Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 25: Эзэн Есүс аль хэдийн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн ба ариусгалтад хүрч, аврагдах боломжийг хүмүүст олгох бүх үнэнийг илэрхийлдэг, мөн одоогоор Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа гэж та нар гэрчилдэг боловч бид үүнийг хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Учир нь шашны пасторууд болон ахлагчид, Бурханы бүх үг болон ажил Библид тэмдэглэгдсэн, Библиэс гадна Бурханы ямар ч үг, эсвэл ажил байхгүй бөгөөд Библийн эсрэг байж, үүнээс даван гардаг ямар ч зүйл бол тэрс үзэл юм гэж бидэнд байнга сургадаг. Бид энэ асуудлыг ялган таньж чаддаггүй—үүнийг бидэнд тайлбарлаж өгч болох уу?

Хариулт:

Шашны нийгэмлэгийн ийм үзэл бодол Бурханы үгэнд үндэслэсэн байдаг уу? Энэ нь Бурханы үгэнд огт үндэслээгүй байдаг; энэ нь бүхэлдээ Библийг буруугаар тайлбарласны дүнд үүссэн юм. Библи нь Бурханы ажлын эхний хоёр үе шатанд гэрчлэл хийдэг; тэр бол үнэн. Гэсэн хэдий ч Библид тэмдэглэгдсэн зүйл нь ажлынхаа хоёр үе шатанд Бурханы хэлсэн бүх үг болон Түүний ажлын талаарх бүх гэрчлэлийг агуулдаггүй. Библид тэмдэглэгдсэн зүйл хязгаартай. Библийг эмхэтгэгчдийн дундах маргаан болон хасалтаас үүдэн зарим эш үзүүлэгчийн зөгнөл болон элч нарын туршлагын гэрчлэл нь орхигдсон байдаг; энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Тэгвэл Библиэс өөр Бурханы ажилтай холбоотой ямар ч тэмдэглэл, хүний туршлагын ямар ч гэрчлэл байхгүй гэж хэлж яаж болох юм бэ? Орхигдсон тэдгээр зөгнөл болон элч нарын захидлууд бүгдэд хүний хүсэл холилдсон байсан гэж үү? Эзэн Есүс зөвхөн Шинэ Гэрээнд тэмдэглэгдсэн үгийг хэлсэн юм биш; Түүний зарим айлдвар, ажлыг тэнд бичээгүй байдаг. Эдгээр айлдвар, ажлыг Библид тэмдэглэх ёсгүй байсан гэж үү? Библийг Бурханы Өөрийн удирдлага дор эмхэтгээгүй, харин Түүний үйлчлэл дэх олон хүн хамтран эмхэтгэсэн билээ. Санал зөрөлдөөн, хасалт таналт гарч, зарим асуудал тохиох байсан нь зайлшгүй юм. Орчин цагийн хүмүүс хүртэл Библийн талаар янз бүрийн тайлбар, үзэл бодолтой байдаг. Гэвч хүмүүс баримтыг хүндэтгэх ёстой учир Библиэс гадна Бурханы айлдвар болон ажил оршдоггүй гэж хэлж болохгүй юм; ингэвэл баримттай нийцэхгүй. Анх Библи зөвхөн Хуучин Гэрээнээс бүрддэг байсан. Эзэн Есүс золин авралын ажлаа хийж байхдаа хэлсэн ямар ч үгийг Хуучин Гэрээнээс олж чадахгүй; иймд Эзэн Есүсийн илэрхийлэл болон золин авралын ажил Библийн дотроос олдох уу, гаднаас олдох уу? Хүмүүс бодит баримтыг ойлгодоггүй бөгөөд Бурхан ажлынхаа үе шатыг дуусгах болгонд л тэдгээр баримт бий болж, Библид бичигддэг байсан гэдгийг огт мэддэггүй. Библиэс гадна Бурханы айлдвар, ажлын ямар ч тэмдэглэл байхгүй гэж маргах нь жаахан дураараа, бас утгагүй юм. Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёрын аль аль нь Бурханыг ажлынхаа үе шатыг гүйцэлдүүлсний дараа бий болсон боловч Библи үүссэний дараа Бурхан өөр ямар ажил хийх, өөр ямар үг хэлэхийг хэн ч мэдээгүй; энэ бол баримт. Хүмүүс Библийг ийнхүү хязгаарлах юм уу тэнд бичигдсэн зүйлд үндэслэн Бурханыг хязгаарлахад ердөө тэнцэхгүй. Завхарсан хүмүүс хэчнээн биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, эрүүл ухаангүй болсныг эндээс бид бүгд тодорхой харж болно; тэд үнэнтэй нүүр тулаад бүр болчимгүйгээр дүгнэлт хийж зүрхэлдэг. Энэ чинь иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханыг эсэргүүцэхийн тулд Библийг ашиглах үедээ гаргасан алдааг давтаж байгаа хэрэг бус уу? Иймээс Библийг лавлагаа болгон ашиглаж л болох тул бид зөвхөн Библид үндэслэн Бурханд итгэж, Түүнийг дагаж, үнэн замыг судалж болохгүй. Хамгийн чухал нь, Ариун Сүнсний ажил байгаа эсэх, үнэн байгаа эсэхэд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой; энэ суурь л оновчтой бөгөөд ингэснээр л бид зөв сонголт хийж чадна. Иймээс “Библийн эсрэг явдаг, Библиэс давдаг юу ч бай тэрс үзэл, төөрөгдөл” гэх зэрэг үг нь үнэхээр зохисгүй билээ. Нигүүлслийн эрин үед иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Библид үндэслэн Эзэн Есүсийг яллаж, загалмайд цовдолсон бөгөөд энэхүү үйл нь Бурханы зан чанарт халдан, тэднийг шийтгүүлж, хараагдахад хүргэсэн юм. Энэ бүхэн нь Библид сохроор итгэж, шүтэж, Христийг голсны үр дагавар байв. Би ингэж асуумаар байна, Эзэн Есүсийн золин авралын ажил Хуучин Гэрээтэй нийцдэг байсан уу, үгүй юу? Эзэн Есүс золин аврах ажлаа дуусгаснаас хойш хоёр мянган жилийн дараа Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр ирлээ; энэ нь Шинэ Гэрээний агуулгатай нийцдэг үү? Шашны хүрээнийхэн үргэлж Библийг ашиглан Бурханы ажлыг хязгаарладаг—ингэх нь үнэхээр хөгийн, утгагүй! Гаднаа тэд Библийг хүндэлдэг мэт байдаг ч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө байр суурийг хамгаалж, эрх мэдлээ хадгалахыг л хичээж байдаг. Тэд үнэнийг жинхэнээсээ эрэлхийлж байгаа юм биш; тэдний алхаж байгаа зам нь үнэндээ антихристийн зам юм. Үнэн замыг шүүж, Бурханы ажлыг судлахад Библийг суурь болгон ашиглах нь алдаатай гэдэг нь эндээс харахад илэрхий байна; үнэн зам болон Бурханы ажил мөн эсэхийг баталгаажуулах цорын ганц оновчтой, зөв арга зам гэвэл Ариун Сүнсний ажил болон үнэн байгаа эсэхэд үндэслэн тодорхойлох явдал юм. Иймээс Библи дотор байдгаас өөр Бурханы айлдвар, ажил гэж үгүй гэж хэлэх нь буруу юм; ийм үг нь үнэхээр төөрөгдөл билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Шашинд, Эзэнд итгэдэг тэдгээр бүх хүмүүс Бурханы үгс болон ажил бүгд Библид агуулагдсан байдаг гэж бодоцгоодог. Библиэр Бурханы аврал бүрэн биелсэн ба Библиэс ангид Бурханы үг болон ажил гэж үгүй. Эзэнд итгэх итгэл нь Библид суурилсан, Библиэс салахгүй байх ёстой. Бид Библиэ орхихгүй байгаа цагт Эзэн ирэхдээ биднийг тэнгэрийн хаанчлал руу авч явах болно. Энэхүү үзэл бодол нь хүмүүсийн үзэл болон төсөөлөлтэй нийцэж болох боловч энэ нь Эзэн Есүсийн үгсэд суурилсан байна уу? Чи үүнийг үнэнтэй нийцэх эсэхийг баталж чадах уу? Эзэн Есүс хэзээ ч Бурханы үг болон ажил нь бүгд Библид тэмдэглэгдсэн ба Библиэс ангид Бурханы үг болон ажил байхгүй гэж хэлж байгаагүй. Энэ бол үнэн. Библийг ойлгодог хүмүүс бүгд Библийг Бурханы ажлаас олон жилийн дараа хүн нэгтгэсэн гэдгийг мэддэг. Бурханы ажил эхлээд байсан ба үүний дараа Библи байх болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийнхөө ажлын үе шатыг бүрэн болгох бүрдээ Бурханы ажлыг туулсан тэдгээр хүмүүс Бурханы үгийг буулган тэмдэглэгсэн ба эдгээр тэмдэглэлийг хүмүүс Библид эмхэтгэсэн байдаг. Бид энэ талаар бодохдоо Бурханы хийж дуусаагүй байсан ажил хэрхэн Библид урьдчилан эмхэтгэгдсэн байж болох билээ? Тухайлбал Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил нь Библид тэмдэглэгдсэн байх боломжгүй. Шинэ болон Хуучин Гэрээ ойролцоогоор 2000 жилийн турш Библийн хэсэг байсаар ирсэн. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлаа дөнгөж л эхэлсэн. Тиймээс эцсийн өдрүүд дэх Бурханы үг болон ажил нь хэдэн мянган жилийн өмнө Библид тэмдэглэгдсэн байх боломжгүй юм. Энэ бодит үнэн биш гэж үү? Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Бурханы гэрээс шүүлтийн ажлыг эхлүүлж хэдэн сая үгс хэлсэн. Эдгээр үгс нь бүгд үнэн ба хүн төрөлхтнийг ариусгаж аврах бөгөөд эцсийн өдрүүдийн Христийн авчирсан мөнхийн амийн зам юм. Тэдгээр нь бүгд Хаанчлалын Эрин Үеийн Библид эмхэтгэгдсэн байдаг. Энэ бол “Үг нь Махбодоор илэрсэн” ном юм. Гэсэн хэдий ч Төгс Хүчит Бурханаас илэрхийлэгдсэн үнэн нь Библид урьдаас тэмдэглэгдээгүй байсан ба тэдгээр нь Эзэн Есүсийн зөгнөлүүдээр бүрэн биелсэн юм. “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна”(Иохан 16:12-13). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн Төгс Хүчит Бурхан бол үнэн ба Сүнсий биелэл гэдгийг бүрэн баталсан байдаг. Тэр бол бие махбодтой Бурхан мөн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үгс эцсийн өдрүүд дэх Сүнсний үнэний илэрхийлэл бөгөөд тэдгээр нь чуулгануудад өгсөн Ариун Сүнсний үгс юм. Эдгээр нь Бурханы үгс биш гэж бид хэлж зүрхлэх үү? Бид үүнийг үгүйсгэж зүрхлэх үү? Хэрэв бид эцсийн өдрүүдийн Бурханы яриа болон ажлын бодит байдлыг харвал, бид Бурханы бүх үгс Библид тэмдэглэгдсэн байдаг мөн Библиэс ангид Бурханы үг болон ажил үгүй гэж хэлсээр байх уу? Бид Библи хэрхэн бий болсон тухай цаад түүхийг ойлгодоггүй. Бид Библи нь зөвхөн Бурхан Өөрийн ажлын үе бүр бүрэн дүүрэн болгогдсоны дараа л бүтсэн гэсэн бодит үнэнийг мэддэггүй байсан ба бид Библиэс гадна Бурханы үг болон ажил үгүй гэж дураараа тодорхойлж дүгнэдэг. Бид хэт дур зоргоороо бас утга учиргүй байна биш гэж үү?

Хэрэв бид Библи хэрхэн бүтсэн мөн доторх түүх нь юу болохыг ойлгохгүй юм бол Бурханд итгэх замаас хазайхад маш хялбар болж болно. Үнэндээ Хуулийн Эрин Үе болон Нигүүлслийн Эрин Үе буюу Бурханы ажлын хоёр үеийн турш Бурханы илэрхийлсэн бүх үг Библид бүрэн тэмдэглэгдээгүй байсан юм. Харин ч Хуулийн Эрин Үед зөгнөл хэлж байсан эш үзүүлэгчдийг Библид тэмдэглээгүй байсан. Энэ бол зайлшгүй нэлээд олон ахан дүүсийн мэддэг бодит үнэн юм. Тэгвэл Нигүүлслийн Эрин Үед Эзэн Есүс илүү олон үгс хэлсэн байдаг. Гэвч Библид тэмдэглэсэн үгс нь үнэхээр хязгаарлагдмал. Зүгээр бод доо. Эзэн Есүс гурван жил хагасын турш дэлхийд сургаал айлдсан. Тэр өдөрт хэдэн үг хэлсэн байж болох вэ? Тэрхүү гурван жил хагас Эзэн Есүсийн хэлсэн айлдвар болон үгс нь маш их. Хэн ч үүнийг тоолохын аргагүй. Элч Иохан хэлэхдээ: “Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог” (Иохан 21:25). Одоо шинэ гэрээний дөрвөн сайн мэдээг харцгаая. Эдгээрт тэмдэглэгдсэн Эзэн Есүсийн үгс хэт хязгаарлагдмал байдаг! Энэ бол зөвхөн мөсөн уулийн орой нь! Хэрэв Эзэн Есүс тэрхүү гурван жил хагасын хугацаанд дөрвөн сайн мэдээндээ зөвхөн эдгээр хэдэн үгсийг хэлсэн байсан бол тэр тухайн үед Түүнийг дагаж байсан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулж чадах байсан бэ? Хэрхэн Эзэн Есүсийн ажил бүх Иудейг чичрүүлж чадах байсан бэ? Тиймээс Библид тэмдэглэгдсэн Бурханы үгс зөвхөн маш бага хэсгийг агуулж байгаа гэдэг нь мэдээж хэрэг бөгөөд энэ нь Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ хэлсэн бүх үг нь мэдээж биш юм. Энэ бол хэний ч үгүйсгэж үл чадах бодит үнэн! Бид бүгд Бурхан бол бүтээлийн Эзэн, хүн төрөлхтний амийн эх булаг, хэзээ ч хатахгүй амийн усны булаг гэдгийг мэддэг. Бурханы баян байдал нь хангахад дундаршгүй бөгөөд ашиглахад үргэлж боломжтой байдаг, Харин Библи нь бараг Бурханы ажлын эхний хоёр үеийн тэмдэглэл юм. тэмдэглэгдсэн Бурханы үгийн хэмжээ нь хэт хязгаарлагдмал. Энэ нь яг л Бурханы амийн далайд дусал мэт юм. Бид яаж ганцхан Библиэр Бурханы үг болон ажлыг хязгаарлаж болох билээ? Энэ нь Библи дэх эдгээр хязгаарлагдмал үгсийг зөвхөн хэлэхийг Бурханд зөвшөөрсөнтэй адилгүй гэж үү. Энэ нь Бурханыг хязгаарлаж, дорд үзэж гутааж буй хэрэг биш гэж үү? Тиймээс Библиэр Бурханы бүх үг болон ажлыг хязгаарлаж Библиэс гадна Бурханы үг болон ажил үгүй гэж бодох нь хамгийн том алдаа!

Үүгээр Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн мөрийг уншъя. Мөн бид үнэний энэ талаар илүү тодорхой болох болно. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Библид тэмдэглэгдсэн зүйлс хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлыг бүхэлд нь тѳлѳѳлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь хамтдаа зуугаас цөөхөн бүлэгтэй ба тэнд, Есүс инжрийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан, Есүс цовдлол болон амиллынхаа дараа шавь нартаа харагдсан, мацаг барих талаарх сургаал, залбирал хийх тухай сургаал, салалтын тухай сургаал, Есүсийн төрөлт ба угийн бичиг, Есүс шавь нараа томилсон тухай гэх мэт хязгаарлагдмал үйл явдлуудын талаар бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүн тэдгээрийг эрдэнэс мэт үнэлж, бүр өнөөдрийн ажлыг тэдгээртэй тулган шалгадаг. Тэд бүр, Есүсийн амьдралдаа хийсэн бүх ажил нь ердөө тийм хэмжээтэй, Бурхан ердөө тийм зүйлийг л хийх чадвартай ба илүү ихийг хийж чадахгүй гэж итгэдэг. Энэ нь утгагүй хэрэг биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс).

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. … Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. … Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно”(Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс).

Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс).

Миний энд тайлбарлаж байгаа бодит баримт бол энэ: Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм. Бурханыг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадашгүй. Эцэст нь Би хүн бүхэнд ийнхүү сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахин бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарт зориулсан цорын ганц үг нь—шинэ юм. Тэр хуучин замаар явж эсвэл Өөрийн ажлыг давтах дургүй, цаашлаад Тэр, Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарласнаар Түүнд шүтэн мөргөхийг хүмүүсээс хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгсгөлийн үг”-ээс).

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 24: Төгс Хүчит Бурхан бол одоогоор эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж байгаа бие махбодтой болсон Бурхан юм гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Төгс Хүчит Бурханы ажил бол үнэндээ хүний ажил гэж хэлэхийн зэрэгцээ Эзэн Есүст итгэдэггүй олон хүн ч бас, Христийн шашин бол ердөө хүнд итгэх итгэл гэж хэлдэг. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа яг юу болохыг бид ялган салгаж чадахгүй л байна, иймээс энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

Дараах:Асуулт 26: Шашны пасторууд болон ахлагчид “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) хэмээх Библи дэх Паулын үгийг баримталж, Библи дэх бүх зүйл бол Бурханы үг хэмээн итгэдэг. Гэхдээ, та нар Библи нь бүхэлдээ Бурханы үгээс бүрдээгүй гэдэг, тэгвэл энэ бүхэн яг ямар утгатай юм бэ?

Холбогдох агуулга