Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Бурханы эрх мэдэл (II)

4. Бүтээгчийн ноёрхол дор ирж, үхэлтэй тайвнаар нүүр тул

Хүн төрөх мөчид ганцаардмал нэгэн сүнс газар дээрх амьдралын туршлагаа болон түүнд зориулан Бүтээгчийн зохицуулсан Бүтээгчийн эрх мэдлийг мэдрэх туршлагаа эхлүүлдэг. Тухайн хүний буюу сүнсний хувьд энэ нь Бүтээгчийн дээд эрхийн тухай мэдлэгийг олж авч, Түүний эрх мэдлийг мэдэж авч, үүнийг биечлэн туулах хосгүй сайхан боломж юм гэдгийг хэлэх нь илүүц биз ээ. Хүмүүс Бүтээгчийн бэлтгэж өгсөн хувь заяаны хуулийн дор амьдардаг бөгөөд газар дээрх амьдралынхаа хэдэн арван жилийн замналын явцад Бүтээгчийн дээд эрхийг хүлээн авч, Түүний эрх мэдлийг мэдэх нь мөс чанартай ямар ч ухаалаг хүний хувьд хэцүү зүйл биш юм. Тиймээс бүх хүмүүний хувь заяа урьдчилан тогтоогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч, амьд байна гэж юу гэсэн үг болохыг амьдралынхаа хэдэн арван жилийн туршлагаар ухаарч, эсвэл нэгтгэн дүгнэх нь хүн бүрийн хувьд тун амархан байх ёстой. Хүн эдгээр амьдралын сургамжуудыг өөртөө агуулахын зэрэгцээ, амь хаанаас ирдгийг ойлгож, зүрх сэтгэл үнэндээ юу хэрэгтэйг, амьдралын жинхэнэ зам руу хүнийг юу хөтөлдгийг, хүний амьдралын даалгавар, зорилго юу байх учиртайг аажмаар ухаарч эхэлдэг; хэрвээ хүн Бүтээгчийг шүтэн мөргөхгүй бол, хэрвээ хүн Түүний ноёрхол дор орохгүй бол үхэлтэй тулгарах үедээ—сүнс Бүтээгчтэй дахин нэгэнтээ нүүр тулах гэж байх үедээ—хүний зүрх сэтгэл хэмжээлшгүй их айдас, түгшүүрээр дүүрэх болно. Хэрвээ хүн энэ дэлхийд хэдхэн арван жил оршсон атлаа хүний амьдрал хаанаас ирдгийг хараахан мэдэж аваагүй, хүний хувь заяа хэний гарт байдгийг хараахан танин мэдээгүй бол тэр үхэлтэй амар тайван нүүр тулж чадахгүйг гайхалтгүй. Хэдэн арван жилийн амьдралыг туулсны дараа Бүтээгчийн дээд эрхийн талаар мэдлэг олж авсан хүн бол амьдралын утга учир, үнэ цэнийг үнэн зөв үнэлдэг хүн; амьдралын зорилгын талаар гүн гүнзгий мэдлэгтэй, Бүтээгчийн дээд эрхийн талаар жинхэнэ туршлага, ойлголттой хүн; түүнээс ч илүүгээр Бүтээгчийн эрх мэдэлд захирагдах чадвартай хүн юм. Ийм хүн Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг ойлгодог, хүн Бүтээгчийг шүтэн мөргөх хэрэгтэй гэдгийг ойлгодог, хүний эзэмшдэг бүх зүйл Бүтээгчээс ирдэг ба ойрын ирээдүйд хэзээ нэгэн өдөр Түүн рүү буцаж очно гэдгээ ойлгодог; ийм хүн нь Бүтээгч хүний төрөлтийг зохицуулдаг ба хүний үхлийг захирах дээд эрхтэй, амьдрал, үхлийн аль алийг Бүтээгчийн эрх мэдлээр урьдчилан зохицуулдаг гэдгийг ойлгодог. Иймээс эдгээр зүйлийг лавтай ойлгохоороо хүн аяндаа үхэлтэй тайвнаар нүүр тулж чадах ба энэ ертөнцийн бүх өв хөрөнгөө тайвнаар орхиж, дараа нь тохиолдох бүхнийг жаргалтайгаар хүлээн зөвшөөрч, даган Бүтээгчийн зохицуулсан амьдралын сүүлчийн онцгой үеэс сохроор айж, эсрэг нь тэмцэлдэхийн оронд баяртайгаар угтан авах болно. Хэрвээ хүн амьдралыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, Түүний эрх мэдлийг мэдэж авах боломж гэж үзвэл, хэрвээ хүн өөрийн амьдралыг бүтээгдсэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж, даалгавраа хэрэгжүүлэх ховорхон боломж гэж үзвэл амьдралын талаар гарцаагүй зөв үзэл бодолтой байх бөгөөд Бүтээгчийн ерөөж, залж чиглүүлсэн амьдралаар амьдрах болно, Бүтээгчийн гэрэл дор алхаж, Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, Түүний ноёрхол дор орж, Түүний ер бусын үйл хэрэг болон Түүний эрх мэдлийг гэрчлэх болно. Тийм хүн гарцаагүй Бүтээгчээр хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөх ба зөвхөн тийм хүн л үхэлд тайван хандаж, амьдралын эцсийн онцгой үеийг баяр хөөртэйгээр угтан авч чадна гэдгийг хэлэх нь илүүц юм. Иов мэдээж үхэлд ингэж хандсан; тэр амьдралынхаа сүүлчийн онцгой үеийг баяртайгаар хүлээн зөвшөөрч чадсан ба өөрийнхөө амьдралын аяныг тайван төгсгөлд аваачиж, амьдралын даалгавраа биелүүлснээр Бүтээгчийн хажууд эргэн очсон юм.

5. Иовын амьдралын эрэл хайгуул, олз ашиг нь үхэлтэй тайвнаар нүүр тулах боломжийг түүнд олгосон

Сударт Иовын талаар ингэж бичигдсэн: “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17). Энэ нь, Иов нас барахдаа харамсах юмгүй, ямар ч өвчин мэдрээгүй, харин энэ дэлхийгээс жам ёсоороо явсан гэсэн үг юм. Хүн бүхний мэдэж буйгаар Иов амьд байхдаа Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан; Бурхан түүний зөв шударга үйл хэргийг сайшааж, хүмүүс тэдгээрийг дурсан санасан бөгөөд түүний амьдрал өөр хэнийхээс ч илүү үнэ цэнэ, ач холбогдолтой байсан. Иов газар дээр Бурханы ерөөлийг хүртэж, Түүгээр зөв шударга хэмээн нэрлэгдсэн бөгөөд тэр мөн Бурханаар шалгагдаж, Сатанаар соригдсон; тэр Бурханыг гэрчилсэн ба зөв шударга хүн гэж нэрлэгдэх гавьяатай байсан юм. Тэр Бурханаар шалгагдсаныхаа дараа хэдэн арван жилийн туршид өмнөхөөсөө бүр ч илүү их үнэ цэнэтэй, утга учиртай, үндэслэлтэй, амар тайван амьдралаар амьдарсан. Түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнийг шалгасан; түүний зөв шударга үйлийн улмаас Бурхан түүнд үзэгдэж, түүнтэй шууд ярилцсан юм. Иймээс шалгагдсаныхаа дараагийн жилүүдэд Иов амьдралын үнэ цэнийг илүү тодорхой байдлаар ойлгон үнэлж, Бүтээгчийн дээд эрхийн талаар илүү гүнзгий ойлголтод хүрсэн бөгөөд Бүтээгч Өөрийн ерөөлийг хэрхэн өгч, авдаг талаар илүү нарийн, тодорхой мэдлэг олж авсан. Ехова Бурхан өмнө нь Өөрийн өгч байснаас илүү их ерөөлийг Иовд хайрлаж, Иовыг Бүтээгчийн дээд эрхийг мэдэж, үхэлтэй тайвнаар тулгарч чадах илүү дээр байр сууринд тавьсан гэдгийг Библид тэмдэглэсэн байдаг. Иймээс хөгширч, үхэлтэй нүүр тулах үедээ Иов өөрийнхөө хөрөнгийн талаар санаа зовоогүй нь мэдээж юм. Түүнд санаа зовох зүйл байгаагүй, харамсах зүйл байгаагүй бөгөөд мэдээж үхлээс айгаагүй; учир нь тэр өөрийн бүхий л амьдралыг Бурханаас эмээж, нүглээс зайлах замаар алхаж өнгөрүүлсэн бөгөөд өөрийнхөө төгсгөлийн талаар санаа зовох ямар ч шалтгаан түүнд байгаагүй билээ. Үхэлтэйгээ тулгарах үедээ Иовын хийсэн бүхнийг өнөөдөр хэчнээн олон хүн үйлдэж чадах вэ? Яагаад хэн ч тийм энгийн гаднах намба төрх хадгалах чадваргүй байдаг вэ? Үүнд ердөө нэг л шалтгаан бий: Иов Бурханы дээд эрхэнд итгэх, танин мэдэх, захирагдахыг бодитоор эрэлхийлж амьдарсан бөгөөд тэр ийнхүү итгэж, танин мэдэж, хүлцэнгүй байж амьдралынхаа чухал онцгой үеүдийг өнгөрөөж, сүүлчийн жилүүддээ амьдран харуулж, амьдралынхаа эцсийн онцгой үеийг угтсан юм. Иов юу туулж мэдэрснээс үл хамааран түүний амьдралын зорилго болон эрэл хайгуул нь зовлонтой биш, харин жаргалтай байсан. Тэр зөвхөн Бүтээгчийн хайрласан ерөөл, эсвэл сайшаалын ачаар л жаргалтай байгаагүй, харин түүнээс ч илүү чухал зүйл гэвэл, өөрийн хичээл зүтгэл ба амьдралын зорилгоос болоод, Бурханаас эмээж, муугаас зайлснаар олж авсан Бүтээгчийн дээд эрхийн тухай алгуур мэдлэг, жинхэнэ ойлголтоос болоод, цаашлаад Бүтээгчийн дээд эрхэнд захирагдаж байх хугацаандаа Иовын биечлэн мэдэрсэн Бурханы гайхалтай үйл хэрэг болон Бурхан хүн хоёрын зэрэгцэн оршиж, танилцаж, хоорондоо ойлголцсон халуун дулаан, мартагдашгүй туршлага, дурсамжуудаас болоод; Бүтээгчийн хүслийг мэдсэнээс үүссэн тав тух болон аз жаргалаас болоод; Бурхан бол агуу, гайхалтай, хайр татам, итгэл даахуйц гэдгийг харсны дараа үүссэн хүндлэл бишрэлээс болоод тэр жаргалтай байсан юм. Иов ямар ч зовлон бэрхшээлгүйгээр үхэлтэй нүүр тулах чадвартай байсны шалтгаан нь тэр үхэхээрээ Бүтээгчийн хажууд эргэж очно гэдгээ мэдэж байсанд оршино. Үхэлтэй тайвнаар нүүр тулж, Бүтээгч түүний амийг буцаан авахтай сэтгэл тогтуун нүүр тулж, цаашлаад Бүтээгчийн өмнө бохирдоогүй, зовох юмгүй зогсох боломжийг түүнд олгосон зүйл нь түүний амьдралын эрэл хайгуул, олз ашиг байсан юм. Өнөөгийн хүмүүс Иовд байсан тийм аз жаргалд хүрч чадах уу? Та нар өөрсдөө тэгж чадах уу? Өнөөгийн хүмүүс чадах мөртлөө яагаад Иов шиг аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ? Яагаад тэд үхлээс айх айдсын зовлонгоос салж чадахгүй байна вэ? Үхэлтэй нүүр тулах үедээ зарим хүмүүс өмдөндөө шээдэг; зарим нь дагжин чичирч, ухаан алдаж, Тэнгэрийг болон хүнийг ч мөн адил хараан загнаж, бүр орь дуу тавин цурхиран уйлдаг. Эдгээр нь үхэл ойртон ирэх үед гарч ирдэг гэнэтийн хариу үйлдлүүд огтхон ч биш юм. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үхлээс айдаг учраас, Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, үнэлэлт тэдэнд байдаггүй, тэр ч бүү хэл тэдгээрт үнэхээр захирагдаж чаддаггүй учраас; хүмүүс бүх зүйлийг өөрсдөө зохицуулж, захирч, өөрсдийн хувь заяа, өөрсдийн амьдрал, үхлийг хянахаас өөрийг хүсдэггүй учраас хүмүүс үндсэндээ ийм ичмээр авирладаг. Тиймээс хүмүүс үхлийн айдсаас хэзээ ч зугтаж чаддаггүйд гайхах хэрэггүй юм.

6. Бүтээгчийн дээд эрхийг хүлээн зөвшөөрснөөр л хүн Түүний дэргэд эргэн очиж чадна

Хүн Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтын талаар тодорхой мэдлэг, туршлагагүй байх үед хувь заяа болон үхлийн талаарх хүний мэдлэг ойлгомжгүй болох нь гарцаагүй. Энэ бүхэн Бурханы гарт байдаг гэдгийг хүмүүс тодорхой харж чаддаггүй, мөн Бурхан тэдгээрийг хянаж, тэдгээрийг захирах дээд эрхийг атгадаг гэдгийг ухаардаггүй, хүн тийм дээд эрхийг орхиж, зугтаж чадахгүй гэдгээ мэддэггүй; иймээс үхэлтэй нүүр тулах үед тэдний сүүлчийн үг, сэтгэлийн шаналал, харамсалд төгсгөл байдаггүй. Тэд маш их ачаа, маш их дурамжхан байдал, маш их сандралд дарагддаг ба энэ бүхэн нь тэднийг үхлээс айхад хүргэдэг. Энэ ертөнцөд мэндэлсэн ямар ч хүний хувьд төрөх нь гарцаагүй, үхэх нь зайлшгүй бөгөөд хэн ч энэ замналыг даван гарч чадахгүй. Хэрвээ хүн энэ дэлхийгээс зоволгүй явахыг хүсэж байвал, хэрвээ хүн амьдралынхаа эцсийн онцгой үетэй дурамжхан бус, эсвэл сэтгэлийн шаналалгүй нүүр тулах чадвартай байхыг хүсэж байвал цорын ганц арга зам нь ямар ч харамсах зүйлгүйгээр явах юм. Харамсах зүйлгүйгээр явах цорын ганц зам бол Бүтээгчийн дээд эрхийг мэдэх, Түүний эрх мэдлийг мэдэх болон тэдгээрт захирагдах явдал билээ. Хүн зөвхөн ийм байдлаар л хүмүүний тэмцэлдээнээс, хорон муугаас, Сатаны боолчлолоос хол байж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иовынх шиг амьдралаар, Бүтээгчээр удирдуулж, ерөөлгөсөн, эрх чөлөөтэй, чөлөөлөгдсөн амьдралаар, үнэ цэнэ, утга учиртай амьдралаар, үнэнч шударга, илэн далангүй амьдралаар амьдарч чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг Бүтээгчээр шалгагдаж, бүх зүйлээ булаалгаж, Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Бүтээгчийг бүх амьдралаараа шүтэн мөргөж, Иовын адилаар Түүний сайшаалыг хүртэж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний илрэхийг харж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг ямар ч зовлон, шаналал, харамсалгүйгээр жаргалтай амьдарч, үхэж чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Иов шиг гэрэлд амьдарч, амьдралынхаа онцгой үе бүрийг гэрэлд өнгөрүүлж, өөрийн аяныг гэрэлд түвэггүй төгсгөж, бүтээгдсэн зүйл болохын хувьд Бүтээгчийн дээд эрхийг мэдэрч, сурч, мэдэж авах өөрийн даалгаврыг амжилттайгаар биелүүлж, гэрэлд нас бардаг бөгөөд дараа нь бүтээгдсэн хүний хувиар Бүтээгчид сайшаагдан Түүний хажууд үүрд зогсох болно.

Бүтээгчийн дээд эрхийг мэдэх боломжийг бүү алд

Дээр дүрсэлсэн зургаан онцгой үе нь Бүтээгчийн бэлтгэсэн шийдвэрлэх чухал үе шатууд бөгөөд энгийн хүн бүхэн амьдралдаа үүнийг туулах ёстой. Эдгээр онцгой үе бүр бодитой; тэдгээрийн алийг ч тойрч гарч болохгүй бөгөөд бүгд Бүтээгчийн урьдчилан тогтоосонтой болон Түүний дээд эрхтэй холбоотой. Иймээс хүний хувьд эдгээр онцгой үе бүр нь нэг чухал байцаан өнгөрүүлэх цэг бөгөөд тэдгээрийн нэг бүрийг хэрхэн төвөггүй дамжин өнгөрөх нь та бүхэнд одоо тулгарч байгаа тун ноцтой асуулт юм.

Хүний амьдралыг бүрдүүлдэг хэдхэн арван жил нь урт ч биш, богино ч биш юм. Төрөлт болон насанд хүрэхийн хоорондох хорь гаруй жил нүд цавчихын төдийд өнгөрдөг бөгөөд хэдийгээр энэ үед хүнийг насанд хүрэгч гэж тооцдог боловч энэ насны хүмүүс хүний амьдрал болон хүний хувь заяаны талаар бараг юу ч мэддэггүй. Тэд илүү их туршлага хуримтлуулангаа дунд зэргийн нас руу аажмаар дөхдөг. Гуч, дөч орчим насандаа хүмүүс амьдрал болон хувь заяаны талаар дөнгөж үүсэн бүрэлдсэн туршлагатай болдог ч эдгээр зүйлийн талаарх тэдний санаа бодол тун бүрхэг хэвээр байдаг. Дөчин нас хүртлээ зарим хүмүүс Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн болон хорвоо ертөнцийг ойлгож, хүмүүний амьдрал ямар болохыг, хүмүүний хувь заяа юу болохыг ухаарч мэдэж эхэлдэггүй. Зарим хүн хэдийгээр урт хугацаанд Бурханы дагалдагчид байж, одоо дунд хэрийн настай болсон атлаа Бурханы дээд эрх, тэр ч бүү хэл жинхэнэ хүлцэнгүй байдлын талаар нарийн зөв мэдлэг, тодорхойлолттой болоогүй л байдаг. Зарим хүмүүс ерөөл хүлээн авахыг хичээхээс өөр юу ч тоодоггүй бөгөөд тэд хэдийгээр олон жил амьдарсан ч ядахдаа, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг мэддэггүй, эсвэл ойлгодоггүй ба иймээс Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдах бага зэргийн бодит сургамжид ч ордоггүй. Тийм хүмүүс тэр чигтээ тэнэг; тийм хүмүүс амьдралаа дэмий өнгөрүүлдэг.

Хэрвээ хүний амьдралыг, түүний амьдралын дадлага туршлагын түвшин болон хүний хувь заяаны талаарх түүний мэдлэгийн дагуу хуваавал үүнийг ойролцоогоор гурван үе шатанд хувааж болно. Эхний үе шат нь залуу нас буюу төрсөн үеэс дунд эргэм насны үе хоорондох, эсвэл төрснөөс хойш гучин нас хүртэлх жил. Хоёр дахь үе шат нь боловсорч гүйцсэн нас буюу дунд наснаас өтөл нас хүртэл буюу гучаас жаран нас хүртэлх үе юм. Гурав дахь үе шат нь хүний нас биед хүрсэн үе буюу жаран наснаас эхэлдэг, өтөл наснаас эхлээд хүн энэ дэлхийгээс явах хүртэлх үе юм. Өөрөөр хэлбэл, төрснөөсөө эхлээд дунд нас хүртэл ихэнх хүмүүсийн хувь заяа болон амьдралын талаарх мэдлэг нь бусдын үзэл санааг тоть шиг дуурайдгаар хязгаарлагддаг; үүнд бараг ямар ч үнэн, бодитой мөн чанар байдаггүй. Энэ хугацаанд амьдралын тухай хүний үзэл болон хүн энэ дэлхийд өөрийн замыг хэрхэн бүтээх нь бүгд тун өнгөц, гэнэн байдаг. Энэ бол хүний өсвөр үе юм. Хүн амьдралын бүх баяр хөөр, уй гунигийг амссаныхаа дараа л хувь заяаны талаар бодитой ойлголт олж авч, хүн—дотоод ухамсартаа, зүрх сэтгэлийнхээ гүнд—хувь заяаны эргэлт буцалтгүй байдлыг аажмаар үнэлж, хүний хувь заяаг захирдаг Бүтээгчийн дээд эрх үнэхээр оршин байдгийг аажуухнаар ухаарч эхэлдэг. Энэ бол хүний боловсорч буй үе юм. Хүн хувь заяаны эсрэг тэмцэхээ больж, цаашид сөргөлдөөнд татагдах хүсэлгүй болж, харин өөрийн хувь тавиланг мэдэж, Тэнгэрийн хүсэлд захирагдаж, өөрийн амьдралын амжилт болон алдааг нэгтгэн дүгнэж, өөрийн амьдрал дахь Бүтээгчийн шүүлтийг хүлээх үе—энэ нь хүний боловсорч гүйцсэн үе юм. Энэ гурван үе шатны туршид хүмүүсийн олж авдаг өөр өөр төрлийн туршлага, олз ашгийг авч үзвэл, хэвийн нөхцөл байдалд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх хүний боломжийн хүрээ тийм ч том биш. Хэрвээ хүн жар насалбал, түүнд Бурханы дээд эрхийг мэдэх гуч орчим жил л байна; хэрвээ хүн илүү урт хугацаа хүсэх юм бол, зөвхөн түүний амьдрал хангалттай урт байвал, хэрвээ хүн зуун жил амьдарч чадвал л энэ нь боломжтой. Иймээс хэдийгээр хүний оршин тогтнолын энгийн хуулиар бол хүн Бүтээгчийн дээд эрхийг мэдэх тухай сэдэвтэй анх тулгарсан цагаас эхлээд Бүтээгчийн дээд эрхийн бодит үнэнийг танин мэдэж чадах хүртэл, тэгээд тэндээсээ түүнд захирагдаж чадах цаг хүртэл маш урт хугацааны үйл явц боловч хэрвээ хүн он жилүүдээ үнэхээр тоолоод үзвэл эдгээр шагналыг олж авах боломжтой гуч, эсвэл дөчөөс ихгүй жил л байдаг гэж Би хэлдэг. Хүмүүс ихэвчлэн ерөөл хүлээн авах хүсэл, эрмэлзэлдээ автдаг; тэд хүний амьдралын мөн чанар хаана оршдогийг ялган салгаж чаддаггүй, Бүтээгчийн дээд эрхийг мэдэхийн ач холбогдлыг ухаардаггүй, иймээс тэд хүмүүний ертөнцөд орж, хүмүүний амьдралыг туулж, Бүтээгчийн дээд эрхийг мэдрэх энэхүү үнэт боломжийг нандигнадаггүй бөгөөд бүтээгдсэн зүйлийн хувьд Бүтээгчийн хувийн удирдамжийг хүлээн авах нь хэчнээн үнэлж баршгүй вэ гэдгийг ухаардаггүй. Иймээс Бурханы ажил хурдан дуусаж, Бурхан хүний төгсгөлийг аль болох хурдан зохицуулж, ингэснээр Түүний үнэн биеийг шуудхан харж, даруйхан ерөөгдөхийг хүсдэг хүмүүс бол хамгийн дуулгаваргүй, туйлын мунхаг байх гэмтэй гэж Би хэлдэг. Өөрсдийнхөө хязгаарлагдмал хугацаанд Бүтээгчийн дээд эрхийг мэдэх цорын ганц боломжийг шүүрэн авахыг хүсдэг хүмүүс бол ухаалаг, хурц ухаантай хүмүүс юм. Энэ хоёр өөр хүсэл нь асар их ялгаатай хоёр үзэл бодол, эрэл хайгуулыг илчилдэг: Ерөөл эрж хайдаг хүмүүс бол хувиа хичээсэн агаад хүний үнэргүй; тэд Бурханы хүслийг хайхардаггүй, Бурханы дээд эрхийг мэдэх гэж хэзээ ч чармайдаггүй, үүнд захирагдахыг хэзээ ч хүсдэггүй бөгөөд зүгээр л дураараа амьдрахыг хүсдэг. Тэд бол хэнэггүй адгийн шаарнууд; тэд бол устгагдах ангиллынх юм. Бурханыг мэдэх гэж хичээдэг хүмүүс нь өөрсдийн хүслийг хойш тавьж чаддаг бөгөөд Бурханы дээд эрх болон Бурханы зохицуулалтад захирагдахад бэлэн байдаг; тэд Бурханы эрх мэдэлд захирагддаг, Бурханы хүслийг хангадаг хүмүүс байхаар чармайдаг. Тийм хүмүүс гэрэлд амьдардаг, Бурханы ерөөлүүдийн дунд амьдардаг; тэднийг Бурхан гарцаагүй сайшаах болно. Юу ч болсон бай, хүний сонголт ямар ч нэмэргүй бөгөөд Бурханы ажил хэр удахыг хүн шийдэхгүй. Хүмүүс өөрсдийгөө Бурханы таалалд орхиж, Түүний дээд эрхэнд захирагдсан нь дээр. Хэрвээ өөрийгөө Түүний таалалд орхихгүй бол чи юу хийж чадах вэ? Бурхан хохирох уу? Хэрвээ чи өөрийгөө Түүний таалалд орхихгүй бол, хэрвээ чи өөрийгөө хариуцах гэж оролдож байгаа бол чи тэнэг сонголт хийж байгаа ба эцэст нь хохирох хүн ганцхан чи л байх болно. Хүмүүс Бурхантай аль болох хурдан хамтран ажиллавал, тэд Түүний зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдлийг мэдэж, тэдний төлөө Түүний хийсэн бүхнийг нь ойлгохоор яаравчилсан цагт л тэдэнд итгэл найдвар бий болж, амьдралаа хий дэмий өнгөрөөхгүй бөгөөд тэд авралд хүрэх болно.

00:00
00:00

0Хайлтын үр дүн