Өдөр тутмын Бурханы үг: Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох | Эшлэл 247

Бурхан бол зөвт Бурхан ба хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж уу? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг Өөрийн зөвт зан чанараар шүүдэг, гэсэн ч хүнд тавьдаг Миний шаардлагуудад тохирох нөхцөл байдаг, Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн байх нь хамаагүй. Чиний чадвар хэчнээн их, хэчнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн үгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагаж байвал тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгийг дагасан бол Миний зөвшөөрдөг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа дандаа зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож байгаагүй. Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж чи хэлдэг: Чи Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэдий ч шаргуу ажилласан; Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч Түүний зөвт байдал ямар ч ариун бус зүйлээр сэвтээгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба үүнд махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгвэл Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдана” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Миний бүрэн олж авсан хүмүүс байх болно, тэд Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүн гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдох ба Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. Тухайн үед, Бурханыг дагах зуураа тэр бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй! Гэсэн ч оюун санаандаа тэр, “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, энэ нь тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Бурханы зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний зөрчлийг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн нь Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн хувьд зөвт шийтгэл, ямар ч аврал байхгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгэгдэнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе, авралын ажил төгсгөлдөө очиж, хүнийг аврах ажил цаашид явагдахаа больж, нүгэл үйлддэг хүн бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент