Цор ганц Бурхан Өөрөө VI Бурханы ариун байдал (III) (Хоёрдугаар хэсэг)

Хүнийг завхруулахын тулд Сатан мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай бид дөнгөж сая ярилцлаа, тэгвэл дараа нь Сатан хүнийг завхруулахдаа шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай нөхөрлөцгөөе. Юуны өмнө Сатан, хүний сониуч зан болон шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүслийг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Шинжлэх ухааны нэрийн дор Сатан хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг тасралтгүй сайжруулах шаардлагыг нь хангадаг. Тиймээс, Сатан ийм шалтгаар хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашигладаг. Сатан ийм маягаар шинжлэх ухааныг ашиглан хүний бодол санаа, оюун ухааныг л завхруулдаг уу? Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас Сатан өөр юуг шинжлэх ухаанаар завхруулдаг вэ? (Байгаль орчин.) Зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн нээлт, дүгнэлтийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы өгсөн амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, мөлжин ашиглахдаа ч бас шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдрах орчин улам дээрдэж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжирна, цаашлаад хүмүүсийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх хэрэгцээг хангах нь шинжлэх ухааны хөгжлийн зорилго юм гэсэн шалтгаар Сатан үүнийг хийдэг. Энэ нь Сатаны, шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрөлхтний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? (Үгүй.) Бидний иддэг хоол хүнс байгалийн гаралтай гэж үү? Хоол хүнсний ихэнхийг бордоо ашиглан ургуулж, генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг, түүнчлэн шинжлэх ухааны янз бүрийн аргуудыг ашиглан хувиргадаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс хүртэл байгалийн гаралтай байхаа больсон. Одоо органик өндөг ч олдохоо больсон ба Сатаны шинжлэх ухаан гээч зүйлээр боловсруулчихсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны ололт амжилт гээч зүйлээс болж сүйтгэгдсэн. Товчхондоо, хүн төрөлхтөнд Бурханы өгсөн байгаль экологийн орчин болон амьдрах орчин бүхэлдээ шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйджээ. Хэдийгээр олон хүн эрж хайж байсан амьдралын чанартайгаа холбоотойгоор үргэлж найдаж байсан зүйлээ олж авч, өөрсдийн хүсэл болон махан биеийн аль алийг хангасан боловч шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “ололт амжилтаас” болж хүний амьдардаг хүрээлэн буй орчин үндсэндээ устаж, сүйдсэн юм. Одоо бид цэвэр агаараар амьсгалах эрхтэй байхаа ч больсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Хүн ийм орон зайд амьдрах ёстой болсон үед хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал үлдсэн гэж үү? Хүний амьдардаг энэхүү орон зай, амьдрах орчныг бүр анхнаасаа хүнд зориулж Бурхан бүтээсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг хоол хүнс, ургамал, ой мод, далай тэнгис—энэхүү амьдрах орчны хэсэг бүрийг хүнд Бурхан өгсөн; энэ нь байгалиас заяасан бөгөөд Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс аз жаргалтай байж, Бурханы замд нийцүүлэн, мөн өөрсдөд нь эдлүүлэхээр Бурханы хайрласан зүйлийн дагуу бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдрах үндсэн орон зай цаашид онгон дагшин байхаа больсон. Гэхдээ үүнийг юу учруулсныг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй бөгөөд бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санаагаар дамжуулан шинжлэх ухаанд хандаж, үүнийг ойлгодог. Энэ нь туйлын жигшүүртэй, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон амьдрах орчныг аваад ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол энэ хүмүүсийг Бурхан биечлэн устгах хэрэг байна уу? Хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол ямар чиглэлд явах вэ? Хүмүүс алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ болон хүслийг хангахын тулд ийм маягаар тасралтгүй үйлддэг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд, экологийн тэнцвэр алдагддаг, ингэх үед ийм төрлийн тэнцвэргүй орчноос болоод хүмүүсийн бие, дотоод эрхтэн муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал дэлхий даяар тархдаг. Одоо энэ нь хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Та нар үүнийг ойлгосон болохоор хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм маягаар Сатаныг дагаж—өөрсдийгөө байнга баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд шинжлэх ухааныг тасралтгүй ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглах юм бол—хүн төрөлхтний хувьд энэ нь яаж төгсөхийг та нар ухамсарлаж чадах уу? (Энэ нь мөхөл гэсэн үг байх болно.) Тийм ээ, энэ нь мөхлөөр төгсөнө: Хүн төрөлхтөн алхам алхмаар мөхөлдөө улам ойртоно! Одоо, шинжлэх ухаан бол хүнд зориулан Сатаны бэлтгэсэн нэг төрлийн шидэт ханд шиг санагдаж байна, ингэснээр та нар аливааг ялган салгахаар оролдохдоо манарч самуурсан байдлаар хийдэг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн аливааг тодорхой харж чаддаггүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чаддаггүй. Гэхдээ Сатан дур хүслийг чинь төрүүлж, ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ бол Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг хоёр дахь арга зам юм.

Уламжлалт соёл бол Сатан хүнийг завхруулдаг гурав дахь арга зам юм. Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд ижил төстэй байдал олон байдаг боловч уламжлалт соёлд тодорхой түүх, зүйрлэл, эх сурвалж байдаг. Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хаш Хаан”, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн зүйлс бөгөөд өөр өөр цаг хугацаанд Сатаны янз бүрийн үзэл санаа, үлгэр домгийг тараасан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвддэг бөгөөд хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгээс үүсдэг эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэг автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм. Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд арц уугиулж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Байна.) Тэгвэл арц уугиулж, Буддад шүтэн мөргөхийн зорилго юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Одоо бодоод үзвэл, амар амгалан байдлын төлөө Сатанд залбирах нь утгагүй бус уу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Та нар тэр үед хэчнээн мэдлэггүй байснаа харахгүй байна уу? Тиймэрхүү зан авир нь утгагүй, мэдлэггүй, гэнэн биш гэж үү? Сатан чамайг хэрхэн завхруулах талаар л анхаардаг. Сатан чамд амар амгаланг өгч яавч чадахгүй, зөвхөн түр зуурын завсарлага л өгч чадна. Гэхдээ энэ завсарлагыг авахын тулд чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл, эсвэл Сатанд өгсөн тангаргаа зөрчвөл чамайг хэрхэн тарчилгахыг нь чи харна. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг. Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин ч эсрэгээрээ, хичээл чармайлт чинь золгүй явдал, дуусашгүй гай зовлон—үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг авчирсан. Сатаны эзэмшил дотор амар амгалан байдал байдаггүй ба энэ бол үнэн. Энэ нь феодалын мухар сүсэг болон уламжлалт соёлын хүн төрөлхтөнд авчирсан үр дагавар юм.

Эцэст нь Сатан нийгмийн хандлагаар дамжуулан хүнийг завхруулдаг. “Нийгмийн хандлага” нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Энэ нь бидний өмсдөг хувцас гэсэн үг үү? Сүүлийн үеийн загвар, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнс үү?” гэдэг. Эдгээр зүйлийг нийгмийн хандлага гэж авч үздэг үү? Тэдгээр нь нийгмийн хандлагын нэг хэсгийг бүрдүүлдэг боловч тэдгээрийн талаар бид энд ярихгүй. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг л хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний сэтгэл санааны байдлыг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм төрлийн чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдан, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Эдгээр чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун санаатай биш; үнэн гэж юу болохыг мэддэггүй; эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүнээр, энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлж, амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрүүлдэг. Хүнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байхгүй, тэр ч бүү хэл эсэргүүцэх ухамсар байхгүй. Тэгвэл эдгээр чиг хандлага нь яг юу юм бэ? Би та нарын аажмаар ойлгож авч чадах энгийн нэг жишээ сонголоо. Жишээ нь, урьд нь хүмүүс хэнийг ч луйвардалгүй бизнесээ эрхэлдэг байв; хэн худалдан авахаас үл хамааран бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанар сайтайн зарим элемент энд илэрхийлэгдэж байгаа бус уу? Хүмүүс бизнесээ ингэж үнэнчээр эрхэлж байсан нь тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэнээр хүмүүс өөрийн мэдэлгүй мөнгө, ашиг хонжоо, зугаа цэнгэлийг улам бүр хайрлах болсон. Товчхондоо хүмүүс мөнгийг урьдынхаасаа илүү чухалчлан үзэх болжээ. Хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх үедээ өөрсдийн нэр хүнд, алдар цуу, нэр нүүр, ёс жудагт өөрийн мэдэлгүй багахан ач холбогдол өгч эхэлдэггүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, хүмүүс бусдыг луйвардаж, баяжихын тулд олон янзын арга ашиглаж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам бүр баяжсаар байдаг. Тэд чамтай адилхан бизнес эрхэлдэг боловч тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ чамаас илүү сайхан амьдралд умбадаг бол чамд тавгүй санагдаж: “Би яагаад ингэж чадахгүй гэж? Би яагаад тэдэн шиг их мөнгө олж чаддаггүй юм бэ? Би илүү их мөнгө олж, бизнесээ цэцэглүүлэх арга замыг бодож олох ёстой” гэж өөртөө хэлдэг. Чи тэгээд энэ талаар нэгд нэггүй бодолхийлдэг. Бүх үйлчлүүлэгчид адилхан үнэхээр юм зарж мөнгө олох ердийн аргын дагуу бол, олсон аливаа ашиг чинь мөс чанартайгаар олдсон байдаг. Гэхдээ энэ нь хурдан баяжих арга биш. Ашиг олохоор яарсан хүсэлдээ хөтлөгдөөд бодол санаа чинь аажмаар өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үеэр биеэ авч явах зарчим чинь ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Анх хэн нэгнийг хуурах үедээ чи биеэ барьж, “Энэ удаа л би хүн хуурна. Тэгээд дахиж ингэхгүй. Би хүмүүсийг хуурч болохгүй. Хуурах нь ноцтой үр дагавартай. Энэ нь надад ихээхэн төвөг удах болно!” гэж хэлдэг. Анх удаа хэн нэгнийг мэхлэх үед зүрх сэтгэлд чинь бага зэрэг гэмшил төрдөг; чамайг гэмшүүлж, чамайг зэмлэх нь—хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг хуурах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо харах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийнхөө зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, зальхай арга замаа зөвтгөдөг. Үүний дараа, энэхүү мэхлэлт хүнийг бохирдуулмагц энэ нь мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил байдаг. Тэрээр хууран мэхлэх үйлдлээ өөрийн мэдэлгүй зөвтгөж, хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр тэр, хууран мэхлэлтийг хууль ёсны арилжааны зан байдал, мөн оршин тогтнож, амь зуухад хамгийн ашиг тустай арга барил гэж үздэг; ингэснээрээ хурдан баяжиж чадна гэж боддог. Үйл явц нь энэ: Эхлээд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба ийм зан байдал, хэрэгжүүлэлтийг дорд үздэг. Дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө арга замаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэгвэл энэ нь ямархуу өөрчлөлт байдаг вэ? Энэ нь, нийгмийн хандлагын чамд суулгасан энэхүү хандлага, энэхүү үзэл санааг зөвтгөж, хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэг л мэдэхэд, бизнес хийхдээ хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ, мөн хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан байх болно гэж чамд санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү хууран мэхлэлт нь чиний амин сүнс, гол тулгуур, амьдралын чинь зайлшгүй зарчим болсон тийм зан байдал болдог. Хүн энэхүү зан байдлыг болон энэ бодол санааг хүлээн зөвшөөрсний дараа зүрх сэтгэлд нь өөрчлөлт гардаг бус уу? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл ёс жудаг чинь ч бас өөрчлөгдсөн үү? Хүн чанар чинь өөрчлөгдсөн үү? Мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? (Тийм.) Тийм ээ, энэ хүний хэсэг бүр, зүрх сэтгэлээсээ эхлээд бодол санаа хүртлээ, мөн гадна доторгүй өөрчлөгдөх хэмжээнд хүртлээ дээд зэргээр өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам бүр холдуулж, чи Сатантай улам таарамжтай болдог; тэгээд Сатантай улам бүр адилхан болдог.

Одоо харвал, нийгмийн эдгээр чиг хандлагыг ойлгоход амархан байх учиртай. Би зүгээр л нэг энгийн жишээ буюу хүмүүсийн сайн мэдэх түгээмэл жишээ сонгосон. Нийгмийн эдгээр чиг хандлага нь хүмүүст ихээхэн нөлөө үзүүлдэг үү? Хүмүүст гүн гүнзгий хортой үр нөлөө үзүүлдэг үү? (Тийм.) Хүмүүст маш гүн хортой үр нөлөө үзүүлдэг. Сатан хүний юуг завхруулахын тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ээлж дараалан ашигладаг вэ? (Хүний мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс суртахуун, амьдралыг үзэх үзэл.) Тэдгээр нь хүмүүсийг алгуур доройтуулдаг бус уу? Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс зүй зохистой хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг аваад үз. Эдгээр чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс, хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.) Миний дөнгөж сая ярьсан энэ бүх зүйлийг сонссоныхоо дараа Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг энэ орчин, энэ дэлхий ертөнц, ийм хүмүүсийн дунд амьдрах нь аймаар гэж та нар бодож байгаа биз дээ? (Тийм.) Тэгвэл та нар өрөвдөлтэй гэдгээ ер нь мэдэрч байсан уу? Энэ хоромд та нар үүнийг бага зэрэг мэдэрч байх учиртай, тийм үү? (Тийм.) Дууны өнгийг чинь сонсоход, “Сатанд хүнийг завхруулах маш олон өөр арга байдаг. Тэр боломж бүрийг шүүрэн авдаг бөгөөд бид хаашаа ч эргэсэн тэр тэнд байдаг. Хүн мөн л аврагдаж чадна гэж үү?” хэмээн бодож байгаа юм шиг байна. Хүн мөн л аврагдаж чадах уу? Хүн өөрийгөө аварч чадах уу? (Үгүй.) Хаш Хаан хүнийг аварч чадах уу? Күнз хүнийг аварч чадах уу? Гуаньинь Бодьсадва хүнийг аварч чадах уу? (Үгүй.) Тэгвэл хэн хүнийг аварч чадах вэ? (Бурхан.) Гэвч, зарим хүн зүрх сэтгэлдээ иймэрхүү асуулт тавих болно: “Сатан биднийг амьдрах ямар ч найдваргүй, амьдрах ямар ч итгэлгүй болтол маш догшин ширүүнээр, ихэд улайран хорлодог. Бид бүгд завхрал дунд амьдардаг ба хүн нэг бүр Бурханыг эсэргүүцдэг, тэгээд одоо зүрх сэтгэл маань чинээндээ тултал дордсон. Тэгвэл Сатан биднийг завхруулж байхад Бурхан хаана байдаг юм бэ? Бурхан юу хийж байна вэ? Бурхан бидний төлөө юу ч хийж байсан бай, бид үүнийг хэзээ ч мэдэрдэггүй!” Зарим хүн гарцаагүй сэтгэлээр унаж, бага зэрэг зүрхшээдэг, тийм үү? Та нарт энэхүү мэдрэмж тун гүнзгий байдаг, учир нь Миний хэлсээр ирсэн бүхэн, ямар ч итгэл найдваргүй гэдгийг нь, мөн Бурханд хаягдсан гэдгийг нь хүмүүст улам бүр мэдрүүлж, аажмаар ойлгуулдаг. Гэхдээ санаа бүү зов. Өнөөдрийн нөхөрлөлийн маань сэдэв болох “Сатаны ёрын муу” гэдэг нь бидний жинхэнэ сэдэв биш. Гэхдээ Бурханы ариун байдлын мөн чанарын тухай ярихдаа, хүн одоо ямар нөхцөл байдалд байгааг хүмүүст илүү тодорхой ойлгуулахын тулд бид эхлээд Сатан хүнийг хэрхэн завхруулдаг тухай болон Сатаны ёрын муугийн тухай ярих ёстой. Энэ тухай ярихын нэг зорилго нь хүмүүст Сатаны ёрын мууг мэдэх боломж олгох, харин нөгөө нь жинхэнэ ариун байдал гэж юу болохыг илүү гүнзгий ойлгох боломжийг хүмүүст олгох явдал юм.

Сая хэлэлцсэн эдгээр зүйлийн талаар Би өнгөрсөн удаагийнхаасаа илүү дэлгэрэнгүй ярьсан бус уу? (Тийм.) Тэгвэл та нарын ойлголт одоо арай илүү гүнзгий болсон уу? (Тэгсэн.)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих