Өдөр тутмын Бурханы үг | “Та нар үйл хэргээ анхаарах учиртай” | Эшлэл 354

Эхлээд Би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий хүйтэн, хайхрамжгүй байсан тул Би бууж өгөх хэрэгтэй болсон. Би Өөрийн хүчин чармайлтыг дэмий үрэхийг хүсдэггүй, мөн хүмүүс Миний үгийг гартаа барьдаг ч Намайг эсэргүүцэж, гүтгэж, доромжлох зүйлийг газар сайгүй хийж байгааг харахыг Би хүсдэггүй. Та нарын хандлага болон хүн чанараас болж Би та нарт маш чухал байдаг үгсийн өчүүхэн хэсгийг хүн төрөлхтний дундах Өөрийн туршилт болгон өгдөг. Одоо л Би Миний гаргасан шийдвэр болон төлөвлөгөө нь та нарын хэрэгцээний дагуу байгааг үнэхээр баталгаажуулж, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Миний хандлага зөв болохыг баталж байна. Миний өмнө үйлдсэн та нарын олон жилийн үйлдэл, өмнө нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Энэ хариултын асуулт нь энэ: “Үнэн болоод жинхэнэ Бурханы өмнөх хүний хандлага юу вэ?” Хүнд зарцуулсан Миний хүчин чармайлт нь хүнийг хайрлах Миний мөн чанарыг баталдаг бөгөөд Миний өмнө хүний хийсэн үйлдэл болон үйл хэрэг нь үнэнийг үзэн ядаж, Намайг эсэргүүцдэг хүний мөн чанарыг бас баталсан. Цаг үргэлжид Би Намайг дагасан бүхэнд анхаарлаа хандуулдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээ ч Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Надаас ирсэн ямар ч зөвлөгөөг хүлээн авч огт чаддаггүй. Энэ нь Намайг юунаас ч илүү гуниглуулдаг зүйл юм. Хэдийгээр Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үгс зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадахгүй, цаашлаад хэн ч Намайг хүлээн зөвшөөрч чадахгүй. Миний даалгасан ажлыг бүгд өөрсдийн анхдагч санаа зорилгын дагуу хийж байна; тэд Миний санаа зорилгыг эрж хайдаггүй, тэр ч байтугай Миний шаардлагыг ч асуудаггүй. Тэд бүгд Миний эсрэг тэрсэлдэг хэрнээ Надад үнэнчээр зүтгэдэг гэж хэлсээр байдаг. Тэдний хувьд хүлээн зөвшөөршгүй эсвэл тэдний хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн итгэдэг. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ Би тэгээд хүмүүст зөвхөн үгээр л Бурхан гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болдог, гэхдээ бас үнэн, зам эсвэл амь биш харин гаднын хүн гэж тооцогддог. Хэн ч энэ учрыг мэддэггүй: Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн хангалт бөгөөд хүн төрөлхтний цорын ганц чиглүүлэгч билээ. Миний үгсийн үнэ цэнэ болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус харин үгний өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байсан ч гэсэн Миний үгний үнэ цэнэ болон хүн төрөлхтөнд туслах тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг хүн бүрд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгнээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгнээс болж аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

“Та нар үйл хэргээ анхаарах учиртай”-аас эш татав

Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй

I

Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч. Түүний үгийн утга учир, үнэ цэнэ, тэднийг хүн хүлээн авч, танин мэдсэн эсэхээс үл хамааран, мөн чанараар нь тодорхойлогдоно. Газар дээр хэн ч Түүний үгэнд итгэхгүй ч Түүний үгийн хүч, үнэ цэнийг хэмжээлшгүй. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч.

II

Түүний үгийг эсэргүүцэж, үл ойшоон няцаадаг хүмүүст, Бурханы хэлэх цорын ганц хариулт бол цаг хугацаа, бодит байдал Түүний гэрч болж, Түүний үг бол зам, үнэн, амь гэдгийг бүхий л үед Түүнийг гэрчилдэг. Бид үүнд бат итгэж дагах ёстой. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч.

III

Түүнийг дагадаг бүх хүмүүст Бурхан энэ бүхнээ мэдүүлнэ: Түүний үгийг хүлээн авдаггүй, бас тэдгээрийн дагуу хийдэггүй хүмүүс, Бурханы үгээс авралыг хараагүй, Түүний зорилгыг олж чадаагүй хүмүүс, тэд бол Бурханы үгээр яллагдсан хүмүүс. Тэд Бурханы авралыг алджээ. Тэднээс мөнхийн шийтгэл хэзээ ч салахгүй. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент