Өдөр тутмын Бурханы үг | “Ажил ба оролт (7)” | Эшлэл 311

Дээрээс доошоо, эхнээсээ эцэс хүртэл Сатан Бурханы ажилд саад учруулж, Түүнтэй харшилсаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнэтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан технологи, түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил, хөдөө аж ахуй, бизнес нь бүгд хаа ч харагдахгүй байна. Үүний оронд энэ нь зүгээр л, Бурханы ажлыг санаатайгаар нурааж, эсэргүүцэж, сүйрүүлэхийн тулд эртний “сармагчингуудын” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөдрийг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, мөн хүнийг бүрмөсөн залгиж дуусгахыг хүсдэг. Феодалын ёс суртахууны хуулийн сургаал болон эртний соёлын мэдлэгийг өвлүүлсэн нь хүнд аль хэдийн халдварлаж, хүнийг том, жижиг диаволууд болгон хувиргасан. Бурханыг амархан хүлээж авч, Бурханы ирэлтийг баярлан угтах хүн маш цөөхөн байдаг юм. Хүний царай аллагаар дүүрсэн бөгөөд хаа сайгүй үхэл мэдрэгдэж байдаг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад тэд Бурханыг газрын хөрснөөс арчих тулаанд байраа эзэлдэг. Хуурамч шүтээнүүд Бурхангүй диаволын нутгаар хөндлөн гулд тархсан гэдгийг тэд хүнд байнга зааж сургаж байдаг. Энэ газраас дээш, шатаж буй цаас болон хүжний дотор муухайрам үнэр тархдаг ба амьсгал боогдуулам маш өтгөн байдаг. Энэ нь могой мушгирч, цагираглах үедээ сэвсэн хаягдал лагийн үнэр мэт санагдах бөгөөд хүн бөөлжихөөс өөр яаж ч чадахгүй. Үүнээс гадна тэнд муу чөтгөрүүд ариун бичээсийг аялгуулан уншиж байгаа нь дөнгөн данган сонсогдоно. Энэ чимээ нь тамын гүнээс ирж байгаа мэт санагдах бөгөөд хүний нуруугаар нь өөрийн эрхгүй хүйт даадаг. Энэ газар нутгийн энд тэндгүй солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүд тархаж, энэ нь энэ газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргадаг ба түүний хорон муу санаа амжилттай болж байгаа мэт диаволын хаан нүүрэндээ ёжтой инээд тодруулдаг. Энэ хооронд хүн үүнийг огтхон ч мэдээгүй, мөн диавол түүнийг аль хэдийн мэдрэмжгүй, ялагдсан байдалтай болтол нь завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Энэ нь Бурханыг нэг цохилтоор л устгаж, Түүнийг дахин доромжилж, амь насанд нь халдахыг хүсэж, мөн Түүний ажлыг нурааж, саад болохыг оролддог. Энэ нь Бурханыг “ижил байртай” байхыг хэрхэн зөвшөөрөх юм бэ? Газар дээрх хүмүүсийн дундах өөрийнх нь ажилд Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” энэ нь хэрхэн тэвчих юм бэ? Бурхан үүний жигшүүртэй царайг илчлэхийг энэ нь хэрхэн зөвшөөрөх юм бэ? Үүний ажилд саад болохыг энэ нь Бурханд хэрхэн зөвшөөрөх вэ? Уур хилэн нь буцалж байгаа энэ диавол, Бурхан газар дээрх түүний засаглалыг удирдахыг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Энэ нь ялагдлаа хэрхэн дуртайяа хүлээн зөвшөөрөх юм бэ? Үүний жигшмээр дүр төрх, хэн болох нь илчлэгдсэн, ийм учраас хүн инээх үү эсвэл уйлах уу гэдгээ мэдэхээ болих ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү юм. Энэ нь үүний мөн чанар биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэмээргүй үзэсгэлэнтэй гэж итгэсээр байдаг. Хань хамсаатнуудын энэ бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, эмх замбараагүй байдлыг өдөөхийн тулд мөнх бус хүмүүсийн дунд ирсэн. Тэдний замбараагүй явдал дэлхий дээр тогтворгүй байдлыг үүсгэж, хүний зүрх сэтгэлд айдас түгшүүр авчирсан бөгөөд тэд хүнийг гажуудуулсан, ингэснээр хүн тэвчихийн аргагүй муухай араатантай төстэй болж, анхдагч ариун хүний өчүүхэн төдий ч ул мөрийг эзэмшихээ больсон юм. Тэр ч бүү хэл тэд газар дээр дарангуйлагч адил эрх мэдлийг авахыг хүссэн. Тэд, арай ядан урагшлахуйц болтол нь Бурханы ажилд саад тотгор болсон бөгөөд зэс ган хананы цаана байгаа мэтээр хүнийг хаасан. Маш олон нүгэл үйлдэж, маш их төвөг учруулчихаад тэд гэсгээлтээ хүлээхээс өөр зүйлийг хүсэж яаж чадаж байна вэ? Чөтгөрүүд болон муу сүнснүүд газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтыг хааж, тэдгээрийг нэвтэршгүй болгосон. Ямар аймшигтай нүгэл вэ? Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд аймшигтай их саад тотгор, эсэргүүцэл учруулсан. Хэтэрхий тэрслүү! Тэр ч бүү хэл тэдгээр том, жижиг чөтгөрүүд илүү чадалтай диаволын хүчээр онгироо сагсуу болж, түйвээж эхэлсэн. Тэд үүнийг тодорхой мэдэж байсан ч, санаатайгаар үнэнийг эсэргүүцдэг. Тэрслүү байдлын хөвгүүд! Одоо тэдний тамын хаан нь тамын хааны сэнтийдээ заларсан мэтээр тэд хэт бардам болж, бусдад үл хүндэтгэлтэйгээр ханддаг. Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдэлсэн халим шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна). Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн. Хүн Бурханыг хайрлахын тулд, тэрээр Бурханы хүслийг, Түүний баяр баясгалан, уйтгар гунигийг түүнчлэн Тэр юуг зэвүүцэн жигшдэгийг ойлгох ёстой. Энэ нь хүний оролтыг илүү их урагшлуулах болно. Хүний оролт хэдий чинээ их хурдан байна, Бурханы зүрх сэтгэл төдий чинээ ханамжтай болно; диаволын хааныг хүн хэдий чинээ тодорхой танин мэднэ, хүн Бурхан руу төдий чинээ их ойртоно, ингэснээр Түүний хүсэл биелэгдэх юм.

“Ажил ба оролт (7)”-оос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент