Өдөр тутмын Бурханы үг | “Шинэ эрин үеийн тушаал” | Эшлэл 243

Хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг чанд баримтлах ёстой байдаг. Энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой зүйл ба тэдний биелүүлэх ёстой зүйл юм. Ариун Сүнсээр хийгдэх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн энд юу ч хийх хэрэггүй. Хүн өөрийн хийх ёстой юмаа л тууштай баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь зөвхөн хүнээр хийгдэх ёстой зүйлээс өөр юу ч биш ба үүнийг тушаалтай адил үзэж, Хуучин Гэрээний үед хуулийг дагадаг байсантай яг адилаар даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо үе нь Хуулийн эрин үе биш боловч, Хуулийн эрин үеийнхтэй адил дагаж мөрдөх ёстой үгс зөндөө байгаа бөгөөд зөвхөн Ариун Сүнсээр хөдөлгүүлэхэд найдсанаар л тэдгээр нь биелэгдэхгүй харин энэ нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар практик Бурханы ажлыг шүүх ёсгүй. Та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө, та нар өөрсдийн байр сууриа хадгалах ёстой ба ичгүүргүй байж болохгүй. Та нар ярьж хэлэхдээ хэмжээ донжоотой байх ёстой ба та нарын үг ба үйлдэл чинь Бурханаар гэрчлэгдсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Та нар Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын хэв маяг ба зорилгыг хуурамчаар дуурайх ёсгүй. Гадаад талаараа, та нар Бурханаар гэрчлэгдсэн хүнийг илт эсэргүүцэх ямар ч зүйлийг хийх ёсгүй. Энэ болон өөр илүү олон зүйл нь хүн бүхний даган мөрдөх ёстой зүйл юм. Эрин үе бүрд, Бурхан хуультай төстэй олон дүрэм журмуудыг тогтоосон ба эдгээрийг хүн даган мөрдөх ёстой байдаг. Үүгээр дамжуулан, Тэрээр хүний зан чанарыг хязгаарлан барьж, түүний чин сэтгэлийг илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний Үеийн “Өөрийн эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үгс нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тухайн үед, эдгээр үг нь ердөө хүний гадаад талын зарим зан чанарыг хазаарлаж байсан, тэдгээр нь хүний Бурханд итгэх итгэлийн чин үнэнчийг харуулахын тулд ашиглагдаж байсан ба Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байсан. Хэдийгээр одоо Хаанчлалын эрин үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгдэхгүй; өнөөдөр, хүний биелүүлэх ёстой илүү зохимжтой дадал зуршил байдаг ба эдгээр нь шаардлагатай юм. Тэдгээр нь Ариун Сүнсний ажлыг өөртөө агуулдаггүй ба хүнээр хийгдэх ёстой байдаг.

Нигүүлслийн эрин үед, Хуулийн эрин үеийн олон дадал, зуршлууд хаягдсан, учир нь эдгээр хууль нь тэрхүү үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг хаясны дараа, тухайн эрин үед тохиромжтой олон дадал, зуршлуудыг бий болгосон ба тэдгээр нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэх үед, эдгээр дүрэм журмуудаас ангижрах ба цаашид даган мөрдөх хэрэггүй болно тэгээд өнөөдрийн ажилд зохимжтой олон шинэ дадал дэг журам бий болох болно. Өнөөдөр, эдгээр дадал зуршил нь дүрэм журам биш, гэхдээ тодорхой үр дүнд хүрэхийн тулд байдаг; тэдгээр нь өнөөдөрт тохиромжтой—ба маргааш магадгүй тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, чи өнөөдрийн ажлын төлөө үр өгөөжтэй бүхнийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол өнөөдрийн төлөө юм. Магадгүй маргааш, чиний биелүүлэх шаардлагатай илүү дээр дадал зуршил байж болох юм—гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул, Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ өнөөдөр л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, дараахыг сахин мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханаас чи юуг ч нууж, хуурч мэхлэх ёсгүй. Чиний урд байгаа Бурханы өмнө чи тэнэг, биеэ тоосон юм ярих ёсгүй. Бурханы итгэлийг олж авахын тулд чи нүдний чинь өмнө байгаа Бурханыг сайн үг, сайхан яриагаар хуурах ёсгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүйгээр зангаж дохих ёсгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой ба Түүний үгийг сөрж, эсэргүүцэж эсвэл маргах ёсгүй. Чи Бурханы амнаас гарч байгаа үгсийг өөрийн хүссэнээрээ орчуулах ёсгүй. Муу хүмүүсийн зальтай урхинд орохоос сэргийлэхийн тулд чи өөрийн хэлийг хянах ёстой. Чиний төлөө Бурханы тавьсан хил хязгаарыг давахаас сэргийлж өөрсдийн алхмаа цагдах ёстой. Ингэж хийх нь чамайг Бурханы байрнаас ихэмсэг, дээрэлхүү үгийг ярихад хүргэх ба тэгснээр Бурханаар жигшигдэх болно. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр давтах ёсгүй, бусад хүмүүс чамайг дооглон тохуурхаж, хорон санаатнууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах ёстой. Чи үүнийг ойлгоогүй ч гэсэн, үүнийг шүүх ёсгүй; чиний хийж чадах бүхэн чинь эрж хайх ба бусадтай нөхөрлөх юм. Хэн ч Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь буруу юм. Бурханаар гэрчлэгдсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үгэндээ, үйлдэлдээ ба сэтгэлийн гүн дэх бодолдоо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ нь хүний хариуцлага, үүнийг хэн ч өөрчилж болохгүй ба ингэх нь захиргааны зарлигийг зөрчих болно. Үүнийг хүн бүхэн санах ёстой.

“Шинэ эрин үеийн тушаал”-aaс эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент