Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 24: Төгс Хүчит Бурхан бол одоогоор эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж байгаа бие махбодтой болсон Бурхан юм гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Төгс Хүчит Бурханы ажил бол үнэндээ хүний ажил гэж хэлэхийн зэрэгцээ Эзэн Есүст итгэдэггүй олон хүн ч бас, Христийн шашин бол ердөө хүнд итгэх итгэл гэж хэлдэг. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа яг юу болохыг бид ялган салгаж чадахгүй л байна, иймээс энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.

Хариулт:

Бурханы ажил, хүний ажил хоёр мэдээж ялгаатай. Хэрэв бид нягт нямбай судалж шинжилбэл бүгдээрээ үүнийг ойлгож чадна. Жишээ нь, хэрэв бид Эзэн Есүсийн ажил болон айлдварыг хараад элч нарынх нь ажил болон айлдварыг харвал бид илэрхий ялгаатай байгааг харж чадна. Эзэн Есүсийн айлдсан үг бүхэн үнэн бөгөөд эрх мэдлийг агуулдаг, мөн олон нууцыг илчилж чаддаг. Тэр бүгдийг хүн хэзээ ч хийж чадахгүй. Тийм учраас Эзэн Есүсийг ийм олон хүн дагадаг байхад харин элчүүдийн ажил бол зөвхөн сайн мэдээг түгээж, Бурханыг гэрчилж, чуулганыг хангах юм. Үр дүн нь бүгд маш хязгаарлагдмал юм. Бурханы ажил, хүний ажил хоёр хоорондоо илэрхий ялгаатай. Тэгвэл яагаад бид үүнийг нэвт харж чаддаггүй вэ? Шалтгаан нь юу вэ? Учир нь ялзарсан хүн төрөлхтөн Бурханыг мэддэггүй бөгөөд тэдэнд ямар ч үнэн байдаггүй. Тиймээс, үүнээс үүдэн бид Бурханы ажил, хүний ажил хоёрын ялгааг мэддэггүй бөгөөд бие махбодтой болсон Бурханы ажилд хүний ажил мэт хандахад амархан болж, муу ёрын сүнсний ажил, өөрсдийн шүтэн биширдэг хүний ажил, хуурамч Христүүд, эш үзүүлэгчдийн ажилд Бурханы ажил мэт хандаж, хүлээн зөвшөөрч, дагахад хүрдэг. Энэ бол үнэн замаас гажиж, Бурханыг эсэргүүцэх явдал бөгөөд хүнийг биширч, Сатаныг дагаж, Сатаныг шүтэж байгаад тооцогддог. Энэ нь Бурханы зан чанарын эсрэг ноцтой зөрчил бөгөөд Бурханы хараалыг хүртэнэ. Ийм хүмүүс аврагдах боломжоо алдана. Тийм учраас үнэн замыг судалж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг мэдэхэд энэ асуулт маш чухал юм. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Бурханд ашиглагдсан хүмүүсийн ажил гаднаас нь харахад хоёулаа хүн л ажиллаад яриад байгаа мэт харагддаг. Гэвч тэдний ажлын мөн чанар болон уг чанар нь дэндүү их ялгаатай. Өнөөдөр, Төгс Хүчит Бурхан ирээд бүх үнэн болон нууцыг илчилж, Бурханы ажил, хүний ажлын хоорондох ялгааг илчилсэн. Тиймээс одоо л бид Бурханы ажил хүний ажил хоёрыг ялгаж таних мэдлэгтэй болж байна шүү дээ. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая.

Тѳгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажилтай холбоотой ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний бүх ажлын хөдөлгөөн болон чиг хандлагыг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа үргэлжилдэг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажиллах чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд удирдлагын ажилтай огтхон ч холбогдохгүй. Бурханы Өөрийн ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас).

Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой болсон Бурханы ажилтай холбоотой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. …

… Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг замчилж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед өмнөх чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг төдий. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас).

Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм ойлголт болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. … Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй хэдий ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас).

Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг харьцуулмагцаа чи ялгааг нь мэдэх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас).

Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал байх байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч, мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас).

Төгс Хүчит Бурханы эдгээр үг нь Бурханы ажил болон хүний ажлын хоорондын ялгааг маш тодорхой болгож байна. Бие махбодтой болсон Бурхан, Бурханд ашиглагдсан хүмүүсийн мөн чанар ялгаатай байдаг шиг, тэдний хийдэг ажил ч бас маш их ялгаатай. Бие махбодтой болсон Бурханыг гадна талаас нь харвал эгэл жирийн хүн шиг харагдах ч, Тэр бол махбодод биеллээ олсон Бурханы Сүнс юм. Тиймээс Түүнд бурханлаг мөн чанар, Бурханы эрх мэдэл, хүч чадал, бүхнийг чадагч чанар, мэргэн ухаан байдаг. Тэгэхээр бие махбодтой болсон Бурхан хийж байгаа ажлаараа үнэнийг шууд илэрхийлж чадах ба Бурханы зөвт зан чанар, Бурханд байгаа бүхнийг болон Тэр юу болохыг илэрхийлж, шинэ эринийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, Бурханы санаа зорилго болон хүнд тавих Бурханы шаардлагыг илэрхийлж чаддаг. Тиймээс Бие махбодтой болсон Бурханы илэрхийлж буй үг бүр үнэн бөгөөд тэдгээр нь хүний амь байж чадахаас гадна хүний амь зан чанарыг өөрчилж чадна. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы ажил хүнийг байлдан дагуулж, цэвэрлэж, мөн хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадах ба, хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачиж чадна. Тийм ажлын үр нөлөө нь ямар ч хүний хийж чадахгүй зүйл юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Бурханы Өөрийнх нь ажил бөгөөд хэн нэгэн хүн орлон хийх боломжгүй байдаг. Нөгөөтэйгүүр, Бурханд ашиглагдаж байгаа хүний мөн чанар бол хүн. Тэдэнд зөвхөн хүн чанар байдаг, харин Христийн бурханлаг мөн чанар байхгүй, тэгэхээр тэд үнэнийг эсвэл Бурханы зан чанарыг, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн Бурханы айлдвар болон ажил дээр суурилан Бурханы үгийн талаарх өөрсдийн мэдлэгийг ярилцаж чадна, эсвэл өөрсдийн туршлага болон гэрчлэлийг л ярьж чадна. Тиймээс тэдний мэдлэг, гэрчлэлүүд бүгд Бурханы үгийн талаарх хувийн ойлголт болон харах өнцгийг нь төлөөлдөг. Тэд хэчнээн өндөр мэдлэгтэй ч, тэдний үгс хэчнээн үнэн зөв байлаа ч, тэдний хэлж байгааг үнэн гэх боломжгүй бөгөөд Бурханы үг гэж хэлэх боломжгүй, тэгэхээр энэ нь хүний амь байж чадахгүй бөгөөд хүнд зөвхөн тусламж, хангалт, дэмжлэг, сургамж өгч чадахаас биш, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аварч, төгс болгож чадахгүй билээ. Тиймээс Бурханд ашиглагддаг хүн Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэж чадахгүй ба хүний үүргийг биелүүлэхийн тулд л Бурхантай зохицож чадна.

Бурханы ажил, хүний ажлын хоорондох ялгааны тухайд гэвэл, хүмүүст илүү тодорхой болгохын тулд бид бодит жишээ авч болно. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс, “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн гэмшлийн замыг тунхаглаж, тэнгэрийн хаанчлалын нууцыг илчилсэн. Тэрээр хүний төлөө нүглийн тахил болж биечлэн цовдлогдож, хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийж, нүглээ улайж, гэмшихэд хүнийг хүргэж, хүний нүглийг уучилж, тэднийг хуулийн ял шийтгэл болон хараалаас чөлөөлсөн, иймээс тэд залбирч, Бурхантай ярилцахын тулд Бурханы өмнө очих боломжтой болж, Бурханы баялаг нигүүлсэл болон үнэнийг эдэлсэн ба тэдэнд Бурханы өгөөмөр, энэрэнгүй зан чанарыг харуулсан юм. Эзэн Есүсийн ажил Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Энэ бол Бурханы Нигүүлслийн эрин үеийн ажлын нэг хэсэг нь. Эзэн Есүс ажлаа дуусгасны дараа, Түүний элч нар нь, Түүний айлдвар болон ажлын суурин дээр Эзэн Есүсийн үгийг туулж, хэрэгжүүлэхэд Бурханы сонгосон хүмүүсийг хөтөлж, Түүний авралын гэрчлэлийг түгээж, хүн төрөлхтнийг золин аврах Түүний сайн мэдээг газар дэлхий даяар тараасан. Энэ бол Нигүүлслийн эрин үе дэх элч нарын ажил, энэ нь бас Бурханд ашиглагдсан хүмүүсийн ажил юм. Энэ нь бидэнд, Эзэн Есүсийн хийсэн ажил ба элч нарын хийсэн ажлын хооронд мөн чанарын ялгаа байгааг харуулж байна. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахаар бүх үнэнийг илэрхийлж, Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, хүн төрөлхтнийг Сатаны завхрал болон нөлөөнөөс бүрэн аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил гүйцэтгэж, Бурханы зөвт, сүр жавхлант, уур хилэнт, халдашгүй зан чанарыг хүнд харуулсан юм, ингэснээр завхарсан хүн төрөлхтөн нүглээс ангижирч, ариусгалтад хүрч, Бурханаар авхуулж чадна. Төгс Хүчит Бурханы ажил Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажил билээ. Бурханд ашиглагдсан хүний ажил нь, Төгс Хүчит Бурханы үг, ажил дээр үндэслэн, Бурханы сонгосон хүмүүсийг усалж, хариулж, тэднийг Бурханы үгийн бодит байдал руу болон Бурханд итгэх зөв замд ороход хөтөлж, хаанчлал бууж ирсэн тухай Төгс Хүчит Бурханы сайн мэдээг түгээж, гэрчлэх юм. Энэ бол Хаанчлалын эрин үед Бурханд ашиглагдсан хүний ажил. Энэ нь бидэнд, Бурханы хоёр удаа махбод болохдоо хийсэн ажил нь эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил байсан гэдгийг харуулж байна. Энэ нь бүх хүн төрөлхтөн рүү чиглэсэн ба Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажлын үе шат юм. Энэ гарцаагүй хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажил юм. Бурханы хоёр удаа бие махбодтой болохдоо хийсэн ажил нь, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахын тулд Өөрийн ажилд үнэнийг илэрхийлж чадна гэдгийг бүрэн нотолдог. Ямар ч хүн Бурханы ажлыг гүйцэтгэж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л Бурханы ажлыг гүйцэтгэж чадна. Тэгэхээр Бурхан хоёр удаа махбод болохдоо зөвхөн Христ л үнэн, зам, амь гэдгийг гэрчилдэг, Махбод дахь Бурханаас өөр хэн ч Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй. Тэд шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөж чадахгүйгээр барахгүй хүн төрөлхтнийг аварч чадахгүй. Бурханд ашиглагдсан хүмүүс зөвхөн Бурханы ажилтай зохицож, Бурханы сонгосон хүмүүсийг хөтөлж, хариулж, хүний үүргийг биелүүлж чадна. Хүн хичнээн олон жил ажилласан, хэр олон үг хэлж ярьсан, эсвэл гаднаасаа тэдний ажил хичнээн агуу харагдах нь огт хамаагүй, мөн чанартаа бүгд хүний ажил. Энэ бол бодит баримт. Тэгэхээр энэ бол бие махбод дахь Бурханы ажил, Бурханд ашиглагдсан хүний ажил хоёрын хоорондох гол ялгаа нь юм.

Төгс Хүчит Бурханы үгс бидэнд Бурханы ажил ба хүний ажлын хоорондох бодит ялгааг ойлгууллаа. Одоо л бид бие махбодтой болсон Бурхан ажиллангаа үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж чаддаг гэдгийг ойлгож байна. Хэрэв бид Бурханы ажлыг туулж, хүлээн зөвшөөрвөл үнэнийг ойлгож, тэгээд Бурханы ариун ба зөвт зан чанар, Бурханы мөн чанар, хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгож, хүн төрөлхтнийг аврах Бурханы арга зам болон хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайрыг улам их ойлгож чадна. Үүний зэрэгцээ бид бас өөрсдийнхөө Сатаны завхралд автсан мөн чанар, уг чанар болон үнэнийг ойлгож авна. Ингэснээр бидний ялзарсан зан чанар ариусаж, өөрчлөгдөж чадах бөгөөд бид Бурханд үнэнээсээ дуулгавартай байж, Бурханаас эмээх болж, Бурханы авралд хүрч чадна. Гэвч хүний ажил болон Бурханы ажил хоорондоо бүрэн ялгаатай. Хүн үнэнийг илэрхийлж чаддаггүй, харин Бурханы үгийн талаарх өөрсдийн хувийн мэдлэг болон туршлагыг л хэлэлцэж чаддаг учраас энэ нь хэдийгээр үнэнд нийцэж байсан ч гэсэн зөвхөн Бурханы сонгосон хүмүүсийг замчилж, хариулж, дэмжиж, мөн тусалж л чаддаг юм. Хэрвээ энэ нь Бурханд зөвшөөрөгдсөн хүн байлаа гэхэд, тэдний хийж буй ажил бол зөвхөн Бурханы ажилтай зохицож, хүний үүргийг гүйцэтгэх явдал юм гэдгийг энэ нь бүрэн харуулж байна. Хэрэв энэ нь Бурханд ашиглагдсан хүн биш, Ариун Сүнсний ажилгүй хүн бол, тэд хүний авьяас билэг, ур чадвар, нэр алдрыг өргөмжилдөг хүн юм. Тэд Библийг тайлбарлахдаа хүртэл Библи дэх хүний үгийг өргөмжилж, Бурханы үгсийг хамаагүй болгож, Бурханы үгсийг орлуулж байна. Ийм хүмүүсийн ажил бол фарисайчуудын ажил ба Бурханыг эсэргүүцэх ажил юм. Хүний ажил үндсэндээ эдгээр хоёр өөр нөхцөлд хуваагддаг. Ямартай ч, Бурханы ажил болон хүний ажлын хоорондох хамгийн том ялгаа нь энэ: Хэрэв энэ нь зөвхөн хүний ажил бол хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах үр дүнд хүрч чадахгүй. Харин Бурханы ажил үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг ариусгаж, аварч чадна. Энэ бол бодитой баримт. Бидний энд ярьж байгаа гол зүйл бол Бурханы ажил ба Бурханд ашиглагдсан хүний ажлын хоорондох ялгаа юм. Тэдгээр Бурханд ашиглагдаагүй шашны удирдагчдын ажил бол харин өөр хэрэг юм.

Бурханы ажил болон хүний ажилд ийм илэрхий ялгаа байдаг, тэгвэл яагаад бид Бурханд итгэхийн зэрэгцээ хүнийг ийнхүү дагаж шүтсээр байдаг юм бэ? Яагаад одоо хүртэл өөрсдийн шүтдэг алдартай сүнслэг хүмүүс болон шашны удирдагчдын ажлыг, Бурханы ажил гэж үздэг хүмүүс ийм олон байдаг юм бэ? Тэр ч бүү хэл хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдийн хууран мэхлэлтийг Бурханы ажил гэж үздэг хүмүүс яагаад байдаг вэ? Яагаад гэвэл бидэнд үнэн байдаггүй ба бид Бурханы ажил, хүний ажил хоёрыг хооронд нь ялгаж чадахгүй байна. Бид бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон хүний мөн чанарыг аль алийг нь ч мэддэггүй. үнэнийг яаж ялгаж таних болон үнэнтэй юу нийцдэгийг үнэндээ мэддэггүй шүү дээ. Бид Бурханы дуу хоолой болон хүний хэлсэн үгийг хооронд нь ялгаж чаддаггүй, дээр нь нэмээд бид Сатанаар завхруулагдсан ба бид бүгд мэдлэг, авьяас билгийг шүтдэг, тэгэхээр хүнээс гарч буй библийн мэдлэг, шашны сургаал болон теологийн онолыг үнэн гэж үзэх нь маш амархан байдаг. Үнэнд хамаарахгүй, хүнээс гарч буй эдгээр зүйлсийг бид хүлээн зөвшөөрч байгаа нь бидний мэдлэгийг нэмэгдүүлж магадгүй боловч энэ нь бидний аминд ямар ч хангамж болж чадахгүй ба цаашлаад Бурханыг мэдэх болон Бурханаас айх үр дүнд хүрч чадахгүй. Энэ нь үгүйсгэхийн аргагүй баримт юм. Тиймээс хүн хичнээн их ажил хийж, хичнээн олон үг хэлж, хэр удаан ажиллаж, эсвэл тухайн ажил нь хичнээн сайн байлаа ч, хүнийг цэвэрлэж, аврах үр дүнд хүрч чадахгүй. Хүний амь өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний ажил хэзээ ч Бурханы ажлыг орлож чадахгүй гэдгийг бүрэн илчилдэг. Ганцхан Бурханы ажил л хүнийг аварч чаддаг. Бурханы ажлын хугацаа хэчнээн богино, Түүний айлдаж буй үгс хэчнээн хязгаарлагдмал байх нь хамаагүй, энэ нь нэг эрин үеийг эхлүүлж, нөгөө эрин үеийг төгсгөж, хүн төрөлхтнийг золин аварч, аврах үр дүнд хүрч чадна. Энэ нь Бурханы ажил, хүний ажил хоёрын хоорондох илэрхий ялгаа гэдэг нь харагдаж байна. Бид Бурханы ажил, хүний ажил хоёрын хоорондох ялгааг ойлгосон цагт л хүнийг сохроор шүтэж дагахгүй байж, хуурамч Христүүд болон антихристүүдийн хууран мэхлэлт ба хяналтыг ялган таньж, татгалзах чадвартай болох юм. Ингэснээр, бид эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Бурханы авралд хүрэхийн тулд Бурханы шүүлт болон ариусгалтыг олж авч чадна. Хэрэв хүн Бурханы ажил болон хүний ажлыг хооронд нь ялгаж чадахгүй бол, хуурамч Христүүд болон антихристүүдийн хууран мэхлэлт болон хяналтаас хэзээ ч чөлөөлөгдөж чадахгүй. Ингэснээр, бид Бурханд итгэдэг нэртэй боловч, яг үнэндээ бол хүнд итгэж, хүнийг дагаж, шүтэж байгаа хэрэг; бид шүтээн шүтэж байгаа. Энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж буй хэрэг юм. Хэрэв бид өөрсдийн алдааг ухаарахаас татгалзсан хэвээр байвал, эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулсныхаа төлөө Бурханаар хараагдаж, таягдуулах болно.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Хэрвээ бид Бурханы ажил, хүний ажлыг ялгаж чадахгүй, эсвэл бид Бурханы ашигладаг хүмүүс, хоёр нүүрт фарисайчуудыг ялгаж чадахгүй бол хүмүүсийг амархан шүтэж, дагаад, үнэн замаас хялбархан хазайх болно! Энэ нь, Эзэн Есүс ажлаа хийхээр ирэхэд Иудейн шашин дахь Бурханы, сонгосон хүмүүс бүгд Түүнийг хаяад, фарисайчуудыг дагасантай адил байх болно. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлыг хийдэг. Шашны ертөнцийн хүмүүс, пастор, удирдагч, орчин үеийн фарисайчуудын төөрөгдөл, хязгаарлалт, хүлээсээр тэднийг хязгаарлаж, хорьдог. Энэ бол ноцтой сургамж. Бурханыг дагахын тулд, шашны удирдагчдыг, хоёр нүүрт фарисайчуудын мөн чанараас, ялгаж сурах ёстой. Тэд өөрсдийн үзэл төсөөллөөр, авьяасаа гайхуулж, логик үндэслэлийн дагуу, Библийг тайлбарлан, чадвараараа ажилладаг. Тэдний номлол нь, Библийн мэдлэг, онол байдаг. Тэд Бурханы үгийг өргөмжилж, хүмүүст гэрчлэхийн оронд Библи дэх үгийг тайлбарлаж, номлох талаар анхаардаг. Тэд Эзэнийг нэр төдий тэргүүн болгож, Эзэн Есүсийн үгийг орлуулдаг. Ийм төрлийн ажил Бурханы хүсэлд бүрмөсөн харшилдаг. Фарисайчууд Бурханыг эсэргүүцдэгийн гол нь энд оршдог. Шашны хүмүүс бүгд фарисайчуудын удирдлага, хариулгад хууртаж, сохроор дагадаг. Тэд олон жилийн турш Бурханыг дагадаг ч үнэн юм уу амийн ямар ч тэжээл хүлээн авдаггүй. Сайндаа л тэд Библийн зарим нэг мэдлэг, теологийн онол олж авахаар найддаг. Улам бүр ихэрхүү, бардам, дээрэнгүй, зан чанартай болж, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй. Бурхан тэдний сэтгэл дэх байраа аажмаар алдаж, тэд нэг л мэдэхэд Бурханыг эсэргүүцсэн фарисайчуудын замаар алхдаг. Ялангуяа зарим шашны удирдагчид, Библийг хам сэдвээс нь салган, буруугаар тайлбарлан, хүнийг хуурч, хорьж зальдахын тулд, хүний үзэл төсөөлөлтэй нийцдэг тэрс үзэл тарааж, өөрсдийн эрмэлзэл, хүслийг хангаж, тэжээж байдаг. Эдгээр тэрс үзэл, төөрөгдлийг Бурханы үг, үнэн мэт авч үздэг олон хүн байдаг. Тэд буруу замд хөтлөгддөг. Шашны эдгээр удирдагч, алдартай хүмүүс гэгч нь яг нарийндаа, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаараа дамжуулан Бурханы илчилсэн антихристүүд юм. Энэ байдал бид бүхэнд, эдгээр нэр төртэй хүмүүс гэгдэх, шашны удирдагчдын ажил нь, Ариун Сүнснээс ирдэггүйг нотолдог. Харин ч фарисайчууд, антихристүүд биднийг хуурч, хорлож байгаа хэрэг. Тэд бүгд Бурханыг эсэргүүцэн, Түүнээс урвадаг хүмүүс. Бурханыг дахин загалмайд цовдолж, Бурханд хараагдсан хүмүүс.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Бурханы ажил, хүний ажлын хооронд гурван үндсэн ялгаа бий. Эхний ялгаа нь, Бурханы ажилд эрин үеийг эхлүүлж, төгсгөх явдал багтдаг. Иймээс Түүний ажил бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Энэ нь ганцхан улс орныг, ганцхан угсаатныг юм уу тодорхой бүлэг хүмүүсийг байгаа болгодоггүй. Бүхий л хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы бүх ажил бүх хүн төрөлхтөнд зайлшгүй нөлөөлдөг. Бурханы ажил, хүний ажлын хоорондох хамгийн том ялгаа энд оршино. Нигүүлслийн эрин үед Бурхан Эзэн Есүсийн дүрээр бие махбодтой болж, хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг гүйцэтгэсэн. Эзэн Есүс загалмайд цовдлогдож, золин авралын ажлыг гүйцэлдүүлсний дараа Эзэн Есүст гэрчлэл хийлгэхээр Ариун Сүнс Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлж эхэлсэн бөгөөд эцэст нь Эзэн Есүсийн ажлыг бүх хүн төрөлхтөн даяар дэлгэрүүлсэн. Эзэн Есүсийн золин авралын сайн мэдээ тийнхүү ертөнцийн зах хязгаарт хүртэл түгсэн юм—энэ нь Бурханы ажил байсан гэдгийг үүгээр нотолдог. Хэрвээ энэ нь хүний ажил байсан бол ертөнцийн зах хязгаарт түгэхгүй байсан нь гарцаагүй. Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийг хоёр мянган жил тусгаарласан. Энэ хоёр мянган жилийн хугацаанд шинэ эрин үеийг эхлүүлэх ажлыг хийж чадах хэн ч харагдаагүй юм. Түүнчлэн, дэлхийн бүх улс үндэстэн даяар түгэх ямар нэг онцгой ажил хийж чадах хэн ч байгаагүй. Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхийн тулд эцсийн өдрүүдэд махбод болох хүртэл иймэрхүү ямар ч жишээ байсангүй. Бурханы ажлын туршилтын үе шат Хятадад аль хэдийн амжилттай болсон—Бурханы агуу төсөл аль хэдийн гүйцэлдсэн бөгөөд Түүний ажил дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд өргөжиж эхэлсэн билээ. Бурханы бүхий л ажил бүх хүн төрөлтөнд чиглэдэг гэдгийг бид ийм маягаар улам баталгаажуулж болно. Бурхан нэг улс оронд туршилтын ажлаа эхлүүлдэг бөгөөд амжилттай гүйцэлдсэнийх нь дараа Бурханы ажил өргөжиж, бүх хүн төрөлхтөнд хүрч эхэлдэг. Энэ нь Бурханы ажил болон хүний ажлын хоорондох хамгийн том ялгаа билээ...

Бурханы ажил, хүний ажлын хоорондох хоёр дахь ялгаа гэвэл, Бурханы ажил Бурхан юу болохыг илэрхийлдэг. Энэ нь Бурханы зан чанарыг бүрэн төлөөлдөг. Бурханы илэрхийлдэг бүхэн нь бүхэлдээ үнэн, зам, амь юм. Бурханы ажлыг туулдаг бүх хүн Бурханы зөвт, ариун байдал, төгс хүчин, мэргэн ухаан, гайхалтай байдал, ойлгохын аргагүй байдлыг танин мэддэг. Хүний ажил нь хүний туршлага, ойлголтыг илэрхийлж, хүн чанарыг нь төлөөлдөг. Хүн хэчнээн их ажил хийдэг ч бай, энэ нь хэчнээн агуу ч бай, үүний аль нь ч үнэн байж огт чадахгүй. Энэ нь үнэний тухай хүний ойлголт юм уу туршлага л байж чадна—үүнийг тэр чигтээ үнэн, эсвэл үнэнийг төлөөлдөг гэж яавч хэлж болохгүй...

Бурханы ажил, хүний ажлын хоорондох ялгааны гурав дахь тал нь гэвэл, Бурханы ажил хүмүүсийг байлдан дагуулж, өөрчилж, зан чанарыг нь өөрчилж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөх хүч чадалтай байдаг. Хүн Бурханы үгийн талаар хэчнээн их туршлага, ойлголттой байлаа гээд түүний ажил хүмүүсийг аварч чадахгүй. Түүнчлэн, өөр хүний зан чанарыг өөрчлөх чадваргүй. Учир нь Бурханы үг бол үнэн бөгөөд үнэн л хүний амь байж чадна. Хүний үг бол сайндаа л үнэнтэй нийцэлтэй ойлголт юм. Энэ нь ердөө түр зуур л бусдад тусалж, бусдыг босгон байгуулж чадахаас биш хэн нэгний амь байж чадахгүй. Тийм учраас Бурханы ажил хүнийг аварч чаддаг бол хүний ажил өөр хэнийг ч авралаар хангаж чаддаггүй юм. Бурханы ажил хүмүүсийн зан чанарыг өөрчилж чаддаг байхад хүний ажил хэний ч зан чанарыг өөрчлөх чадваргүй. Туршлагатай бүх хүн үүнийг тодорхой харж чадна. Үндсэндээ, хүнд Ариун Сүнсний ажил хэчнээн ч их байдаг бай, бүр хүмүүсийн дунд хэдэн жил ажилласан ч бай хамаагүй, түүний ажил хүмүүсийн зан чанарыг өөрчилж чадахгүй. Энэ нь, бүрэн гүйцэд, жинхэнэ авралыг олж авахад тэдэнд туслах чадваргүй. Энэ бол маргаангүй. Бурханы ажил л үүнийг хийж чадна. Хэрвээ хүн үнэний туршлага болон эрэл хайгуулдаа сайн байвал Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадах бөгөөд амь зан чанартаа өөрчлөлт хийнэ. Тэрээр завхарсан мөн чанараа үнэхээр ойлгоно. Эцэст нь өөрийгөө Сатаны нөлөөнөөс чөлөөлж, Бурханаас аврал хүртэж чадна. Энэ бол хүний ажил болон Бурханы ажлын хоорондох хамгийн том ялгаа билээ.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл II дахь “Бурханы ажил ба хүний ажлын хоорондох ялгаа”-аас

Бурхан эрин үеийг эхлүүлж, төгсгөж чаддаг гэдэгт Бурханы ажил, хүний ажил хоёрын хамгийн том ялгаа оршдог. Бурхан Өөрөө л тэр ажлыг хийж чадна; харин хүмүүс чадахгүй. Яагаад тэр вэ? Учир нь хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, мөн тэд бол үнэн биш; Бурхан л тийм байдаг. Хүмүүсийн үг үнэнтэй хэчнээн ойр нийцдэг ч бай, номлол нь хэчнээн сүрлэг ч бай, тэд хэдий их ойлгодог ч бай, энэ нь Бурханы үг болон үнэний талаарх өчүүхэн туршлага, мэдлэгээс цаашгүй бөгөөд Бурханы ажлыг туулснаар олж авсан хязгаарлагдмал зүйл төдий юм. Энэ бол яг таг үнэн биш билээ. Иймээс хүн хэчнээн их үнэнийг ойлгодог нь хамаагүй, эрин үеийг эхлүүлж, төгсгөх ажлыг хийж чадахгүй. Энэ нь хүний мөн чанараар тодорхойлогддог...

Хүнд юу байгаа, тэр юу болох бүхэн, мөн түүний хүн чанар хэчнээн сүрлэг, сайн байлаа ч гэсэн хэвийн хүн чанар дотор эзэмших учиртай хязгаарлагдмал зүйл юм; үүнийг Бурханд юу байгаа, Тэр юу болохтой харьцуулж ер болохгүй, мөн Бурханы илэрхийлдэг үнэний бодит байдалтай ч харьцуулж болохгүй. Энэ нь тэнгэр газар шиг ялгаатай; иймээс хүн Бурханы ажлыг хийж чадахгүй. … Та нарын хийдэг ажил хэчнээн агуу ч бай, та нар хэчнээн жил ажилладаг ч бай, бие махбодтой болсон Бурханаас хэчнээн олон жил ажилласан ч бай, Түүнээс хэчнээн олон үг хэлсэн ч бай, та нарын илэрхийлдэг зүйл бол хүнд юу байгаа, тэр юу болохоос цаашгүй юм. Энэ нь Бурханы үг болон үнэний талаарх хүний өчүүхэн туршлага, мэдлэг төдий билээ. Энэ нь хүний өөрийнх нь амь байж чадахгүй. Иймээс хүн хэчнээн олон номлол хийдэг ч бай, бусад хүн номлолыг нь хэчнээн гүн гүнзгий гэж боддог ч бай, мөн тэд хэчнээн их ажил хийдэг ч бай хамаагүй, тэдний илэрхийлдэг юу ч үнэнийг агуулдаггүй бөгөөд үнэний хамгийн үнэн зөв илэрхийлэл биш, мөн энэ нь бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж бүр ч чаддаггүй. Хүний үг Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй байсан ч гэсэн хүмүүст ердөө л өчүүхэн төдий босгон байгуулалт, тэжээл өгч чаддаг. Тэдгээр нь хүмүүст хэсэг хугацаанд жаахан тус болохоос өөрийг хийж чаддаггүй. Хүний ажлаар хүрч болох зүйл нь энэ юм. Тэгвэл хүний ажил яагаад Бурханы ажилтай адилхан үр дүнд хүрч чаддаггүй вэ? Учир нь хүний мөн чанар нь үнэн биш юм; хүний мөн чанар нь ердөө л хэвийн хүн чанарт юу байгаа, тэр юу болох зарим зүйлийг л эзэмшдэг. Энэ нь Бурханд юу байгаа, Тэр юу болохоос маш хол тасарсан байдаг төдийгүй Бурханы илэрхийлдэг үнэнээс маш хол тасарсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы ажлаас хагацаж, Ариун Сүнс ажиллахаа болих юм бол хүний ажлын бусдад өгөх ач тус улам бүр багасаж, хүмүүс аажмаар ямар ч замгүй болно. Бурханы ажил л хүрч чадах, хүний ажил хэзээ ч хүрч чадахгүй цөөн хэдэн илэрхий үр дүн байдаг: Хүн юу ч хийлээ гэсэн хүмүүсийн амь зан чанарыг өөрчилж чаддаггүй; хүн юу ч хийлээ гэсэн Бурханыг үнэхээр мэдэж, ариусах боломжийг хүмүүст олгож чаддаггүй. Энэ бол маргаангүй юм. “Ажилласан хугацаа нь төдийлөн урт байгаагүй учраас тэр” гэж зарим нь хэлдэг. Энэ нь ердөө худлаа юм. Урт хугацаа ч нэмэргүй байх болно. Хүний ажил нь хүнийг Бурханы талаар мэдлэгтэй болгож чадах уу? Та нар хэчнээн ч олон жил бусдыг удирдлаа гэсэн тэднийг Бурханы талаарх мэдлэгт хөтөлж чадахгүй. Цөөн хэдэн жишээ авцгаая. Паулын ажил хүмүүст Бурханыг мэдүүлж чадах уу? Шинэ Гэрээн дэх элч нарын тэр бүх захидал хүмүүст Бурханыг мэдүүлж чадах уу? Хуучин Гэрээн дэх Бурханы олон эш үзүүлэгч, зарц нарын ажил хүмүүст Бурханыг мэдүүлж чадах уу? Аль нь ч чадахгүй. Хүний ажлаар хүрч болох үр дүн нь туйлын хязгаарлагдмал; тэдгээр нь Бурханы ажлын нэг үеийг баримтлахаас өөр зүйл чаддаггүй. … Хүний ажил нь Бурханыг мэдэхэд хүнд тусалж чадахгүй, хүний ажил нь хүний зан чанарыг өөрчилж чадахгүй, хүний ажил нь хүмүүсийг ариусахад тусалж чадахгүй. Энэ бол нотолгоо юм. Тэгвэл эцсийн өдрүүд дэх Бурханы ажил яадаг вэ? Бурханы ажлыг туулж байгаа Бурханы сонгосон хүмүүсийн гэрчлэл улам олширсоор байна. Маш олон хүн байлдан дагуулагдаж, Бурханыг дагахын тулд бүхнийг хөсөр хаясан бөгөөд маш олон хүн цангинасан гэрчлэл хийж, бас хувийн туршлагынхаа талаар гэрчлэл хийсэн өгүүлэл бичсэн; бүхий л төрлийн гэрчлэл байдаг. Бурханы ажлыг найм юм уу арван жил туулсан зарим хүн маш гайхалтай гэрчлэл хийдэг; зарим нь ердөө л гурваас таван жилийн дараа гайхалтай гэрчлэл хийдэг. Зарим нэг гэрчлэлийг олж авсан энэ хүмүүс арав, хорин жилийн нэмэлт туршлагатай байсан бол ямаршуу гэрчлэгч байх вэ? Улам ч цангинасан, алдар суутай байх бус уу? Бурханы ажлаар хүрдэг зүйл энэ мөн үү? Энэ бол хүний нэг зуу, нэг мянган жилийн ажлын үр дүнг давдаг Бурханы аравхан жилийн ажлын үр дүн юм. Энэ нь юуг харуулж байна вэ? Бурханы ажил л хүнийг аварч, өөрчилж, төгс болгож чаддаг, харин хүний ажил ямар ч хугацаанд тийм үр дүнд хүрч чаддаггүй гэдгийг харуулж байна. Хүний ажил эцсийн эцэст ямар үр дүнд хүрч чадах вэ? Тэр хүн бусдаар хүндлүүлж, дэмжүүлж, даган дуурайлгах үр дүнд л хүрч чадна. Хамгийн сайндаа л хүмүүс арай дээр авирлаж магад, харин үүнээс хэтрэхгүй; тэдний амь зан чанарт өөрчлөлт гарч чадахгүй, мөн Бурханд захирагдаж, Бурханы талаар мэдлэгтэй болж чадахгүй, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болж чадахгүй, мөн жинхэнэ ариусгалтаар дамжуулан Бурханыг харж чадахгүй. Эдгээр томоохон талын алинд нь ч үр дүнд хүрч чадахгүй.

Бурханы ажлын нэг тал гэвэл бид үүгээр дамжуулан Бурханд юу байгаа, Тэр юу болохыг олж илрүүлж, Бурханы зан чанарыг харж, Түүний мэргэн ухаан, төгс хүчнийг мэдэж чаддаг. Энэ нь Бурханы үгээр дамжуулан шууд хүрч болдог зүйл юм. Өөр нэг тал нь гэвэл Бурханы үг хүний амь байж чаддаг. Бид Бурханы үгийн тухай жинхэнэ туршлага, ойлголттой байх үедээ дотроо Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болж, ингэснээр Түүний үгийн тэжээгч амийн усыг тасралтгүй шингээж чадах бөгөөд дотор маань энэ нь үндэслэх үед бид Бурханы цаг ямагт шаарддаг гэрчлэлийг амьдран харуулж чаддаг болно. Өөрөөр хэлбэл, Түүний үг бидний өөрсдийн амь болно. Бурханы үг бол бидний амийн шавхагдашгүй, энгүй эх булаг юм. Тэгвэл хүний ажил ямар байдаг вэ? Хүний үг хэчнээн зөв ч бай, үнэнтэй хэчнээн нийцэлтэй ч бай бусдын амь болж чаддаггүй; тэдгээр нь ердөө л түр зуурын тусламж, босгон байгуулалтаар хангаж чаддаг. Одоо та нар үүнийг ойлгож чадсан биз дээ? Хүний ажил, Бурханы ажил хоорондын ялгаа энэ биш үү? Өөрөөр хэлбэл, хүн ердөө л тэр юу болохоо илэрхийлдэг бол Бурхан Тэр юу болох бүхнээ илэрхийлдэг. Хүний ганц хийж чаддаг зүйл нь бусдад өчүүхэн төдий ашиг тус, босгон байгуулалт авчрах явдал бол Бурханы хүнд авчирдаг зүйл нь амийн мөнхийн тэжээл байдаг—ялгаа нь ийм эрс тэс юм. Бид хүнээс хагацсан ч цааш үргэлжлүүлж чадна; харин Бурханы үг байхгүй бол амийн булгийг алдана. Иймээс Бурхан “Христ бол үнэн, зам, амь юм.” гэж хэлжээ. Бурханы үг нь бидний үнэт эрдэнэ, амийн эх булаг бөгөөд бүгдэд зайлшгүй хэрэгтэй юм. Бурханы үгтэй байснаар бид амьдралдаа зүг чигтэй, амьдрах зорилготой байдаг төдийгүй амийн тэжээл, амьдрах зарчимтай байдаг.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Асуулт 23: Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бидэнд аль хэдийн мөнх амийн замыг хайрласан гэж олон хүн боддог боловч “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Яг юу болоод байна вэ? Яагаад зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнийг мөнх амийн замаар хангаж чадна гэж хэлдэг юм бэ?

Дараах:Асуулт 25: Эзэн Есүс аль хэдийн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн ба ариусгалтад хүрч, аврагдах боломжийг хүмүүст олгох бүх үнэнийг илэрхийлдэг, мөн одоогоор Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа гэж та нар гэрчилдэг боловч бид үүнийг хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Учир нь шашны пасторууд болон ахлагчид, Бурханы бүх үг болон ажил Библид тэмдэглэгдсэн, Библиэс гадна Бурханы ямар ч үг, эсвэл ажил байхгүй бөгөөд Библийн эсрэг байж, үүнээс даван гардаг ямар ч зүйл бол тэрс үзэл юм гэж бидэнд байнга сургадаг. Бид энэ асуудлыг ялган таньж чаддаггүй—үүнийг бидэнд тайлбарлаж өгч болох уу?

Холбогдох агуулга