Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 309

Хүний зүрх сэтгэлийн чанад дахь гүнээ хордсон хэсгийг анагаан, хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун түрүүнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангуй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч, мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л ул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрөлхтний оролтод багтдаг. Бурхан хүн төрөлхтнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрэм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой. Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурханыг мэдэхэд чинь саад хийн, оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урхиддаг торыг бүрдүүлдэг. Олон хүн Библийг хэт их уншин, Библийн олон тооны эшлэлийг бүр цээжээр хэлж чаддаг. Өнөөдөр хүмүүс Бурханы ажил дахь энэ үе шатын үндэслэл нь Библид байдаг, үүний эх сурвалж нь Библи мэтээр өөрсдийнхөө оролтод Бурханы ажлыг өөрийн эрхгүй Библиэр хэмждэг. Бурханы ажил Библитэй нийцэх үед хүмүүс Бурханы ажлыг шийдвэртэйгээр дэмжин, Түүнийг урьд байгаагүйгээр хүндэлж үздэг; Бурханы ажил Библиэс зөрөх үед хүмүүс тун их түгшиж, хүйтэн хөлс нь бурзайн, Бурханы ажлын үндэслэлийг Библиэс хайдаг; хэрэв Бурханы ажлыг Библид огт дурдаагүй байвал хүмүүс Бурханыг үл ойшооно. Бурханы өнөөгийн ажлын тухайд бол ихэнх хүн хянуур, сэрэмжтэйгээр хүлээн зөвшөөрч, дуртай үедээ дуулгавартай дагаж, үүнийг мэдэх явдлыг үл ойшоодог; харин өнгөрч баларсан зүйлсийн тухайд хүмүүс нэг талтай нь зууралдан нөгөөг нь орхидог гэж хэлж болох юм. Үүнийг оролт гэж болох уу? Бусдын номыг эрдэнэс мэт үзэж, хаанчлалын хаалганы алтан түлхүүр мэт хандах хүмүүс өнөөдөр Бурханы өөрсдөөс нь шаарддаг зүйлийг үнэндээ огт сонирхдоггүй. Түүнчлэн олон “ухаалаг шинжээч” Бурханы үгийг зүүн гартаа барьж, бусдын “суут бүтээлийг” баруун гартаа барьчхаад Бурханы үг зөв гэдгийг бүрэн нотлохын тулд энэхүү суут бүтээл дотроос Бурханы өнөөгийн үгийн үндэслэлийг олох хүсэлтэй мэт байдаг бөгөөд тэр ч бүү хэл ажиллаж буй мэтээр Бурханы үгийг суут бүтээлтэй нэгтгэн тайлбарладаг. Үнэнийг хэлэхэд өнөөгийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, урьд өмнө нь байгаагүй амжилтыг (өөрөөр хэлбэл Бурханы ажил, Бурханы үг, амийн оролтын замыг) хэзээ ч их юманд авч үзэж байгаагүй “эрдэмтэн судлаачид” хүн төрөлхтний дунд олон тул хүмүүс бүгд “биеэ дааж”, уран яруу үгийнхээ хүчээр энд тэндгүй “номлож”, “Бурханы сайн нэрээр” гайхуулж байдаг. Энэ хооронд өөрсдийнх нь оролт аюулд орж, бүтээлийн үеэс энэ мөч хүртэлх зай шиг Бурханы шаардлагаас хол хөндий болсон мэт байдаг. Бурханы ажлыг хийх хэр амархан бэ? Хүмүүс өөрсдийнхөө нэг хагасыг өчигдөртөө үлдээн, нөгөө хагасыг нь өнөөдөртөө авчирч, хагасыг нь Сатанд хүргэн, хагасыг нь Бурханд өргөн барья гэж аль хэдийн шийдчихсэн мэт байдаг бөгөөд энэ нь мөс чанараа уужруулж, жаахан тайтгарал авах арга мэт санагддаг. Хүмүүсийн дотоод ертөнц маш их дотуур тамиртай бөгөөд маргаашаас гадна өчигдрийг алдах вий гэж айн, байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг өнөөдрийн Бурхан, Сатан хоёрын хэн хэнийг нь гомдоохоос ихэд эмээж байдаг. Хүмүүс сэтгэхүй, ёс суртахуунаа зохих ёсоор хөгжүүлж чадаагүй тул ялган таних чадвараар нэн дулимаг бөгөөд өнөөдрийн ажил Бурханых мөн эсэхийг огт хэлж мэддэггүй. Магадгүй бурангуй нийгмийн, мухар сүсэгт сэтгэлгээ нь асар гүн учраас хүмүүс аль эртнээс мухар сүсгийг үнэнтэй, Бурханыг шүтээнтэй нэг ангилалд оруулж ирсэн бөгөөд эдгээрийг хооронд нь ялгая гэж боддоггүй, мөн тархиа гашилгаад ч тодорхой ялгаж салгаж чадахгүй мэт байдаг. Иймээс хүмүүс замдаа зогсчхоод урагшлахаа больсон юм. Хүмүүс үзэл суртлын зөв боловсролгүй байдгаас энэ бүх асуудал үүсдэг бөгөөд энэ нь хүмүүсийн оролтод асар их хүндрэл учруулдаг. Улмаар хүмүүс жинхэнэ Бурханы ажлыг хэзээ ч сонирхдоггүй атлаа хүний (тухайлбал, өөрсдийн агуу гэж үздэг хүмүүсийн) ажлаар тамгалуулчихсан мэт үүнтэй тууштай зууралддаг. Эдгээр нь хүмүүсийн орох ёстой хамгийн сүүлийн үеийн сэдэв бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент