Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

VIII. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаатай холбоотой үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг төлөөлдөг, харин тэгэхэд элч нарын ажил Бурханы ажлыг дагадаг ба тухайн эринийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийдэг ба энэ нь удирдлагын ажлыг огтхон ч агуулдаггүй. Бурханы Өөрийнх нь ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөлөл нь ялгаатай учраас Бурханы Өөрийнх нь ажил болон хүний ажлын хооронд маш тодорхой, бодит ялгаа байдаг. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил ”-аас

Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийсэн ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үед орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

… бие махбодтой болсон Бурхан бол Бурханд ашиглагдсан хүмүүсээс мөн чанараараа ондоо юм. Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг ажлыг хийж гүйцэтгэж чадна, гэвч Бурханд хэрэглэгдсэн хүмүүс чадахгүй. Эрин бүрийн эхэнд Бурханы Сүнс шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд биечлэн ярьж хүмүүсийг шинэ эхлэлд авчирдаг. Тэрээр Өөрийн яриагаа дуусгах үед Бурханы бурханлаг ажил биелснийг илэрхийлдэг. Үүний дараа хүмүүс бүгд амийн туршлагад орохын тулд Бурханд ашиглагдсан эдгээр хүмүүсийг дагадаг. Үүнтэй нэгэн адилаар энэ үе шатанд Бурхан хүмүүсийг шинэ үед аваачдаг мөн хүн болгонд шинэ эхлэлийг өгдөг. Үүнтэй хамт Бурханы махан биед хийх ажил ч дуусна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийнхээ чиг үүргийг гүйцэтгэж байгаа ба хүн хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн хүнийх ч гэсэн, Түүний ажил нь Өөрийн бие махбодын чиг үүргийг биелүүлэх биш харин Түүний үйлчлэлийг биелүүлэх юм. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн хүнтэй холбоотой хэрэглэгддэг байхад, “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлээ удирдаж хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдий олон элчүүд Ариун Сүнсээр ашиглагдаж, олон эш үзүүлэгчид Түүгээр дүүргэгддэг байсан ч, тэдний ажил ба үг нь бүтээгдсэн хүн болохын хувьд ердөө л өөрсдийн үүргээ биелүүлэх явдал байсан. Хэдий тэдний зөгнөл нь бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж болох ч, тэдний хүн чанар ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлийг хэрэгжүүлж байсан биш харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүрэгтэй хамаатай ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Гэтэл, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба энэ нь хүний хүршгүй зүйл юм. Бурханы амьд дүр ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Тэрээр Өөрийн удирдлагын дотор агуу ажлыг хийж байдаг ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн хүн болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын өгөгдсөн үе шатанд зөвхөн өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Тийм удирдлагагүйгээр буюу хэрвээ бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алга болбол, бүтээгдсэн хүний үүрэг ч гэсэн алдагдах болно. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад, хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргээ биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлийг хэрэгжүүлнэ гэж огтхон ч бодох хэрэггүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ажил бүхэн нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх бөгөөд хүн, Түүний удирдлага дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба Бурханы Сүнс шууд ажиллаж байсан. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Тэрээр Бурхан Өөрийгөө төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд тэд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан эсвэл Есүс буюу Еховагаар илгээгдсэн байсан. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байсан. Тэд Бурханаар илгээгдсэнийхээ дараа Бурханы нэрийн дор ажилласан; цаашлаад тэд Есүс эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд тэдний хийсэн ажил салангид байгаагүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Иохан зөвхөн эхлэлийн ажлыг хийсэн; илүү их шинэ ажил Есүсээр хийгдсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч тэр шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. … Хэдийгээр Иохан бас “Та нар гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж хэлээд тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлосон боловч түүний ажил нь гүнзгий бус зөвхөн эхлэлээс тогтож байсан. Харин Есүс шинэ эринд орж хуучныг эцэс болгосон боловч Тэрээр Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан ба Тэрээр ажлын энэ шатанд бүх хүн төрөлхтнийг гэтэлгэсэн. Иохан зүгээр л замыг бэлдсэн. Түүний ажил агуу, түүний үгс олон, түүнийг дагасан шавь нарын тоо хэмжээлшгүй байсан боловч түүний ажил нь хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас илүү гараагүй. Хүмүүс түүнээс амь, зам болон гүнзгий үнэнийг аваагүй ба түүгээр дамжуулан Бурханы хүслийг ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажлын шинэ газар дээр ирсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн хошууч байсан. Эдгээрийг зүгээр л энгийн хүний нүдээр ажиглаад илрүүлэх боломжгүй байсан. Ялангуяа Иохан маш агуу ажил хийсэн; мөн дээр нь тэр Ариун Сүнсний амлалтаар төрсөн ба түүний ажлыг Ариун Сүнс дэмжиж байсан. Иймд тэдний хэн болохыг ялгахын тулд зөвхөн тэдний ажлыг авч үзэх хэрэгтэй. Учир нь хүний гадаад байдал нь түүний мөн чанарыг илэрхийлдэггүй ба хүн Ариун Сүнсний үнэн гэрчлэлийг тогтоох чадваргүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажлууд адилгүй байсан ба өөр шинж чанартай байсан. Түүнийг Бурхан мөн эсэхийг яг энэ л тодорхойлох юм. Есүсийн ажил эхэлж, үргэлжилж, дуусаж, биелэгдэх ёстой байсан. Эдгээр шатуудыг Есүс гүйцэтгэж байсан бол Иоханы хувьд ажил нь зөвхөн эхлүүлэхэд оршиж байсан. Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг бүх газарт тараасан. Иоханы хувьд энэ нь адилхан байсан ба ганц ялгаа нь Есүс шинэ эринд орж хүн төрөлхтөнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан явдал юм. Түүний амнаас хүмүүсийн хэрэгжүүлэх хэрэгтэй үгс гарч, хүмүүсийн Нигүүлслийн эрин үед дагах ёстой зам гарч эцэст нь Тэрээр золилтын ажлаа дуусгасан. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байсан. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийж байсан хүн нь Есүс байсан ба Тэрээр Өөрөө Бурхан байж Бурханыг шууд төлөөлсөн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

Хүний ажил нь хамрах хүрээ, хязгаартай. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л гүйцэтгэнэ үү гэхээс бүхэл эринг хамарсан ажлыг гүйцэлдүүлж чадахгүй—эс бөгөөс тэр, хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байсан биз. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Үүний учир нь хүний туршлага тодорхой цар хүрээтэй байдаг. Бурханы ажлыг хүний ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүн зөвхөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн дүүргэгддэггүй. Хүний туулж мэдрэх боломжтой зүйлс цөмөөрөө хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байх ба жирийн хүний оюун ухаан дахь бодлын хязгаараас хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор л туршлагаждаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил ”-аас

Тодорхой нэг хугацаанд Бурхан өөр өөр төрлийн ажил, өөр өөр янзын удирдлагатай байж үргэлж л шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байх боломжийг хүмүүст олгож байж болох юм. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас чи Түүний ажлын хуулийг олж мэдэж чадахгүй. Зөвхөн ийм маягаар л Бурханы дагалдагчид хууль дүрэмд унадаггүй. Бурханы Өөрийнх нь ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, тэдний үзлийг сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг шашны үзэл, хууль дүрэмд баригдалгүй чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажлын, хүмүүсээс шаарддаг шаардлага нь түүний өөрийн туршлага, тэр хүний хүрч чадах зүйлсэд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг ба хэрэгжүүлэлтийн арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр нь хууль дүрэм, зан үйл болон хэвшдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил ”-аас

Ариун Сүнсний урсгал дахь ажил бол, Бурханы Өөрийнх нь ажил эсвэл ашиглагдсан хүмүүсийн ажил байх эсэх нь хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. … Бурханы Өөрийнх нь ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил нь ч Ариун Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй хутгалдсан байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай шууд илэрхийлэл нь ч биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил ”-аас

Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүртэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурласан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм чадвар болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. …Хүний ярьж байгаа нь тэдний мэдэрч туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун санааных нь хүрч чадах хязгаар бөгөөд тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үгс нь Сүнсний шууд илэрхийлэл байх ба Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махан бие нь үүнийг үзэж туулаагүй, хараагүй хэдий ч махан биеийн мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэр махан биеийн илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болоод Түүний хийсэн ажлыг харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд орох ёстой, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлнө. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил бол шинэ замыг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил ”-аас

Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас чи юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил бас Тэр юу болохыг илэрхийлдэг, гэхдээ Тэр юу болох нь хүн юу болохоос өөр. Хүн бол хүний туршлага болон, амьдралын учрал тохиол (хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарсан эсвэл түүнд байдаг амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Чамд нийгмийн туршлага байна уу, үгүй юу гэдгийг болон чи гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагажиж байна гэдгийг чиний илэрхийлж байгаа зүйлээс харж болно, харин чи бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс гуйхын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзвэл, хүмүүс Түүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Түүнчлэн хүн Бурханы ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах боломжгүй болгодог. Хүн Түүнийг зөвхөн хүн биш гэж үзэж болох боловч Түүнийг ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Ингэх нь хүний хувьд байж болохооргүй зүйл биш, учир нь Тэрбээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил ”-аас

Бурханы хийдэг ажил Түүний махан биеийн туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр өөрсдийн хувийн туршлагын тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн үнэнийг мэдэрснийхээ дараа л холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажил дүрэм журамгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр ямар ч үед, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажил нөхцөл байдал, агуулгатай байдаг; эс бөгөөс тэр ажиллаж чадахгүй, Бурханы тухай мэдлэгээ эсвэл үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Чи Бурханы ажил уу хүний ажил уу гэдгийг ялгахын тулд тэдгээрийн хоорондын ялгааг л харьцуулах хэрэгтэй. Хэрвээ Бурханаар Өөрөөр нь хийгдэх ажил гэж байхгүй, зөвхөн хүний л ажил гэж байсан бол чи хүний сургаал нь өндөр, хэн нэгний чадвараас хэтэрсэн байдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байх болно. Та нар бүгд өндөр хүн чанартай ийм хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгнээс чи Түүний хүн чанар хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ Тэр хэвийн агаад бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд хэмжээлшгүй юм, тиймээс хүмүүс Түүнийг биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага эсвэл төсөөлөл, эргэцүүлэл нь нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; эдгээр нь хүмүүсийн бишрэлийг олж авна уу гэхээс тэд айж эмээхгүй. Ажиллах чадвартай хүмүүсийг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг, гэхдээ тэд биширч, атаархахаас бус огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг үзэж туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй. Харин тэд Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай зүйл гэдгийг мэдэрдэг. Бурханы ажлыг хүмүүс туулж мэдрэх үед Бурханы тухай анхны мэдлэг нь Тэр бол хэмжээлшгүй, мэргэн, гайхалтай зэрэг байдаг. Тэд өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Бурханы хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухаан хүрэхээргүй байдаг. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэхийг, Түүний хүслийг биелүүлэхийг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн хүртэл өөрийнхөө хангалтгүй байдлыг мэддэггүй, харин Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг. Ингэснээр хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Хүмүүсийн Түүний талаар мэдэрч байгаа зүйл нь бишрэл биш, харин ч энэ нь зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байх ба Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж байдаг. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хүний хэлж чаддаггүй зүйлийг хэлдэг. Түүний ажлыг туулж мэдэрсэн хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүн туршлагатай хүмүүс ялангуяа Бурханыг хайрладаг. Тэд үргэлж Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, тиймээс энэ нь тэдний дунд хязгааргүй их хүчийг үүсгэдэг. Энэ бол айдас эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс Түүнийг сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил ”-аас

Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байв: Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үүрд мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавиланг шийдэж чадахгүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй болон хожмын хүрэх газрыг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурханаар хийгддэг ажил нь өөр. Нэгэнт Тэр хүнийг бүтээсэн учраас Тэр түүнийг удирдан чиглүүлдэг; нэгэнт Тэр хүнийг авардаг учраас Тэр түүнийг бүрмөсөн аварч, түүнийг бүрэн дүүрэн олж авах болно; нэгэнт Тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас Тэр түүнийг зүй зохистой хүрэх газарт аваачих болно; нэгэнт Тэр хүнийг бүтээж, удирддаг учраас хүний хувь заяа, хэтийн ирээдүйн тухайд Тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Өмнөх:Нигүүлслийн эрин үе дэх гэмшлийн зам болон эцсийн өдрүүд дэх мөнх амийн замын хоорондох ялгааг хүн таньж мэдэх ёстой.

Дараах:Бурханаар ашиглагддаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлын хооррондох ялгаа юу вэ?

Танд таалагдаж магадгүй