Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Ангилал

recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд ( Түүвэр )

Бурханы Өөрийн ажил бол хүний мэдэх ёстой үзэгдэл юм, учир нь Бурханы ажлыг хүн биелүүлж чадахгүй ба хүн эзэмшдэггүй. Ажлын гурван үе шат нь Бурханы удирдлагын бүрэн дүүрэн байдал бөгөөд хүний мэдэх ёстой үүнээс илүү агуу үзэгдэл байхгүй. Хэрвээ хүн энэ хамгийн агуу үзэгдлийг мэдэхгүй бол Бурханыг мэдэхэд амархан биш, Бурханы хүслийг ойлгоход амархан биш байдаг ба цаашлаад хүний алхаж буй зам илүү бэрх хэцүү болдог. Үзэгдэлгүйгээр хүн энэ хүртэл явж чадахгүй байх байсан. Өнөөдрийг хүртэл хүнийг хамгаалсан зүйл нь үзэгдэл байсан ба энэ нь хүнийг хамгийн агуу хамгаалалтаар хангасан. Ирээдүйд та нарын мэдлэг илүү гүнзгий болох ёстой бөгөөд та нар, ажлын гурван үе шатан дахь Түүний хүслийн бүрэн дүүрэн байдал болоод Түүний ухаалаг ажлын гол утгыг мэдэж авах ёстой. Зөвхөн энэ л та нарын биеийн жинхэнэ хэмжээ юм. Ажлын сүүлчийн үе шат нь биеэ даасан зүйл биш харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл юмны нэг хэсэг бөгөөд өөрөөр хэлбэл ажлын гурван үе шатны зөвхөн нэгийг хийснээр авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг зөвхөн дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй ба ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат бөгөөд тэдгээрийн дундах аль нэг үе шат биш. Авралын ажил биелээгүй байсаар байгаа цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсгөлдөө очиж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгддэг, бүр эхнээсээ хүнд илчлэгддэггүй харин аажмаар авралын ажлаар илэрхийлэгддэг билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд бүрэн илэрхийлж чадахгүй. Тиймээс ажлын гурван үе шат дуусангуут л авралын ажил бүрэн төгсөнө, иймээс Бурханы бүрэн дүүрэн байдлын талаарх хүний мэдлэг нь Бурханы ажлын гурван үе шатнаас салшгүй юм. Ажлын нэг үе шатнаас хүний олж авдаг зүйл нь ердөө л Түүний ажлын нэг хэсэгт илэрхийлэгдсэн Бурханы зан чанар билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатан дахь зан чанар болоод оршихуйг нь төлөөлж чадахгүй. Учир нь, хүнийг аврах ажлыг нэг цаг хугацаанд эсвэл нэг газарт шууд дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газар нутаг дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар илүү гүнзгий болдог. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд хийгдэж дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь биеэ даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд хэлбэрждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог, үе шат бүр Түүний оршихуйг агуулдаг бөгөөд энэ нь Түүний ажлын мэргэн ухааны бүртгэл юм. Хүн энэ гурван үе шатанд илэрхийлэгдсэн Бурханы бүхий л зан чанарыг мэдэх ёстой. Бурханы оршихуй нь бүх хүн төрөлхтөнд хамгийн их ач холбогдолтой ба хэрвээ Бурханыг шүтэх үед хүмүүст энэ мэдлэг байхгүй бол тэд Буддаг шүтдэг хүмүүсээс ялгаагүй. Хүмүүсийн дундах Бурханы ажил нь хүнээс нуугддаггүй бөгөөд Бурханыг шүтдэг бүх хүмүүст мэдэгдэх ёстой. Нэгэнт Бурхан, авралын ажлын гурван үе шатыг хүмүүсийн дунд хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүнээр хийгдэх ёстой зүйл юм. Бурханы хүнээс нуудаг зүйл нь хүний биелүүлж чадахгүй мөн хүний мэдэх ёсгүй зүйл бөгөөд харин Бурханы хүнд үзүүлдэг зүйл нь хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйл байдаг. Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй. Хэрэгжүүлэх ажлын эрин үе болон төрөл нь асар их ялгаатай байдаг хэдий ч үүний гол цөм нь мөн л хүн төрөлхтний аврал байдаг ба авралын ажлын үе шат бүр нь сүүлийнхээсээ илүү гүнзгий байдаг. Ажлын үе шат бүр сүүлийн ажлын суурин дээр үргэлжилдэг. Ийм байдлаар үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийн ажлаараа Бурхан, хүнд өмнө нь хэзээ ч илэрхийлэгдэж байгаагүй Өөрийн зан чанарын талыг байнга илэрхийлж, Өөрийн шинэ ажлыг, Өөрийн шинэ оршихуйг хүнд үргэлж илэрхийлж байдаг бөгөөд шашны нөлөө бүхий хүмүүсийн бүлэг үүнийг эсэргүүцэхийн тулд боломжтой бүхнийг хийж, илт эсэргүүцдэг боловч Өөрийн хийхээр зорьсон шинэ ажлыг Бурхан үргэлж хийдэг. Түүний ажил үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд үүний улмаас хүний эсэргүүцэлтэй үргэлж тулгарч байдаг. Иймээс Түүний зан чанар, түүнчлэн Түүний ажлын эрин үе болоод хүлээн авагчид ч бас үргэлж өөрчлөгдөж байдаг. Цаашлаад Тэр үргэлж өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг, тэр ч байтугай өмнө нь хийсэн ажилтайгаа зөрчилдөж, үүнтэй харшилж байгаа мэт хүнд харагддаг ажлыг хэрэгжүүлдэг. Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг—гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан яаж үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүтэйгээр хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг. Өнөөдөр та нар бүгдээрээ тийм зарчмыг мөрддөггүй гэж үү? Авралын ажлын гурван үе шат та нарт ямар нэгэн агуу үр нөлөө үзүүлээгүй бөгөөд өмнөх хоёр үе шатны ажил нь зүгээр л мэдэх хэрэггүй ачаа дарамт гэж итгэдэг хүмүүс байдаг. Эдгээр үе шатыг олон түмэнд тунхаглах ёсгүй бөгөөд аль болох хурдан нуух ёстой, ингэснээр хүмүүс ажлын гурван үе шатны эхний хоёр үе шатны ажлаас болж цочирдохгүй гэж тэд итгэдэг. Өмнөх хоёр үе шатны ажлыг мэдэгдэх нь хэтэрхий илүү алхам, энэ нь Бурханыг мэдэхэд ямар ч нэмэргүй гэж ихэнх хүмүүс итгэдэг—тэр бол та нарын боддог зүйл. Өнөөдөр ийм байдлаар үйлдэх нь зөв гэж та нар бүгд итгэдэг, гэвч та нар Миний ажлын ач холбогдлыг ухаарах өдөр ирэх болно: Би ямар ч ач холбогдолгүй ажил хийдэггүй гэдгийг мэдэж ав. Нэгэнт Би ажлын гурван үе шатыг тунхаглаж байгаа учраас тэдгээр нь та нарт ач тустай байх ёстой; нэгэнт ажлын энэ гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөмд байдаг учраас тэдгээр нь орчлон ертөнц даяарх хүн бүхний анхаарлаа төвлөрүүлэх зүйл болох ёстой. Нэг өдөр та нар бүгдээрээ энэ ажлын ач холбогдлыг ухаарах болно. Бурханы ажлын зарчмыг мэддэггүй учраас мөн Ариун Сүнсний ажлыг хангалттай ноцтойгоор авч үздэггүй учраас та нар Бурханы ажлыг эсэргүүцдэг эсвэл өнөөдрийн ажлыг хэмжихийн тулд өөрсдийн үзлээ ашигладаг гэдгээ мэдэж ав. Та нарын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл болон Ариун Сүнсний ажилд саад болдог чинь та нарын үзэл болон төрөлхийн их зангаас үүсдэг. Энэ нь Бурханы ажил буруу учраас биш, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүй юм. Бурханд итгэх итгэлээ олсны дараа зарим хүмүүс, хүн хаанаас бий болсныг ч итгэлтэйгээр хэлж чаддаггүй, гэхдээ тэд Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажлыг авсан элч нарт хүртэл сургаал айлдаж, тайлбар тавьж, ээлж дараалалгүй ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий доорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч мэдрэмж байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэхгүй гэж үү? Тэд Бурханы ажлыг мэдэхгүй, харин үүний оронд Түүний ажлыг шүүмжилж, түүнчлэн хэрхэн ажиллахыг Бурханд заахаар оролддог. Тийм бодлогогүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх үйл явцдаа л Түүнийг мэдэж эхэлдэг; Түүнийг дураараа шүүмжилснээр тэр Бурханыг мэдэж авдаггүй харин Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулж мэддэг. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Үүний эсрэгээр хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ Түүнийг эсэргүүцэх магадлалтай байдаг. Чиний үзэл, чиний хуучин угийн чанар, чиний хүн чанар, зан араншин, ёс суртахууны төлөв чинь Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд чи хэдий чинээ ялзарсан, доройтсон, дорд байна, төдий чинээ Бурханы дайсан байдаг. Жигшмээр үзэлтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс нь антихристүүд юм. Хэрвээ чиний үзэл цэвэрлэгдэхгүй бол тэр нь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай зохицолтой байж чадахгүй бөгөөд үргэлж Түүнээс тусгаар байх болно.

Өөрийнхөө хуучин үзлийг хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь заавал хуучин үзэл байх албагүй. “Үзэл” гэдэг нь бодит байдалтай зөрөлдөж байдаг хүний төсөөлсөн зүйлсийг хамардаг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд энэ нь хүнийг шинэ ажилд орохыг зогсоосон бол тэрхүү мэдлэг ч бас үзэл юм. Хэрвээ хүн тийм мэдлэгт зөв хандлага барьж чадвал мөн хуучин болон шинийг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болох бөгөөд шинэ эрин үед орох үндэс суурь болно. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг чи ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин уг чанарыг хэрхэн Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтанд захируулах вэ гэх мэт олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал чиний мэдлэг илүү гүн гүнзгий болсоор байх болно. Хэрвээ чамд ажлын гурван үе шатны талаарх, өөрөөр хэлбэл Бурханы бүх удирдлагын төлөвлөгөөний талаарх тодорхой мэдлэг байвал, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил юм гэдгийг харж чадвал чамд үүнээс илүү бат бэх суурь үгүй байх болно. Ажлын гурван үе шат нь нэгэн Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шат нь зөвхөн Бурханаар Өөрөөр нь хийгдэх ба ямар ч хүн Түүний өмнөөс ийм ажлыг хийж чадахгүй байх байсан—өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлыг хийж чаддаг. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үе, газруудад явагдсан ч мөн ажил бүр өөр байсан ч, энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос энэ нь хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл бөгөөд хэрвээ хүн үүнийг бүрэн ойлгох юм бол тууштай зогсож чадах болно. Өнөөдөр шашны бүх урсгал болон бүлэгт тулгараад байгаа хамгийн том асуудал нь тэд Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний биш ажлын хоорондох ялгааг таньж чадахгүйд байгаа—иймээс тэд энэ үе шатны ажил нь сүүлийн хоёр үе шатны ажилтай адилаар Ехова Бурханаар бас хийгдсэн эсэхийг хэлж чаддаггүй. Хэдийгээр хүмүүс Бурханыг дагадаг ч ихэнх нь, энэ нь зөв зам эсэхийг одоо ч хэлж чаддаггүй. Энэ зам нь Бурханаар Өөрөөр нь удирдуулсан зам мөн эсэхэд түүнчлэн бие махбодтой болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ихэнх хүмүүст ийм зүйлүүдийг хэрхэн ялгах талаар ямар ч таамаг байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлох чадваргүй байдаг, иймээс яригдсан илгээлтүүд энэ хүмүүсийн дунд бүрэн үр дүнтэй биш харин хагас үр нөлөөтэй байдаг ингээд энэ нь тэдгээр хүмүүсийн аминд нөлөөлдөг. Хэрвээ хүн, ажлын гурван үе шат нь өөр өөр цаг үед, өөр газруудад, өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хэдийгээр ажил нь өөр байсан ч энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн болохыг харах болно[a]. Нэгэнт энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил учраас ямар ч алдаагүй зөв байх ёстой, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь Бурханы ажил юм гэдгийг үгүйсгэж болохгүй. Хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил юм гэдгийг итгэлтэй хэлж чадвал хүний үзэл нь дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл болох болно. Хүний төсөөлөл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг л Бурхан мөн Есүсийг Бурхан гэж мэддэг учраас өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы талаар сэтгэл нь хоёрдож, олон хүмүүс Ехова болон Есүсийн ажилд үнэнч хэвээр үлдэж өнөөдрийн ажлын талаарх үзэлд баригддаг бөгөөд ихэнх хүмүүс үргэлж эргэлзэн өнөөдрийн ажлыг ноцтойгоор авч үздэггүй. Ажлын өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй ба тэдгээр нь үл үзэгдэх байсан. Энэ нь, хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүйгээс болдог. Тэдгээр нь хүн өөрийн хүссэнээр төсөөлсөнтэй адил харагддаггүйгээс болдог; тэр юу ч төсөөлсөн үүнийг батлах баримт байдаггүй ба үүнийг нь залруулах хэн ч байдаггүй. Хүн өөрийн төрөлхийн зөн совингоо сул тавьж, болгоомжлохоо больж өөрийн төсөөллийг чөлөөтэй орхидог, үүнийг нь батлах ямар ч баримт байхгүй учраас тэдгээрт ямар нэг баталгаа байгаа эсэхээс үл хамааран хүний төсөөллүүд нь “баримт” болдог. Тиймээс хүн өөрийн сэтгэл дэх өөрийн төсөөлсөн Бурханд итгэдэг ба бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Хэрвээ нэг хүнд ийм төрлийн итгэл байдаг бол зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээрээ сонссон ба өөрийн нүдээр хараагүй. Хүн үлгэр домог, түүхүүдийг сонссон—гэвч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг тун ховорхон сонссон байдаг. Зөвхөн нэг жил итгэгч байсан хүмүүс өөрсдийн үзлээр дамжуулан Бурханд итгэдэг ба бүхий л амьдралынхаа туршид Бурханд итгэсэн хүмүүсийн хувьд ч мөн адил байдаг. Баримтуудыг харж чаддаггүй хүмүүс, Бурханы талаар өөрсдийн үзлийг агуулсан итгэлээс хэзээ ч зугтаж чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээснээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл болон цуурхалаас өөр юу ч биш гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Өөрийнх нь үзэл бол алдаагүй зөв гэж хүн боддог ба эдгээр үзэл нь Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ сул тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, үзэл санаа нь энэ үе шатны ажилд саад болдог ба тийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү байдаг. Өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүмүүсийн, алхам алхмаар явагдах энэ ажлын талаарх үзэл нь бүр ч илүү эмгэнэлтэй бөгөөд эдгээр хүмүүс аажмаар бие махбодтой болсон Бурханд зөрүүд дайсагнасан байдлыг бий болгодог, энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөллүүд юм. Баримтууд нь хүний төсөөллийг дураар нь тавихыг зөвшөөрдөггүй түүнчлэн хүнээр амархан няцаагдахгүй, хүний үзэл болон төсөөлөл нь баримт байгааг тэвчихгүйгээс болдог ба цаашлаад хүн баримтуудын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг зоримогоор чөлөөтэй тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг ингээд хүний үзэл болон төсөөлөл нь, хүний үзэлтэй зөрөлдөж байдаг өнөөдрийн ажлын дайсан болдог. Үүнийг хүний үзлийн алдаа гэж хэлж болох ба Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн өөрийн хүссэн бүхнээ төсөөлж болно, гэвч тэр Бурханы ажлын ямар ч үе шатыг эсвэл үүнийг өчүүхэн төдийг ч гэсэн хүссэнээрээ эсэргүүцэж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Чи төсөөллөө дураар нь тавьж, тэр ч байтугай Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн зохиож болох ч Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим мөн захиргааны зарлиг бөгөөд эдгээр асуудлын ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, эхний хоёр үе шатны ажил нь гарцаагүй өнөөдрийн ажилтай адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодитой ба эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх олон хүмүүс үргэлж байх болно гэдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүмүүс өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэх байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс үргэлж Бурханы дайсан байх болно. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн өөрсдийн үзлийг хаях болно. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд тийм хүмүүс нь Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль болон Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хэдийгээр хүмүүс энэ ажлын ихэнхийг мэдрээгүй эсвэл нүдээр үзээгүй ч баримт бол баримт хэвээрээ л байна, энэ нь ямар ч хүнээр няцаагдашгүй. Орчлон ертөнцийн бүхий л газар нутагт байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын зөвхөн тодорхой нэг үе шатыг л мэддэг, ажлын нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед хийсэн Бурханы ажлыг ойлгодоггүй бол чи Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярих чадваргүй байх ба Бурханы талаарх чиний мэдлэг өрөөсгөл байх болно, учир нь Бурханд итгэх итгэлдээ чи Түүнийг мэддэггүй эсвэл Түүнийг ойлгодоггүй иймээс Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүнзгий юу эсвэл өнгөц үү гэдгээс үл хамааран эцэст нь та нар мэдлэгтэй байх ёстой ба бүрэн итгэсэн байх ёстой, тэгээд бүх хүмүүс Бурханы ажлын бүрэн дүүрэн байдлыг харж, Бурханы ноёрхол дор захирагдах болно. Энэ ажлын төгсгөлд бүх шашны урсгалууд нэг болох болно, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор буцан ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх гаж урсгал юу ч биш болж хэзээ ч дахин гарч ирэхгүй.

Ажлын гурван үе шатыг яагаад ингэж дахин давтан дурдаад байна вэ? Эрин үеүд улиран өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөгдөж буй дүр төрх бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг бөгөөд өөрөө хөгждөггүй. Бурханы ажлын гурван үе шатыг дурдах нь бүх бүтээл болон бүх шашны хүмүүсийг нэг Бурханы ноёрхол дор аваачихын тулд юм. Чи ямар шашинд харьяалагддагаас үл хамааран эцэстээ бүгдээрээ Бурханы ноёрхол дор захирагдах болно. Зөвхөн Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; үүнийг ямар ч шашны тэргүүн хийж чадахгүй. Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин байдаг ба тус бүрдээ өөрсдийн тэргүүнтэй буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь бүх дэлхий даяар янз бүрийн орнууд, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай бүх орнууд дотроо олон янзын шашинтай байдаг. Гэсэн хэдий ч дэлхий дээр хэчнээн олон шашин байхаас үл хамааран орчлон ертөнц дээрх бүх хүмүүс эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнол нь шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар нэг шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй; үүний оронд бүх хүн төрөлхтөн нь, тэнгэр газар, бүх зүйлийг мөн хүнийг бүтээсэн Бүтээгчээр удирдуулдаг ба энэ бол баримт юм. Хэдийгээр дэлхийд хэд хэдэн үндсэн шашин байдаг ч гэсэн хэчнээн агуу вэ гэдгээсээ үл хамааран тэд бүгд Бүтээгчийн ноёрхол дор оршдог бөгөөд тэдний аль нь ч энэ ноёрхлын хүрээг даван гарч чадахгүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалтаас салшгүй бөгөөд энэ ажил нь тодорхой нэгэн шашны тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашны удирдагч төдий бөгөөд Бурханыг буюу тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгэнийг төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрийн шашин доторх бүх хүмүүсийг удирдаж чадна, гэвч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) адил тэнцүү зогсож чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтөн анхнаасаа Бурханаар бүтээгдсэн бөгөөд шашнаас үл хамааран хүн бүхэн Бурханы ноёрхол дор эргэн очих болно—энэ нь зайлшгүй билээ. Зөвхөн Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэрээр хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт аваачиж чадахгүй ба хэн ч бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж тус бүрийг нь төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилах болно—үүнийг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шат нь бүгдээрээ Бурханаар Өөрөөр хийгдсэн ба нэг Бурханаар хийгдсэн. Ажлын гурван үе шатны баримт нь Бурхан хүн төрөлхтнийг удирдсаны баримт, хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шатны төгсгөлд бүх зүйл өөрсдийн төрөл зүйлийн дагуу ангилагдах ба Бурханы ноёрхол дор эргэн очно, учир нь бүх орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачих чадваргүй байх болно, харин дэлхийг бүтээсэн Тэр гарцаагүй үүнийг төгсгөлд нь аваачна, иймээс хэрвээ хүн, эрин үеийг төгсгөж чадахгүй, бие сэтгэлээ хөгжүүлэхэд нь л хүнд туслах төдий бол тэр гарцаагүй Бурхан биш байх ба гарцаагүй хүн төрөлхтний Эзэн биш байх юм. Тэр тийм агуу ажил хийх чадваргүй байх болно; тийм ажлыг биелүүлэх цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чадахгүй бүхэн нь гарцаагүй Бурханаас ондоо дайснууд юм. Хэрвээ тэдгээр нь гаж урсгал бол тэд Бурхантай зохицохгүй, мөн хэрвээ тэд Бурхантай зохицохгүй бол тэд Бурханы дайснууд билээ. Бүх ажил энэхүү нэг жинхэнэ Бурханаар хийгддэг ба бүх орчлон ертөнц энэ нэг Бурханд захирагддаг. Тэр Израильд эсвэл Хятадад ажиллаж байгаа эсэхээс үл хамааран, энэ ажил нь Сүнсээр эсвэл махан биеэр хийгдэж байгаа эсэхээс үл хамааран бүгд Бурханаар Өөрөөр нь хийгддэг ба өөр хэн ч хийж чадахгүй. Тэр бол эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөлд баригддаггүй, бүх хүн төрөлхтний Бурхан учраас ийм байдаг–энэ нь бүх үзэгдлүүдийн хамгийн агуу нь билээ. Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөө Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханы бүтээл байх эрхгүй! Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи хаанаас ирснээ ойлгохгүй бол, хүн төрөлхтний түүхийг болон Бурханаар хийгдсэн бүх ажлыг ойлгохгүй бол, цаашлаад хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгохгүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэдэхгүй бол чи өөрийн үүргийг биелүүлэх чадваргүй байна. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн ба хүнийг газар дэлхий дээр бүтээснээсээ хойш Тэр түүнийг хэзээ ч орхиогүй. Ариун Сүнс хэзээ ч ажиллахаа больдоггүй, хүн төрөлхтнийг удирдахаа хэзээ ч зогсоогоогүй, хүн төрөлхтнийг хэзээ ч орхиогүй. Гэвч хүн төрөлхтөн Бурханыг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч ухаараагүй, Бурханы бүх бүтээлүүдийн хувьд үүнээс илүү гутамшигтай зүйл байх уу? Бурхан Өөрөө хүнийг удирддаг боловч хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Чи бол Бурханы бүтээл, гэсэн ч чи түүхээ ойлгодоггүй, чиний аянд хэн чамайг удирдаж байгааг мэддэггүй, Бурханы хийсэн ажлыг анзаарч хардаггүй ба иймээс Бурханыг мэдэж чаддаггүй. Хэрвээ чи одоо мэдэхгүй бол хэзээ ч Бурханыг гэрчлэх шалгуурыг хангаж чадахгүй. Өнөөдөр Бүтээгч Өөрөө дахин нэг удаа бүх хүмүүсийг удирдаж байгаа ба Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, аврал болон ер бусын байдлыг бүх хүмүүст харуулна. Гэсэн ч чи одоо ч ухаараагүй эсвэл ойлгоогүй–иймээс та нар авралыг хүлээн авахгүй хүмүүсийн нэг биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм. Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы ажлыг ухаардаггүй хүмүүс нь Бурханы мэдлэгт хүрэх чадваргүй бөгөөд тийм хүмүүс Бурханд гэрчлэл хийхгүй. Хэрвээ чи Бурханыг гэрчлэхийг хүсэж байвал Бурханыг мэдэх ёстой ба Бурханы ажлаар дамжин Бурханы тухай мэдлэгт хүрдэг. Ерөнхийдөө, хэрвээ чи Бурханыг мэдэхийг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой: Бурханы ажлыг мэдэх нь хамгийн чухал зүйл юм. Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт буюу Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы амлалт ба ерөөлийг хүлээн авч, эцсээ хүртэл үлдэх бүлэг байх ба Бурханы эрх мэдлийг эзэмшиж Бурханд гэрчлэл хийнэ. Та нарын доторх хүмүүс бүгдээрээ эсвэл ердөө хагас нь эсвэл цөөхөн хэд нь энэ бүлгийн гишүүд болж магадгүй–энэ нь та нарын хүсэл болоод эрэл хайгуулаас хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн

Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү? Чи амилсан хүн мөн үү? Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм Залбирлын дадлын талаар Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой (Нэгдүгээр хэсэг) Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой(Хоёрдугаар хэсэг) Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ? Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх ньБурханыг мэдэх зам юм (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм(Хоёрдугаар хэсэг) Бурханы оршдог махан биеийн мөн чанар (Хоёрдугаар хэсэг) Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна

00:00
00:00

0Хайлтын үр дүн