Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 255

Хэрэв чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх чин эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариул: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Магадгүй чи Бурхан тэнгэрт амьдардаг гэж хариулах байх, мэдээж—Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, үгүй гэж үү? Магадгүй чи Бурхан мэдээж бүх зүйлийн дунд амьдардаг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлж магад. Би үүний алийг нь ч үгүйсгэхгүй, гэхдээ Би энэ асуудлыг тодруулах ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв, бас тийм ч буруу биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь үнэн эсвэл худал, Бурханд зөвшөөрөгдсөн эсвэл зөвшөөрөгдөөгүй, Түүний таалалд нийцдэг эсвэл Түүний жигшдэг, Түүний төгс болгох эсвэл таягдан хаях хүмүүс бий. Иймд Би Бурхан цөөн хүмүүсийн зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин эдгээр хүмүүс нь мэдээж Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд зөвшөөрөгдсөн, Түүний таалалд нийцдэг, Түүний төгс болгодог хүмүүс юм. Тэдгээр хүмүүсийг Бурхан удирддаг. Тэднийг Бурхан удирддаг учраас тэд бол Бурханы мөнх амийн замыг аль хэдийн сонссон үзсэн хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь худал, Бурханд зөвшөөрөгдөөгүй, Бурханы үзэн яддаг, Бурханаар таягдуулдаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замгүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүний хаана байгааг мэддэг. Тэд бол Бурханы мөнх амийн замыг хүртсэн, Бурханыг дагадаг хүмүүс билээ. Одоо чи Бурхан хаана байгааг мэдэх үү? Бурхан хүний зүрх сэтгэлд мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх юмсын дээр оршдоггүй, юу юунаас илүүтэй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс ч эцсийн өдрүүд ирж Бурханы ажлын алхмуудыг шинэ хүрээнд авчирсан. Бурхан орчлон ертөнцийн бүхий л зүйлсэд дээд эрхийг барьж, мөн Тэр хүний зүрх сэтгэлд түшиг тулгуур болохоор барахгүй хүмүүсийн дунд оршдог. Зөвхөн ийм байдлаар Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн замд хүн төрөлхтнийг аваачдаг. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдардаг, ингэснээр хүн амийн замыг олж, ингэснээр хүн оршин тогтнож чадах юм. Түүнчлэн Бурхан орчлон ертөнцийн бүх зүйлийг мөн захирдаг, ингэснээр тэд хүмүүсийн дундах Түүний удирдлагатай хамтран ажиллаж болох юм. Иймээс хэрэв чи зөвхөн Бурхан тэнгэрт болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн номлолыг зөвшөөрсөн атлаа хүмүүсийн дундах Бурханы оршин тогтнолын үнэнийг эс зөвшөөрөх аваас чи амийг, үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичиг үсэг, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь үргэлжид байж байдаг ба Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгс нь амь хэмээн тооцогдохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж болохгүй, хуучны дүрэм журам Бурханы одоогийн хэлсэн үгсийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйл л үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгсийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүн төрөлхтний дунд урьд нь ажиллахдаа Бурханы үлдээсэн зүйлсийн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгстэй зууралдсаар байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент