Байлдан дагуулах ажил хамгийн гүн ач холбогдолтой

I

Хүмүүс та нар дээр хийгдэж байгаа байлдан дагуулагдах ажил нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Нэг талаар энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу бүрэн дүүрэн болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгс болгох юм. Нөгөө талаар, энэ нь Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад бүтээгдсэн зүйлийг хүргэж мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлээд зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлтийг эдлүүлэхийн төлөө юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний үзсэн гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүний амьдралын зөв зам руу хүнийг хөтөлдөг хайр юм.

II

Гуравдагч талаасаа, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээг түгээх ажлын суурийг тавихын төлөө юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс шинэчлэн найруулав

Өмнөх: Бурханы байлдан дагуулах ажлын гол зорилго

Дараах: Бурханы удирдлага хэзээд урагшилдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх