Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 515
Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрдэг вэ гэвэл чи явахыг хүссэн ч явж чадахгүй,...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна
Амийг эрж хайж байхдаа амжилтанд хүрэхийн тулд яарч болохгүй; амийн өсөлт ердөө ганц, хоёр өдөрт бий болдоггүй. Бурханы ажил бол энгийн, бодит байдаг бөгөөд энэ нь шаардлагатай үйл явцыг дамжих ёстой байдаг. Хүний амийг байтугай Өөрийн цовдлолын ажлыг биелүүлэхийн тулд бие махбодтой болсон Есүст 33.5 жил шаардагджээ! Энгийн хүнийг Бурханыг илэрхийлэх хүн болгоно гэдэг ч мөн амаргүй ажил. Ялангуяа агуу улаан луугийн үндэстний хүмүүсийн хувьд тийм байдаг. Тэдгээр нь дорд хэв чанартай ба Бурханы үг болон ажлын урт хугацаа шаардагдана. Иймээс үр дүн харах гэж бүү яар. Чи Бурханы үгийг идэж, уухдаа санаачлагатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншсаны дараа чи бодит байдалд тэдгээрийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой ба Бурханы үгнээс чи мэдлэг, зөн билиг, танин мэдэх чадвар болон мэргэн ухааныг олж авч чадна. Үүгээр дамжуулан, чи өөрөө ч мэдэлгүйгээр өөрчлөгдөх болно. Хэрвээ чи Бурханы үгийг идэж, уухыг, Түүний үгийг уншихыг, үүнийг таньж мэддэг болохыг, мэдэрч туулахыг, хэрэгжүүлэхийг өөрийнхөө зарчим болгож чадах юм бол чи өөрийн мэдэлгүй өсөх болно. Зарим нь Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чадахгүй байна гэж хэлдэг! Чи юунд яараа вэ? Чи тодорхой биеийн хэмжээнд хүрэхээрээ Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай болно. Дөрөв, таван настай хүүхэд, би эцэг эхдээ тусалж дэмжиж, хүндэлж чадахгүй байна гэж хэлнэ гэж үү? Биеийн хэмжээ чинь ямар байгааг чи одоо мэдсэн байх ёстой, чадах зүйлээ хэрэгжүүл, тэгээд Бурханы удирдлагыг үймүүлэхгүй бай. Зүгээр л Бурханы үгийг идэж уугаад урагшаа яв, үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэх талаар одоохондоо бүү санаа зов. Одоохондоо тэр талаар бүү ухаж бод. Таарах бүрд нь Бурханы үгийг зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах нь гарцаагүй юм. Гэхдээ Түүний үгийг идэж, уухдаа чиний баримтлах ёстой нэг зарчим бий. Бүр сохроор бүү хий. Харин мэдэж авах ёстой үгээ буюу үзэгдэлтэй холбоотой үгсийг эрж хай. Чиний эрж хайх ёстой өөр нэг тал бол бодит хэрэгжүүлэлтийн, өөрөөр хэлбэл чиний орох ёстой зүйлийн тухай үг юм. Нэг тал нь мэдлэгийн тухай бөгөөд нөгөө нь үгэнд орохтой холбоотой. Чи хоёуланг нь мэдээд авчихаараа, өөрөөр хэлбэл, юуг мэдэх вэ, юу хэрэгжүүлэх вэ гэдгээ ойлгохоороо Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Цэвэршүүлэлтийн ажлын гол зорилго нь хүмүүсийн итгэлийг төгс болгох юм. Эцэст нь юунд хүрдэг вэ гэвэл чи явахыг хүссэн ч явж чадахгүй,...
Библийг бас Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. “Гэрээ” гэж юуг хэлдгийг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова египетчүүдийг...
Бурхан Адам, Ева хоёрт арьсан дээл хийж өгөв (Эхлэл 3:20–21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм....
Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд...