Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

III хэсэг

Дараа нь бид Ноагийн түүх болон энэ нь Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхантай Өөртэй нь хэрхэн холбогдох тухай хэлэлцэх болно.

Бичээсийн энэ хэсэгт Бурхан Ноад юу хийснийг та нар харж байна вэ? Магадгүй энд сууж байгаа бүх хүмүүс бичээсийг уншсанаар энэ талаар зарим нэг зүйлийг мэдэж авсан байх: Бурхан Ноагаар бүхээг бүтээлгээд дараа нь Бурхан үерээр дэлхийг устгасан. Бурхан Ноаг өөрийн найман хүнтэй гэр бүлийг аврах бүхээг барихыг зөвшөөрсөн ба тэднийг амьд гарч хүн төрөлхтний дараагийн үеийн өвөг дээдэс болохыг зөвшөөрсөн. Одоо бичээсийг уншицгаая.

B. Ноа

1. Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан

(Эхлэл 6:9–14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.

(Эхлэл 6:18–22) Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдийн хамтаар тэр бүхээгт орох болно. Чи өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд мах цустай амьтан бүхнээс хоёрыг бүхээгт аваачиж оруул; тэдгээр нь эр эм хосоороо байна. Амьд үлдэхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхөгч бүхний төрөл төрлөөс хосоороо чамд очих болно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч, тэдгээрийг өөртөө цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно. Ноа тийнхүү үйлдсэн; Бурханы өөрт нь тушаасан бүхнийг тэр ёсоор нь гүйцэтгэжээ.

Энэ хэсгийг уншсаны дараагаар та бүхэн Ноа гэж хэн болох талаар ерөнхий ойлголттой болов уу? Ноа ямар хүн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байгаа: “Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс.” Орчин үеийн хүмүүсийн ойлголтоор бол тэр үед зөв шударга хүн гэж ямар хүн байсан бэ? Зөв шударга хүн бол төгс хүн байх учиртай. Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр төгс хүн үү эсвэл Бурханы нүдээр төгс үү гэдгийг та нар мэдэх үү? Эргэлзээгүйгээр энэ төгс хүн нь хүмүүсийн нүдээр биш харин Бурханы нүдээр төгс хүн юм. Энэ бол гарцаагүй! Учир нь хүн сохор бөгөөд харж чадахгүй, зөвхөн Бурхан л бүхий л дэлхийг болон хүн нэг бүрийг харж байдаг тул зөвхөн Бурхан л Ноаг төгс хүн гэдгийг мэднэ. Иймд дэлхийг үерээр устгах Бурханы төлөвлөгөө нь Тэр Ноаг дуудсан мөчөөс эхэлсэн.

Тэрхүү эрин үед Бурхан маш чухал зүйл хийхийн тулд Ноаг дуудах санаатай байсан. Тэр яагаад үүнийг хийх хэрэгтэй болсон бэ? Учир нь тухайн мөчид Бурханы зүрх сэтгэлд төлөвлөгөө байсан. Тэр дэлхийг үерээр устгах төлөвлөгөөтэй байсан. Яагаад дэлхийг устгана гэж? Энд ингэж хэлсэн байна: “Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” Та нар “дэлхий хүчирхийллээр дүүрчээ” гэсэн өгүүлбэрээс юу харж байна вэ? Энэ бол дэлхий болон түүний хүмүүс дээд цэгтээ хүртэл ялзарч байгааг хэлж байгаа ба өөрөөр хэлбэл: “дэлхий хүчирхийллээр дүүрчээ.” Өнөөдрийн хэлээр бол “хүчирхийллээр дүүрсэн” гэдэг нь бүх юм эмх замбараагүй байна гэсэн үг юм. Хүний хувьд нийгмийн бүх давхаргад дэг журам байхгүй, юмс бүгд эмх замбараагүй бөгөөд удирдахад хэцүү байна гэсэн үг. Бурханы нүдээр энэ нь, дэлхийн хүмүүс хэтэрхий ялзарсан байна гэсэн үг юм. Ямар хэмжээнд хүртэл ялзарсан бэ? Бурхан харж тэвчихгүй, энэ талаар тайван суух аргагүй болтол хэмжээнд хүртэл ялзарсан. Бурхан түүнийг устгах хэмжээнд хүртэл ялзарсан юм. Бурхан дэлхийг устгахаар шийдэх үедээ бүхээг барих хэн нэгнийг олохоор Тэр төлөвлөсөн. Дараа нь Бурхан үүнийг хийлгэхээр Ноаг сонгосон ба тэр нь Ноагаар бүхээг бариулах явдал байв. Яагаад Ноаг сонгосон бэ? Бурханы нүдээр Ноа зөв шударга хүн байсан ба Бурхан юу ч даалгасан түүнийг нь ёсоор хийх байсан. Тэрээр Бурханы юу хий гэж хэлснийг хийх байсан гэсэн үг юм. Бурхан Түүнтэй ажиллаж, Түүний даалгасныг гүйцэтгэж, газар дээрх Түүний ажлыг гүйцэтгэх ийм хүнийг олохыг хүссэн. Тэр үед ийм ажлыг гүйцэтгэж чадах хүн Ноагаас өөр байсан уу? Мэдээж үгүй! Ноа бол Бурханы даалгасан зүйлийг гүйцээж чадах цорын ганц нэр дэвшигч байсан тул Бурхан түүнийг сонгосон. Харин тэр үед хүмүүсийг аврах Бурханы цар хүрээ, стандарт нь өнөөгийнхтэй адил байсан уу? Хариулт нь, мэдээж ялгаа байгаа! Би яагаад асуусан бэ? Тэр үед Ноа бол Бурханы нүдэн дэх цорын ганц зөв шударга хүн байсан ба харин түүний эхнэр, хөвгүүд болон бэрүүд нь шударга бус хүмүүс байсан гэсэн үг боловч Ноагаас болж Бурхан эдгээр хүмүүсийг үлдээсэн. Бурхан хүмүүсээс одоо шаарддаг байдлаараа тэднээс шаардаагүй ба оронд нь Ноагийн гэр бүлийн бүх найман гишүүнийг амьд үлдээсэн. Тэд Ноагийн зөвт байдлын ачаар Бурханы ерөөлийг хүртсэн. Хэрэв Ноа байгаагүй бол тэдний хэн нь ч Бурханы даалгасан зүйлийг гүйцэтгэж чадахгүй байсан билээ. Иймд Ноа бол тэр үеийн дэлхийн сүйрлээс амьд гарах ёстой цорын ганц хүн байсан бөгөөд бусад нь зүгээр л нэмэлт азтанууд юм. Энэ нь, Бурхан Өөрийн удирдлагын ажлаа албан ёсоор эхлэхээс өмнөх эринд Түүний хүмүүст хандаж, тэднээс шаардаж байсан зарчим болон стандарт нь харьцангуй сул байсан гэдгийг харуулдаг Өнөөдрийн хүмүүсийн хувьд, Бурханы Ноагийн гэр бүлийн найман гишүүнд хандсан байдалд шударга ёс дутагдаж байгаа мэт харагдаж болно. Гэвч Түүний одоо хүмүүс дээр хийж байгаа ажлын цараа болон Түүний дамжуулж байгаа үгсийн хэмжээтэй харьцуулахад Бурханы Ноагийн найман хүнтэй гэр бүлд хандсан байдал нь, Түүний тухайн үеийн ажлын цаад шалтгааныг тооцон үзвэл ердөө л ажлын зарчим байсан. Харьцуулан үзвэл, Ноагийн найман хүнтэй гэр бүл Бурханаас илүүг авсан уу эсвэл одоогийн хүмүүс үү?

Ноа дуудагдсан нь энгийн л баримт юм, харин бидний ярилцаж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь энгийн биш юм. Бурханы энэ хэдэн асуудлыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, түүгээрээ дамжуулан Түүний зан чанар, хүсэл болон мөн чанарыг ойлгох юм. Энэ бол маш чухал юм. Тэгэхээр Бурханы нүдээр ямар төрлийн хүнийг Тэрээр дууддаг вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чадах хүн байх ёстой. Мөн үүний зэрэгцээ энэ нь хариуцлагын мэдрэмжтэй, Бурханы үгэнд өөрийн гүйцэтгэх ёстой хариуцлага, үүрэг гэж хандан үүнийг гүйцэтгэх хүн байх ёстой. Энэ хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй эсвэл Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Ноагийн Бурханы тухай мэдлэг маш бага байсан. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичигдсэн байгаа боловч тэр Бурханы үнэн биеийг харсан уу? Хариулт нь мэдээж үгүй! Яагаад гэвэл тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүс дээр ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч тэд зүгээр л Бурханы хүсэл болон Түүний санааг дамжуулж байсан юм. Бурхан үнэн биеэ хүнтэй нүүр тулан илчлээгүй. Бичээсийн энэ хэсгээс үндсэндээ бидний хардаг зүйл бол энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан хийгээд түүнд өгсөн Бурханы даалгавар юу байсан бэ гэдэг юм. Тэгэхээр энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийсэн зүйл бүр нарийн төлөвлөгдсөн байдаг. Хэрэв Тэр ямар нэг зүйл, үйл явдал болж байгааг харах юм бол Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандартаар Тэр түүнд арга хэмжээ авах төлөвлөгөө эхлүүлэх эсэхээ эсвэл энэ зүйл, үйл явдал дээр яаж ажиллахаа тодорхойлдог. Тэр хайхрамжгүй биш бөгөөд бүх зүйлд ямар ч сэтгэл хөдлөлгүй байдаггүй. Энэ нь үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн ишлэл байдаг: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно.” Энэ удаагийн Бурханы үгэнд, Тэр зөвхөн хүмүүсийг устгах гэж байгаа гэж хэлсэн үү? Үгүй! Бурхан мах цустай бүхнийг устгах гэж байгаа гэж хэлсэн. Бурхан яагаад устгахыг хүссэн бэ? Бурханы зан чанарын өөр нэг илчлэл энд байна: Бурханы нүдээр, хүний ялзрал, мах цустай бүхний бузар байдал, хүчирхийлэл болон дуулгаваргүй байдлыг тэвчих Түүний тэвчээрт хязгаар байсан юм. Түүний хязгаар нь юу байсан бэ? Бурханы хэлснээр: “Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв.” “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөж байсан, Бурханыг үгээр зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтад гэсэн үг—нэгэнт тэдний зан авир нь ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгвэл Бурхан хүн болон мах цустай бүхний ялзралыг хэр хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай эсвэл үл итгэгчид ч бай бүх хүмүүс бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл. Хүн зүгээр ёс суртахууны хувьд ялзарч, хорон муу бүхнээр дүүрээд зогсохгүй мөн ертөнцийг Бурхан удирддаг, Бурхан хүмүүст гэрэл болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл. Хүн Бурханы оршин байгаад зэвүүцэж, Бурханыг оршин байхыг зөвшөөрөхгүй болох хүртэл. Хүний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурханы тэвчээр дуусах юм. Үүнийг юугаар орлуулах вэ? Бурханы уур хилэн болон Бурханы шийтгэлийн ирэлт. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг байсан уу? Одоогийн эрин үед Бурханы нүдээр зөв шударга хүн байгаа юу? Бурханы нүдээр төгс хүн байгаа юу? Энэ эрин үе нь Бурханы нүдээр газар дээрх мах цустай бүхний зан авир ялзарсан үе мөн үү? Энэ өдөр болон эрин үед Бурханы бүрэн дүүрэн болгохыг хүсэж байгаа, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүмүүс Бурханы тэвчээрийг барж байгаа биш гэж үү? Та нарын хажууд болж байгаа бүх зүйл, та нарын нүдээр харж, чихээр сонсож байгаа зүйл, өдөр бүр энэ ертөнц дээр биеэрээ мэдэрч буй бүх зүйл чинь хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы нүдээр ийм ертөнц, ийм эрин үе дуусах ёстой биш гэж үү? Одоогийн эрин үеийн нөхцөл байдал нь Ноагийн үеийн нөхцөл байдлаас бүрэн өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан байгаа. Бурхан Өөрийн ажлаасаа болж тэвчих чадвартай байдаг боловч бүхий л төрлийн орчин, нөхцөл байдлын дагуу бол Бурханы нүдээр энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч илүү дор байгаа. Гэхдээ ялгаа нь юу вэ? Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их гуниглуулдаг зүйл бөгөөд магадгүй та нарын дотроос хэн нь ч үүнийг ойлгохгүй биз ээ.

Дэлхийг үерээр устгах гэж байх үедээ Бурхан Ноаг бүхээг барих болон зарим бэлтгэл ажил хийлгэхээр дуудаж чадаж байсан. Бурхан Өөрт нь зориулан эдгээр хэсэг зүйлсийг хийлгэхээр Ноа гэсэн нэг хүнийг дуудаж чадсан. Харин одоогийн энэ эрин үед Бурхан дуудах хүнгүй болжээ. Яагаад ийм болов? Энд сууж байгаа хүн нэг бүр магадгүй уг шалтгааныг ойлгож, мэдэж байгаа байх. Би үүнийг та нарт хэлэх хэрэгтэй юу? Үүнийг чангаар хэлбэл та бүхэн муухай царайлж, хүн бүр хямрах болно. Зарим хүмүүс ингэж хэлж магадгүй: “Хэдий бид нар Бурханы нүдээр зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрэв Бурхан биднээр ямар нэг зүйл хийлгэхээр зааварчилбал бид түүнийг нь хийх чадвартай. Өмнө нь, аюулт гамшиг ирж байгаа тухай Түүнийг хэлэхэд бид гамшгийн үед хэрэг болох хүнс болон бусад зүйлсийг бэлдэж эхэлсэн. Энэ бүхэн нь Бурханы шаардлагын дагуу хийгдээгүй гэж үү? Бид Бурханы ажилтай үнэхээр хамтран ажиллаагүй гэж үү? Бидний хийсэн эдгээр зүйлс Ноагийн хийсэнтэй харьцуулагдах боломжгүй гэж үү? Бидний хийсэн зүйлс дуулгавартай байгаа хэрэг биш гэж үү? Бид Бурханы зааврыг дагаагүй гэж үү? Бид Бурханы үгэнд итгэдэг учраас л Бурханы хэлснийг хийгээгүй гэж үү? Тэгвэл яагаад Бурхан гунигтай байсаар байна вэ? Яагаад Бурхан дуудах хүн нэг ч алга гэж хэлдэг вэ?” Та нарын үйлдлүүд болон Ноагийн үйлдлүүдийн хооронд ямар нэгэн ялгаа байна уу? Ялгаа нь юу вэ? (Өнөөдөр гамшигт зориулж хүнс бэлдэх нь бидний өөрсдийн санаа байсан.) (Бидний үйлдлүүд “зөв шударга” байж чаддаггүй байхад Ноа бол Бурханы нүдээр зөв шударга хүн юм.) Та нарын хэлсэн зүйл нэг их хол зөрсөнгүй. Ноагийн хийсэн зүйл бол үндсэндээ одоогийн хүмүүсийн хийж байгаа зүйлээс ялгаатай юм. Ноа Бурханы зааврыг дагаж байх үедээ Бурханы санаа юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, түүнд ямар нэг зүйл хийх зааварчилгааг өгсөн боловч тийм ч их тайлбаргүйгээр тэр ёсоор болгож, үүнийг нь хийсэн. Тэрээр Бурханы санааг хувьдаа таах гэж оролдоогүй ба Бурханыг эсэргүүцээгүй мөн хоёр зүрхтэй байгаагүй. Тэр зүгээр л түүнийг зохих ёсоор, цэвэр бөгөөд энгийн зүрх сэтгэлтэйгээр хийсэн. Бурханы юу хий гэснийг тэр хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонсох нь түүний аливааг хийх итгэл үнэмшил нь байсан. Бурханы даалгасан зүйлтэй тэр ингэж шууд, энгийнээр харьцсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, цаашлаад өөрийн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн ашиг алдагдлын талаар бодох явдал биш харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэх үед тэр хэзээ гэдгийг нь асуугаагүй, учрыг нь ухах гэж оролдоогүй, Бурханаас Тэр яаж ертөнцийг устгах гэж байгааг нь бол бүр ч асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааврын дагуу хийсэн. Бурхан юу хийхийг, юугаар хийхийг хүссэн, тэр яг Бурханы хүссэнийг хийсэн бөгөөд дараа нь шууд л ажиллаж эхэлсэн байна. Тэр түүнийг хийхдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгах хүсэлтэйгээр хийсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Тэр Бурханаас ертөнцийг сөнөөхөд хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Тэр асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, үүнийг зохих ёсоор нь хийсэн. Одоогийн хүмүүс ийм биш юм: Бурханы үгнээс өчүүхэн төдий мэдээлэл цухуйх юм бол, хүмүүс бага зэргийн тайван бус байдал юм уу асуудлыг мэдрэх юм бол тэд үсэрч босоод, юу ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй дараа нь идэх, уух, хэрэглэх зүйлээ бэлдэж эхлэх ба бүр гамшиг тохиох үед зугтах замаа ч төлөвлөдөг. Үүнээс ч илүү сонирхолтой нь энэ чухал мөчид хүний тархи нэн “тустай” байдаг. Бурхан ямар ч заавар өгөөгүй нөхцөл байдал дор ч хүн бүх юмыг маш тохиромжтойгоор төлөвлөж чадна. Та нар үүнийг дүрслэхдээ “төгс” гэдэг үгийг ашиглаж болно. Харин Бурханы хэлж байгаа зүйл, Бурханы санаа, Бурханы хүсэж буй зүйлийн талаар бол хэн ч анхаардаггүй ба ойлгохоор оролдоггүй. Энэ нь одоогийн хүмүүс болон Ноагийн хоорондох хамгийн том ялгаа биш гэж үү?

Ноагийн түүхийн талаарх энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг олж харав уу? Хүний ялзрал, бузар байдал, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Түүний тэвчээр алга болж оронд нь Өөрийн шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба Тэрээр хийх хэрэгтэй зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнийг хүмүүс хэзээ ч гомдоож болохгүй гэдгийг юм уу Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын төлөө биш мөн Тэр хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулах зорилготой биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь ийм төрлийн хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний ноёрхол дор амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л ертөнц дээр Түүний аварч чадах хүн байхгүй бол Тэр ийм хүн төрөлхтнийг тэвчихээ больж, ийм хүн төрөлхтнийг устгахын тулд эргэлзээгүйгээр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогдоно. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы ноёрхол дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эринд Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсч ядаж байгаа гэдгийг харуулахгүй байна гэж үү? Эдгээр нөхцөл байдлын дор Бурхан юуны тухай хамгийн их санаа тавьж байгаа вэ? Лав л түүнийг огт дагахгүй байгаа хүмүүс болон Түүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс Түүнд яаж хандаж байгаа болон Түүнийг яаж эсэргүүцэж байгаад эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж муу хэлж байгаад санаа тавиагүй. Тэр зөвхөн Түүнийг дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх Түүний авралын бай нь Түүгээр бүрэн гүйцэд болгуулах эсэх, мөн тэдгээр нь Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л анхаарал тавьдаг. Түүнийг дагадагаас бусад хүмүүсийн тухайд Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уул дэлбэрэх гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр Өөрийг нь дагадаг, Түүгээр аврагдах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын тэвчээртэй, хүлээцтэй байж, тэднийг Өөрийн чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар Бурхан Өөрийг нь дагадаггүй, Түүнийг эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг хүчтэй үзэн ядаж, зэвүүцдэг. Хэдий Тэр эдгээр Сатаны төрлийн хүмүүс Түүнийг дагаж эсвэл Түүнийг шүтэн мөргөж байгаа эсэхийг анхааардаггүй боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчих зуураа Тэр мөн л тэднийг зэвүүцдэг бөгөөд эдгээр Сатаны төрлийн хүмүүсийг дуусгахаар шийдэнгээ Тэр бас Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмуудыг ирэхийг хүлээж байдаг.

Дараагийн хэсгийг харцгаая.

2. Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл

(Эхлэл 9:1–6) Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Үржил шимтэй байж, өсөн үржиж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувуу, газар дээр хөдөлж буй бүхэн, далайн бүх загас та нараас айж, та нараас эмээх болно; тэд та нарын гарт орно. Амьдарч буй хөдөлдөг бүхэн та нарын хоол хүнс болно; та нарт ургамал ногоог өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар махыг амь буюу цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын амин цусыг гарцаагүй нэхэх болно; араатан бүрээс мөн хүний гараас Би үүнийг нэхэх болно; хүний ах дүүс бүрийн гараас ч Би хүний амийг нэхэх болно. Хүний цусыг урсгасан хэн ч бай, түүний цусыг ч мөн хүн урсгана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.

Та нар энэ хэсгээс юу харж байна вэ? Би яагаад эдгээр ишлэлийг сонгосон бэ? Би яагаад Ноа болон түүний гэр бүлийн бүхээг дээрх амьдралын талаар иш татаагүй вэ? Яагаад гэвэл тэр мэдээлэл нь бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэвтэй нэг их холбогдохгүй юм. Бидний анхаарлаа хандуулж буй зүйл бол Бурханы зан чанар юм. Хэрвээ та нар тэдгээр мэдээллийг мэдэхийг хүсэж байвал Библийг аваад өөрсдөө уншаарай. Бид тэр талаар энд ярихгүй. Өнөөдрийн бидний ярилцах хамгийн гол зүйл бол Бурханы үйлдлийг хэрхэн мэдэх тухай юм.

Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан үерээр ертөнцийг сөнөөж байх үед түүндээ амьдарснаар найман хүнтэй гэр бүл нь бүгдээрээ амьд гарсан. Ноагийн найман хүнтэй гэр бүлээс бусад бүх хүн төрөлхтөн болоод газар дэлхий дээрх бүх амьд амьтан устгагдсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь зарим нэг зүйлийг хэлсэн. Эдгээр зүйлс нь Бурханы түүнд хайрласан зүйл болон мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл болон амлалт бөгөөд энэ нь мөн хүмүүсийг шагнах Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдээр Ноа нь төгс хүн эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, тэр Бурханы талаар хэр ихийг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо Ноа болон түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилтай зохицож, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Үр дүнд нь тэд Бурханд, дэлхийг үерээр сүйрүүлсний дараа хүмүүс болон төрөл бүрийн амьд амьтдыг үлдээхэд нь тусалснаар Бурханы удирдлагын төлөвлөгөөний дараагийн алхамд асар их хувь нэмэр оруулсан. Түүний хийсэн бүхнийх нь төлөө Бурхан түүнийг ерөөсөн. Өнөөдрийн хүмүүсийн хувьд магадгүй Ноагийн хийсэн зүйл дурдахын ч хэрэггүй юм байж болно. Зарим нь бүр: “Ноа юу ч хийгээгүй, Бурхан Түүнийг байлгах санаатай байсан тул тэр мэдээж үлдэх байсан. Түүний амь гарсан нь түүний гавьяа биш юм. Энэ бол Бурханы хийхийг хүссэн зүйл, учир нь хүн бол идэвхгүй” гэж бодож болох юм. Гэвч энэ нь Бурханы бодож байсан зүйл биш юм. Бурханы хувьд хүн агуу эсвэл өчүүхэн байх нь хамаагүй, тэд Түүнийг сонсож, Түүний зааврууд болон Түүний даалгасан зүйлд дуулгавартай байж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж, тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө түвэггүй хэрэгжиж байх юм бол тийнхүү биеэ авч явах байдал нь Түүний дурсгалыг хүртэх, Түүний ерөөлийг хүртэхэд тохирно. Бурхан тийм хүмүүсийг үнэлдэг ба тэдний үйлдэл болон Түүнийг гэсэн тэдний хайр, дур хүслийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм. Тэгвэл Бурхан яагаад Ноаг ерөөсөн бэ? Яагаад гэвэл хүний ийм үйлдэл болон дуулгавартай байдалд Бурхан ингэж ханддаг юм.

Бурхан Ноаг ерөөсөн тухайд зарим хүмүүс: “Хэрэв хүн Бурханыг сонсож, Бурханыг хангалуун болгож байвал Бурхан хүнийг ерөөх ёстой. Энэ илэрхий биш гэж үү?” гэж хэлэх болно. Бид ингэж хэлж болох уу? Зарим хүмүүс: “Үгүй” гэдэг. Бид яагаад тэгж хэлж болохгүй вэ? Зарим хүмүүс: “Хүн бол Бурханы ерөөлийг хүртэх хувьгүй юм” гэж хэлдэг. Энэ бол яг ч тийм биш юм. Яагаад гэвэл хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг нь болон тэдний хийдэг зүйл нь тохирох эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаарлаа хандуулдаг зүйл бол гадна талын үйлдэл биш харин тэдний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийх нь хамаагүй, ямартай ч хийсээр байгаа цагт Бурхан хүнийг ерөөх ёстой гэдэг нь худлаа юм. Энэ бол хүмүүсийн Бурханы тухай буруу ойлголт юм. Бурхан зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах зуур хүний зүрх сэтгэл ямар байгааг болон түүний хандлага ямар байгааг илүү анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, анхаарал болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг. Тэр үед Ноа Бурханы талаар хэр мэддэг байсан бэ? Та нарын одоо мэдэж байгаа сургаал шиг их байсан уу? Бурханы тухай ойлголт болон мэдлэг гэх мэт үнэний асуудлуудын хувьд тэрээр та нартай адил хэмжээний усалгаа, хариулга хүлээн авсан уу? Үгүй ээ, тэр аваагүй! Гэвч энд үгүйсгэхийн аргагүй нэг баримт байна: Одоогийн хүмүүсийн ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлийнх нь гүнд байгаа Бурханы тухай ойлголт болон хандлага нь бүдэг бадаг бөгөөд тодорхойгүй. Та нар, хүмүүсийн нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолын талаар сөрөг хандлагатай байдаг гэж ч хэлж болох юм. Харин Ноагийн ухамсарт болон зүрх сэтгэлд, Бурханы оршин тогтнол туйлын агаад эргэлзээгүй байсан тул Бурханд хандах түүний дуулгавартай байдал нь жинхэнэ байсан ба туршилтыг давж чадсан. Түүний зүрх сэтгэл нь цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Түүнд өөрийгөө итгүүлж, Бурханы үг бүрийг дагахад тийм их мэдлэг, сургаал хэрэггүй байсан ба Бурханы оршин тогтнолыг батлахын тулд олон баримт хэрэггүй байсан тул тэрээр Бурханы даалгасныг хүлээн авч Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын үндсэн ялгаа ба Бурханы нүдээр төгс хүн ямар байх тухай тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг л хүсдэг. Тийм төрлийн хүнийг Бурхан магтдаг ба мөн яг тийм төрлийн хүнийг Бурхан ерөөдөг юм. Та нар үүнээс ямар нэг гэгээрлийг олж авав уу? Хүмүүс бие биенээ гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл болон тэдний мөн чанар юм. Бурхан хэнийг ч шийдвэртэй бус байж, Түүнд эргэлзэхийг зөвшөөрдөггүй ба мөн Өөрийг нь сэжиглэх, ямар нэг байдлаар туршихыг хүмүүст зөвшөөрдөггүй. Иймээс өнөөдрийн хүмүүс Бурханы үгтэй нүүр тулж эсвэл та нар бүр Бурхантай нүүр тулдаг гэж хэлж болох ч зүрх сэтгэлийнхээ гүнд байх ямар нэг зүйлээс, өөрсдийн завхарсан бодгалийн оршин тогтнолоос, Түүнд хандах сөрөг хандлагаасаа болоод тэдний Бурханд итгэх үнэн итгэл нь боогдож, Түүнд хандах дуулгавартай байдал нь хаагддаг. Үүнээс болоод Бурханы Ноад хайрласантай адил ерөөлд хүрэхэд тэдний хувьд хэцүү байдаг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?