Магтан дууны бүжиг “Христийн хаанчлал гарч ирлээ”

2024-09-06

I

Анх Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж,

дараа нь хүн төрөлхтнийг бүтээсэн.

Бурхан хүн төрөлхтнийг удирдаж, аврахаар ажиллаж,

өнөө хүртэл тэднийг залж чиглүүлсэн.

Зүүнээс Баруун зүгт аянга цахилж,

эцсийн өдрүүдэд хүний Хүү гарч ирлээ.

Төгс Хүчит Бурхан бүх үнэнийг илэрхийлсэн,

энэ бол Үг нь махбодоор илэрсэн билээ.

Энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы аврал;

хурдхан Бурханы алхаатай хөл нийлүүл.

Бид Бурханы үгийг өдөр бүр идэж уудаг,

ингээд би үнэнийг ойлгож авдаг.

Бурханы үгээр бүх хүн байлдан дагуулагдаж,

Бурханы ариун нэрийг газар дээр тунхагладаг.

Христийн зөвт хаанчлал газар дээр гарч ирлээ.

II

Эцсийн өдрүүдийн шүүлтийн хөшиг нээгдсэн;

шүүлт аль хэдийн Бурханы гэрээс эхэлсэн.

Бурханы зөвт зан чанар бүгд илчлэгдсэн,

Бурханы шүүлтээс хэн ч мултарч чадахгүй.

Бурханы хоньд Бурханы дуу хоолойг гарцаагүй сонсоно;

Бурханыг эсэргүүцдэг хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдана.

Бурханы шүүлт хүнийг цэвэрлэж, авардаг,

хүнийг гэх Бурханы жинхэнэ хайр энэ билээ.

Бурхан Сатаныг бүрмөсөн ялаж, бүлэг ялагчдыг бий болгосон.

Бурханыг хайрладаг хүмүүс Бурханаар төгс болгуулж,

Түүний гэрэл дотор алхах нь гарцаагүй.

Бурханы ардууд Бурханы төлөө гэрчлэл хийж, Христийг туйлбартай дагадаг.

Христийн зөвт хаанчлал газар дээр гарч ирлээ.

III

Хаанчлалын ёслолын буудлага дуугарч,

хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар түглээ.

Бурханы ажлын хүч сүр жавхлантай, далайцтай,

хэн ч, юу ч үүнд саад болж чадахгүй.

Христийн хаанчлал Бурханы үгээс үүдэн бүрэлддэг;

шударга ёс, зөвт байдал бүрэн илчлэгддэг.

Бурханы үгийн ачаар бүх улс орон гарцаагүй өөрчлөгддөг,

Мянган жилийн хаанчлал хүний ертөнцөд бууж ирдэг.

Бурханы хүсэл газар дээр гүйцэлддэг;

агуу улаан луу бүрмөсөн ялагдсан.

Төгс Хүчит Бурхан эрх барьж, Хаан болж хаанчилдаг,

бүх улс орон, ард түмэн Түүнийг шүтэн мөргөхөөр ирдэг.

Бурханы удирдлагын төлөвлөгөө бүрэн амжилтад хүрсэн—

Бурхан бүх алдрыг олж авлаа.

Христийн зөвт хаанчлал газар дээр гарч ирлээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах