Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно” | Эшлэл 502

Хүмүүс Бурханыг өөрсдийн амиа болгох тухай ярьдаг боловч хараахан тийм болоогүй байдаг. Бурхан чиний амь болсон, Тэр чамайг өдөр бүр чиглүүлдэг, чи Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг ба иймээс Тэр чиний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлж байгаа хүмүүсийн мэдлэг тун өнгөц юм. Олон хүмүүст үндэс суурь байдаггүй; Бурханы үгс хүмүүсийн дотор суулгагдсан байдаг ч ямар нэгэн жимс ургах нь байтугай тэдгээр нь хараахан соёолоогүй байдаг. Өнөөдөр, чи ямар хэмжээнд туршлагажсан бэ? Зөвхөн одоо л, Бурхан чамайг энэ хүртэл явтал чинь хүчилсний дараа л, Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи ойлгодог. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед, Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи тэгж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдрэх болно; чи магадгүй эхнэргүй, нөхөргүй, хүүхэдгүй, гэр бүлгүй, эцэг, эхгүй, бие махбодын зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадна, гэхдээ чи Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх ба чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ, Бурханд итгэх итгэл чинь төгөлдөр байдалд хүрэх болно, ингэснээр Бурхан чиний амь болж, Тэр чиний оршин тогтнолын үндэс болох бөгөөд чи хэзээ ч дахин Бурханыг орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл мэдэрч туулсан үедээ, Бурханы хайрыг үнэхээр эдлэх болно, Бурхантай харьцах чиний харилцаа маш ойр дотно болж, Бурхан чиний амь, чиний хайр болох болно, тэр үед чи Бурханд залбираад ингэж хэлэх болно: Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад зүйлсгүйгээр явж чадна, гэвч Таньгүйгээр би амьдарч чадахгүй. Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүмүүс өнөөдрийг хүртэл хүчлүүлсэн: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэн явах ёстой байсан ба маш хүнд нөхцөл байдалд орсон мэт тэдэнд үргэлж санагддаг байсан юм. Бурхан бол чиний амь гэдгийг, хэрвээ чамаас Бурханыг холдуулбал энэ нь амиа алдахтай адил гэдгийг чи мэдрэх ёстой; Бурхан чиний амь байх ёстой ба чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ийм байдлаар, чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг дахин хайрлах үедээ Бурханыг үнэхээр хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байх болно. Нэг л өдөр, чиний амь тодорхой түвшинд хүртэл дадлагажиж туршлагажсан үед, чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух ба Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хэдий хүссэн ч Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан чиний амь болох болно; чи дэлхий ертөнцийг мартаж, эхнэр хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад түвэгтэй байх болно—тэр нь боломжгүй зүйл, энэ нь чиний жинхэнэ амь бөгөөд Бурханы төлөөх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй, Бурхан үргэлж тэдний нэгдүгээр зэргийн хайр байдаг ба ийм байдлаар тэд бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлээс давсан Бурханыг гэх хайранд хүрсэн үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.

“Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос эш татав

Бурханы үг үнэхээр чиний амь болсон уу?

Хүмүүс Бурханыг өөрсдийн амь болгох тухай ярьдаг боловч хараахан тийм түвшин хүртэл туршлагажаагүй байдаг.

Бурхан чиний амь болсон, Тэр чамайг өдөр бүр залж чиглүүлдэг, чи Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг, иймээс Тэр чиний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүсийн мэдлэг тун өнгөц юм. Олон хүнд ямар ч суурь байдаггүй; Бурханы үгийг хүмүүсийн дотор суулгасан байдаг ч ямар нэгэн жимс ургах нь байтугай, хараахан соёолоогүй байдаг.

Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи явж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдэрнэ;

Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх ба чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туулсан үедээ Бурханд итгэх итгэлдээ амжилтад хүрсэн байх болно, ийм маягаар Бурхан чиний амь болж, чиний оршин тогтнолын суурь болсон байх бөгөөд чи Бурханыг хэзээ ч дахин орхиж чадахгүй.

Чи энэ түвшинд хүртэл туулсан үедээ Бурханы хайрыг үнэхээр эдэлсэн байх болно, Бурхантай харилцах харилцаа чинь маш ойр дотно болж, Бурхан чиний амь, чиний хайр болно, Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь.

Бурхан бол чиний амь, тийм болохоор хэрвээ зүрх сэтгэлээс чинь Бурханыг холдуулбал энэ нь амиа алдахтай адил гэдгийг чи мэдрэх ёстой; Бурхан чиний амь байх ёстой ба чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ийм байдлаар, чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг дахин хайрлахдаа үнэхээр хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байх болно.

Нэг л өдөр, амь чинь тодорхой түвшинд хүртэл туршлагажих үедээ чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух ба Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хүссэн ч гэсэн Түүнийг мартаж чадахгүй байх болно.

Бурхан чиний амь болсон байх болно; чи дэлхий ертөнцийг мартаж, эхнэр, нөхөр, хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад төвөгтэй байх болно— тэр нь боломжгүй зүйл, энэ нь чиний жинхэнэ амь бөгөөд Бурханы төлөөх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй, Бурхан үргэлж тэдний нэгдүгээр зэргийн хайр байдаг ба ийм маягаар тэд бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг.

Бусад бүх зүйлийг давдаг Бурханыг гэх хайранд хүрсэн үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент