Цор ганц Бурхан Өөрөө VI Бурханы ариун байдал (III) (Дөрөвдүгээр хэсэг)

Сатан хүнийг завхруулахдаа ямар аргуудыг хэрэглэдэг тухай яриандаа одоо буцан орцгооё. Бид дөнгөж сая хүн дээр ажилладаг Бурханы янз бүрийн арга замын тухай ярилцсан бөгөөд үүнийг та нар дор бүрнээ өөрсдөө туулж болно, тиймээс Би хэтэрхий их дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ зүрх сэтгэлдээ магадгүй та нар, хүнийг завхруулахдаа Сатан ямар арга заль, ов мэх хэрэглэдгийг тодорхой мэддэггүй, эсвэл ядаж л тэдгээрийг тодорхой ойлгодоггүй. Би энэ талаар дахин ярих нь ашиг тустай юу? (Тийм.) Та нар энэ талаар мэдэж авахыг хүсэж байна уу? Магадгүй та нарын зарим нь: “Яагаад Сатаны тухай дахиад ярина гэж? Сатаныг дурдах мөчид бид уурладаг, түүний нэрийг сонсох үедээ бид тун тавгүйтдэг” гэж асууна. Энэ нь та нарыг хэчнээн их тавгүйтүүлэх нь хамаагүй, та нар баримтуудтай нүүр тулах ёстой. Хүнд ойлгуулахын төлөө эдгээр зүйлийг тодорхой хэлж, ойлгомжтой болгох ёстой; эс бөгөөс хүн үнэхээр Сатаны нөлөөнөөс ангижирч чадахгүй.

Бид өмнө нь, Сатан хүнийг завхруулдаг таван арга замыг хэлэлцсэн, энэ нь Сатаны заль мэхийг агуулдаг. Хүнийг завхруулдаг Сатаны арга замууд нь ердөө гаднах давхарга; хамгийн хорлонтой нь энэхүү гадаад талын цаана нуугдаж байгаа арга заль бөгөөд тэдгээрийг ашиглаад Сатан зорилгодоо хүрдэг. Эдгээр заль мэх нь юу вэ? Алив, нэгтгэн дүгнэ дээ. (Тэр хуурч, уруу татаж, айлган сүрдүүлдэг.) Та нар хэдий чинээ их заль мэх жагсаана, төдий чинээ ойртоно. Та нар Сатанд гүнээ хорлогдсон бөгөөд энэ сэдвийн талаар хүчтэй мэдрэмжтэй байгаа мэт харагдаж байна. (Тэр бас уран үг ашигладаг. Тэгээд хүмүүст нөлөөлж, тэднийг хүчээр эзлэн авдаг.) Хүчээр эзлэн авдаг—энэ нь тун гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хүмүүс Сатанд хүчээр эзлүүлэхээс айдаг, тийм үү? Өөр заль мэх бий юу? (Тэр хүмүүсийг хэрцгийгээр хорлож, заналхийлж, хорхой хүрэм санал тавьж, худлаа ярьдаг.) Худал хуурмаг нь түүний үйлдлийн мөн чанар юм. Сатан чамайг хуурахын тулд худлаа ярьдаг. Худлаа ярихын шинж чанар нь юу вэ? Худлаа ярих нь хуурахтай адилхан биш гэж үү? Худлаа ярихын зорилго нь үнэндээ чамайг хуурахын төлөө байдаг. Өөр заль мэх байна уу? Илэн далангүй ярьцгаа. Өөрсдийн мэддэг Сатаны заль мэхийг бүгдийг нь Надад хэл. (Тэр уруу татаж, хорлож, хуурч, мэхэлдэг.) Та нарын ихэнх нь энэхүү хууран мэхлэлтийн тухайд адилхан бодолтой байгаа, тийм үү? (Тэр зусардан бялдуучилж, хүнийг хянаж, хүнээс тавихгүй зуурч, хүнийг айлган сүрдүүлж, Бурханд итгүүлдэггүй.) Би та нарын хэлж байгаа зүйлийг ерөнхийд нь мэднэ, сайн байна. Та нар бүгд энэ талаар ямар нэгэн юм мэдэж байна, тэгвэл одоо эдгээр заль мэхийг нэгтгэн дүгнэцгээе.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн заль мэх байдаг.

Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамаар дуулгавартай дагуулж, дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэх талаар чамд бодогдуулна гэсэн үг юм. Чи айж, түүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй, ингээд чи түүнд захирагддаг.

Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” нь юунд хүргэдэг вэ? Сатан зарим нэг түүх, худал яриа зохиож, чамайг зальдан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, гэхдээ чамайг Бурхан бүтээгээгүй гэж ч бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч хэрэглэдэггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар үндсэндээ ямар ч ойлголтгүй байдаг. Энэ заль нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй, өөр олон талыг агуулдаг.

Гурав дахь нь хүчээр итгүүлэн үнэмшүүлэх. Хүмүүсийг юугаар хүчээр үнэмшүүлдэг вэ? Хүчээр итгүүлэн үнэмшүүлэх нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгөөр хийгддэг үү? (Үгүй.) Чи зөвшөөрдөггүй байсан ч гэсэн, яаж ч чадахгүй. Мэдээгүй байхад чинь Сатан чамайг үнэмшүүлж, өөрийн үзэл санаа, амьдралын дүрэм журам болон мөн чанарыг чамд суулгадаг.

Дөрөв дэх нь сүрдүүлж, залилах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн заль мэх ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийнэ. Заримдаа тэр чамд бага сага ач тус үзүүлж, тэгэнгээ чамайг уруу татан нүгэл үйлдүүлдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, шийтгэх бөгөөд чам руу дайрч давшлан, чамайг урхидахын тулд янз бүрийн арга зам ашиглана.

Тав дахь нь мэхлэлт болон саажилт. “Мэхлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан чихэнд чимэгтэй, хүмүүсийн үзэлтэй нийцдэг үг яриа, үзэл санааг зохиож, хүмүүсийн махан биеийг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулдаг, гэвч үнэндээ түүний цорын ганц зорилго нь чамайг хуурах явдал юм. Тэр дараа нь чамайг мэдээгүй болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэлгүй, өөрийн мэдэлгүй мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.

Зургаа дахь нь бие, сэтгэлийн сүйрэл. Сатан хүний ямар хэсгийг сүйрүүлдэг вэ? (Хүний оюун санаа болон бүхий л оршихуйг.) Сатан оюун санааг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь зүрх сэтгэл чинь бага багаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, мөн чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний хүсэл зоригийг бага багаар сулруулж, эцэст нь чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, “зөв шударга байдал” гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн байхаа больж, сүг сүүдэр л болдог гэсэн үг юм. Энэ үед Сатан завшааныг далимдуулан тэднийг залгидаг.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр заль мэх нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч заль мэх чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, ёрын муу болон нүглийн намагт шигдүүлж чадна. Энэ нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг заль мэх юм.

Бид Сатаныг ёрын муу гэж хэлж болно, гэхдээ үүнийг батлахын тулд Сатан хүнийг завхруулсны үр дагавар юу болохыг болон тэрээр хүнд ямар зан чанар, мөн чанар авчирдгийг бид мөн л харах ёстой. Та нар бүгд бага зэрэг мэднэ, иймээс энэ талаар ярьцгаа. Сатан хүмүүсийг завхруулмагц тэд ямар зан чанарыг илэрхийлж, илчилдэг вэ? (Биеэ тоосон ба ихэмсэг, аминч агаад жигшүүртэй, шударга бус агаад зальжин, муу санаатай агаад хорлонтой, ямар ч хүн чанаргүй.) Ерөнхийдөө тэдэнд ямар ч хүн чанар байхгүй гэж хэлж болно. Тэгвэл бусад ах эгч нараар яриулъя. (Хүнийг Сатан завхруулмагц тэд ерөнхийдөө биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг, ихэмсэг, шуналтай, аминч байдаг. Эдгээр нь хамгийн ноцтой асуудал гэж надад санагддаг.) (Сатан хүмүүсийг завхруулсны дараа тэд материаллаг зүйл болон эд хөрөнгө олж авахын тулд яахаас ч буцдаггүй. Тэгээд Бурханд дайсагнаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй ханддаг бөгөөд хүнд байх учиртай мөс чанар, эрүүл ухаанаа алддаг.) Та нарын хэлсэн зүйл бүгд үндсэндээ адилхан, ердөө бага зэргийн л ялгаатай байна; заримынх чинь л бага зэрэг дэлгэрэнгүй байна. Дүгнэж хэлэх юм бол, завхарсан хүмүүсийн тухайд хамгийн их товойн гарч ирдэг зүйл бол биеэ тоосон, зальжин, хорлонтой, аминч зан юм. Гэхдээ та нар бүгд нэг адилхан зүйлийг орхигдууллаа. Хүмүүс мөс чанаргүй, эрүүл ухаанаа алдсан, ямар ч хүн чанаргүй—гэхдээ та нарын хэний ч дурдаагүй бас нэгэн тун чухал зүйл бий. Энэ нь “урвалт” юм. Сатанаар завхруулагдмагц ямар ч хүнд оршин байдаг эдгээр зан чанарын эцсийн үр дагавар нь Бурханаас урвах урвалт билээ. Бурхан хүмүүст юу хэлдэг нь, эсвэл тэдэн дээр ямар ажил хийдэг нь хамаагүй, тэд үнэн гэж мэддэг зүйлээ анхаардаггүй. Өөрөөр хэлбэл, тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөө больж, Түүнээс урвадаг; энэ бол Сатан хүнийг завхруулсны үр дагавар юм. Хүний бүх завхарсан зан чанарын хувьд энэ нь адилхан. Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг арга замуудын дунд—хүмүүсийн суралцдаг мэдлэг, тэдний мэддэг шинжлэх ухаан, ойлгодог мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн чиг хандлагын дунд—юу нь зөв шударга, юу нь зөв шударга бус болохыг мэдэхдээ хүний ашиглаж болох ямар нэгэн зүйл байдаг уу? Юу нь ариун, юу нь ёрын муу болохыг мэдэхэд хүнд тусалж чадах ямар нэгэн зүйл байдаг уу? Эдгээр зүйлийг хэмжих ямар нэгэн стандарт байдаг уу? (Үгүй.) Хүнд тусалж чадах ямар ч стандарт, ямар ч үндэслэл байдаггүй. Хүмүүс “ариун” хэмээх үгийг мэддэг байлаа ч гэсэн, юу ариун болохыг үнэхээр мэддэг нэг ч хүн үгүй. Тэгвэл Сатаны хүнд авчирдаг эдгээр зүйл үнэнийг мэдэхэд нь хүнд тусалж чадах уу? Тэдгээр нь илүү их хүн чанартайгаар амьдрахад нь хүнд тусалж чадах уу? Бурханд улам их шүтэн мөргөж чаддаг байдлаар амьдрахад нь хүнд тусалж чадах уу? (Үгүй.) Тэдгээр нь, Бурханд шүтэн мөргөж, үнэнийг ойлгоход хүнд тусалж чадахгүй, мөн ариун байдал болон ёрын муу юу болохыг мэдэхэд нь ч тусалж чадахгүй нь илэрхий юм. Эсрэгээрээ хүн улам бүр доройтож, Бурханаас улам бүр холддог. Сатаныг ёрын муу гэж хэлдгийн маань цаад шалтгаан энэ юм. Сатаны маш олон ёрын муу уг чанарыг задлан шинжилчхээд та нар түүний уг чанараас, эсвэл түүний мөн чанарын талаарх ойлголтоосоо, Сатанд ариун байдлын ямар нэгэн элемент байхыг харсан уу? (Үгүй.) Тэр бол мэдээж. Тэгвэл Сатаны мөн чанарын ямар нэг тал Бурханыхтай адил төстэй байхыг харсан уу? (Үгүй.) Сатаны ямар нэгэн илэрхийлэл Бурханыхтай адил төстэй байдаг уу? (Үгүй.) Тэгвэл одоо, Би та нараас ингэж асуумаар байна: Та нарын үгээр бол, Бурханы ариун байдал гэж яг юу вэ? Юун түрүүнд, “Бурханы ариун байдлыг” юутай холбоотойгоор хэлдэг вэ? Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг үү? Эсвэл Түүний зан чанарын зарим талтай холбоотойгоор хэлдэг үү? (Энийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг.) Бид хүссэн сэдэвтээ хүрэхийн тулд гол цэгээ тодорхой тогтоох ёстой. Эдгээр үгийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг. Юуны өмнө, бид Сатаны ёрын мууг Бурханы мөн чанарыг товойлгогч болгон ашигласан, тэгвэл чи Сатаны ямар нэгэн мөн чанарыг Бурханаас олж харсан уу? Хүн төрөлхтний ямар нэг мөн чанарыг харсан уу? (Бурхан биеэ тоосон, аминчхан биш, бас урвадаггүй бөгөөд үүнээс бид Бурханы ариун мөн чанар илчлэгдэхийг хардаг.) Өөр нэмэх юм байна уу? (Бурханд Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй. Сатанд байдаг зүйл бүхэлдээ сөрөг байхад Бурханд байгаа зүйл бүхэлдээ эерэг байдаг. Биднийг тун жаахан байхаас одоог хүртэл, бүхий л амьдралын маань туршид, ялангуяа төөрч будилсан үед маань Бурхан үргэлж бидний хажууд байж, биднийг харж хандаж, хамгаалж байсныг харж болно. Бурханд ямар ч ов мэх, хууран мэхлэлт байдаггүй. Тэр тун тодорхой, ойлгомжтой ярьдаг ба энэ ч бас Бурханы жинхэнэ мөн чанар юм.) Тун сайн байна! (Бид Бурханаас Сатаны ямар ч завхарсан зан чанарыг, ямар ч хоёр нүүр, ямар ч бардамнал, ямар ч хоосон амлалт, ямар ч ов мэхийг хардаггүй. Бурхан бол хүний итгэж болох Нэгэн. Бурхан итгэмжит агаад чин үнэнч. Бурхан хүмүүст үнэнч бай гэж хэлж, тэдэнд мэргэн ухаан өгөөд, сайн мууг ялгаж, янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг ялган таних чадвартай болгодгийг бид Бурханы ажлаас харж болно. Үүнээс бид Бурханы ариун байдлыг харж чаддаг.) Та нар дуусав уу? Та нар хэлсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Зүрх сэтгэлд чинь Бурханы тухай ойлголт үнэндээ хэр их байна вэ? Мөн Бурханы ариун байдлыг хэр их ойлгож байна вэ? Та нар дор бүрнээ зүрх сэтгэлдээ зарим нэг түвшний танин мэдэхүйн ойлголттой байгаа гэдгийг Би мэднэ, учир нь өөрсөд дээр нь хийгддэг Бурханы ажлыг хүн бүр мэдэрч чаддаг ба янз бүрийн хэмжээнд Бурханаас олон зүйлийг олж авдаг; хүн нигүүлсэл ерөөл, гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг ч бай, эдгээр зүйлээс үүдэн Бурханы мөн чанарын талаар зарим нэгэн энгийн ойлголттой болдог.

Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа Бурханы ариун байдал ихэнх хүмүүст танил бус санагдаж болох хэдий ч, үүнээс үл хамааран бид энэ сэдвийг эхэлсэн бөгөөд урьд чинь байгаа замаар алхангаа та нар илүү гүнзгий ойлголттой болно. Энэ нь, өөрийнхөө туршлагаар аажмаар мэдэрч, ойлгохыг та нараас шаарддаг. Одоохондоо Бурханы мөн чанарын талаарх танин мэдэхүйн ойлголт чинь үүнийг мэдэж авч, баталж, мэдэрч, туулахад мөн л удаан хугацаа шаардана, тэгээд нэг л өдөр, “Бурханы ариун байдал” гэдэг нь Бурханы мөн чанар өө сэвгүй, Бурханы хайр аминч бус, Бурханы хүнд өгдөг бүхэн аминч бус гэсэн утгатай гэдгийг та нар зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэх бөгөөд Бурханы ариун байдал нь өө сэвгүй, гэм зэмгүй гэдгийг мэдэж авна. Бурханы мөн чанарын эдгээр тал нь Өөрийн ялгамж чанараа гайхуулахын тулд Түүний хэрэглэдэг үг төдийхөн биш, харин ч Бурхан хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш; харин ч энэ нь Бурханы Өөрийн үйлдлийн жинхэнэ илчлэл, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилсэн мөн чанар билээ. Бурханы хийдэг бүхэн, хэлдэг үг болгон хүн нэг бүрд асар их үнэ цэнтэй, асар их ач холбогдолтой учраас хүн энэ мөн чанарыг мэдэж, ойлгох ёстой. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи үүнээс өөр замыг сонгоод алхаж болно гэж төсөөлөхөө болих бөгөөд чамд зориулан Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхаж чадна; зөвхөн Бурханаар л дамжуулан амьдралын утга учрыг мэдэж чадна; Бурханаар л дамжуулан жинхэнэ хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, мэдэж чадна. Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Бурхан Өөрөө л муугаас зайлахад чинь чамд тусалж, Сатаны хор хөнөөл, хяналтаас чамайг ангижруулж чадна. Чамайг дахин зовоохгүйн тулд Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг; эцсийн эцэст Бурхан л ирээдүй, хувь заяа, амьдралыг чинь хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн хүрч чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханых шиг мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн, эсвэл зүйлд чамайг аврах, удирдан хөтлөх чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм. Миний хэлсэн эдгээр үг зарчмын хувьд бага зэрэг тусалж болох юм шиг та нарт санагдаж байж магадгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол, хэрвээ чи үнэнийг хайрладаг бол эдгээр үг хувь заяаг чинь өөрчлөөд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүний амьдралын зөв замд чамайг аваачина гэдгийг чи туршлагаараа мэдрэх болно. Үүнийг ойлгож байгаа биз дээ? Тэгвэл одоо та нар Бурханы мөн чанарыг мэдэхээр сонирхож байна уу? (Тийм.) Сонирхож байгаа чинь сайн. Бурханы ариун байдлыг мэдэх тухай нөхөрлөлийн сэдвээ өнөөдөртөө ингээд дуусгая.

Өнөөдрийн цугларалтын эхэнд та нарын хийсэн, Намайг гайхшруулсан зүйлийн талаар Би та нартай яримаар байна. Та нарын зарим нь магадгүй талархлын мэдрэмж өвөрлөж байсан, эсвэл талархаж байсан байх, иймээс сэтгэл хөдлөл чинь тийм үйлдэл хийсэн. Хийсэн юм чинь зэмлэх шаардлагатай зүйл биш; энэ нь зөв ч биш, бас буруу ч биш. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг ойлгуулмаар байна. Миний ойлгуулахыг хүсээд байгаа зүйл юу вэ? Эхлээд, Би дөнгөж сая хийсэн зүйлийн чинь талаар та нараас асуумаар байна. Та нар нүүрээрээ газар унан мөргөж байсан уу, эсвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөж байсан уу? Надад хэлж өгөх хүн байна уу? (Нүүрээрээ газар унан мөргөж байсан гэж бодож байна.) Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж та нар итгэж байна, тэгвэл нүүрээрээ газар унан мөргөхийн утга учир юу вэ? (Шүтэн мөргөх.) Тэгвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөх нь юу юм бэ? Би өмнө нь та нартай энэ талаар нөхөрлөөгүй, харин өнөөдөр энэ сэдвийг та нартай нөхөрлөх шаардлагатай гэж санагдаж байна. Та нар ердийн цугларалтууд дээрээ нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Үгүй.) Залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Нөхцөл байдал бүрдвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Сайн байна. Гэхдээ Бурхан хоёр төрлийн хүний сөхрөхийг л хүлээн зөвшөөрдөг гэдгийг Би өнөөдөр та нарт ойлгуулахыг хүсэж байна. Бид Библи юм уу аливаа сүнслэг хүмүүсийн биеэ авч явах байдлыг лавлаж үзэх хэрэггүй. Харин Би одоо та нарт нэг үнэн юм хэлье. Юун түрүүнд, нүүрээрээ газар унан мөргөх болон шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх нь адилхан зүйл биш. Яагаад Бурхан нүүрээрээ газар унан мөргөдөг хүмүүсийн сөхрөхийг хүлээн зөвшөөрдөг вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгнийг Өөр лүүгээ дуудаж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөхийг энэ хүнд тушаадаг, иймээс Өөрийнх нь өмнө нүүрээрээ газар унан мөргөхийг түүнд зөвшөөрдөг. Энэ нь эхний төрлийн хүн юм. Хоёр дахь төрөл нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн шүтэн мөргөхдөө өвдөг сөгдөх. Ердөө ийм хоёр төрлийн л хүн байдаг. Тэгвэл та нар аль төрөлд нь харьяалагддаг вэ? Та нар хэлж чадах уу? Хэдий мэдрэмжийг чинь бага зэрэг шархлуулж магадгүй ч энэ бол үнэн юм. Залбирах үедээ хүмүүс сөхөрдөг тухайд хэлэх юм юу ч алга—энэ нь зүй зохистой бөгөөд ийм л байх учиртай, учир нь хүмүүс залбирах үедээ ихэвчлэн ямар нэг юмны төлөө залбирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Түүнтэй нүүр тулан уулздаг. Энэ нь Бурхантай хийсэн чин сэтгэлийн харилцан яриа, хөөрөө юм. Өвдөг сөгдөн шүтэн мөргөх нь ёс төдий зүйл байх ёсгүй. Би өнөөдрийн хийсэн зүйлийн чинь төлөө та нарыг зэмлэх гэсэнгүй. Зүгээр л энэ зарчмыг ойлгуулах гэсэндээ та нарт үүнийг ойлгомжтой болгох гэсэн юм—үүнийг мэдэж байгаа биз дээ? (Тийм ээ, бид мэднэ.) Би та нарт хэлсэн болохоор ийм зүйл дахиад тохиолдохгүй. Тэгвэл, Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөх ямар нэгэн боломж хүмүүст байдаг уу? Ийм боломж хэзээ ч байдаггүй юм биш. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр өдөр ирнэ, гэхдээ тэр цаг нь одоо биш. Та нар ойлгов уу? Энэ нь та нарыг гуниглуулж байна уу? (Үгүй.) Сайн байна. Магадгүй эдгээр үг та нарыг зоригжуулж, эсвэл урамшуулна, ингэснээр та нар зүрх сэтгэлдээ Бурхан, хүн хоёрын хоорондох одоогийн байдлыг болон одоо тэдний хооронд ямар төрлийн харилцаа оршин байгааг мэдэж чадна. Хэдийгээр бид саяхан ярилцаж, дахиад жаахан хэлэлцсэн боловч Бурханы талаарх хүний мэдлэг ер хангалтгүй байсаар байгаа. Бурханыг ойлгохоор эрэлхийлэх энэ замд хүний хийх юм бас л их байна. Та нараар үүнийг яаралтай хийлгэх юм уу ийм хүсэл эрмэлзэл, мэдрэмжийг илэрхийлэхээр яарах нь Миний санаа зорилго биш. Өнөөдөр хийсэн зүйл чинь жинхэнэ мэдрэмжийг чинь харуулж, илэрхийлж байгаа байх, Би үүнийг мэдэрсэн. Иймээс үүнийг хийж байх үед чинь Би зүгээр л босож зогсоод та нарт сайн сайхныг хүсмээр байна, учир нь Би та нарыг бүгдээрээ сайн байгаасай гэж хүсдэг. Иймээс, та нарыг бүх зүйлийн талаар зөв зүйтэй ойлголт, зөв зүйтэй үзэл бодолтой байгаасай гэсэндээ Би Өөрийн үг, үйлдэл бүрээр та нарт тусалж, та нарыг залж чиглүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Та нар үүнийг ойлгож чадна биз дээ? (Тийм.) Сайн байна. Хэдийгээр хүмүүс Бурханы янз бүрийн зан чанар, Бурханд юу байдаг, Тэр юу болохын талууд болон Бурханы хийдэг ажлын талаар зарим нэг ойлголттой байдаг ч энэхүү ойлголтын дийлэнх нь үгийг өнгөцхөн уншиж, зарчмын хувьд ойлгож, эсвэл ердөө тэдгээрийн талаар бодохоос хэтэрдэггүй. Хүмүүст хамгийн их дутагдаж байдаг зүйл нь бодит туршлагаас гарсан жинхэнэ ойлголт, мэдлэг ухаан юм. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээхийн тулд янз бүрийн арга ашигладаг хэдий ч үүнийг гүйцэлдэхээс өмнө хийх зүйл мөн л маш их байна. Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би хармааргүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй шийдвэртэйгээр, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүйгээр урагшаа зоримог алхаж байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр ноцтой гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Бурхан хүний авралыг цаг ямагт зүрх сэтгэлдээ байлгадаг; энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм. Та нарт одоо арай дээр санагдаж байна уу? (Тийм.) Та нар бүх зүйл дээр болон Миний ярьсан үгэнд зөв хандлага баримталж чадна гэж Би найдаж байна. Энэ нөхөрлөлөө энд ингээд дуусгацгаая. Бүгдээрээ баяртай! (Баяртай!)

2014 оны 1 дүгээр сарын 11

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих