Өдөр тутмын Бурханы үг | “Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь” | Эшлэл 588

Хүн өнөөгийн ажил болон ирээдүйн ажлын өчүүхнийг ойлгодог боловч хүн төрөлхтний орох, хүрэх газрыг тэр ойлгодоггүй. Бүтээл болохын хувьд хүн бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой: Бурхан юу ч хийсэн гэсэн хүн Түүнийг дагах ёстой ба Миний та нарт хэлсэн замаар явах ёстой. Чи өөртөө зохицуулалт хийх ямар ч нөхцөлгүй бөгөөд өөрийгөө хянах чадваргүй; бүгдийг Бурханы хяналтанд орхих ёстой ба бүх зүйл Түүний гараар хянагддаг. Хэрвээ Бурханы ажил, хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол, хэрвээ Тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь байлдан дагуулах ажил байж чадахгүй ба энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж, түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ Тэр хүнийг төгс болгохгүй, мөн Тэр хүнийг олж авч чадахгүй, харин үүний оронд түүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч, хүн ирээдүйн төгсгөл, хүрэх газраас өөр юуг ч анхаардаггүй. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл, хэрвээ хүнийг байлдан дагуулахаас өмнө түүнд эрж хайхад тохирох хүрэх газрыг өгвөл хүний байлдан дагуулалт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам байлдан дагуулах ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, түүний хэтийн ирээдүйг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гэсгээлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд хэтийн ирээдүй байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл Бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй; зөвхөн харанхуй мунхаг дуулгавартай байдал л байх байсан, эсвэл хүн зөвхөн Бурханаас авахыг л мэдэнэ, иймээс хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх байлаа. Үүний үр дүнд байлдан дагуулах тийм ажил нь хүнийг авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Тийм бүтээлүүд нь өөрсдийн үүргийг биелүүлж чадахгүй бөгөөд Бурхантай үнэ хаялцаж л чадна; энэ нь байлдан дагуулалт байж чадахгүй, харин өршөөл, ерөөл билээ. Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юуг ч боддоггүй ба тэдгээрийг тахин шүтдэг. Хүн өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйн төлөө Бурханыг эрж хайдаг; Бурханыг гэсэн хайрынхаа улмаас тэр Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахад, хүний аминч үзэл, шунахай зан болон Бурханыг шүтэхэд нь хамгийн их саад болдог зүйлс бүгд таягдагдах ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний байлдан дагуулалтын хамгийн эхэн үед, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн жигшмээр сул талуудыг эхлээд цэвэрлэж, үүгээр дамжуулан Бурханыг гэсэн хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх түүний мэдлэг, Бурханыг үзэх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм байдлаар Бурханыг гэсэн хүний хайр цэвэрлэгдэнэ, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл байлдан дагуулагдана. Гэвч бүх бүтээлд хандах Өөрийн хандлагадаа Бурхан, зөвхөн байлдан дагуулахын тулд байлдан дагуулдаггүй; үүний оронд хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг эргүүлэн авахын тулд Тэр байлдан дагуулдаг. Тэр зөвхөн байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүнийг байлдан дагуулсны дараа Бурхан хүнийг үл тоомсорлож, түүний амь эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь хүн төрөлхтний удирдлага байж чадахгүй бөгөөд хүний байлдан дагуулалт нь түүний авралын төлөө байж чадахгүй. Байлдан дагуулсныхаа дараа хүнийг олж авах болон хүн эцэстээ гайхалтай хүрэх газарт очих нь авралын ажлын гол цөмд байдаг бөгөөд зөвхөн энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтанд орох нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд Бүтээгчээр хийгдэх ёстой ажил юм. Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байлаа: Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үүрд мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавиланг шийдэж чадахгүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй болон хожмын хүрэх газрыг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурханаар хийгддэг ажил нь өөр. Нэгэнт Тэр хүнийг бүтээсэн учраас Тэр түүнийг удирдан чиглүүлдэг; нэгэнт Тэр хүнийг авардаг учраас Тэр түүнийг бүрмөсөн аварч, түүнийг бүрэн дүүрэн олж авах болно; нэгэнт Тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас Тэр түүнийг зүй зохистой хүрэх газарт аваачих болно; нэгэнт Тэр хүнийг бүтээж, удирддаг учраас хүний хувь заяа, хэтийн ирээдүйн тухайд Тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм. Байлдан дагуулах ажил нь хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг хэдий ч, эцэстээ хүнийг Бурханы түүнд бэлтгэсэн зүй зохистой хүрэх газарт нь аваачих болно. Бурхан хүнийг хүн болгосны улмаас л хүн хүрэх газартай болж, хувь заяа нь баталгааждаг билээ. Энд авч үзэж буй тохиромжтой хүрэх газар нь өнгөрсөн үед арилгасан хүний итгэл найдвар, хэтийн ирээдүй биш; энэ хоёр нь өөр. Хүний итгэж найдаж, эрж хайдаг зүйл нь хүнд тохирсон хүрэх газар бус харин махан биеийн хэмжээ хязгааргүй хүслийн эрэл хайгуул нь юм. Тэгэхэд Бурханы хүнд бэлтгэсэн зүйл нь ариун болгогдсон үед нь хүнд тохирох ерөөл, амлалтууд бөгөөд үүнийг Бурхан дэлхийг бүтээснийхээ дараа хүний төлөө бэлтгэсэн, энэ нь хүний сонголт, үзэл, төсөөлөл эсвэл махан биеэр бохирдоогүй. Энэхүү хүрэх газар нь ямар нэг хүнд зориулж бэлтгэгдээгүй, харин энэ нь бүх хүн төрөлхтний амралтын газар юм. Иймээс энэ хүрэх газар нь хүн төрөлхтөнд хамгийн тохиромжтой хүрэх газар билээ.

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Байлдан дагуулалтын ажлын мөн чанар

Хүний хамгийн том асуудал бол хувь заяанаасаа өөр юуг ч бодолгүй, хэтийн ирээдүйгээ шүтэж, эдгээрээс болж Бурханыг эрэлхийлдэг. Бурханыг хайрладагтаа Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс аминч зан болон шунал, шүтлэгт нь саад болдог бүхэн явах ёстой. Тэгсэн хойно хүний байлдан дагуулалтын үр дүн биелнэ. Байлдан дагуулалтын ажил хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, тэрслүү зан чанарыг нь шүүж, гэсгээснээр үр дүнд хүрч, наймаалцалгүй, ерөөл, нигүүлсэл өгөлгүйгээр, харин тэдний эрх чөлөө, хэтийн ирээдүйг булаан авч, үнэнч занг нь илчилдэг. Тэр бол байлдан дагуулалтын ажил.

Байлдан дагуулалтын эхний ажлаар хүний хүсэл эрмэлзэл, хөнөөлт сул талуудыг цэвэрлэх зайлшгүй чухал, үүгээр дамжуулан, Бурханы төлөөх хүний хайрыг илчлэн, амьдрал ба Бурханы тухай үзэл бодлыг нь оршин тогтнолын утга учрыг нь өөрчилдөг. Ингэж Бурханыг гэх хүний хайр цэвэрлэгдэж, зүрх сэтгэл нь үнэхээр байлдан дагуулагддаг. Өө, байлдан дагуулалтын ажил хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, тэрслүү зан чанарыг нь шүүж, гэсгээснээр үр дүнд хүрч, наймаалцалгүй, ерөөл, нигүүлсэл өгөлгүйгээр, харин тэдний эрх чөлөө, хэтийн ирээдүйг булаан авч, үнэнч занг нь илчилдэг. Тэр бол байлдан дагуулалтын ажил.

Өөрийн бүтээлүүдийг гэх Бурханы хандлага нь байлдан дагуулалтын төлөө байдаггүй. Харин хүнийг олж авахын төлөө, Өөрийн алдрын төлөө, хүний анхдагч төрхийг сэргээхийн төлөө Бурхан байлдан дагуулдаг. Өө, байлдан дагуулалтын ажил хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, тэрслүү зан чанарыг нь шүүж, гэсгээснээр үр дүнд хүрч, наймаалцалгүй, ерөөл, нигүүлсэл өгөлгүйгээр, харин тэдний эрх чөлөө, хэтийн ирээдүйг булаан авч, үнэнч занг нь илчилдэг. Тэр бол байлдан дагуулалтын ажил.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент