Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна” | Эшлэл 318

Бурханд итгэх чиний итгэл, чиний үнэнийг эрж хайж байгаа явдал тэр ч байтугай биеэ авч яваа байдал чинь бүгд бодит байдалд үндэслэх ёстой: Чиний хийж буй бүхэн бодит байх ёстой ба чи төсөөллийн, мөрөөдлийн зүйлсийг эрж хайх ёсгүй. Ингэж авирлах нь ямар ч үнэ цэнэгүй ба цаашлаад тийм амьдралд ямар ч утга учир байхгүй. Чиний эрэл хайгуул ба амьдрал чинь худал хуурмагаас өөрцгүй зүйлсийн дунд өнгөрч байгаа учраас мөн чи үнэ цэнэтэй, утга учиртай зүйлсийг эрж хайхгүй байгаа учраас чиний олох цорын ганц зүйл бол үнэн биш, гажууд онол ба ёс зүй байх юм. Тиймэрхүү зүйлс нь чиний оршин тогтнолын үнэ цэнэ, утга учиртай ямар ч холбоогүй бөгөөд чамайг ердөө хоосон хөндий хүрээнд л аваачиж чадна. Ингэснээр чиний бүхий л амьдрал ямар ч үнэ цэнэгүй буюу утга учиргүй болох ба хэрвээ чи утга учиртай амьдралыг эрж хайхгүй л юм бол хэдий зуун жил амьдарлаа ч гэсэн чиний амьдрал хий дэмий өнгөрөх болно. Үүнийг хүмүүний амьдрал гэж хэрхэн хэлж болох юм бэ? Энэ нь үнэндээ амьтны амьдрал биш гэж үү? Үүнтэй адилаар, хэрвээ та нар Бурханд итгэх замыг дагахыг хичээсэн ч, харж болох Бурханыг эрж хайх оролдлого хийхгүйгээр, үүний оронд үл үзэгдэх, биет бус Бурханыг тахин шүтээд байвал иймэрхүү эрэл хайгуул нь бүр ч илүү хий хоосон зүйл биш гэж үү? Эцэст нь, чиний эрэл хайгуул чинь бөөн бүтэлгүйтэл л болох болно. Иймэрхүү эрэл хайгуул нь чамд ямар ашигтай юм бэ? Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн харж, хүрч чадахгүй зүйлсийг, асар нууцлаг, гайхалтай зүйлсийг мөн хүмүүсийн төсөөлшгүй зүйлийг, жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ тэдгээрийг шинжлэн судалж, бусад зүйлсийг үл анзааран тэдгээрийг л эрж хайж, тэдгээрийг олж авах боломжтой гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг ба тэр ч байтугай тэдгээрийн талаар нарийн сэтгэмжилдэг. Үүний эсрэгээр нь, аливаа зүйлс хэдий чинээ бодит байна, хүн тэдгээрийг төдий чинээ үл тоодог; тэр тэдгээрийг үл ойшоосон байдлаар хардаг ба тэр ч байтугай тэдгээрийг үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш гэж үү? Тэдгээр зүйл хэдий чинээ бодитой байна, та нар тэдгээрийг төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цагийг та нар огт гаргадаггүй, харин зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагыг үл ойшоон хардаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар тоо томшгүй их үзлийг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Ийм байдлаар та нар тодорхой бус байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн бүдэг бадаг Бурханд тууштай итгэдэг ба өнөөдрийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан ба өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэггүй гэж үү? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Цаашлаад, хүний тахин шүтэж байгаа Бурхан нь түүний үзлээс бий болсон, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит биетэй учраас биш гэж үү? Үнэн хэрэгтээ, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайхгүй байгаа биш гэж үү? Өнөөдрийн Бурханы хүнээр хийлгэж байгаа зүйл бол хүний хийх хамгийн дургүй байгаа зүйл буюу түүнийг ичихэд хүргэх зүйл юм. Энэ нь аливаа зүйлсийг хүмүүсийн хувьд хэцүү болгож байгаа биш гэж үү? Энэ нь түүний шарх сорвийг санаатайгаар ил гаргаж байгаа биш гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүмүүс бие махбодтой болсон Бурханы дайсан болно, антихрист болно. Энэ нь илэрхий зүйл биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан бие махбодтой болоогүй байхад чи шашны хүн эсвэл үнэн сүсэгтэн байсан байж болно. Бурхан бие махбодтой болсны дараа, тэдгээр олон үнэн сүсэгт итгэгчид өөрийн эрхгүй антихрист болно. Энд юу болж байгааг чи мэдэж байна уу? Бурханд итгэх итгэлээрээ, чи бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй ба үнэнийг эрж хайдаггүй, харин үүний оронд худал хуурмагт эзэмдүүлдэг—энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагнасан байдлын чинь тодорхой эх үүсвэр биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэхгүй байгаа хүмүүс антихрист болохгүй гэж үү? Иймээс чиний итгэж, хайрладаг нэгэн чинь үнэхээр бие махбод дахь энэ Бурхан мөн үү? Энэхүү амьдарч, амьсгалж байгаа Бурхан хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн биш гэж үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юм уу эсвэл газарт уу? Энэ нь үзэл үү эсвэл үнэн үү? Энэ нь Бурхан уу эсвэл ямар нэгэн ид шидтэн үү? Үнэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсийн хамгийн бодитой нь бөгөөд хүн төрөлхтний дундах тэдгээр онч мэргэн үгсийн хамгийн тэргүүн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд шаардсан шаардлага ба, энэ ажлыг Бурхан Өөрөө хийдэг учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэг зүйлээс дүгнэж хэлсэн мэргэн үгс биш ба агуу хүний хэлсэн алдартай ишлэл ч биш; харин үүний оронд, тэнгэр газар, бүх зүйлийн Эзэнээс хүнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэсэн хэдэн үг биш, Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын онч мэргэн үгсийн дээд гэж нэрлэж байгаа юм. Үнэнийг хэрэгжүүлэх гэсэн хүний эрэл хайгуул нь түүний үүргийн биелэлт, өөрөөр хэлбэл Бурханы шаардлагад нийцэх эрэл хайгуул юм. Энэхүү шаардлагын мөн чанар нь, ямар ч хүний хүрч чадахааргүй хоосон номлол биш харин бүх үнэнээс хамгийн бодитой нь юм. Хэрвээ чиний эрэл хайгуул чинь ямар ч бодит байдлыг агуулаагүй номлолоос өөрцгүй бол чи үнэнийг эсэргүүцэхгүй байна гэж үү? Чи үнэн рүү дайрч довтолдог хүн биш гэж үү? Тийм хүн яаж Бурханыг хайрлахаар зорих юм бэ? Бодит байдалгүй хүмүүс бол үнэнээс урвадаг хүмүүс бөгөөд бүгд угаасаа тэрслүү хүмүүс юм!

“Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас эш татав

Үнэн бол амьдралын бүх онч мэргэн үгний хамгийн дээд нь билээ

“Үнэн” бол амьдралын хамгийн бодит онч мэргэн үг, бүх хүн төрөлхтний дундаас хамгийн дээд нь. Үүнийг “амьдралын онч мэргэн үг” гэдгийн учир нь, учир нь энэ бол Бурханы хүнээс хүсдэг зүйл, энэ нь Бурханы биечлэн хийсэн ажил, Бурханы хүнээс хүсдэг зүйл, энэ нь Бурханы хийсэн ажил. Энэ бол ямар нэгэн зүйлээс дүгнэж хэлсэн үг биш, агуу нэгэн хүний алдартай эшлэл ч биш. Харин энэ бол хүн төрөлхтөнд хандсан газар, тэнгэр дэх бүх зүйлийн Эзэний айлдвар юм.

II

Энэ нь хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн үг биш, харин Бурханы, Өөрийн төрөлх амь юм. Тиймээс энэ нь “амьдралын бүх онч мэргэн үгнээс хамгийн дээд” нь билээ. Үнэнийг хэрэгжүүлэх нь үүргээ биелүүлж, Бурханы шаардлагыг хангах. Үнэнийг хэрэгжүүлэх нь үүргээ биелүүлж, Бурханы шаардлагыг хангах, хангах юм. Энэ бол ямар нэг зүйлээс дүгнэж хэлсэн үг биш, агуу нэгэн хүний алдартай эшлэл ч биш. Харин энэ бол хүн төрөлхтөнд хандсан газар, тэнгэр дэх бүх зүйлийн Эзэний айлдвар юм, айлдвар юм.

III

Энэ “шаардлагын” мөн чанар нь үнэндээ бүх үнэнээс хамгийн бодит нь билээ, бүтэшгүй хоосон номлол биш билээ. Энэ бол ямар нэг зүйлээс дүгнэж хэлсэн үг биш, агуу нэгэн хүний алдартай эшлэл ч биш. Харин энэ бол хүн төрөлхтөнд хандсан газар, тэнгэр дэх бүх зүйлийн Эзэний айлдвар юм. Энэ бол ямар нэгэн зүйлээс дүгнэж хэлсэн үг биш, агуу нэгэн хүний алдартай эшлэл ч биш. Харин энэ бол хүн төрөлхтөнд хандсан газар, тэнгэр дэх бүх зүйлийн Эзэний айлдвар юм.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент