Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

28. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Ямар зүйл Бурханаас гардаг, ямар зүйл Сатанаас гардаг болохыг чи ойлгох ёстой. Бурханаас гардаг зүйл нь, үзэгдлийн тухай илүү тодорхой мэддэг болоход чамайг хүргэж, Бурханд улам илүү ойр болгож, ах эгч нартайгаа үнэн сэтгэлээсээ хайрыг хуваалцдаг болгоно; чи Бурханы ачаанд санаа тавих чадвартай болох ба Бурханыг хайрлах сэтгэл чинь багасахгүй; чамд урагш алхах зам байгаа. Сатанаас гарч ирдэг зүйлс, үзэгдлүүдийг алдаж, өмнө нь байсан бүхнээ алдахад чамайг хүргэдэг; чи Бурханаас холдож, ах эгч нараа гэсэн хайр чинь үгүй болж, үзэн ядах сэтгэлтэй болно. Чи цөхөрч, цаашид чуулганы амьдралаар амьдрах хүсэлгүй болох бөгөөд Бурханыг хайрлах зүрх сэтгэл чинь үгүй болдог. Энэ бол Сатаны ажил бөгөөд мөн муу ёрын сүнсний хийсэн ажлын үр дагавар юм.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин хоёрдугаар бүлэг”-ээс

Бурхан Өөрийн ажлыг давтдаггүй, бодитой бус ажил хийдэггүй, хүнд хэрээс хэтэрсэн шаардлага тавьдаггүй, бас хүний эрүүл ухаанаас давсан ажил хийдэггүй. Түүний хийдэг бүх ажил хүний хэвийн ухааны хүрээнд байж, хэвийн хүн чанарын эрүүл ухаанаас давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагын дагуу байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил мөн бол, хүн улам хэвийн болж, хүн чанар улам хэвийн болдог. Хүн өөрийн ялзарсан сатанлаг зан чанар болон хүний мөн чанарын талаар улам их мэдлэгтэй болж, үнэнийг улам ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь улам өсөж, хүний завхарсан зан чанар нь улам их өөрчлөгдөж чадна—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын уг утга учир юм. Хэрвээ тухайн зам нь хүний мөн чанар болох зүйлсийг илчилж, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, түүнчлэн хүнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг хүнд өгч чадахгүй, бүр тэр ч байтугай хүн чанарыг нь улам дорд болгож, эрүүл ухааныг нь улам хэвийн бус болгож байвал, энэ зам үнэн зам байх учиргүй бөгөөд энэ нь муу ёрын сүнсний ажил юм уу хуучин зам байж болох юм. Товчхондоо гэвэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвх санаачилгатай байдаг болохоос биш идэвхгүй байж, албадуулдаггүй. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхдаа бэлэн, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байж, дотроо шаналантай, сул дорой хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байж, дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал, сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ хүмүүс дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэсэн хайрыг амьдран харуулж, Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлд дургүйцдэг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай бөгөөд тэд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүнд ажилладаг бөгөөд хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж гэгээрүүлэн, хэрэгцээнд нь үндэслэн хангаж, дутагддаг зүйл болон дутагдал дээр нь үндэслэн эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу ажилладаг бөгөөд бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа идэвхтэй төлөв байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнс ажилладаг. Ийм төлөв байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байж, залбирах үедээ урам зориг орж, ямарваа зүйл тохиолдоход идэвхтэй байдаг ба ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг харж чаддаг бөгөөд идэвхгүй, сул дорой биш байж, хэдийгээр бодит бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

…………

Сатанаас гардаг ажил гэж юу вэ? Сатанаас гардаг ажилд, хүмүүсийн дотрох үзэгдэл тодорхойгүй болж, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлийнх нь цаад сэдэл буруу байдаг бөгөөд хэдийгээр Бурханыг хайрлахыг хүсдэг ч дотор нь үргэлж буруушаал байдаг, эдгээр буруушаал болон бодол тэдний дотор үргэлж саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөлтэй байхад нь саад хийдэг. Өөрөөр хэлбэл, Сатаны ажил хүмүүсийн дотор ормогц зүрх сэтгэл нь Бурханы өмнө тайван байж чаддаггүй, өөрсдийгөө яахаа мэддэггүй бөгөөд цуглаан харагдахаар зугтахыг хүсэж, бусдыг залбирч байхад нүдээ аньж чаддаггүй. Муу ёрын сүнсний ажил нь Бурхан, хүн хоёрын хоорондох хэвийн харилцааг сүйтгэж, хүмүүсийн урьдын үзэгдэл болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадалгүй, үймүүлж, дөнгөлөх зүйлстэй үргэлж учран, зүрх сэтгэл нь амар тайван байж чаддаггүй бөгөөд энэ нь Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүй, сүнсийг нь доош живүүлдэг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Бодолдоо тууштай байж, гэрчлэлд зогсож чаддаггүй болгох, чамайг Бурханы өмнө буруутай, Бурханд үнэнч бус нэгэн болгох зэргээр Сатаны ажил илэрдэг. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөрийн доторх Бурханыг хайрлах хайр болон үнэнч байдлаа алдаж, Бурхантай харьцах хэвийн харилцаагаа үгүй хийдэг бөгөөд үнэнийг эрж хайдаггүй, өөрийгөө сайжруулахыг эрэлхийлдэггүй, харин доройтож, идэвхгүй болж, өөрийгөө өөгшүүлж, нүглийн тархалтыг зоргоор нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; түүнчлэн Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан сэтгэлийг чинь хөдөлгөсөн байдлыг алга болгон, Бурханд гомдоллож, Бурханыг эсэргүүцэж, сэжиглэхэд чамайг хүргэж, тэр ч бүү хэл Бурханыг орхих эрсдэлд оруулдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Бурхан эелдэг, элэгсэг, нарийн нямбай, халамжтай байдлаар, нэн хянуур, зүй зохистой арга замаар ажилладаг. Түүний арга зам нь чамд, “Бурхан надаар үүнийг хийлгэх ёстой, эсвэл түүнийг хийлгэх ёстой” гэх мэтийн хүчтэй мэдрэмж төрүүлдэггүй. Бурхан аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм хүчтэй сэтгэхүй, хүчтэй мэдрэмжийг чамд хэзээ ч өгөхгүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрөх үед ч гэсэн чамд ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлыг мэдрэх үед, чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дээд агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг үү? (Мэдэрдэг.) Энэ үед Бурханаас холдсон мэт чамд санагддаг уу? Чи Бурханаас айдаг уу? Үгүй, харин ч чи Бурханаас эмээсэн хүндлэлийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлаас л болж энэ бүх зүйлийг мэдэрдэг бус уу? …

… Иймээс хүн дээрх Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорлонт, ёрын муу уг чанарыг хангалттай дүрсэлж, Сатаны жигшүүрт байдлыг та нарт үнэхээр мэдүүлж чадах хоёр үг Надад байна: Сатан хүн болгонд хандахдаа, үргэлж хүчээр эзлэн түрэмгийлж, эзэмдэхийг хүсдэг, ингэснээр хүнийг бүрэн хянаж, хорлож чадах түвшинд очиж, энэ зорилго, улайрсан хүсэл эрмэлзэлдээ хүрч чадах юм. “Хүчээр эзлэн түрэмгийлэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэйгөөр болдог уу, эсвэл зөвшөөрөлгүйгээр болдог уу? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу, мэдээгүй байхад тохиолддог уу? Чамайг огт мэдээгүй байхад тохиолддог! Мэдээгүй байхад чинь, магадгүй тэр юу ч хэлээгүй, юу ч хийгээгүй байхдаа, ямар ч оршил, нөхцөлгүйгээр чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайж, дараа нь чамайг хүчээр эзлэн түрэмгийлж, эзэмдэн, чамайг бүрэн хянаж, хорлох зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөө Сатаны Бурхантай хийдэг тэмцлийн хамгийн нийтлэг санаархал болон ааш авир юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө iv”-өөс

Ариун Сүнс цаг үргэлжид түүний дээр ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Хэрвээ Ариун Сүнс үргэлж түүэнтэй хамт байдаг гэж хэлсэн сэн бол бодитой байх юм. Өөрийнх нь сэтгэхүй, ухаан санаа нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлсэн бол тэр нь мөн л бодитой байж, Ариун Сүнс түүнтэй хамт байгааг харуулдаг. Хэрвээ тэр, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, өөрийг нь хором бүр Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс хөдөлгөдөг, тэгээд байнга шинэ мэдлэг олж авдаг гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ бол туйлын ер бусын хэрэг! Тийм хүн бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй! Бурханы Сүнс махбодод ирсэн ч гэсэн Түүнд хооллох ёстой цаг, амрах ёстой цаг гэж бий—хүмүүсийн тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүн сэтгэл хөдлөлгүй, махан биеийн сул талгүй мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг бөгөөд махан биеийг даван гарсан мэтээр зовлонг тэвчиж чаддаг, мөн өчүүхэн ч ядрахыг мэддэггүй. Ингэх нь туйлын ер бусын биш үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг бөгөөд хүн хүршгүй юм. Тийм хүмүүсийг хараад ялган таних чадваргүй хүмүүс атаархдаг ба тэднийг Бурханд итгэхдээ маш эрч хүчтэй, маш агуу итгэлтэй байж, мөн хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь хэвийн хүмүүст хүний сул тал гарцаагүй байдаг; энэ бол Ариун Сүнс хамт байгаа хүмүүсийн хэвийн байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Муу ёрын сүнснүүдийн янз бүрийн ажил болон Ариун Сүнсний ажлын хоорондох тодорхой ялгаа нь ялангуяа дараах талуудаар илэрдэг: Үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар, эрүүл ухаантай үнэнч хүмүүсийг Ариун Сүнс сонгодог. Тэрээр ийм төрлийн хүмүүс дээр ажилладаг. Муу ёрын сүнснүүд ов мэхтэй, гажууд, үнэнийг огт хайрладаггүй, мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүсийг сонгодог. Муу ёрын сүнснүүд ийм хүмүүс дээр ажилладаг. Ариун Сүнсний ажилд сонгогдсон хүмүүс болон муу ёрын сүнснүүдийн ажилд сонгогдсон хүмүүсийг харьцуулах үед Бурхан бол ариун, зөвт агаад Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлж, мөс чанар, эрүүл ухаантай, харьцангуй үнэнч байж, шулуун шударга зүйлийг хайрладаг гэдгийг бид харж болно. Муу ёрын сүнснүүдийн сонгосон хүмүүс нь ов мэхтэй, аминчхан, жигшүүртэй агаад үнэнийг огт хайрладаггүй, мөс чанар, эрүүл ухаангүй, мөн үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд жинхэнэ хүн төрөлхтөн биш. Муу ёрын сүнснүүд зөвхөн сөрөг зүйлсийг сонгодог бөгөөд муу ёрын сүнснүүд хорон муу байдал, харанхуйд дуртай, харин үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс хол зугтааж, гажууд, ов мэхтэй, зөв шударга бус байдалд дурладаг, амархан мэхлэгддэг хүмүүсийг хурдан эзэмддэг болохыг бид эндээс хардаг. Муу ёрын сүнснүүдийн ажиллахаар сонгодог хүмүүс аврагдаж чадалгүй, Бурханаар таягдуулдаг. Муу ёрын сүнснүүд хэзээ, ямар нөхцөлд ажилладаг вэ? Хүмүүс Бурханаас холдож, Бурханаас урвасан үед ажилладаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг төөрөгдүүлдэг. Хүмүүсийг нүгэл үйлдэж, хамгийн сул дорой байх үед, ялангуяа зүрх сэтгэлдээ асар их шаналж, сандарч, будилж байх үед нь муу ёрын сүнснүүд энэ боломжийг ашиглан тэднийг төөрөгдүүлж, завхруулаад, Бурхан болон тэдний хооронд хагарал үүсгэдэг. Хүмүүс Бурханыг дуудах үед, зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх үед, Бурхан тэдэнд хэрэгтэй үед, Бурханд гэмшиж, үнэнийг эрж хайх үед Ариун Сүнс тэдэн дээр ажиллаж эхэлдэг. Ариун Сүнс хүнийг аврахын төлөө л ажиллаж, хүнийг аврах бололцоо хайдаг бол муу ёрын сүнснүүд хүмүүсийг завхруулж, урхидах боломжийг хайдаг. Бурхан бол хайр, харин муу ёрын сүнснүүд хүмүүсийг үзэн яддаг. Муу ёрын сүнснүүд жигшүүртэй, хорон муу, дотуур тамиртай, өөдгүй байдаг. Муу ёрын сүнснүүдийн хийдэг бүхэн нь хүнийг залгиж, завхруулж, хорлохын төлөө байдаг бөгөөд Ариун Сүнсний хийдэг бүхэн нь хүнийг хайрлаж, аврахын төлөө байдаг. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь хүмүүсийг ариусгаж, завхралаас нь авран, өөрсдийгөө болон Сатаныг мэдэх боломж олгож, Сатаны эсрэг тэрслэх, үнэнийг эрэлхийлэх, эцэст нь хүний төрхийг амьдран харуулах чадвартай болгох явдал юм. Муу ёрын сүнснүүд нь хүмүүсийг завхруулж, бузарлаж, хүлдэг бөгөөд нүгэлд бүр гүн живүүлж, амьдралд нь улам их шаналал авчирдаг тул муу ёрын сүнснүүд ажиллах үед хүмүүс дуусгавар болдог; эцсийн эцэст тэд Сатанд залгиулдаг нь муу ёрын сүнснүүдийн ажлын үр дүн билээ. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь эцэстээ хүмүүсийг аврах, мөн жинхэнэ амьдралыг амьдран харуулж, бүрэн чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй байж, Бурханы ерөөлийг хүлээн авахад тэднийг хүргэх явдал юм. Муу ёрын сүнснүүд хүнийг харанхуйд аваачиж, ёроолгүй ангалд хүргэдэг; Ариун Сүнс хүнийг харанхуйгаас гэрэл рүү, эрх чөлөө рүү аваачдаг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлэн, боломж бололцоог тэдэнд олгодог бөгөөд сул дорой, гэм буруутай байх үед нь тэдэнд тайтгарал авчирдаг. Тэрээр хүмүүст өөрсдийгөө мэдэх, үнэнийг эрэлхийлэх боломж олгодог бөгөөд аливааг хийлгэхээр хүчилдэггүй боловч өөрсдөөр нь замыг нь сонгуулж, эцэст нь тэднийг гэрэл рүү аваачдаг. Муу ёрын сүнснүүд хүмүүсээр аливааг албадан хийлгэж, ингэ тэг гэж тушаадаг. Тэдний хэлдэг бүхэн нь худал агаад хүмүүсийг төөрөгдүүлж, хуурч мэхэлж, хүлдэг; муу ёрын сүнснүүд хүмүүст эрх чөлөө өгдөггүй, сонгох боломж олгодоггүй бөгөөд сүйрлийн замд хүчээр оруулж, эцэст нь тэднийг нүгэлд улам бүр гүн живүүлэн, үхэлд хүргэдэг билээ.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл II дахь “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

Өмнөх:Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Дараах:Чөтгөр шүглэх гэж юу вэ? Чөтгөр шүглэх явдал хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдох агуулга