Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

II хэсэг

Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь ойлгохын тулд та нар маш бага зүйлээс эхлэх ёстой. Харин маш бага ямар зүйлээс та нар эхлэх ёстой вэ? Юуны өмнө, Би Библийн зарим нэг бүлгүүдийг ухаж үзсэн. Доорх мэдээллүүд нь Библийн ишлэлүүдийг агуулна. Эдгээр нь бүгд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө гэсэн сэдэвтэй холбоотой юм. Би эдгээр ишлэлийг та бүхэнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэхэд лавлах материал болгон тусгайлан олсон юм. Энд Би Бурхан Өөрийн өнгөрсөн үеийн ажлаар дамжуулан ямар зан чанар болон мөн чанараа илчилсэн хэдий ч хүмүүс мэдээгүйг харуулахын тулд тэдгээрийг та нартай хуваалцах болно. Эдгээр бүлгүүд нь хуучин байж болно, гэхдээ бидний хэлэлцэж байгаа сэдэв хүмүүст байхгүй ба хүмүүсийн хэзээ ч сонсож байгаагүй шинэ зүйл юм. Та нарын зарим нь үүнийг ойлгохын аргагүй гэж үзэж магадгүй—Адам, Ева руу болон Ноа дээр эргэн очих нь буцаад ижил замаараа явж байгаа хэрэг биш үү? Та нар юу ч гэж бодсон хамаагүй, эдгээр бүлгүүд нь энэ сэдвээр хэлэлцэхэд маш хэрэгтэй бөгөөд өнөөдрийн нөхөрлөлийн сургалтын эх бичвэр буюу эх сурвалж материалын үүрэг гүйцэтгэж чадна. Миний эдгээр хэсгүүдийг сонгосны далд учрыг та нар, Намайг энэ нөхөрлөлөө өндөрлөх үед ойлгох болно. Өмнө нь Библи уншсан хүмүүс эдгээр хэдэн ишлэлийг харсан байж болох юм, гэхдээ тэднийг жинхэнээсээ ойлгоогүй байж магадгүй. Тэдгээрийг нэг нэгээр нь дэлгэрэнгүй авч үзэхээсээ өмнө эхлээд гүйлгэн харцгаая.

Адам, Ева хоёр хүн төрөлхтний өвөг дээдэс юм. Бид Библийн дүрүүдийг дурдах юм бол, бид тэр хоёроос эхлэх ёстой. Дараа нь Ноа, хүн төрөлхтний хоёр дахь өвөг юм. Та нар харж байна уу? Гурав дахь дүр нь хэн бэ? (Абрахам.) Та нар бүгдээрээ Абрахамын түүхийг мэдэх үү? Та нарын зарим нь үүнийг мэдэж болно, гэхдээ бусдад нь маш тодорхой биш байж болох юм. Дөрөв дэх дүр нь хэн бэ? Содомын сүйрлийн түүхэнд хэн дурдагдсан бэ? (Лот.) Харин Лотыг энд иш татаагүй. Хэнээс иш татаж байна вэ? (Абрахамаас.) Абрахамын түүхэнд дурдагдсан гол зүйл нь Ехова Бурханы хэлсэн зүйл юм. Та үүнийг харж байна уу? Тав дахь дүр нь хэн бэ? (Иов.) Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд Иовын түүхийн талаар маш их дурддаггүй гэж үү? Тэгвэл та нар энэ түүхийн талаар ихэд анхаарч байна уу? Хэрэв та нар маш ихээр анхаарч байгаа юм бол, та нар Библи дэх Иовын түүхийг анхааралтай уншсан уу? Иов юуг хэлж, ямар зүйл хийснийг та нар мэдэх үү? Түүнийг хамгийн их уншсан хүмүүс та нар үүнийг хэдэн удаа уншсан бэ? Та нар үүнийг үргэлж уншдаг уу? Хонконгийн эгч нар аа, бидэнд ярьж өгөөч. (Өмнө нь Нигүүлслийн эрин үед байхдаа би түүнийг ганц хоёр удаа л уншсан.) Та нар үүнээс хойш түүнийг дахин уншаагүй юу? Хэрэв тийм бол энэ чинь тун ичгүүртэй юм байна. Би та нарт хэлье: Бурханы ажлын энэ үе шатанд Тэр Иовыг олон удаа дурдсан нь Түүний санааны тусгал байсан юм. Тэрээр Иовыг олон удаа дурдсан боловч та нарын анхаарлыг татаагүй нь дараах баримтын шалгуур юм: Та нар Бурханаас эмээж, муугаас зайлдаг сайн хүмүүс байх сонирхолгүй байна. Учир нь та нар Бурханы иш татсан Иовын тухай түүхийн талаар ерөнхийд нь ойлгосондоо сэтгэл хангалуун байдаг. Та нар уг түүхийг дөнгөж ойлгосондоо л сэтгэл хангалуун байгаа ба Иов гэж ямар хүн болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг болон Бурхан яагаад Иовын талаар олон удаа дурдсаныг тоохгүй, ойлгохыг оролдохгүй байгаа юм. Хэрэв та нар Бурханы магтан дуулсан хүний талаар сонирхохгүй байгаа юм бол та нар яг юунд анхаарлаа хандуулж байна вэ? Та нар Бурханы дурдсан ийм чухал хүнийг тоохгүй, түүнийг ойлгохоор оролдохгүй байгаа юм бол энэ нь та нарын Бурханы үгэнд хандах хандлагын талаар юуг өгүүлж байна вэ? Энэ эмгэнэлтэй хэрэг биш гэж үү? Энэ нь та нарын ихэнх нь практик зүйлд оролцохгүй байж, хэн ч үнэнийг хайхгүй байгааг батлахгүй байна гэж үү? Хэрэв чи үнэнийг хайж байгаа бол Бурханы сайшаасан хүмүүс болон Бурханы ярьсан хүмүүсийн түүхэнд шаардлагатай анхаарлыг хандуулах болно. Чи түүнд талархаж байгаа эсвэл ойлгогдохоор гэж үзэж байгаагаас үл хамааран чи явж даруй түүнийг уншаад, ойлгохыг хичээж, түүний жишээг дагах замуудыг олж, өөрийн чадахаараа хичээ. Энэ бол үнэнийг хүсэн тэмүүлж байгаа хүний шинж чанар юм. Яг үнэндээ бол одоо энд сууж байгаа та бүхнээс ихэнх нь Иовын түүхийг хэзээ ч уншаагүй л байгаа. Энэ нь ямар нэг зүйлийг хэлээд байна.

Миний саяхан ярьж байсан сэдэв рүү буцаж очицгооё. Хуучин Гэрээний Хуулийн эрин үетэй харьцдаг бичээсүүдийн энэ хэсэг нь үндсэндээ Миний иш татсан дүрүүдийн түүх юм. Эдгээр түүхүүд нь Библийг уншсан хүмүүсийн дийлэнх олонход танил байдаг. Эдгээр дүрүүд нь маш дүрслэл сайтай. Эдгээр түүхийг уншсан хүмүүс Бурханы өөрсөд дээр нь хийсэн ажил болон Бурханы тэдэнд хэлсэн үгийг бодитой, одоогийн хүмүүст ойлгомжтой гэдгийг мэдэрч чадах болно. Чи Библиэс авсан эдгээр түүх, бичлэгүүдийг унших үедээ Бурхан тэр үед Өөрийн ажлаа хэрхэн хийж, хүмүүстэй яаж харьцаж байсан талаар илүү сайн ойлгох боломжтой болно. Харин өнөөдөр эдгээр бүлгүүдийг олсон Миний зорилго нь чамд эдгээр түүхийг болон доторх дүрүүдийг нь ойлгуулах гэсэн хэрэг биш юм. Харин ч чи эдгээр баатруудын түүхээр дамжуулан Бурханы үйлсийг болон Түүний зан чанар, улмаар Бурханыг мэдэх болон ойлгоход хялбар болгох, Түүний бодит талыг харж, өөрийн төсөөллөө зогсоох, Түүний тухай өөрийн үзлээ зогсоох болон тодорхойгүй байдал дундах өөрсдийн итгэлийг төгсгөл болгоход зориулагдсан юм. Суурьгүйгээр Бурханы зан чанарын тухай ойлголттой болж, Бурханыг Өөрийг нь ойлгох болон мэдэхийг оролдох нь чамд ихэвчлэн дорой, хүчин мөхөс мэт санагдуулж, хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байдалд оруулж болно. Ийм учраас Би чамд Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү бодитойгоор ойлгох, Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь мэдэх, чамд Бурханы оршихуйг жинхэнээс мэдэрч, Түүний хүн төрөлхтөнд зориулсан хүслийг биечлэн ойлгох боломж олгохын тулд ийм арга, хандлагыг ашиглах санааг бодож олсон юм. Энэ нь та нарт ашигтай биш гэж үү? Та бүхэн одоо энэ түүх, бичлэгүүдийг хараад зүрх сэтгэл дотроо юу мэдэрч байна вэ? Миний сонгож авсан бичлэгүүдийг та нар илүүц гэж бодож байна уу? Би сая та нарт хэлсэн зүйлээ дахин онцлох хэрэгтэй юм: Та бүхнээр эдгээр дүрүүдийг уншуулахын зорилго нь Бурхан Өөрийн ажлаа хүмүүс дээр яаж хийдгийг болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ойлгоход та нарт туслах зорилготой юм. Та нар юугаар дамжуулан үүнийг ойлгож чадах вэ? Бурханы өнгөрсөнд хийсэн ажлаар болон Түүний талаар янз бүрийн зүйлсийг ойлгоход та нарт туслахын тулд Бурханы яг одоо хийж буй ажлаар дамжуулна. Эдгээр янз бүрийн зүйлс нь бодитой бөгөөд Бурханыг таньж мэдэх хүсэлтэй хүмүүс тэднийг мэдэж, ойлгож байх ёстой.

Бид одоо Адам болон Евагийн тухай түүхээс эхэлнэ. Эхлээд бичээсийг уншицгаая.

А. Адам ба Ева

1. Бурханы Адамд өгсөн тушаал

(Эхлэл 2:15–17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

Та нар эдгээр ишлэлээс ямар нэг зүйл ойлгов уу? Бичээсийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Яагаад “Бурханы Адамд өгсөн тушаал”-ыг бичээснээс гарган авсан бэ? Та нар бүгдээрээ тус бүрдээ Бурхан болон Адамыг санаандаа төсөөлж байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрэв та нар энэ тохиолдолд байсан бол та нарын зүрх сэтгэл дэх Бурхан ямар байдалтай байх байсан бэ? Энэ төсөөлөл та нарт ямар сэтгэл хөдлөлийг авчирч байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөм, халуун дулаан зураглал юм. Энд зөвхөн Бурхан болон хүн байгаа боловч тэдгээрийн ойр дотно байдал нь атаархмаар байна: Бурханы өгөөмөр хайр хүнд нөхцөлгүйгээр өгөгдөж, хүнийг хүрээлж байгаа ба хүн гэмгүй, цайлган байж, санаа зовох зүйлгүй амар тайван, цэнгэлээр дүүрэн Бурханы хараан дор амьдарч, Бурхан хүнд санаа тавьж байгаагаа харуулж, хүн Бурханы хамгаалалт, ивээл дор амьдран, хүний хийж байгаа болон хэлж буй зүйл бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

Та нар үүнийг хүнийг бүтээснээсээ хойш түүнд өгсөн Бурханы эхний тушаал гэж хэлж болно. Энэ нь ямар утгатай тушаал байсан бэ? Энэ бол Бурханы хүсэл болон Түүний хүн төрөлхтний талаар санаа тавьж байгаа тухай байсан. Энэ бол Бурханы эхний тушаал байсан ба Бурхан анх удаагаа хүний талаар санаа зовсон юм. Энэ нь Бурхан хүнийг бүтээснээсээ хойш хүний төлөө хариуцлага хүлээх болсон гэсэн үг юм. Түүний хариуцлага нь юу вэ? Тэр хүнийг хамгаалж, хүнд санаа тавих ёстой байсан. Тэрээр хүн Түүнд итгэж, дуулгавартай байна гэж найдаж байгаа. Энэ нь мөн л Бурханы хүнээс хүлээж байгаа эхний зүйл юм. Хүлээж байгаа учраас Бурхан дараах зүйлийг хэлж байгаа: “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!” Эдгээр энгийн үгс нь Бурханы хүслийг төлөөлдөг. Эдгээр нь мөн Бурханы зүрх сэтгэл аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулж эхэлснийг илчилж байна. Бүх зүйлийн дотроос зөвхөн Адам л Бурханы дүрээр бүтээгдсэн; Адам бол Бурханы амийн амьсгаатай цорын ганц амьд зүйл байсан; тэр Бурхантай хамт алхаж, Бурхантай ярилцаж байсан. Тийм учраас Бурхан түүнд ийм тушаал өгсөн. Бурхан энэ тушаалаараа хүний юу хийж болох болон юу хийж болохгүйг маш тодорхой зааж өгсөн.

Эдгээр энгийн хэдэн үгнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Гэхдээ ямар төрлийн зүрх сэтгэлийг бид хардаг вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байна уу? Тэнд ямар нэг санаа тавьсан зүйл байна уу? Эдгээр ишлэлд байгаа Бурханы хайр болон халамжийг хүмүүс зөвхөн ойлгоод зогсохгүй маш сайн, үнэнээсээ мэдрэх боломжтой юм. Тийм биш гэж үү? Би эдгээр зүйлсийг хэлсний дараа ч та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Тийм ч энгийн биш байгаа биз? Та нар үүнийг өмнө нь анзаарч байсан уу? Хэрэв Бурхан чамд энэ хэдэн үгийг биечлэн хэлсэн бол чамд ямар санагдах байсан бэ? Хэрэв чи хүн чанартай хүн биш бол, хэрвээ чиний зүрх сэтгэл мөс шиг хүйтэн бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг ойлгохгүй бөгөөд чи Бурханы зүрх сэтгэлийг ойлгохоор оролдохгүй байх байсан. Гэвч мөс чанартай, хүн чанартай хүн бол чи өөрөөр мэдрэх болно. Чи дулаан байдлыг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба чи аз жаргалыг мэдрэх болно. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлсийг мэдрэхээрээ Бурханд яаж хандах вэ? Чамд Бурхантай холбоотой болсон мэт санагдах уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх үү? Чиний зүрх сэтгэл Бурханд улам ойртох уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд хэр чухал болохыг харж болно. Гэвч үүнээс ч илүү чухал зүйл бол хүний Бурханы хайрыг биечлэн мэдэрч байгаа болон ойлгож байгаа байдал юм. Яг үнэндээ Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйл олныг хэлдэггүй гэж үү? Гэвч өнөөгийн хүмүүс Бурханы зүрх сэтгэлийг ойлгодог уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ухаарч чадав уу? Бурханы хүслийг ийм тодорхой, ойлгомжтой, бодитой байхад хүртэл та бүхэн ялгаж чаддаггүй. Ийм учраас л Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэсэн юм. Энэ нь худлаа гэж үү? Энэ бол энэ хэсэг дээр бидний ярилцах бүх зүйл юм.

2. Бурхан Еваг Бүтээсэн нь

(Эхлэл 2:18–20) Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн агаарын бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв: Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, агаарын жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.

(Эхлэл 2:22–23) Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм: түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй гэж нэрлэх болно” гэжээ.

Бичээсийн энэ хэсэгт хэд хэдэн гол хэллэг байна. Тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтдад хэн нэр өгсөн бэ? Бурхан биш харин Адам өгсөн. Энэхүү хэллэг нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ нь тодорхой юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтдыг бүтээсний дараа Адам бүх амьтдыг таньж чадсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж Бурхан түүнд эдгээр амьтдыг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол үнэн юм! Тэгвэл тэр эдгээр амьтдад яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн байх вэ? Энэ нь Бурхан Адамыг бүтээхдээ түүнд юу нэмсэнтэй холбоотой юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм. Та нар бүгдээрээ анхааралтай сонсов уу? Энд та бүхэнд ойлгомжтой байх ёстой бас нэг өөр чухал санаа байгаа: Адам эдгээр амьтдад нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд бичигдсэн. Би яагаад үүнийг хэлсэн бэ? Энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба Би үүнийг тайлбарлах ёстой.

Бурхан хүнийг бүтээгээд, түүнд амийн амьсгалыг оруулаад дээр нь мөн түүнд Өөрийнхөө оюун ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг зүйлийг хийж, өөрөө бодох чадвартай болсон. Хэрэв хүний хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хэрэв хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан түүнийг сайн хэвээр нь орхидог. Тэгвэл “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ” гэсэн өгүүлбэр нь юуг илтгэдэг вэ? Энэ нь Бурхан төрөл бүрийн амьд амьтдын нэрэнд өөрчлөлт оруулаагүйг харуулж байна. Адам ямар ч нэрээр дуудсан бай Бурхан “За” гэж хэлээд нэрийг тэр хэвээр нь бүртгэж авсан. Бурхан ямар нэг санал илэрхийлсэн үү? Үгүй, огт үгүй. Тэгвэл та нар эндээс юу харж байна вэ? Бурхан хүнд оюун ухаан өгсөн ба хүн Бурханы-өгсөн оюун ухааныг юм хийхэд ашигласан. Хэрэв Бурханы нүдэнд хүний хийж байгаа зүйл эерэг байвал түүнийг Бурхан ямар нэг үнэлгээ, шүүмжлэлгүйгээр зөвшөөрч, баталгаажуулж, хүлээн авдаг. Үүнийг ямар ч хүн, муу ёрын сүнс эсвэл Сатан хийж чадахгүй юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илрэлийг харж байна уу? Хүн төрөлтөн, ялзарсан хүн төрөлтөн эсвэл Сатан өөрсдийгөө төлөөлүүлэхийн тулд өөрийнх нь хамар дор юм хийж байгаа бусдыг хүлээн авна гэж үү? Мэдээж үгүй! Тэд өөрсдөөс нь ялгаатай өөр бусад хүнтэй эсвэл бусад хүчтэй байр суурийн төлөө тэмцэх үү? Мэдээж тэд тэгнэ! Хэрэв тухайн мөчид Адамтай хамт ялзарсан хүн эсвэл Сатан байсан бол тэд Адамын хийж байсан зүйлийг гарцаагүй үл зөвшөөрөх байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрсдийн гэсэн онцгой мэдлэг ухаан байгаа гэдгээ батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг гарцаагүй үгүйсгэх байлаа: “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би үүнийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Гарри гэж нэрлэх болно. Би өөрийнхөө авьяас чадварыг харуулах хэрэгтэй.” Энэ нь ямархуу уг чанар вэ? Энэ зэрлэгээр биеэ тоож байгаа хэрэг биш үү? Гэвч Бурханд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийсэн зүйлийг сонин байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь эргэлзээгүй үгүй! Бурханы илчилдэг зан чанарын тухайд бол өчүүхэн төдий ч маргах дуртай зан, их зан эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан байдаггүй. Энд энэ нь маш тодорхой байна. Энэ нь маш жаахан зүйл боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохгүй бол, хэрвээ чиний зүрх сэтгэл Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг ойлгохоор оролдохгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй. Тийм биш гэж үү? Миний сая тайлбарласан зүйлтэй чи санал нийлж байна уу? Адамын хийсэн үйлдлийн хариуд Бурхан “Чи сайн байна. Чи зөв хийлээ. Би зөвшөөрч байна” гэж чангаар тунхаглаагүй. Гэвч Бурхан зүрх сэтгэл дотроо Адамын хийсэн зүйлийг баталгаажуулж, үнэлж, алгаа ташиж байсан. Энэ бол бүтээлийн цаг үеэс хойш Бурханы төлөө Түүний заавраар хүний хийсэн анхны зүйл байсан. Энэ бол хүний Бурханы оронд, Бурханы нэрээр хийсэн зүйл байсан юм. Бурханы нүдээр бол энэ нь Түүний хүнд бэлэглэсэн оюун ухаанаас урган гарсан зүйл байв. Бурхан үүнийг сайн зүйл, эерэг зүйл гэж харсан. Адамын тэр үед хийсэн зүйл нь хүнд байсан Бурханы оюун ухааны анхны илрэл байсан. Бурханы үзэл бодлын үүднээс энэ нь сайн илрэл байсан. Миний та нарт хэлэхийг хүссэн зүйл бол Бурхан Түүнд юу болох, Тэр юу болох болон Өөрийн оюун ухааныхаа нэг хэсгийг хүнд өгсний зорилго нь хүн төрөлхтнийг Түүний илрэлийг агуулсан амьд бүтээл байлгахын төлөө байсан юм. Ийм амьд бүтээл Түүний оронд юм хийх нь Бурханы удаан хугацаанд харахыг хүсэн хүлээсэн зүйл байлаа.

3. (Эхлэл 3:20–21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

Энэ гурав дахь ишлэлийг харцгаая, энэ нь Адамын Евад өгсөн нэрийн ард утга учир байгаа гэдгийг харуулдаг, тийм үү? Энэ нь Адам бүтээгдсэнийхээ дараа өөрийн бодолтой болж, олон зүйлийг ойлгосныг харуулж байна. Гэвч одоохондоо бид түүний юуг ойлгосон болон хэр их юм ойлгосныг судалж үзэхгүй, учир нь гурав дахь ишлэл дээр Миний хэлэлцэх гэж байгаа гол асуудал нь энэ биш юм. Тэгэхээр гурав дахь ишлэлийн гол утга нь юу вэ? “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэсэн мөрийг авч үзье. Хэрэв бид өнөөдөр бичээсийн энэ мөрний талаар нөхөрлөхгүй бол та бүхэн эдгээр үгсийн ард байгаа утгыг хэзээ ч ойлгохгүй байж магадгүй. Эхлээд Би та нарт зарим нэг зүйлийг хэлж өгье. Өөрсдийн төсөөллөө өргөтгөн, Адам Ева хоёрын амьдарч байгаа Эден Цэцэрлэгийг дүрсэл. Бурхан тэдэн дээр зочилж ирэхэд тэд нүцгэн байсан тул нуугдсан. Бурхан тэд нарыг хараагүй бөгөөд Тэр тэднийг дуудахад “Бид нүцгэн байгаа учир Таныг харж зүрхэлсэнгүй” гэж тэд хэлсэн. Тэд нүцгэн байсан учир Бурханыг харж зүрхлээгүй. Тэгвэл Ехова Бурхан тэдэнд зориулж юу хийсэн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байдаг: “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.” Одоо та нар Бурхан тэдний хувцсыг хийхдээ юу ашигласныг мэдэж авав уу? Бурхан тэдний хувцсыг хийхдээ амьтны арьс ашигласан. Өөрөөр хэлбэл, Бурханы хүнд зориулж хийсэн хувцас нь арьсан дээл байсан. Энэ нь Бурханы хүнд зориулж хийсэн анхны хувцас байв. Арьсан дээл гэдэг бол өнөөдрийн стандартаар ч гэсэн хүн болгон өмсөж чаддаггүй дээд зэрэглэлийн хувцас юм. Хэрэв хэн нэгэн чамаас: Хүн төрөлхтний өвөг дээдсийн өмссөн анхны хувцас нь юу байсан бэ? гэж асуувал чи: Арьсан дээл байсан гэж хариулна. Энэ арьсан дээлийг хэн хийсэн юм бэ? Чи цааш нь ингэж хариулна: Бурхан хийсэн! Энэ бол гол санаа юм: Энэ хувцсыг Бурхан хийсэн. Үүнийг тэмдэглэхгүй байж болно гэж үү? Намайг ингэж тайлбарласны дараа та нарын оюун санаанд дүр зураг нь бууж байна уу? Бүдүүвч зураг ч болтугай байх ёстой. Үүнийг өнөөдөр та нарт хэлсний учир нь та нарт хүний анхны хувцас юу байсныг мэдэгдэхийн төлөө биш. Тэгэхээр гол зүйл нь юу вэ? Гол зүйл бол арьсан дээл биш харин энэ зүйлийг хийж байхдаа Бурханы илчилсэн зан чанар, оршихуй болон эзэмшлийг хэрхэн мэдэх вэ гэдэг юм.

“Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцасласан” тухай энэ дүр зурагт, Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Зөвхөн хоёр хүн амьдардаг ертөнцөд Бурхан ямар үүрэгтэйгээр гарч ирсэн бэ? Бурханы үүрэгтэйгээр үү? Хонконгийн ах эгч нар аа, хариулагтун. (Эцэг эхийн үүрэгтэйгээр.) Өмнөд Солонгосын ах эгч нар аа, Бурхан ямар үүрэгтэйгээр гарч ирсэн гэж та нар бодож байна вэ? (Гэр бүлийн тэргүүний.) Тайваний ах эгч нар аа, та нар юу гэж бодож байна вэ? (Адам болон Евагийн гэр бүлийн хүний дүрээр, гэр бүлийн гишүүний дүрээр.) Та нарын зарим нь Бурхан, Адам болон Евагийн гэр бүлийн гишүүн байдлаар, зарим нь Бурхан гэр бүлийн тэргүүн байдлаар, бусад нь эцэг эх байдлаар гарч ирсэн гэж байна. Эдгээр нь бүгд тохиромжтой байна. Гэвч Би яг хааш нь аваачих гээд байна вэ? Бурхан эдгээр хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн цорын ганц гишүүний хувьд Бурхан тэдний амьдралыг тордож, тэдний үндсэн хэрэгцээнд санаа тавьж байсан. Энд Бурхан Адам Ева хоёрын эцэг эх болж гарч ирсэн. Бурхан үүнийг хийж байхад хүн Бурханы хэр ихэмсэг болохыг хараагүй; Бурханы эрхэм дээдийг, Түүний нууцлаг байдлыг болон ялангуяа Түүний уур хилэн болон сүр жавхланг хараагүй. Түүний харсан бүхэн нь Бурханы даруу байдал, Түүний хайр, Түүний хүнд зориулсан анхаарал, Түүний тэдэнд хандсан хариуцлага болон халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь хүний эцэг эх хүүхдэдээ анхаарал тавьдагтай ижил байсан. Энэ нь мөн хүний эцэг эх өөрсдийн хүү, охиноо хэрхэн хайрлаж, харж, халамжилдагтай адилхан бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байсан. Өөрийгөө өндөр, сүр хүчтэй байр сууринд тавихын оронд Бурхан Өөрийн биеэр арьс ашиглан хүнд хувцас хийж өгсөн. Энэ арьсан дээл нь тэдний бүрэг ичимхий занг далдлах эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад хэрэглэгдсэн эсэх нь огт хамаагүй. Товчхондоо хүний биед нөмөргөсөн энэ хувцсыг Бурхан Өөрийн гараар хийсэн юм. Түүнийг зүгээр л бодлын хүчээр эсвэл хүмүүсийн төсөөлдгөөр тэмдэг болон гайхамшгийн хүчээр хийхийн оронд Бурхан хийж чадахгүй, хийх ёсгүй гэж хүмүүсийн боддог зүйлийг Бурхан жинхэнээсээ хийсэн байна. Зарим хүмүүс үүнийг дурдах шаардлагагүй энгийн зүйл гэж үзэж болох ч энэ нь, өмнө нь Бурханы тухай хоосон санаагаар дүүрэн байж байгаад Бурханыг дагадаг болсон бүх хүмүүст, Түүний жинхэнэ агаад хайр татам байдлын талаар мэдлэг ухаан олж авч, мөн Түүний үнэнч, даруу уг чанарыг харах боломжийг олгодог юм. Энэ нь, өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы жинхэнэ агаад даруу байдлын өмнө өөрсдийн бардам толгойг ичгүүртэйгээр бөхийхөд хүргэдэг. Энд Бурханы жинхэнэ агаад даруу байдал нь цаашлаад хүмүүст Түүний хайр татам байдлыг харуулна. Эсрэгээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа агуу Бурхан, хайр татам Бурхан, бүхнийг чадагч Бурхан нь маш өчүүхэн, сонирхол татахааргүй, ганц ч цохилт даахааргүй юм. Чи энэ ишлэлийг харж, энэ түүхийг сонссоныхоо дараа ийм юм хийснийх нь төлөө Бурханыг дорд үзэх үү? Зарим хүмүүс тэгж магадгүй, гэхдээ бусдынх нь хувьд шал эсрэгээрээ байх болно. Тэд Бурханыг жинхэнэ, хайр татам гэж бодох ба Бурханы энэ жинхэнэ байдал болон хайр татам байдал нь л тэднийг хөдөлгөдөг юм. Тэд Бурханы бодит талыг хэдийчинээ их харна, тэд Бурханы хайрын үнэхээр оршин байгааг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы ач холбогдлыг, Тэр тэдний хажууд мөч бүрд хэрхэн зогсож байдгийг төдийчинээ их ойлгож чадна.

Яг одоо бид өөрсдийн хэлэлцүүлгээ одоо үетэй холбох хэрэгтэй. Хэрэв Бурхан хамгийн анх Өөрийн бүтээсэн хүмүүст зориулан бүр зарим хүмүүсийн санаанд ч орохооргүй төрөл бүрийн жижиг зүйлсийг хийж байсан юм бол Бурхан өнөөдрийн хүмүүст зориулан тийм зүйлсийг хийж чадах болов уу? Зарим хүмүүс “Тийм!” гэж хэлнэ. Яагаад тийм гэж? Яагаад гэвэл Бурханы мөн чанар хуурамч биш, Түүний хайр татам байдал нь хуурамч биш юм. Учир нь Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг бөгөөд бусдын нэмсэн зүйл биш, мэдээж цаг хугацаа, орон зай болон эрин үе өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөг зүйл биш юм. Бурханы жинхэнэ агаад хайр татам байдал нь үнэндээ хүмүүсийн жижиг, сажиг гэж үздэг, маш жижиг учраас хүмүүс Түүнийг хийнэ гэж боддоггүй зүйлсийг хийснээр гарч ирж болно. Бурхан дүр үзүүлдэггүй. Түүний зан чанарт болон мөн чанарт ямар ч хэтрүүлэг, хууралт, бардамнал болон ихэмсэг байдал байхгүй юм. Тэр хэзээ ч сайрхдаггүй ба оронд нь Өөрийн үнэнч байдал болон чин сэтгэлээрээ бүтээсэн хүмүүсээ хайрлаж, анхаарал тавьж, халамжилж, залж чиглүүлж байдаг. Хүмүүс үүний хэр ихийг ойлгож, мэдэрч, харж байх нь хамаагүй Бурхан үнэнээсээ эдгээр зүйлсийг хийж байдаг. Бурхан ийм мөн чанартай гэдгийг мэдэх нь хүмүүсийн Түүнийг хайрлах хайранд нөлөөлөх үү? Энэ нь тэдний Бурханаас айх айдаст нөлөөлөх үү? Чи Бурханы бодит талыг ойлгосноор Түүнд улам ойртон, Түүний хайр болон хүн төрөлхтөнд өгсөн халамжийг илүү үнэнээсээ ойлгох чадвартай болж, мөн үүний зэрэгцээ өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг болон эргэлзээгүй болох юм. Бурхан хүнд зориулсан бүхнээ сэмхэн хийж, Өөрийн чин сэтгэл, үнэнч зан, хайраараа дамжуулан энэ бүхнийг чимээгүй хийж байдаг. Гэвч Тэр Өөрийн хийдэг бүхнийхээ талаар хэзээ ч болгоомжилж, харамсаж байгаагүй ба Тэр хэн нэгнээс хэзээ ч ямар нэг хэлбэрээр төлөөс авах хэрэггүй эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч зүйлийг авах санаа Түүнд байхгүй юм. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго нь Тэрээр хүн төрөлхтний үнэн итгэл, хайрыг хүлээн авах явдал юм. Эхний сэдвээ ингээд дуусгая.

Эдгээр хэлэлцүүлгүүд та нарт тус болов уу? Хэр их тус болов? (Бурханы хайрын талаарх илүү их ойлголт болон мэдлэг.) (Харилцан ярианы энэ арга нь ирээдүйд, Бурханы үгийг илүү сайнаар ойлгоход, Түүнийг үгээ хэлж байх үеийн сэтгэл хөдлөлийг ойлгоход, Түүний хэлсэн зүйлийн цаана байгаа зүйлийг ойлгоход болон яг тэр үед Тэрээр юу мэдэрч байсныг мэдрэхэд бидэнд туслах болно.) Эдгээр үгсийг уншсаны дараа та нарын дундаас Бурханы бодит оршин тогтнолыг илүү их мэдэрсэн хүн байна уу? Та нар Бурханы оршин тогтнолыг хоосон хөндий, тодорхойгүй биш гэдгийг мэдэрч байна уу? Та нар ийм мэдрэмжтэй байх үедээ Бурхан яг та нарын хажууд байгааг мэдэрч байна уу? Магадгүй уг мэдрэмж нь яг одоо тийм ч тодорхой бус эсвэл та нар ийм мэдрэмжийг хараахан мэдэрч чадахгүй байж болох юм. Гэвч нэг л өдөр та нар өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы зан чанар болон мөн чанарыг үнэнээсээ гүнзгий ухаарч, тэр талаар бодитой мэдлэгтэй болоход Бурхан яг хажууд чинь байгааг чи мэдрэх болно—одоохондоо бол чи зүрх сэтгэл дэх Бурханыг хэзээ ч жинхэнээсээ хүлээн аваагүй байгаа юм. Энэ бол бодитой.

Та нар харилцан ярианы энэ аргын талаар юу гэж бодож байна? Та нар хоцроогүй биз? Та нар Бурханы ажил болон Бурханы зан чанарын талаарх ийм нөхөрлөл маш хүнд гэж бодож байна уу? Та нарт ямар санагдсан бэ? (Маш сайхан, баяртай байна.) Та нарт юу нь сайхан санагдав? Та нар яагаад баярлав? (Эдений цэцэрлэгт буцаад очсон юм шиг, Бурханы хажууд байсан юм шиг байлаа.) “Бурханы зан чанар” гэдэг нь үнэндээ хүн бүрийн хувьд маш танил бус сэдэв юм. Учир нь чиний төсөөлдөг зүйл, чиний номноос уншиж, нөхөрлөлөөс сонссон зүйл нь сохор хүн зааныг тэмтэрч байгаа юм шиг чамд санагдуулдаг—чи эргэн тойрноо гараараа мэдэрдэг боловч өөрийн нүдээр үнэндээ юуг ч хардаггүй. “Гараараа мэдрэх” нь чамд Бурханы тухай тодорхой ойлголт байтугай үндсэн мэдлэгийг ч өгч чадахгүй. Энэ нь чамд бүр их төсөөллийг л авчрах учраас чи Бурханы зан чанар болон мөн чанар яг юу болохыг нарийн тодорхойлж чадахгүй. Харин оронд нь чиний төсөөллөөс урган гарах тодорхойгүй байдлын баримтууд нь чиний зүрхийг эргэлзээгээр дүүргэдэг мэт үргэлж санагддаг. Чи ямар нэг зүйлийн тухай итгэлтэй биш байх үедээ үүнийг ойлгохоор оролдох юм бол чиний зүрх сэтгэлд үргэлж тэмцэл зөрчилдөөн байх ба заримдаа энэ нь бүр сэтгэлийн зовуурь болон хувирч арга барагдсан мэт чамд санагдуулдаг. Чи Бурханыг хайхыг, Бурханыг мэдэхийг, Түүнийг тодоор харахыг хүсэж байгаа боловч үргэлж хариуг нь олж чадахгүй юм шиг санагдаж байвал энэ нь маш зовлонтой хэрэг биш үү? Мэдээж эдгээр үгс нь зөвхөн Бурханыг хүндэлж, Бурханыг ханамжуулахаар хүсэж байгаа хүмүүст чиглэсэн. Ийм зүйлст зүгээр л анхаарлаа хандуулдаггүй хүмүүсийн хувьд энэ нь ямар ч хамаагүй юм, учир нь тэд Бурханы бодит байдал болон оршин тогтнол нь түүх эсвэл зохиомол зүйл байгаасай гэж найддаг, ингэвэл тэд хүссэн зүйлээ хийж, хамгийн том, чухал хүмүүс байж, үр дагавраас нь айлгүйгээр муу үйлийг үйлдэж, ямар нэг шийтгэл хүлээхгүй, хариуцлага үүрэхгүй, тэр ч бүү хэл Бурханы муу хүмүүсийн тухай хэлсэн зүйлс тэдэнд хамаарахгүй. Эдгээр хүмүүс Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй ба тэд Бурханыг болон Түүний тухай бүхнийг мэдэхээр оролдохоос үхтлээ залхаж байдаг. Тэд Бурхан оршихгүй байхыг илүүд үздэг. Эдгээр хүмүүс Бурханыг эсэргүүцдэг бөгөөд тэд таягдан хаягдах хүмүүс юм.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?