Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй

Хурд

`

Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй

Та нарын амьдрал дахь үйлдэл болон үйл хэргээс харахад та нар бүгдээрээ өдөр бүр үгээр хангагдаж, дүүргэгдэх хэрэгтэй байдаг, учир нь та нар хэтэрхий дутуу дулимаг агаад та нарын мэдлэг болон хүлээн авах чадвар хэтэрхий хомс билээ. Өдөр тутмын амьдралдаа та нар үнэнгүй эсвэл эрүүл ухаангүй орчин, нөхцөлд амьдардаг. Та нарт оршин тогтнох хөрөнгө дутагддаг ба Намайг эсвэл үнэнийг мэдэх суурь байдаггүй. Та нарын итгэл ердөө л тодорхойгүй итгэл үнэмшил дээр эсвэл бүхэлдээ хоосон сургаалд үндэслэсэн шашны зан үйл болон мэдлэг дээр суурилсан байдаг. Өдөр бүр Би та нарын хөдөлгөөнийг ажиглаж, та нарын санаа зорилго болон муу ёрын үр жимсийг шинжилж байдаг. Байрнаас нь хэзээ ч хөдөлгөөгүй Миний тахилын ширээн дээр өөрийн зүрх сэтгэл болон сүнсийг үнэхээр тавьсан хүнийг Би хэзээ ч олоогүй. Иймд Би Өөрийн илэрхийлэхийг хүсэж байгаа бүх үгийг ийм хүн төрөлхтөнд хий дэмий цутгахыг хүсэхгүй байна. Зүрх сэтгэлдээ Би Өөрийн дуусгаагүй ажлыг дуусгаж, Өөрийнхөө хараахан авраагүй байгаа хүн төрөлхтнийг аврахаар төлөвлөж байгаа. Гэсэн хэдий ч, Намайг дагаж байгаа бүхэн Миний үгний хүмүүст хайрлаж буй аврал болон үнэнийг хүлээн аваасай гэж Би хүсдэг. Нэг л өдөр нүдээ аних үедээ чи, түнэр харанхуй тэнгэрийг бүрхсэн, орь дуу зогсолтгүй сонсогддог баргар, хүйтэн ертөнцийг бус анхилуун үнэр агаарыг дүүргэсэн, амийн усны булаг урссан ертөнцийг харна гэж Би найдаж байна.

Өдөр бүр хүн болгоны үйл хэрэг болон бодлыг Тэр анхааран авч үздэг, үүний зэрэгцээ тэд өөрийн маргаашийнхаа төлөө бэлтгэж байдаг. Энэ бол бүх амьд хүмүүсийн алхах ёстой, бүх хүнд зориулж Миний урьдчилан тогтоосон зам юм. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй бас хэн ч үүнээс ангид байхгүй. Би тоо томшгүй олон үгийг хэлсэн, цаашлаад маш олон тооны ажлыг хийсэн. Өдөр бүр Би, хүн болгон өөрийнхөө төрөлхийн уг чанарын дагуу, хийх ёстой зүйлээ аяндаа гүйцэтгэж байгааг болон энэ нь хэрхэн хөгжиж байгааг хардаг. Хүний төрөл бүрийг илчлэхийн тулд Миний тогтоосон “зөв замд” олон хүн өөрсдөө ч мэдэлгүйгээр аль хэдийн орсон. Би төрөл бүрийн хүнийг өөр өөр орчинд аль хэдийн байрлуулсан ба өөрсдийнхөө байранд тэд төрөлхийн шинж чанаруудаа илэрхийлсээр байгаа. Тэднийг хүлж баглах хэн ч байхгүй ба тэднийг уруу татах хэн ч байхгүй. Тэд бүхэлдээ чөлөөтэй бөгөөд тэдний илэрхийлдэг зүйл аяндаа гарч ирдэг. Тэднийг хяналтандаа байлгадаг цорын ганц зүйл байдаг ба тэр нь Миний үгс юм. Тиймээс зарим хүмүүс зөвхөн үхлээр төгсөхгүйн тулд Миний үгсийг дуртай дургүй уншдаг боловч Миний үгсийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Нөгөө талаар, өөрсдийг нь хангаж, залж чиглүүлэх Миний үггүйгээр өдрийг өнгөрөөх нь зарим хүмүүсийн хувьд хэцүү байдаг, иймээс аяндаа тэд Миний үгсийг цаг үргэлжид гартаа барьдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд, хүний амьдралын нууц, хүн төрөлхтний хүрэх газар болон хүн байхын үнэ цэнийг олж илрүүлдэг. Хүн төрөлхтөн Миний үгний өмнө үүнээс хэтрэхгүй ба Би хэрэг явдлыг зүгээр л жам ёсоор нь явуулдаг. Өөрсдийн оршин тогтнолын үндэс болгон Миний үгээр амьдрахад нь хүнийг албадсан ямар ч зүйл Би хийдэггүй. Иймд оршин тогтнол нь хэзээ ч мөс чанартай эсвэл үнэ цэнэтэй байгаагүй хүмүүс аливаа зүйл хэрхэн явагдахыг чимээгүй ажиглаж байгаад дараа нь Миний үгсийг зоригтойгоор хаяж, өөрсдийнхөө хүссэнээр хийдэг. Тэд үнэн болон Надаас ирдэг бүх юмнаас залхаж эхэлдэг. Түүнчлэн тэд Миний гэрт байхаас залхдаг. Энэ хүмүүс хэдийгээр үйлчлэл хийж байсан ч гэсэн хүрэх газрынхаа төлөө, мөн шийтгэлээс зугтахын тулд л Миний гэрт түр байрладаг. Гэвч тэдний цаад санаа хэзээ ч өөрчлөгддөггүй, үйлдлүүд нь гэсэн мөн адил. Энэ нь, ерөөлийн төлөөх тэдний хүслийг, хаанчлалд нэг л ороод тэндээ үүрд үлдэх болон мөнхийн диваажинд орох хүслийг нь хүртэл бадраадаг. Тэд Миний өдрийг хурдан ирээсэй гэж хүсэх тусмаа үнэн тэдний зам дахь саад, тээг болж байгааг илүү их мэдэрдэг. Тэд үнэнийг эрэлхийлж эсвэл шүүлт, гэсгээлтийг хүлээн авалгүйгээр, хамгийн гол нь Миний гэрт захирагдан байрлаж, Миний тушааснаар хийх шаардлагагүйгээр тэнгэрийн хаанчлалын ерөөлийг үүрд эдлэхийн тулд л хаанчлал руу алхан орохоо тэсэн ядан хүлээж байдаг. Энэ хүмүүс үнэнийг эрж хайдаг зүрх сэтгэлээ хангаж, эсвэл Миний удирдлагатай хамт ажиллах гэж Миний гэрт ордоггүй. Тэд зүгээр л дараагийн эрин үед устгагдахгүй байх хүмүүсийн нэг байхыг зорьдог. Иймээс тэдний зүрх сэтгэл үнэн гэж юу болохыг эсвэл үнэнийг яаж хүлээн авахыг хэзээ ч мэдээгүй. Тийм хүмүүс үнэнийг хэзээ ч хэрэгжүүлээгүй эсвэл өөрсдийн ялзралын асар гүнийг ухаараагүй боловч Миний гэрт эцсээ хүртэл “зарц” болон байрласны шалтгаан энэ юм. Тэд Миний өдөр ирэхийг “тэвчээртэйгээр” хүлээж, Миний ажлын арга барилд цуцалтгүйгээр ийш тийш шидэгдэж байдаг. Тэд хэчнээн их хүчин чармайлт гаргаж, ямар төлөөс төлсөн нь хамаагүй тэднийг хэн ч, үнэний төлөө зовсон эсвэл Миний төлөө золиослосон гэж харахгүй. Би хуучин эрин үеийг төгсгөл болгох өдрийг зүрх сэтгэлдээ тэд хүлээж тэвчдэггүй, цаашлаад тэд Миний хүч чадал, эрх мэдэл хэр агуу болохыг мэдэхийг асар их хүсдэг. Тэдний хэзээ ч яаран хийдэггүй зүйл бол өөрсдийгөө өөрчилж, үнэнийг эрэлхийлэх явдал юм. Тэд Миний залхдаг зүйлд дуртай ба Миний дуртай зүйлээс залхдаг. Тэд Миний үзэн яддаг зүйлийг хүсдэг боловч үүний зэрэгцээ Миний жигшдэг зүйлийг алдахаас айдаг. Тэд энэхүү хорон муу ертөнцөд амьдардаг атлаа үүнийг хэзээ ч үзэн ядаж байгаагүй бөгөөд Намайг түүнийг нь устгах вий гэхээс гүнээ айдаг. Тэдний агуулдаг санаа зорилго зөрчилдөөнтэй байдаг: Миний жигшдэг энэ ертөнц тэдэнд таалагддаг боловч үүний зэрэгцээ тэд Намайг удахгүй энэ ертөнцийг устгаасай гэж хүсэн эрмэлздэг. Ийм маягаар тэд сүйрлийн зовлонгоос ангижирч, жинхэнэ замаас хазайхаасаа өмнө дараагийн эрин үеийн эзэд болон хувирах юм. Учир нь тэд үнэнийг хайрладаггүй агаад Надаас ирдэг бүхнээс залхсан. Тэд ерөөлийг алдахгүйн тулд хэсэг зуур “дуулгавартай хүмүүс” болж магадгүй боловч тэдний ерөөлд санаа зовдог сэтгэхүй болон галт нууранд орж, мөхөхөөс айх айдас хэзээ ч балрахгүй. Миний өдөр ойртох тусам тэдний хүсэл байнга хүчтэй болсоор байдаг. Аюул гамшиг хэдий чинээ агуу их байна, энэ нь тэднийг төдий чинээ арчаагүй болгож, Намайг баярлуулж, мөн удаан хүлээсэн ерөөлөө алдахаас зайлсхийхийн тулд хаанаас эхлэхээ мэдэхгүй болгодог. Миний гар ажлаа хийж эхлэнгүүт энэ хүмүүс манлайлагч болон зүтгэх арга хэмжээ авахыг эрмэлзэж байдаг. Тэд Намайг өөрсдийг нь харахгүй байх гэдгээс гүнээ айн, дайчдын тэргүүн эгнээнд очих тухай л боддог. Тэд өөрсдийнх нь үйл хэрэг болон үйлдэл хэзээ ч үнэнтэй хамаагүй байсан гэдийг хэзээ ч мэдэлгүйгээр өөрсдийнхөө зөв гэж боддог зүйлийг хэлж, хийдэг бөгөөд ердөө л Миний төлөвлөгөөг тасалдуулж, саад болж байдаг. Хэдий тэд асар их хүчин чармайлт гаргасан бөгөөд хүнд бэрхийг давах бодол, хүсэлдээ үнэнч байж болох ч тэдний хийдэг бүхэн Надтай ямар ч хамаагүй, учир нь тэдний үйл хэрэг сайн санааны үүднээс гарч байхыг Би хэзээ ч хараагүй, тэр ч байтугай тэд Миний тахилын ширээн дээр ямар нэг юм тавихыг Би хараагүй. Энэ олон жилийн турш Миний өмнө тэдний хийсэн үйл хэрэг энэ билээ.

Эхлээд Би та нарыг илүү их үнэнээр хангахыг хүссэн боловч үнэнд хандах та нарын хандлага хэтэрхий хүйтэн, хайхрамжгүй байсан тул Би бууж өгөх хэрэгтэй болсон. Би Өөрийн хүчин чармайлтыг дэмий үрэхийг хүсдэггүй, мөн хүмүүс Миний үгийг гартаа барьдаг ч Намайг эсэргүүцэж, гүтгэж, доромжлох зүйлийг газар сайгүй хийж байгааг харахыг Би хүсдэггүй. Та нарын хандлага болон хүн чанараас болж Би та нарт маш чухал байдаг үгсийн өчүүхэн хэсгийг хүн төрөлхтний дундах Өөрийн туршилт болгон өгдөг. Одоо л Би Миний гаргасан шийдвэр болон төлөвлөгөө нь та нарын хэрэгцээний дагуу байгааг үнэхээр баталгаажуулж, цаашлаад хүн төрөлхтөнд хандах Миний хандлага зөв болохыг баталж байна. Миний өмнө үйлдсэн та нарын олон жилийн үйлдэл, өмнө нь Миний хэзээ ч хүлээн авч байгаагүй хариултыг Надад өгсөн. Энэ хариултын асуулт нь энэ: “Үнэн болоод жинхэнэ Бурханы өмнөх хүний хандлага юу вэ?” Хүнд зарцуулсан Миний хүчин чармайлт нь хүнийг хайрлах Миний мөн чанарыг баталдаг бөгөөд Миний өмнө хүний хийсэн үйлдэл болон үйл хэрэг нь үнэнийг үзэн ядаж, Намайг эсэргүүцдэг хүний мөн чанарыг бас баталсан. Цаг үргэлжид Би Намайг дагасан бүхэнд анхаарлаа хандуулдаг боловч Намайг дагадаг хүмүүс хэзээ ч Миний үгийг хүлээн авах чадваргүй байдаг; тэд бүр Надаас ирсэн ямар ч зөвлөгөөг хүлээн авч огт чаддаггүй. Энэ нь Намайг юунаас ч илүү гуниглуулдаг зүйл юм. Хэдийгээр Миний хандлага чин сэтгэлийнх агаад Миний үгс зөөлөн боловч хэн ч, хэзээ ч Намайг ойлгож чадахгүй, цаашлаад хэн ч Намайг хүлээн зөвшөөрч чадахгүй. Миний даалгасан ажлыг бүгд өөрсдийн анхдагч санаа зорилгын дагуу хийж байгаа; тэд Миний бодлыг хайдаггүй, тэр ч байтугай Миний хүсэлтийг асуудаггүй. Тэд бүгд Миний эсрэг тэрсэлдэг хэрнээ Надад үнэнчээр зүтгэдэг гэж хэлсээр байдаг. Тэдний хувьд хүлээн зөвшөөршгүй эсвэл тэдний хэрэгжүүлж чадахгүй үнэн бол үнэн биш гэж олон хүн итгэдэг. Ийм хүмүүсийн хувьд Миний үнэн үгүйсгэгдэж, хаягдах зүйл болдог. Үүний зэрэгцээ Би тэгээд хүмүүст зөвхөн үгээр л Бурхан гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болдог, гэхдээ бас үнэн, зам эсвэл амь биш харин гадны хүн гэж тооцогддог. Хэн ч энэ үнэнийг мэддэггүй: Миний үгс бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн хангалт бөгөөд хүн төрөлхтний цорын ганц чиглүүлэгч билээ. Миний үгсийн үнэ цэнэ болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус харин үгний өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байсан ч гэсэн Миний үгний үнэ цэнэ болон хүн төрөлхтөнд туслах тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгийн эсрэг тэрсэлж, няцааж эсвэл огт тоохгүй байгаа олон хүнтэй тулгарах үедээ Би дараах байдалтай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж Миний үгс бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн үнэн болохыг, энэ нь хүмүүст өгөгдөх ёстой зүйл гэдгийг мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн авах ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг хүн бүрт Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн авч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгнээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгнээс болж аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

2003 оны 4 дүгээр сарын 16

Өмнөх:Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг

Дараах:Бурхан бол хүний амийн эх сурвалж юм

Танд таалагдаж магадгүй