Өдөр тутмын Бурханы үг | “Ажил ба оролт (3)” | Эшлэл 307

Бурхан хүмүүст ихийг даалгаж, тэдний оролтыг тоймгүй олон байдлаар ярьсан. Гэвч хүмүүсийн хэв чанар нэлээд дорой тул Бурханы олон үг жинтэй тусаж чадаагүй юм. Хүний бодол болон ёс суртахууны ялзрал, зохистой хүмүүжил дулимаг байдал; хүний зүрх сэтгэлийг лавтай эзэмдсэн бурангуй нийгмийн мухар сүсэг; хүний зүрх сэтгэлийн гүн чанадад олон муу муухайг суулгасан гажууд, задарсан амьдралын хэв маяг; хүмүүсийн бараг ерэн найман хувь нь соёлын боловсролгүй байхаас гадна тун цөөхөн хүн л арай өндөр түвшний соёлын боловсрол эзэмшдэг, соёлын өнгөц мэдлэг гэх зэрэг олон янзын шалтгаанаас энэхүү дорой хэв чанар үүдэлтэй. Иймээс Бурхан, Сүнс гэж юу гэсэн утгатайг хүмүүс үндсэндээ огт мэддэггүй, харин гагцхүү бурангуй нийгмийн мухар сүсгээс Бурханы талаар тодорхойгүй, бүрхэг дүр зураг олж авсан байдаг. Мянган мянган жилийн “үндэсний үзлийн сүрлэг чанараас” хүний зүрх сэтгэлд гүн үлдсэн хорт нөлөө, түүнчлэн хүмүүсийг өчүүхэн ч эрх чөлөөгүй, тэмүүлж чармайх ямар ч хүсэлгүй, өсөн дэвжих ямар ч эрмэлзэлгүй, харин ч идэвхгүй, дорой, боолын сэтгэлгээнд автсан байдалтай болгон хүлж дөнгөлдөг бурангуй нийгмийн сэтгэлгээ гэх мэт эдгээр бодит хүчин зүйл нь хүн төрөлхтний үзэл суртлын төлөв байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарыг арилшгүй бузар, үзэшгүй муухай хэлбэртэй болгожээ. Хүмүүс алан хядлага бүхий харанхуй ертөнцөд амьдарч буй бөгөөд үүнийг даван гарахыг хэн нь ч эрэлхийлдэггүй, өв тэгш ертөнцөд хүрэх тухай хэн нь ч боддоггүй мэт санагдана; харин ч тэд амьдрал дахь өөрсдийн хувь зохиолд сэтгэл ханаж, үр хүүхэд төрүүлж өсгөн, махран зүтгэж, хөлсөө урсгаж, гэр орны ажлаа амжуулж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл мөрөөсөж, ханийн хайр, ачлалт үр хүүхэд, өтөл насандаа тайван амьдрангаа баяр баясалтай байхыг хүсэмжлэн өдөр хоногоо элээдэг… Өнөөг хүртэл олон арав, олон мянган, олон түмэн жилийн турш хүмүүс ийм маягаар цагаа үрж, хэн ч төгс амьдрал босголгүйгээр, энэхүү харанхуй ертөнцөд бүгд нэгнээ хөнөөх, алдар нэр, эд хөрөнгийн төлөө уралдах, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийхийг л зорьсоор ирсэн. Бурханы хүслийг хэн ер нь эрж хайсан юм бэ? Бурханы ажлыг ер нь хэн анхаарч үзсэн юм бэ? Харанхуйн нөлөөнд автсан хүн төрөлхтний бүх хэсэг аль эртнээс хүний уг чанар болсон тул Бурханы ажлыг биелүүлэх нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлийг анхаарах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг. Ямартай ч Би олон мянган жилийн түүхийг ярьж буй тул ийм үг айлдаж байгаад минь хүмүүс дургүйцэхгүй биз. Түүх ярина гэдэг нь баримт, мөн түүнчлэн бүгдэд илэрхий дуулиан шуугиан гэсэн үг тул баримтаас зөрсөн юм ярих ямар хэрэг байх вэ? Бас ухаалаг хүмүүс эдгээр үгийг хараад сэрж, ахиц гаргахаар чармайна гэж Би итгэж байна. Хүмүүс амар амгалан, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрахын зэрэгцээ Өөрийг нь хайрлаж чадна гэж Бурхан найддаг. Бүх хүн төрөлхтөн амралтад ороосой гэж Бурхан хүсдэг; гол нь бүхий л газар нутгийг Өөрийн алдар суугаар дүүргэх нь Бурханы агуу хүсэл билээ. Гэвч хүмүүс мартагналд автаад сэрэхгүй, Сатаны завхралд маш ноцтой өртөөд өнөөдөр хүний төрхгүй болсон нь харамсалтай. Иймээс хүмүүсийн соёлын хэв чанарыг сайжруулж, сүнслэг төлөв байдлыг нь өөрчлөхөд хүний бодол, ёс суртахуун, боловсрол чухал холбоосыг бүрдүүлдэг ба соёлын мэдлэгт суралцах нь хоёр дахь холбоосыг бүрдүүлдэг.

“Ажил ба оролт (3)”-aaс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент