Өдөр тутмын Бурханы үг | “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог” | Эшлэл 547

Бурханы талаар ойлгодоггүй хүмүүс Бурханыг хэзээ ч бүрэн дуулгавартай дагаж чадахгүй. Ийм хүмүүс бол дуулгаваргүй байдлын хөвгүүд юм. Тэд хэтэрхий их санаатай, дотроо хэтэрхий их тэрслүү учраас Бурханаас холдож, Түүний шинжилтийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байдаг. Ийм хүмүүсийг төгс болгоход амаргүй. Зарим хүн Бурханы үгийг идэж уух болон хүлээн зөвшөөрөхдөө голж шилдэг. Тэд Бурханы үгээс өөрсдийнх нь үзэлд нийцдэг тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөөд, нийцэхгүйг нь үл хэрэгсдэг. Энэ чинь Бурханы эсрэг хамгийн илэрхий тэрслэлт, эсэргүүцэл биш гэж үү? Хүн Бурханы талаар өчүүхэн ч ойлголт олж авалгүйгээр олон жил итгэж байгаа бол үл итгэгч юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа хүмүүс бол Түүнийг ойлгохоор эрэлхийлдэг, Түүний үгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг хүмүүс юм. Тэд Бурханы өв болон ерөөлийг хүлээн авах хүмүүс бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Зүрх сэтгэлд нь Түүнд зориулсан орон зай үгүй хүмүүсийг Бурхан харааж, ийм хүмүүсийг гэсгээж, хаядаг. Чи Бурханыг хайрладаггүй бол Тэр чамайг хаяна, Миний хэлэхийг сонсдоггүй бол Бурханы Сүнс чамайг хаяна гэдгийг Би амлая. Итгэхгүй бол оролдоод үз! Өнөөдөр Би чамд хэрэгжүүлэлтийн замыг тордуулж өгье, гэвч хэрэгжүүлэх эсэхээ өөрөө шийд. Хэрэв чи итгэлгүй бол, итгэлээ хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс дотор чинь ажилладаг эсэхийг өөрөө харах болно! Чи Бурханыг ойлгохоор эрэлхийлдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Үгийг нь эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүсийн дотор Бурхан ажилладаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам Ариун Сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд Өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж, амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, өөрөөр хэлбэл, чам дээр хийсэн Түүний бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөж үржүүлэх болно. Чи Бурханы үгийг эрхэмлэдэггүй бол Тэр чиний дотор ажиллахгүй, харин итгэлийн чинь төлөө өчүүхэн нигүүлсэл соёрхоно, эсвэл чамайг багахан эд баялаг, гэр бүлийг чинь багахан амар амгалан байдлаар ерөөнө. Чи Бурханы үгийг бодит байдлаа болгон, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байж чаддаг байхаар хичээх ёстой. Ердөө л Түүний нигүүлслийг эдлэхийн төлөө мэрийх ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэлхийлэх ёстой зорилго юм.

Нигүүлслийн эрин үед хүний эрэлхийлж байсан бүхэн одоо үеэ өнгөрөөсөн, учир нь одоо эрэл хайгуулын илүү өндөр стандарт гэж бий, эрэлхийлдэг зүйл илүү сүрлэг, илүү бодитой бөгөөд эрэлхийлж буй зүйл хүний дотоод хэрэгцээ шаардлагыг илүү сайн хангаж чадна. Бурхан өнгөрсөн эрин үеүдэд, өнөөдрийнх шигээ хүмүүс дээр ажиллаагүй; өнөөдрийнх шигээ хүмүүстэй ярилцаагүй; хүмүүст тавьдаг Түүний шаардлагууд ч өнөөдрийнх шиг өндөр байгаагүй. Бурхан одоо эдгээр зүйлийг та нарт хэлж байгаа нь Бурханы эцсийн санаа зорилго энэ хэсэг хүмүүс, та нар дээр төвлөрдгийг харуулж байна. Хэрэв чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол үүнийг гол зорилгоо болгон эрэлхийл. Ийш тийшээ гүйж байна уу, өөрийгөө зарлагадаж байна уу, чиг үүрэг биелүүлж байна уу, эсвэл Бурханы даалгаврыг хүлээж авсан уу гэдэг нь хамаагүй, зорилго нь үргэлж төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлж, эдгээр зорилгод хүрэхийн төлөө байдаг. Хэрвээ хүн Бурханаар төгс болгуулахаар, эсвэл амь руу орохоор эрэлхийлдэггүй, харин бие махбодын амар амгалан, баяр хөөрийг л эрэлхийлдэг бол хамгийн сохор хүн юм. Амийн бодит байдлыг эрэлхийлдэггүй, харин зөвхөн ирэх ертөнц дэх үүрдийн амьдрал, энэ ертөнц дэх аюулгүй байдлыг л эрэлхийлдэг бол тэд хамгийн сохор хүмүүс юм. Тиймээс хийж буй бүхнээ Бурханаар төгс болгуулж, авхуулах зорилгоор хийх хэрэгтэй.

Хүмүүст Бурханы хийдэг ажил бол өөр өөр шаардлагад нь үндэслэн тэднийг хангах явдал юм. Хүний амь том байх тусмаа ихийг шаардаж, ихийг эрэлхийлдэг. Энэ үе шатанд чамд ямар ч эрэл хайгуул байдаггүй бол Ариун Сүнс чамайг орхисон гэдгийг энэ нь баталж байна. Амийг эрэлхийлдэг бүх хүнийг Ариун Сүнс хэзээ ч хаяхгүй, ийм хүмүүс үргэлж эрэлхийлж, зүрх сэтгэлдээ үргэлж хүсэл тэмүүлэлтэй байдаг. Ийм хүмүүс байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Ариун Сүнсний ажлын үе шат бүр чамд үр нөлөө үзүүлэхийг зорьдог боловч хэрэв чи өөртөө сэтгэл ханавал, чамд хэрэгцээ байхаа боливол, Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөхөө боливол Тэр чамайг хаях болно. Хүмүүс өдөр бүр Бурханаар шинжүүлэх шаардлагатай; тэдэнд Бурханы элбэг дэлбэг хангалт өдөр бүр хэрэгтэй. Хүмүүс Бурханы үгийг өдөр бүр идэж уулгүйгээр байж чадах болов уу? Хэрэв хэн нэгэнд Бурханы үгийг хангалттай идэж ууж чадахгүй байгаа мэт санагдаж, үргэлж эрж хайж, Түүний үгээр өлсөж цангаж байвал Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллана. Хүн хүсэж эрмэлзэх тусам нөхөрлөлөөс нь илүү бодитой зүйлс гарч болно. Хүн үнэнийг эрчимтэйгээр эрж хайх тусам амийн өсөлтөд улам хурдан хүрч, Бурханы гэрийн арвин туршлагатай, чинээлэг оршин суугч болно.

“Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Бурханы үгийг дээдлэгсэд ерөөлтэй еэ

I

Бурханы ажиглалтыг хүлээн авах хүсэлтэй нь Бурханыг мэдэхээр зорьдог хүмүүс юм. Тэд Бурханы үгийг хүлээн авах хүсэлтэй. Тэд Бурханы өв, ерөөлийг олж авна. Тэд бол хамгийн их ерөөгдсөн хүмүүс билээ. Өөрийг нь огоорсон бүхнийг Бурхан хараан, гэсгээлээ буулгаж, хөсөр хаяна. Хэрэв чи Бурханы бүх ажлыг нандигнаж, Түүний гэгээрлийг нандигнавал, хэрэв чи Бурханы оршихуйг нандигнаж, Түүний хамгаалалтыг нандигнаваас, хэрэв чи Бурханы бүх үгийг өөрийн бодит байдал, амийн хангалт гэж нандигнаваас, чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна. Хэрвээ чи Бурханы бүх ажлыг нандигнавал Тэр чамайг ерөөж, байгаа бүхэн чинь арвижна.

II

Үгийг нь эрэлхийлдэг хүмүүс дээр Бурхан ажилладаг. Үгийг нь нандигнадаг хүмүүс дээр Тэр ажилладаг. Үгcийг нь хайрлах тусам Тэр улам их ажилладаг. Бурханы үгийг хүн хэдий ихээр эрхэмлэнэ, төдий чинээ тэр төгс болно. Өөрийг нь үнэхээр хайрладаг, Өөрийнх нь өмнө зүрх сэтгэл нь амгалан байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог. Хэрэв чи Бурханы бүх ажлыг нандигнаж, Түүний гэгээрлийг нандигнавал, хэрэв чи Бурханы оршихуйг нандигнаж, Түүний хамгаалалтыг нандигнаваас, хэрэв чи Бурханы бүх үгийг өөрийн бодит байдал, амийн хангалт гэж нандигнаваас, чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна. Хэрвээ чи Бурханы бүх ажлыг нандигнавал, Тэр чамайг ерөөж, байгаа бүхэн чинь арвижна.

III

Бурханы үгcийг өөрийн бодит байдал болгохоор шамд, Түүнийг хангалуун байлга, зүрх сэтгэлийнх нь дагуу бай. Зөвхөн Түүний нигүүлслийг эдлэхээр бүү зорь. Бурханы ажлыг хүлээн авч, төгс төгөлдрийг олж, Түүний хүслийг гүйцэлдүүлэгч нэгэн бол. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Хэрэв чи Бурханы бүх ажлыг нандигнаж, Түүний гэгээрлийг нандигнавал, хэрэв чи Бурханы оршихуйг нандигнаж, Түүний хамгаалалтыг нандигнаваас, хэрэв чи Бурханы бүх үгийг өөрийн бодит байдал, амийн хангалт гэж нандигнаваас, чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна. Хэрэв чи Бурханы бүх ажлыг нандигнаж, Түүний гэгээрлийг нандигнавал, хэрэв чи Бурханы оршихуйг нандигнаж, Түүний хамгаалалтыг нандигнаваас, хэрэв чи Бурханы бүх үгийг өөрийн бодит байдал, амийн хангалт гэж нандигнаваас, чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байна. Хэрвээ чи Бурханы бүх ажлыг нандигнавал, Тэр чамайг ерөөж, байгаа бүхэн чинь арвижна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент