Бурханыг хүсэн хүлээнэ

I

Өө Бурхан минь, өө Бурхан минь, Таныг бид үгүйлдэг.

Тантай байхад бидний өдөр бүр маш жаргалтай.

Та чуулгануудаар алхаж,

Таны дуу хоолой, хэлэх үгийг бид сонсдог.

Энэ бол жаргал, учир нь Та биднийг усалж, хангаж, чиглүүлдэг,

ингэснээр бид үнэнийг харж,

амиа өсгөж, өөрсдөө өсөж чадна,

ингэснээр бид хүний дүр төрхийг амьдран харуулж чадна.

Өө Бурхан минь, өө Бурхан минь, Таны хайрыг бид мартаж чадахгүй,

биднийг гэх Таны их хайрыг.

II

Өө Бурхан минь, өө Бурхан минь, Таныг бид үгүйлдэг.

Таны үг үнэн бөгөөд бидний гүнд нэвчсэн байдаг.

Та биднийг шүүж, ариусгадаг,

тэгээд бид Сатаны нөлөөнөөс ангижирсан.

Таны өмнө амьдарч, Таны авралыг хүртэнэ гэдэг жаргал.

Бид Таны үгээр амьдардаг,

амьдрал маш жаргалтай, баяр хөөрөөр маш дүүрэн, жаргалтай.

Шүүлт, ариусгалтын тань төлөө Танд талархъя.

Өө Бурхан минь, өө Бурхан минь, бид үргэлж Таны тухай бодно,

бид үргэлж Таны тухай бодно.

III

Өө Бурхан минь, өө Бурхан минь, Таныг бид үгүйлдэг.

Сатаны хавчлага дунд Та биднийг босоо байлгадаг.

Шалгалт, гай зовлонд бид зовдог боловч

амь маань өссөн билээ.

Таны ажил ямар гайхалтай бөгөөд ухаалаг гэдгийг, Таны ажил ямар

өөгүй, практик,

маш практик гэдгийг харах нь жаргал.

Та Өөрийн хүмүүсийг төгс болгохын тулд Сатаны хүчнийг ашигладаг.

Өө Бурхан минь, өө Бурхан минь, Таны зөвт байдал их хайр татам,

маш магтуулах гавьяатай.

IV

Өө Бурхан минь, өө Бурхан минь, Таныг бид үгүйлдэг.

Таны үг биднийг амьдралын зөв замд хөтөлдөг.

Та биднийг шүүж, гэсгээдэг.

Бид аврагдаж, гэрэлд амьдардаг.

Таны мартагдахгүй хайрыг хүлээн авна гэдэг жаргал.

Амьдралдаа бид Таны сургаалыг

дагахын тулд чадах бүхнээ хийдэг, чадах бүхнээ хийдэг.

Үнэн замыг бид үүрд баримтлах болно.

Өө Бурхан минь, өө Бурхан минь!

Бид үргэлж Танд гэрчлэл хийх болно.

Бид танд маш их талархдаг.

Өмнөх: Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг

Дараах: Мөнхийн тэмүүлэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Залбирлын утга учир

Залбирах нь Бурханыг дуудаж, Бурханаар хөдөлгѳгдѳн Бурхантай хамтрах нэг арга билээ. Та нар залбирах тусмаа сэтгэл чинь улам их хөдөлж,...

Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

1 Хүний амьдралын урт замнал салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн. Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг. Бараан үүлс харанхуй ангал...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх