Христийн эхэн үеийн айлдварууд 88-р бүлэг

Миний алхаа хэдий хүртэл хурдассаныг хүмүүс ердөө төсөөлж чадахгүй: Хүний ой тойнд багтахааргүй гайхамшиг тохиосон нь энэ юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Миний алхаа үргэлжилж, Миний ажил хэзээ ч зогсоогүй. Орчлон ертөнц бүхэлдээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж, хүмүүс ч бас тогтмол өөрчлөгдөж байна. Энэ бүгд Миний ажил, Миний төлөвлөгөөний хэсэг, тэр ч бүү хэл Миний удирдлагад хамаардаг гэдгийг хэн ч мэдэж, ойлгодоггүй. Намайг Өөрөө та нарт хэлж, та нартай нүүр нүүрээ харан ярилцахад л та нар жаахан мэддэг; өөрөөр бол Миний удирдлагын төлөвлөгөөний төслийг ерөөсөө хэн ч мэддэггүй. Хэний ч өөрчилж чадахгүй Миний агуу хүч чадал, үүнээс ч илүүтэйгээр Миний гайхалтай үйлдэл ийм билээ. Иймээс өнөөдөр Миний хэлсэн зүйл биелдэг, үүнийг зүгээр л өөрчилж болохгүй. Хүний үзэлд Миний тухай өчүүхэн ч мэдлэг байдаггүй—тэр чигтээ л учир утгагүй дэмий яриа байдаг! Өөрсдийгөө ханаж, цадсан гэж бүү бод! Би чамд хэлье, чи үнэхээр болоогүй байна! Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөнөөс та нар ердөө өчүүхэн багыг мэддэг, иймээс та нар Миний хэлэхийг сонсож, хий гэснийг минь хийх ёстой. Бүх зүйл дээр Миний хүслийн дагуу үйлдвэл Миний ерөөлийг лавтай хүртэх болно; итгэдэг хэн ч бай, хүлээн авч чадна, харин итгэдэггүй хэний ч бай төсөөлсөн “оргүй хоосон” өөрт нь биелэх болно. Энэ бол Миний зөвт байдал, түүнээс ч илүүтэйгээр, Миний сүр жавхлан, уур хилэн, бас гэсгээлт билээ. Би хэний ч нэг ч бодол, үйлдлийг өршөөхгүй.

Миний үгийг сонсоод ихэнх хүн айж, санаа зовон духаа үрчийлгэж, салгалан чичирдэг. Би чамд буруу зүйл хийсэн үү? Чи агуу улаан лууны үр сад биш байж болно гэж үү? Чи сайн байх гэж бүр дүр эсгэж байна! Бүр Миний ууган хүүгийн дүр эсгэж байна! Чи Намайг сохор гэж бодоо юу? Намайг хүмүүсийг хооронд нь ялгаж чадахгүй гэж бодоо юу? Би бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан байна: Би хөвгүүддээ, бас агуу улаан лууны үр сад болох та нарт ингэж хэлдэг. Би бүх зүйлийг тодорхой, өчүүхэн ч алдаа гаргалгүйгээр хардаг. Би хийдэг зүйлээ яахан мэдэхгүй байж болох билээ? Миний хийдэг зүйлс Надад тов тодорхой байна! Би яагаад Өөрийгөө орчлон ертөнц болон бүх зүйлийн Бүтээгч, Бурхан Өөрөө гэдэг вэ? Би яагаад Өөрийгөө хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг Бурхан гэдэг вэ? Би хүн бүрийн нөхцөл байдлыг сайн мэднэ. Та нар Намайг юу хийх, юу хэлэхээ мэддэггүй гэж бодоо юу? Энэ та нарын санаа тавих зүйл биш—Миний гарт үхэхээс болгоомжил; тэгвэл чи хохирол амсана. Миний захиргааны зарлиг өршөөдөггүй. Ойлгов уу? Дээрх бүгд нь Миний захиргааны зарлигийн хэсгүүд юм. Урьд нь та нар ойлгоогүй байсан учраас эдгээрийг та нарт хэлсэн өдрөөс эхлэн цаашид ямарваа гэмт хэрэг үйлдвэл залхаан цээрлүүлэх болно.

Одоо Би Өөрийн захиргааны зарлигийг та нарт сонордуулъя (өөр өөр хүмүүст өөр өөр гэсгээлт оноох бөгөөд сонордуулсан өдрөөсөө хүчинтэй):

Би хэлсэндээ хүрдэг, бүх зүйл Миний гарт байдаг: Эргэлзсэн хэн ч бай гарцаагүй хороогдох болно. Ямар ч бодолцох зүйл гэж байхгүй; тэднийг нэн даруй сөнөөж, Миний зүрх сэтгэлээс үзэн ядалтыг үгүй хийнэ. (Хороогдсон хэн ч болов Миний хаанчлалын гишүүдийн нэг биш, Сатаны үр удам байх ёстой гэдэг нь үүнээс хойш баталгаажиж байна.)

Та нар ууган хүүгийн хувиар өөрсдийн байр суурийг хадгалж, үүргээ сайн биелүүлж, бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх ёстой. Та нар Миний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийгөө өргөн барьж, хаа ч явсан Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулах хэрэгтэй. Ичгүүртэй үйл бүү хий, харин Миний хөвгүүд, Миний ардуудад үлгэр жишээ бол. Хором ч болов цадиггүй бүү бай: Та нар хүн бүрд барлаг шиг бус, ууган хүүгийн хувиар харагдаж, харц дээгүүр урагш алхах, ёстой. Миний нэрийг гутаах биш харин алдаршуулахыг Би та нараас хүсэж байна. Ууган хүү болсон хүмүүс бүхнийг хийж чадахгүй, харин тус бүрдээ өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол Миний та нарт өгсөн зайлсхийж болохгүй үүрэг хариуцлага. Та нар Миний даалгасан зүйлсийг биелүүлэхэд бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчин чадлаа зориулах ёстой.

Энэ өдрөөс хойш орчлон ертөнц даяар Миний бүх хүү, Миний бүх ардыг хариулах үүргийг биелүүлэх нь Миний ууган хөвгүүдэд оногдох бөгөөд үүнийг биелүүлэхэд бүхий л зүрх сэтгэл, бүхий л оюун ухаанаа зориулж чадаагүй хэнийг ч бай Би гэсгээнэ. Энэ бол Миний зөвт байдал—Би Өөрийн ууган хөвгүүдийг ч өршөөж, зөөлөн хандахгүй.

Хэрэв Миний хөвгүүд, Миний ардууд дунд Миний ууган хөвгүүдийн нэгийг дооглож, доромжилдог хүн байвал Би хатуу шийтгэнэ, учир нь Миний ууган хөвгүүд Намайг төлөөлдөг бөгөөд тэдэнд яаж хандана, Надад бас тэгж хандаж байгаа хэрэг. Энэ бол Миний захиргааны зарлигуудын хамгийн хатуу чанга нь юм. Миний хөвгүүд, Миний ардуудын дунд энэ зарлигийг зөрчсөн хэнд ч бай, Миний зөвт байдлыг хүссэнээрээ хэрэгжүүлэхийг Би Өөрийн ууган хөвгүүдэд зөвшөөрнө.

Намайг өнгөцхөнөөр хардаг; Миний хоол унд, хувцас хунар, нойронд л анхаардаг; Миний ачааг хайхардаггүй, Миний гадаад хэрэгт л оролцдог, өөрсдийн үүргийг зохистой биелүүлэхэд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Би аажмаар хаядаг. Энэ нь чихтэй бүхэнд хамаатай.

Надад үйлчлэл хийж дууссан хэн ч бай, хэл ам гаргалгүй дуулгавартайгаар буцах ёстой. Болгоомжтой бай, эс бөгөөс Би чамайг журамлах болно. (Энэ бол зарлигийн нэмэлт.)

Одооноос Миний ууган хөвгүүд төмөр савааг авч, бүх улс үндэстэн, ард түмнийг захирах Миний эрх мэдлийг хэрэгжүүлж, бүх улс үндэстэн, ард түмний дунд алхаж, Миний шүүлт, зөвт байдал, сүр жавхланг бүх улс үндэстэн, ард түмний дунд хэрэгжүүлж эхэлнэ. Миний удирдлагын төлөвлөгөө биелж, Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж чаддаг учраас Миний хөвгүүд, Миний ардууд зогсолтгүй Надаас эмээж, Намайг магтаж, Намайг уухайлж, Намайг алдаршуулах болно.

Энэ бол Миний захиргааны зарлигийн нэг хэсэг бөгөөд ажил урагшлахын хирээр дараа нь Би та нарт тэдгээрийг хэлэх болно. Дээрх захиргааны зарлигаас та нар Миний ажлаа хийдэг хурдыг, мөн Миний ажил ямар алхамд хүрснийг харах болно. Энэ бол баталгаа билээ.

Би аль хэдийн Сатаныг шүүсэн. Миний хүсэл саадгүй, бас Миний ууган хөвгүүд Надтай хамт алдаршуулагдсан тул Би Сатанд харьяалагддаг бүх зүйл болон ертөнцөд Өөрийн зөвт байдал, сүр жавхланг аль хэдийн хэрэгжүүлсэн. Би Сатанд анхаарал огт хандуулдаггүй, хуруугаа ч хөдөлгөдөггүй (учир нь тэр Надтай ярих гавьяагүй). Би зүгээр л хийхийг хүссэн зүйлээ хийсээр байдаг. Миний ажил алхам алхмаар төвөггүй урагшилж, Миний хүсэл бүх газарт саадгүй байна. Энэ нь Сатаныг тодорхой хэмжээнд шившиглэж, бүрэн устгасан ч, Миний хүслийг биелүүлээгүй. Би мөн Өөрийн захиргааны зарлигийг тэдэн дээр хэрэгжүүлэхийг Өөрийн ууган хөвгүүдэд зөвшөөрдөг. Нэг талаар, Би Сатанд өөрт нь хандсан уур хилэнгээ харуулдаг; нөгөөтээгүүр Би түүнд Өөрийн алдар сууг харуулдаг (Миний ууган хөвгүүд бол Сатаны доромжлолын хамгийн цангинасан гэрчлэгч нар гэдгийг харуулдаг). Би түүнийг биечлэн шийтгэдэггүй, харин Өөрийн ууган хөвгүүдэд Миний зөвт байдал, сүр жавхланг хэрэгжүүлэх боломж олгодог. Сатан Миний хөвгүүдэд зүй бусаар хандаж, Миний хөвгүүдийг хавчиж, дарладаг байсан учир өнөөдөр түүний үйлчлэл дууссаны дараа Би нас бие гүйцсэн, Өөрийн ууган хөвгүүдэд түүнийг журамлах зөвшөөрөл олгоно. Сатан уналтын эсрэг хүчгүйдсэн. Дэлхий дээрх бүх улс үндэстний зогсонги байдал бол үүний хамгийн сайн гэрч; тулалдаж буй хүмүүс, дайн дажинтай улс орнууд бол Сатаны хаанчлал нуран унасны илэрхий шинж. Би өмнө нь ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүйн шалтгаан нь Сатаныг шившиглэж, Өөрийн нэрийг алхам алхмаар алдаршуулах гэснийх юм. Сатаныг бүрэн устгасны дараа Би Өөрийн хүчийг үзүүлж эхэлнэ: Миний хэлсэн зүйл биелж, хүний үзэлтэй нийцэхгүй ер бусын зүйлс биелэх болно (энэ нь удахгүй ирэх ерөөлийг хэлж байна). Би бол бодитой Бурхан Өөрөө агаад Надад дүрэм гэж үгүй, Би Өөрийн удирдлагын төлөвлөгөөн дэх өөрчлөлтийн дагуу ярьдаг тул өнгөрсөнд Миний хэлсэн зүйл өнөөдөрт хамаарах албагүй. Өөрсдийн үзэлтэй бүү зууралд! Би дүрэм дагадаг Бурхан биш. Надтай байхад бүх зүйл чөлөөтэй, ер бусын, бас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Магадгүй өчигдөр хэлсэн зүйл өнөөдөр хуучирч эсвэл хөсөр хаягдаж магад (гэвч Миний захиргааны зарлиг тунхаглагдсанаасаа хойш хэзээ ч өөрчлөгдөхгүй). Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд юм. Дүрэм журамтай бүү зууралд. Өдөр бүр шинэ гэрэл, шинэ илчлэл байдаг ба тэр бол Миний төлөвлөгөө. Өдөр бүр Миний гэрэл чамд илчлэгдэж, Миний дуу хоолой орчлон ертөнцөд гарах болно. Ойлгов уу? Энэ бол чиний үүрэг, Миний чамд даалгасан хариуцлага. Чи үүнийг хором ч огоорох ёсгүй. Би Өөрийн сайшаадаг хүмүүсийг эцсээ хүртэл ашиглах бөгөөд энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би төгс хүчит Бурхан учир ямар хүн юу хийх ёстой, ямар хүн юу хийх чадвартайг мэднэ. Энэ бол Миний бүхнийг чадагч чанар юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?