Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Та нарын одоогийн туулан амьдарч байгаа өдөр болгон хүрэх газар болон хувь заяанд чинь маш чухал ач холбогдолтой. Тиймээс та нар өөрт байгаа бүхнээ, мөн өөрийн туулж байгаа минут болгоныг нандигнах ёстой. Та нар өөрсдийнхөө ихэнх цагийг өөртөө агуу зүйлсийг олж авахад зарцуулах ёстой. Ингэснээр та нар энэ амьдралдаа үнэ цэнэгүй хоосон амьдрахгүй. Магадгүй та нар яагаад Би эдгээр үгсийг хэлж байгаад будилж магадгүй. Шулуухан хэлэхэд та нарын хэнийх нь ч үйлдэлд Би сэтгэл хангалуун байдаггүй. Та нарт найдах Миний итгэл найдвар бол та нарын одоогийн байгаа байдал ердөө биш юм. Иймээс Би үүнийг ийм маягаар илэрхийлье: Та бүгд аюулын ирмэг дээр байна. Авралын төлөөх та нарын урьдын хашхираан, үнэнд хүрч, гэрлийг хайх урьдын хүсэл эрмэлзэл мөхөж байна. Эцэс нь Миний хэзээ ч хүсээгүй зүйлээр та нар Надад эргээд ингэж хариу барьж байгаа юм уу. Та нар Миний урмыг маш их хугалсан учраас Би бодит байдлаас тэс ондоо зүйл ярихыг хүсэхгүй байна. Магадгүй та нар энэ асуудлыг орхихыг мөн бодит байдалтай нүүр тулахыг хүсэхгүй байх, гэвч Би та нараас энэ асуултыг заавал асуух ёстой: Энэ бүхий л жилүүдэд та нарын зүрх сэтгэл юугаар дүүрч байсан бэ? Та нарын зүрх сэтгэл хэнд үнэнч вэ? Миний асуулт гэнэтийн байна гэж битгий хэлээрэй, мөн яагаад Би энэ асуултыг асууж байгааг Надаас битгий асуу. Та нар үүнийг мэдэх ёстой: Яагаад гэвэл Би та нарыг сайн мэднэ. Би та нарт мөн маш их анхаарал тавьж, та нарын хийж буй зүйлсэд зүрх сэтгэлээ маш их зориулдаг. Тиймээс Би та нараас дахин давтан асууж, үгээр хэлэхийн аргагүй зовлон зүдүүрийг тэвчдэг. Гэтэл та нар үл тоомсорлосон, тэвчишгүй үлбэгэр байдлаар Надад эргээд хариу барьдаг. Тиймээс та нар Надад хайхрамжгүй байдлаар ханддаг; Би үүнээс өөр юуг ч мэдэхгүй байж яаж чадах билээ? Хэрвээ та нар үүнийг тийм байж болох юм гэж бодож байгаа бол энэ нь цаашлаад та нар Надтай үнэн сэтгэлээсээ сайхан сэтгэлээр харьцахгүй гэдгийн нотолгоо юм. Тиймээс та нар өөрсдийгөө хуурч байна гэж Би хэлнэ. Та бүгд өөрсдийнхөө юу хийж байгааг мэддэггүй маш ухаалаг хүмүүс юм; тэгвэл Надад тайлан өгөхийн тулд та нар юу ашиглах вэ?

Миний хамгийн их анхаардаг асуулт бол та нарын зүрх сэтгэл хэнд үнэнч вэ гэдэг юм. Би та бүгдийг өөрийн бодлыг цэгцэлж, өөрөөсөө хэнд үнэнч вэ гэдгээ асууж мөн хэний төлөө амьдарч байгаагаа асуухыг хүсэж байна. Магадгүй та нар энэ асуултыг хэзээ ч анхааралтай авч үзэхгүй байх. Тиймээс Би та нарт хариултыг илчлэе.

Ой ухаантай хэн бүхэн энэ үнэнийг хүлээнэ: Хүн өөрийнхөө төлөө амьдардаг бөгөөд өөрөө өөртөө үнэнч. Та нарын хариулт бүхэлдээ зөв гэдэгт Би итгэхгүй байна. Та бүгдийн хувьд та нар бүгд өөрсдийн тус тусын амьдралдаа оршдог ба та нар өөрсдийнхөө зовлон зүдгүүртэй өөрсдөө тэмцдэг. Тийм учраас та нар өөрсдийн хайртай хүмүүстээ болон таалагддаг зүйлсдээ үнэнч байдаг. Харин та нар өөрсөддөө тийм ч бүрэн дүүрэн үнэнч биш. Яагаад гэвэл та нар бүгд өөрсдийн эргэн тойрны хүмүүс, юмс, үзэгдлийн нөлөөнд автдаг ба өөртөө үнэн голоосоо үнэнч биш. Би эдгээр үгийг хэлэхдээ та нарыг өөртөө үнэнч байгааг сайшаахын тулд бус харин та нарын ямар нэгэн зүйлд өгөх үнэнч байдлыг ил гаргахын тулд хэлсэн. Эдгээр он жилүүдэд Би та нарын хэнээс ч үнэнч байдлыг хүлээж аваагүй. Та нар Намайг ийм олон жил дагасан ч үнэнч байдлынхаа өчүүхэн хэсгийг ч Надад өгөөгүй. Үүнээс илүүтэйгээр та нар өөрсдийн эргэн тойронд байх хайртай хүмүүсээ болон өөрт таалагддаг зүйлсийг боддог. Тэд бүгд та нарын зүрх сэтгэлтэй маш ойрхон байдаг ба үүнийг хэзээ ч хаана ч орхиж байгаагүй. Та нар хайртай ямар нэг зүйлээ маш их хүсэмжилж, тэмүүлж байгаа үедээ, үргэлж Намайг дагаж эсвэл Миний үгийг сонсож байдаг. Тиймээс та нар өөрсдийн хайртай зүйлсийг нандигнаж түүндээ үнэнч байхын оронд Миний та нараас хүсэж буй үнэнч байдлыг ашиглаж байна гэж Би хэлнэ. Та нар өөрсдийн нэг эсвэл хоёр зүйлийг Миний төлөө тахил болгон өргөсөн байх, гэвч энэ нь та нарын бүх зүйлийг төлөөлөхгүй, мөн та нар Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг харуулахгүй. Та нар өөрийн дуртай ажил үйлсдээ өөрийгөө татан оролцуулдаг: Зарим нь хөвгүүд болон охиддоо үнэнч байдаг бол бусад нь нөхөртөө, эхнэртээ, эд баялагтаа, ажилдаа, албан тушаалтнууддаа, байр сууриндаа эсвэл эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Та нар өөрсдийн үнэнч зүйлсээс хэзээ ч залхаж, ядардаггүй; үүнээс ч илүүтэйгээр та нар өөрсдийн үнэнч байх зүйлсийн тоог болон чанарыг илүү ихээр улам нэмж, хэзээ ч цөхөрдөггүй. Би болон Миний үгс чиний хайрлаж хүндэлдэг зүйлсүүдийн хамгийн сүүлийн байранд байдаг. Гэхдээ та нарт тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр сонголт байдаггүй; зарим нь өөрсдийнхөө хараахан бүрэн нээж таньж амжаагүй зүйлсэд өөрийн үнэнч байх хамгийн сүүлийн байрыг орхидог. Тэд зүрх сэтгэлдээ Миний өчүүхэн ч зүйлсийг тээдэггүй. Магадгүй Би та нараас хэтэрхий ихийг шаардаж байна, эсвэл та нарыг буруугаар зэмлэж байна гэж та нар бодох байх. Гэвч та нар гэр бүлтэйгээ хамт цагийг аз жаргалтай өнгөрөөж байх үедээ Надад нэг удаа ч болов үнэнч байж үзсэн билүү гэдгээ бодож байсан уу? Иймэрхүү цаг хугацаа та нарыг шаналгадаггүй юү? Хөдөлмөрийнхөө шанд цалингаа аваад зүрх сэтгэл чинь баяр баяслаар дүүрэх үед та нар өөрсдийгөө хангалттай үнэнээр хангаагүй байгаадаа гутардаггүй гэж үү? Та нар Миний сайшаалыг авахгүй байгаадаа гутардаг уу? Та нар тархиа гашилгаж, өөрсдийн хөвгүүд болон охидын төлөө зовж шаналдаг, гэсэн ч та нар одоо болтол сэтгэл ханаагүй, мөн та нар тэдний төлөө мэрийгээгүй, бүх хүчин чармайлтаа зориулаагүй гэж итгэдэг. Гэвч Надад та нар үргэлж анхааралгүй хайнга хандаж, зүрх сэтгэлдээ тээлгүйгээр зөвхөн дурсамжууддаа Намайг хадгалдаг. Миний зүтгэл болон хүчин чармайлтуудыг та нар ерөөсөө ч мэдэрдэггүй, мөн та нар хэзээ ч ойлгохоор оролдож байгаагүй. Та нар ердөө л товчхон эргэцүүлдэг ба энэ нь хангалттай гэж итгэдэг. Ийм хэлбэрийн “үнэнч байдал” нь Миний удаан хүсэн хүлээсэн зүйл биш Надад удаан хугацаанд дургүйцэл төрүүлсэн зүйл байсан. Гэсэн хэдий ч Миний юу хэлж байгаагаас үл хамааран та нар зөвхөн ганц эсвэл хоёр зүйлийг л үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх ч бүрэн хүлээн авах чадваргүй байх болно. Учир нь та нар бүгд өөртөө маш итгэлтэй, мөн та нар Миний хэлсэн үгсээс үргэлж шилж сонгож хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ та нар энэ маягаараа байвал Надад та нарын өөртөө эрдсэн байдлын эсрэг тэмцэх арга байгаа бөгөөд Би үүнийг хийх болно, ингэснээр та нар Миний бүх үгс үнэн байсныг болон бодит баримтаас гажаагүй байсныг ухаарах болно.

Хэрвээ Би та нарын өмнө зарим эд баялаг байрлуулаад Би та нарыг яллахгүй гэдгийг мэдээд[a] чөлөөтэйгээр аль нэгнийг нь сонгохыг гуйвал та нарын ихэнх нь үнэнийг хаяж эд баялгийг сонгох байсан байх. Та нарын дундаас арай дээр нь эд баялгийг дурамжхан орхиж үнэнийг сонгох байсан байх. Харин дунд нь орших хүмүүс нэг гараараа эд баялгийг нөгөө гараараа үнэнийг авна. Үүгээрээ та нар өөрсдийн жинхэнэ өнгийг ил гаргахгүй гэж үү? Үнэн болоод та нарын үнэнч байдаг аль нэг зүйлийг сонгоход хүрвэл та нар яг л ийм шийдвэр гаргаж, хандлага чинь хэвээрээ үлдэх болно. Тэгэхгүй гэж үү? Та нарын дунд олон хүмүүс үнэн болоод худлын дунд хэлбэлзэж байдаггүй гэж үү? Эерэг ба сөрөг, хар ба цагааны хоорондын тэмцэлд, гэр бүл болон Бурхан, хүүхдүүд болон Бурхан, энх тайван болоод үймээн самуун, баяжих болон ядуурах, өндөр байр суурь ба эгэл хүний амьдрал, дэмжигдэх болон хаягдах зэргийн тухайд та нар өөрсдийн хийсэн сонголтуудаа мэдэж байгаа байх. Амар тайван гэр бүл болон салсан гэр бүл хоёроос та нар ямар ч эргэлзээгүйгээр эхнийхийг нь сонгоно; эд баялаг болон үүрэг даалгавар хоёроос та нар дахиад л эхнийхийг сонгох ба бүр эргэж буцах[b] хүсэлгүйгээр сонгоно; тансаг байдал болон ядуу байдал хоёроос та нар эхнийхийг сонгоно; хөвгүүд, охид, эхнэр, нөхрүүд болон Надаас та нар эхнийхийг л сонгоно; үзэл болон үнэн хоёроос та нар дахиад л эхнийхийг л сонгоно. Та нарын бүх төрлийн муу ёрын үйл хэрэгтэй тулгарсны дараа Надад та нарт итгэх итгэлээ алдахаас өөр зүйл үлдээгүй. Би та нарын зүрх сэтгэл зөөлрөхөөргүй хатуу байгаад үнэхээр их гайхдаг. Олон жилийн үнэнч шударга зан болон хүчин чармайлт Надад зөвхөн цөхрөл, хүлцэнгүй байдлыг л авчирсан. Гэвч Миний та нарт итгэх итгэл өдөр хоног өнгөрөх бүрд өсөж байдаг. Учир нь Миний өдөр хүн болгоны өмнө аль хэдийн бүрэн нээлттэй болсон. Гэсэн хэдий ч та нар харанхуй болон муу ёрын зүйлсэд хамаардаг зүйлийг үргэлжлүүлэн эрж хайдаг бөгөөд барьж буй зүйлсээ сул тавихыг хүсдэггүй. Тэгвэл та нарын үр дүн ямар байх вэ? Та нар өмнө нь энэ талаар анхааралтай бодож байсан уу? Хэрвээ та нараас дахиад сонгох талаар асуувал та нар алийг нь сонгох байсан бэ? Бас л эхнийхийг нь сонгох байсан уу? Та нар Миний урмыг хугалж уй гашууд автуулсаар байх уу? Та нарын зүрх сэтгэлд жаахан ч гэсэн дулаан байх болов уу? Та нар одоог хүртэл Миний зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд яах хэрэгтэйг мэдээгүй л байна уу? Энэ үед та нарын сонголт аль нь вэ? Та нар Миний үгэнд захирагдах уу, эсвэл тэднээс залхаж байна уу? Миний өдөр та нарын нүдний өмнө ил байна. Мөн та нарын учрах зүйлс бол шинэ амьдрал болон шинэ эхлэх цэг. Гэсэн хэдий ч энэ эхлэх цэг нь өнгөрсөнд үлдсэн ажлуудын эхлэл биш, хуучин ажлын төгсгөл юм. Энэ бол сүүлчийн үйл. Энэ эхлэх цэгийн талаар юу нь ер бусын болохыг та нар бүгд ойлгох болно гэдэгт Би итгэж байна. Гэвч удахгүй нэг өдөр та нар энэхүү эхлэл цэгийн үнэн утгыг нь ойлгох болно. Тиймээс үүнийг давж цааш хамтдаа алхацгаая! Харин Намайг түгшээж буй зүйл нь та нар шударга бус болон шударга үйлдэлтэй нүүр тулгарахдаа үргэлж эхнийхийг нь сонгодогт байгаа юм. Гэвч энэ бүгд та нарын өнгөрсөнд байгаа. Та нар өнгөрсөнд тохиолдсон зүйлүүдээ оюун санаанаасаа нэгд нэгэнгүй авч хаяна гэж Би найдаж байна. Энэ бол хийхэд маш хэцүү зүйл юм. Гэхдээ Надад үүнийг хэрэгжүүлж чадах маш сайхан арга бий. Өнгөрснөө ирээдүйгээр сольж, өнөөдрийн үнэн бодит өөрийнхөө төлөө өнгөрсөн үеийн хар сүүдрийг зайлуул. Энэ нь, Би та нарыг дахиад сонголт хийлгэхийн тулд зовоож, хэнд үнэнч гэдгийг чинь харах болно гэсэн үг юм.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Хорин гурав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна(Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна(Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

00:00
00:00

0Хайлтын үр дүн