Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Хүн Сатаны нөлөөнөөс гарахааргүйгээр гинжлэгдэн, харанхуйн нөлөөний бүрхүүл дор амьдарсаар ирсэн. Сатанаар боловсруулагдсаны дараа хүний зан чанар нь улам их ялзармал болсоор байгаа. Өөрөөр хэлбэл, хүн байнга сатаны ялзармал зан чанартайгаа амьдардаг ба Бурханыг жинхэнээсээ хайрлаж чаддаггүй. Иймээс, хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл тэр өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалд тавьдаг байдал, их зан, бие тоосон байдал болон Сатаны зан чанарт хамаарагддаг дуртай зүйлсээ хаях ёстой. Үгүй бол, хүний хайр нь ариун бус хайр, бүхэлдээ Сатаны хайр бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээн авч яасан ч чадахгүй. Хэрэв хүнийг шууд төгс болгож, хариуцаж, эвдэж, засаж, сахилга батжуулж, гэсгээж эсвэл Ариун Сүнсээр цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй. Чиний зан чанарын нэг хэсэг Бурханыг төлөөлж байгаа болохоор Бурханыг үнэхээр хайрладаг гэж чи хэрвээ хэлбэл чи биеэ тоосон үг хэлдэг нэгэн бөгөөд солиотой хүн юм. Тийм хүмүүс бол Тэргүүн тэнгэрэлч! Хүний төрөлхийн чанар Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Хүний амьдран харуулж байгаа байдал Бурханаар зөвшөөрөгдөхөөс өмнө тэр Бурханд төгс болгогдохоор дамжуулан үүнийгээ хаяж, дараа нь Бурханы хүслийг анхаарч, ханамжуулж, Ариун Сүнсний ажлыг дамжих ёстой. Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.

Хэдийгээр хүний зан чанар Бурханаар урьдчилан тодорхойлогддог—энэ нь маргаангүй бөгөөд үүнийг эерэг зүйл гэж үзэж болох боловч—энэ нь Сатанаар боловсруулагдсан. Тийм учраас хүний бүх зан чанар нь Сатаны зан чанар юм. Бурхан зан чанарын хувьд Өөрийн ажилдаа эрс шулуун байдаг ба тэр ч бас ингэж ажилладаг; түүнд ч бас ийм төрлийн зан ааш байдаг, иймээс түүний зан чанар Бурханыг төлөөлдөг гэж хүн хэлж болох юм. Энэ ямар төрлийн хүн бэ? Сатаны ялзармал зан чанар Бурханыг төлөөлж чадах уу? Түүний зан чанар бол Бурханы төлөөлөгч гэж хэлж байгаа хэн боловч Бурханыг гутааж байгаа бөгөөд энэ нь Ариун Сүнсийг доромжилж байгаа явдал юм! Ариун Сүнс яаж ажилладгийг харахад, газар дээрх Бурханы ажил нь зөвхөн байлдан дагуулах юм, иймээс хүний сатаны ялзармал зан чанарын дийлэнх нь цэвэрлэгдээгүй билээ. Хүний амьдран харуулдаг зүйл нь Сатаны дүр төрх хэвээр байгаа юм. Энэ нь хүний сайн байдал бөгөөд хүний бие махбодын үйлдлийг төлөөлдөг. Илүү тодорхой хэлбэл, энэ нь Сатаныг төлөөлдөг ба Бурханыг огтхон ч төлөөлж чадахгүй. Хэдий хүн газар дээрх тэнгэрийн амьдралыг эдэлж чадах хэмжээнд Бурханыг аль хэдийн хайрлаж, “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй байна” гэх мэт зүйлийг хэлэх чадвартай бөгөөд хамгийн өндөр хүрээнд хүрсэн ч гэсэн тэр Бурханыг амьдран харуулж байна эсвэл Бурханыг төлөөлж байна гэж та нар хэлж чадахгүй, учир нь хүний мөн чанар нь Бурханыхтай адилгүй билээ. Хүн Бурхан болох нь байтугай Бурханыг хэзээ ч амьдран харуулж чадахгүй юм. Ариун Сүнсээр удирдагдангаа хүний амьдран харуулж байгаа зүйл нь зөвхөн Бурханы хүнээс хүссэн зүйлийн дагуу байдаг.

Сатаны бүхий л үйлдэл болон үйл хэрэг хүнээр дамжин харагддаг. Одоо хүний бүхий л үйлдэл, үйл хэрэг нь Сатаны илэрхийлэл бөгөөд тэгэхээр Бурханыг төлөөлж чадахгүй. Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй. Бүхий л хүмүүс өөрсдийн эргэн тойрны шахалтан дор л Бурханыг хайрлаж эхэлдэг ба нэг нь ч бодитоор хамтран ажиллахаар чармайдаггүй. Эерэг зүйлс нь юу вэ? Бурханаас шууд ирдэг бүхэн эерэг. Гэхдээ хүний зан чанар Сатанаар боловсруулагдсан бөгөөд Бурханыг төлөөлж чадахгүй. Зөвхөн бие махбод болсон Бурханы хайр, зовох хүсэл, зөвт байдал, хүлцэнгүй байдал, даруу зан болон нуугдмал байдал нь Бурханыг шууд төлөөлж чадна. Учир нь ирэх үедээ Тэр нүгэлт чанаргүй байсан ба Бурханаас шууд ирсэн; Тэр Сатанаар боловсруулагдаагүй. Есүс зөвхөн нүгэлт махан биетэй адил байсан бөгөөд нүглийг төлөөлдөггүй; тиймээс цовдлолоор дамжуулан (цовдлолыг оролцуулаад) Өөрийн ажлаа гүйцэтгэхээс өмнөх тэр цагийг хүртэл Түүний үйлдэл, үйл хэрэг, үгс нь бүгд Бурханы шууд илэрхийлэл байсан. Есүсийн энэ тохиолдол нь нүгэлт чанартай ямар нэг хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл нь Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй бөгөөд Бурхан бол нүгэлгүй. Тэр ч байтугай Ариун Сүнсээр хүнд хийгдсэн ажлыг зөвхөн Ариун Сүнсээр удирдагдсан гэж үзэж болох бөгөөд Бурханы өмнөөс хүний хийсэн зүйл гэж хэлж болохгүй юм. Хүний хувьд гэх юм бол, түүний нүгэл ч эсвэл түүний зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй. Өнөөдөр болон өнгөрсөн үед Ариун Сүнсний хүнд хийсэн ажлыг харах юм бол ихэнх нь Ариун Сүнсээр хийгдсэн. Энэ нь хүний амьдран харуулахыг зөвшөөрсөн зүйл юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг тал нь бөгөөд Ариун Сүнсээр хариуцагдан, сахилга батжуулагдсаны дараа маш цөөн хүн үнэнийг амьдран харуулах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ариун Сүнсний ажил байгаа бөгөөд хүний талын хамжилцал байхгүй байгаа юм. Чи үүнийг одоо тодорхой ойлгож байна уу? Иймээс, Ариун Сүнстэй нэгдэн хичээнгүйлэн ажиллаж, ингэснээр өөрийн үүргээ биелүүлэхийн тулд чи юу хийх ёстой вэ?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай

00:00
00:00

0Хайлтын үр дүн