсээс үүргээ биелүүлж, гадна талдаа аливаа зүйлсийг хийж дуусгахыг гуйвал, хэрвээ тэднээс шаргуу ажиллахыг гуйвал, Бурханд итгэх нь маш амархан гэж хүмүүс бодох бөгөөд учир нь энэ бүхэн хүний чадварын цар хүрээнд багтдаг. Гэхдээ цаг мөч, сэдэв нь Бурханы цаад санаа болон хүнд хандах Бурханы хандлагын хэсэг рүү шилжвэл, аливаа зүйлс бүх хүний тухайд хамаагүй илүү хэцүү болно. Яагаад гэвэл энэ нь үнэний тухай хүмүүсийн ойлголт болон тэдний бодит байдал руу орох оролтыг хамардаг; мэдээж хүнд хэцүүгийн түвшин байдаг! Гэхдээ чи эхний хаалгаар нэвтэрсний дараа, чи түүн рүү орж эхэлсний дараа, энэ нь аажмаар улам илүү хялбар болдог.

Бурханаас айх эхлэлийн цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм

Хэн нэгэн нэг асуулт дэвшүүлжээ: Бид Бурханыг Иовоос илүү мэддэг мөртлөө яаж одоо ч Бурханаас айхгүй байж чадаж байна вэ? Бид энэ асуудлыг өмнө нь бага зэрэг хөндсөн, тийм үү? Үнэндээ, энэ асуултын мөн чанарыг ч бас өмнө нь хэлэлцсэн, хэдий Иов Бурханыг тэр үед мэддэггүй байсан ч тэр Түүнд Бурхан шиг хандсан бөгөөд Түүнийг тэнгэр газар дахь бүх зүйлсийн Эзэн гэж үзсэн. Иов Бурханыг дайснаа гэж тооцоогүй. Харин, тэр Түүнийг бүх зүйлийн Бүтээгч хэмээн шүтэн мөргөдөг байсан. Өнөө үед хүмүүс яагаад Бурханыг маш их эсэргүүцдэг вэ? Тэд яагаад Бурханаас айдаггүй вэ? Нэг шалтгаан нь бол тэд Сатанаар гүн ялзруулагдсан. Сатаны уг чанар тэдэнд гүн шингэснээр, хүмүүс Бурханы дайсан болсон юм. Тиймээс хэдий тэд Бурханд итгэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөг ч тэд одоо ч гэсэн Бурханыг эсэргүүцэж, өөрсдийгөө Түүний эсрэг байранд тавьдаг. Энэ нь хүний уг чанараар тодорхойлогддог. Өөр нэг шалтгаан нь хэдийгээр хүмүүс Бурханд итгэдэг ч, тэд Түүнд Бурхан шиг ханддаггүй. Үүний оронд тэд Бурханыг хүний эсрэг тавьж, Түүнийг хүний дайсан гэж үздэг бөгөөд тэд Бурхантай эвлэршгүй дайсан юм. Энэ нь ийм энгийн. Энэ асуудал өмнөх хэсэгт хөндөгдөөгүй гэж үү? Энэ талаар бодоод үз: Энэ нь шалтгаан уу? Хэдий чамд Бурханы тухай бага зэрэг мэдлэг байдаг ч, энэ мэдлэг нь яг юу вэ? Энэ нь хүн бүрийн яриад байгаа зүйл биш гэж үү? Энэ нь Бурханы чамд хэлсэн зүйл биш гэж үү? Чи зөвхөн онолын болон сургаалын талыг л мэддэг; чи Бурханы жинхэнэ талыг мэдэрч байсан уу? Чамд субъектив мэдлэг бий юу? Чамд бодитой мэдлэг болон дадлага туршлага байгаа юу? Хэрвээ Бурхан чамд хэлээгүй бол чи үүнийг мэдэх байсан уу? Чиний онолын мэдлэг нь бодит мэдлэгийг төлөөлж чадахгүй. Товчхондоо чи хир их мэддэг болон чи хэрхэн үүнийг мэдэх болсон нь хамаагүй, чамайг Бурханы талаар бодит ойлголт олж авахаас чинь өмнө Бурхан чиний дайсан бөгөөд чи Бурханд үнэхээр тийм байгаагаар нь хандахаас өмнө Тэр чиний эсрэг тавигддаг, учир нь чи бол Сатаны биелэл билээ.

Чи Христтэй хамт байх үед, магадгүй чи Түүнд өдөрт гурван хоолоор үйлчилж, магадгүй Түүнд цайгаар үйлчилж, Түүний амьдралын хэрэгцээнд санаа тавьж, харваас Христэд Бурхан шиг ханддаг. Ямар нэг зүйл тохиолдох болгонд хүмүүсийн үзэл бодол нь үргэлж Бурханы үзлийн эсрэг байдаг. Тэд үргэлж Бурханы үзэл бодлыг ойлгож чаддаггүй, үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хэдий хүмүүс гадна талдаа Бурхантай сайн харьцаатай байдаг ч, энэ нь тэд Түүнтэй зохицолтой байдаг гэсэн үг биш. Ямар нэгэн зүйл тохиолдонгуут хүний дуулгаваргүй байдлын үнэн гарч ирэн, хүн болон Бурханы хооронд оршдог дайсагналыг баталдаг. Энэ дайсагнал нь Бурхан хүнийг эсэргүүцэж байгаа явдал биш; энэ нь Бурхан хүнд дайсагнахыг хүссэндээ биш бөгөөд Бурхан хүнийг эсрэг талд тавьж, хүнд ингэж хандаж байгаа биш юм. Харин ч, энэ бол Бурханд хандах энэхүү эсрэг талын мөн чанар нь хүний субъектив хүсэлд, хүний дотоод сэтгэлд нууцаар байдаг тохиолдол юм. Хүн Бурханаас ирсэн бүхнийг өөрийн судалгааны объект болгодог болохоор Бурханаас ирсэн зүйлд болон Бурхантай хамаатай зүйлд хандах түүний хариу үйлдэл нь юун түрүүнд таамаглах, эргэлзэх бөгөөд дараа нь Бурхантай зөрчилддөг хандлагыг сонгож, Бурханыг эсэргүүцэх явдал байдаг. Үүний дараагаар, хүн эдгээр идэвхгүй ааш занг эзэмшиж, ийм төрлийн Бурханыг дагах нь түүнд хэрэгтэй эсэх талаар эргэлзэх түвшинд хүртэл Бурхантай маргалдаж эсвэл Бурхантай тэмцэлддэг. Хүний ухаалаг байдал нь ингэж үргэлжлүүлж болохгүй гэдгийг хүнд хэлдгийг үл харгалзан тэр өөрийгөө үл хайхран ингэж хийхээр сонгох ба эцсээ хүртэл ямар ч эргэлзээгүйгээр үргэлжлүүлэх болно. Жишээлбэл, Бурханы талаарх цуурхал эсвэл гүтгэлгийг сонсох үедээ зарим хүмүүсийн эхний хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэдний эхний хариу үйлдэл бол: энэ цуурхал үнэн эсвэл худал эсэхийг, энэ нь байдаг үгүйг би мэдэхгүй, иймээс би харзнах болно. Тэгээд тэд бодолхийлж эхэлдэг: Үүнийг батлах ямар ч арга зам байхгүй; энэ нь байдаг гэж үү? Энэ цуурхал үнэн үү эсвэл худал уу? Хэдий энэ хүн үүнийг гадна талдаа харуулахгүй байгаа ч, тэдний зүрх сэтгэл аль хэдийн эргэлзэж эхэлсэн байдаг ба Бурханыг аль хэдийн үгүйсгээд эхэлсэн байдаг. Энэ төрлийн хандлага, энэ төрлийн үзэл бодлын мөн чанар юу вэ? Энэ нь урвалт биш гэж үү? Тэдэнд асуудал тулгарахаас өмнө, чи энэ хүний үзэл бодол юу болохыг харж чадахгүй—тэд Бурхантай зөрчилддөггүй мэт, тэд Бурханыг дайсан гэж үздэггүй мэт харагддаг. Гэсэн хэдий ч тэд үүнтэй тулгарангуутаа Сатантай хамт зогсож, Бурханыг эсэргүүцдэг. Энэ нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүн ба Бурхан хоёр бол эсрэг тэсрэг гэдгийг хэлж байна. Бурхан хүнийг дайснаа гэж үздэг биш, харин хүний өөрийн мөн чанар нь Бурханд дайсагнасан байдаг. Хүн Бурханыг хир удаан дагаснаас, хир их төлөөс төлснөөс үл хамааран; хүн Бурханыг хэрхэн магтахаас, Бурханыг эсэргүүцэхээс биеэ хэрхэн барьснаас, бүр Бурханыг хайрлахад өөрсдийгөө шахахаас үл хамааран тэд хэзээ ч Бурханд Бурхан шиг хандаж чадахгүй. Энэ нь хүний мөн чанараар тодорхойлогддоггүй гэж үү? Хэрвээ чи Түүнд Бурхан шиг ханддаг бол, Тэр бол Бурхан гэж чи үнэхээр итгэдэг бол чи Түүнд эргэлзэж чадна гэж үү? Чиний зүрх сэтгэлд Түүний тухай ямар нэгэн асуултын тэмдэг байна гэж үү? Байхгүй. Энэ дэлхийн чиг хандлага маш хорон муу, энэ хүн төрөлхтөн маш хорон муу—яагаад чамд тэдний талаарх ямар ч үзэл байхгүй байна вэ? Чи өөрөө маш хорон хэрцгий—яагаад чамд тэр талаар ямар ч үзэл байхгүй байна вэ? Гэсэн ч цөөн хэдэн цуу яриа, зарим нэг хов жив нь Бурханы тухай тийм том үзлийг бий болгож, маш олон санааг бий болгодог нь чиний чадал чансаа хичнээн боловсорч гүйцээгүй болохыг харуулж байна! Зүгээр л хэдхэн шумуулын “дүнгэнээн”, цөөн хэдэн зэвүүн ялаа нь чамайг хуурахад хангалттай гэж үү? Энэ нь ямар төрлийн хүн бэ? Бурхан энэ төрлийн хүний талаар юу боддогийг чи мэдэх үү? Эдгээр хүмүүст Тэр хэрхэн ханддаг талаар Бурханы хандлага үнэндээ маш тодорхой. Эдгээр хүмүүст хандах Бурханы хандлага нь тэдэнд хүйтэн хөндий хандах—Түүний хандлага нь тэдэнд ямар ч анхаарал тавихгүй байх ба эдгээр мэдлэггүй хүмүүстэй ноцтой харьцахгүй байх юм. Яагаад тэр вэ? Учир нь Өөрийн зүрх сэтгэлдээ Тэр, эцсээ хүртэл Түүнд дайсагнахаар шийдсэн болон Түүнтэй зохицолтой байх замыг эрж хайхаар хэзээ ч төлөвлөөгүй тэдгээр хүмүүсийг авахаар хэзээ ч төлөвлөөгүй байдаг. Магадгүй Миний хэлсэн эдгээр үгс зарим хүмүүсийг шархлуулж болох юм. Тэгвэл та нар Намайг үргэлж өөрсдийг чинь ингэж шархлуулахыг хүсэж байна уу? Та нарын хүсч байгаа үгүйгээс үл хамааран, Миний хэлж байгаа бүхэн үнэн! Хэрвээ Би та нарыг үргэлж ингэж шархлуулж, үргэлж сорвийг чинь ярвал та нарын зүрх сэтгэл дэх эрхэм дээд Бурханы дүрд энэ нөлөөлөх болов уу? (Тэгэхгүй.) Тэгэхгүй гэдэгтэй санал нийлж байна. Учир нь та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй. Та нарын зүрх сэтгэлд оршдог, та нарын хүчтэйгээр өмгөөлж, хамгаалдаг эрхэм дээд Бурхан бол зүгээр л Бурхан биш. Харин энэ нь хүний төсөөллөөс гарсан зүйл; энэ нь зүгээр л оршдоггүй. Иймээс энэ оньсогын хариуг Би илчилсэн нь хамаагүй илүү дээр юм. Энэ нь бүх үнэн биш гэж үү? Жинхэнэ Бурхан бол хүний төсөөлөл биш. Та нар бүгд энэ бодит байдалтай нүүр тулж, энэ нь Бурханы талаарх та нарын мэдлэгт тус болох болно гэж Би найдаж байна.

Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй тэдгээр хүмүүс

Итгэл нь Бурханы зүрх сэтгэлд хүлээн зөвшөөрөгдөөгүй зарим хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр хүмүүсийг Өөрийн дагалдагчид гэж зөвшөөрдөггүй, учир нь Бурхан тэдний итгэлийг магтдаггүй. Эдгээр хүмүүсийн хувьд, тэд Бурханыг хэдэн жил дагаснаас үл хамааран, тэдний бодол санаа ба үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэд үл итгэгчид шиг, үл итгэгчдийн зарчим, аливааг хийх арга замыг баримталж, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд Бурханы үгийг хэзээ ч өөрсдийн амь гэж хүлээн аваагүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахаар зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг тодорхой төрлийн сонирхогчдын хоббитой адил үзэж, Бурханд ердөө л оршин тогтнох сүнслэг арга хэрэгсэл мэт ханддаг, иймээс тэд Бурханы зан чанарыг эсвэл Бурханы мөн чанарыг ойлгохоор оролдох нь үнэ цэнэтэй гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн нь эдгээр хүмүүстэй ямар ч хамаагүй гэж хэлж болно. Тэд сонирхдоггүй бөгөөд хариу үзүүлж төвддөггүй. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэлийн гүнд үргэлж тэдэнд ингэж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг: Бурхан бол харагдахгүй бас хүршгүй бөгөөд Бурхан оршдоггүй. Ийм Бурханыг ойлгохоор оролдоход хүчин чармайлт гаргууштай биш гэж тэд итгэдэг; энэ нь өөрсдийгөө хуурч байгаа юм. Тэд зүгээр үгээрээ л Бурханыг зөвшөөрдөг ба ямар нэг бодит гэрчлэл хийдэггүй. Тэд мөн бодит байдал юу ч хийдэггүй, өөрсдийгөө нилээд ухаалаг гэж бодож байдаг. Бурхан эдгээр хүмүүсийг хэрхэн хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүмүүс: “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргээ биелүүлж чадах уу? Тэд ‘Би Бурханы төлөө амьдрах болно’ гэсэн үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Ихэвчлэн хүний хардаг зүйл бол хүмүүсийн мөн чанар биш харин гадаад байдал юм. Гэсэн ч Бурхан эдгээр гадаад байдлыг хардаггүй; Тэр зөвхөн тэдний дотоод мөн чанарыг хардаг. Тиймээс, Бурханд эдгээр хүмүүст хандах ийм төрлийн хандлага, ийм төрлийн тодорхойлолт байдаг. Эдгээр хүмүүсийн юу хэлдэг тухайд бол: “Яагаад Бурхан үүнийг хийдэг вэ? Яагаад Бурхан түүнийг хийдэг вэ? Би энийг ойлгохгүй байна; би тэрийг ойлгохгүй байна; энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байна; Та надад үүнийг тайлбарлах ёстой...” Миний хариулт бол: Энэ асуудлыг Би заавал чамд тайлбарлах шаардлагатай юу? Энэ асуудал чамд хамаатай юу? Чи өөрийгөө хэн гэж бодож байгаа юм бэ? Чи хаанаас ирсэн юм бэ? Чи Бурханд заагч өгөх шаардлага хангасан юм уу? Чи Түүнд итгэдэг үү? Тэр чиний итгэлийг хүлээн зөвшөөрдөг үү? Нэгэнт чиний итгэл Бурхантай ямар ч хамаагүйгээс хойш, Тэр чамд юу хийх юм бэ? Чи Бурханы зүрх сэтгэлд хаана зогсож байгаагаа мэдэхгүй, гэсэн ч чи Бурхантай харилцан ярилцах шаардлага хангасан гэж үү?

Сэрэмжлүүлэг үгс

Эдгээр сануулгыг сонссоны дараа та нарт таагүй байгаа биш гэж үү? Хэдий та нар эдгээр үгсийг сонсох хүсэлгүй эсвэл тэдгээрийг хүлээн авах хүсэлгүй байж болох ч, тэдгээр нь бүгд бодит баримт юм. Ажлын энэ үе шатыг Бурхан гүйцэтгэх учраас хэрвээ чи Бурханы цаад санааны талаар анхаараагүй, Бурханы хандлагын талаар анхаараагүй, Бурханы мөн чанар болон зан чанарыг ойлгоогүй бол эцэст нь алдагдал хүлээх хүн бол чи. Миний үгийг сонсоход хатуу гэж бүү буруутга, мөн та нарын урам зоригийг хугалсанд тэдгээрийг бүү буруутга. Би үнэнийг ярьдаг; Би та нарын урмыг хугалах гээгүй юм шүү. Би та нараас юу асуух нь хамаагүй, үүнийг хэрхэн хийхийг та нараас шаардсан нь хамаагүй, та нар зөв замаар алхана гэж Би найдаж байгаа ба та нар Бурханы замыг дагаж, энэ замаас хазайхгүй гэж найдаж байна. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу үргэлжлүүлэхгүй бол, Түүний замыг дагахгүй бол, чи Бурханыг эсэргүүцэж байгаа ба зөв замаас хадуурсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Тиймээс та нарын хувьд тодорхой болгож өгөх ёстой зарим асуудлууд байгааг Би мэдэрдэг бөгөөд ойлгомжтойгоор, тодорхойгоор, өчүүхэн төдий ч тодорхой бус байдалгүйгээр та нарыг итгүүлж, Бурханы хандлага, Бурханы цаад санаа, Бурхан хүнийг хэрхэн төгс болгодог, ямар замаар Тэр хүний үр дүнг тогтоодгийг мэдэхэд та нарт тусламаар санагддаг. Хэрвээ чамд энэ замыг эхлүүлж чадахгүй байх өдөр ирэх юм бол Би ямар ч хариуцлага үүрэхгүй, учир нь эдгээр үгсийг аль хэдийн чамд маш тодорхой хэлчихсэн. Өөрийнхөө үр дүнд чи хэрхэн хандах нь—энэ асуудал нь бүхэлдээ чамаас хамаарна. Өөр өөр төрлийн хүмүүсийн үр дүнгийн тухайд Бурханд өөр өөр хандлага байдаг. Түүнд хүнийг хэмжих Өөрийн гэсэн арга зам болоод Түүний өөрийн шаардлагын стандарт байдаг. Хүмүүсийг хэмжих Түүний стандарт нь бүх хүнд ялгаагүй ижилхэн байдаг—үүнд эргэлзэх хэрэггүй! Иймээс зарим хүмүүсийн айдас нь шаардлагагүй юм. Одоо та нарын сэтгэл амарч байна уу? Өнөөдрийн хувьд ингээд дууслаа. Баяртай!

00:00
00:00

0Хайлтын үр дүн