Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 11: Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7-8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “... нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.

Хариулт:

Эзэн Есүсийн хийсэн зүйл золин аврах ажил байсныг та бүхэн хүлээн зөвшөөрч байгаа хойно. Түүний авчирсан зам нь “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17) юм бол Ариун Сүнс Пентэкостоор эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийхээр ирсэн гэдгийг юун дээр үндэслэн тогтоосон юм бэ? Та нар зөвхөн Эзэн Есүсийн “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7-8), гэж хэлсэнд үндэслэсэн байна. Та нар Ариун Сүнсний хийсэн ажил нь эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил гэж итгэж байгаа ч Бурханы үгийн дагуу ингэж хэлэх үндэслэл байна уу? “Ариун Сүнс ирсэн. Түүний хийж байгаа нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил” гэж Эзэн Есүс хэлсэн үү? Эзэн Есүс хэзээ ч тэгж хэлээгүй. Эзэн Есүс ил тодоор “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48). гэж хэлсэн. Өөрийнх нь хийсэн ажил шүүлтийн ажил биш байсан гэдгийг Эзэн Есүс маш тодорхой болгосон. Эзэн Есүс Эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ шүүлтийн ажлаа хийхийн тулд үнэнийг илэрхийлэх болно. Тодорхой болгохын тулд Нигүүлслийн эрин үед АриунСүнсний хийсэн ажлыг Бурханы шүүлтийн ажил гэж зарим хүмүүс нэрлээд байгаа нь буруу юм. Мэдээж бид Бурханы өмнө нүглээ улайж, гэмших үедээ жинхэнэ улайж, гэмшихэд хүрхийн тулд Ариун Сүнсний сэтгэл хөдлөл, ажил бидэнд байх ёстой. Гэвч хэн нэгэн Эзэнд гэмших үедээ мэлмэртэл уйлж байвал, тэр нь тухайн хүний сэтгэлийг Ариун Сүнс хөдөлгөжээ гэсэн үг юм аа. Энэ нь цэвэрлэж, төгс болгох Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаар бий болсон үр нөлөөлөөс өөр юм. Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг сонсвол шүүлт гэдэг юу болохыг бид ойлгож авах болно.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь,“‘Шүүлт’ гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт бус, зөвхөн өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг төдий юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш;Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг.Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ”(Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

“Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан мөн л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглах ба бүх үнэнийг тэдэнд мэдэгдэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Бурханы шүүлтийн ажил нууцлаг юм. Бурханы илчлэлгүйгээр хэн ч үүнийг нэвт харж чадахгүй юм байна. Үнэн биш гэж үү? Шүүлт гэж юу болохыг болон шүүлтийн ажлын үр нөлөөг Төгс Хүчит Бурхан маш тодорхой тайлбарласан байна шүү дээ. Төгс Хүчит Бурханы үгийг сонссоны дараа Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын талаар та нар тодорхой ойлголттой болж чадав уу? Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг бүрэн гүйцэд цэвэрлэж, аврах явдал юм. Энэ бол зүгээр л хүнд хэдэн зэмлэсэн, хатуу үг хэлээд л болдог зүйл юм биш. Мөн хэдэн хэсэг үг илэрхийлээд хүмүүсийг нүглийн хүлээснээс чөлөөлж, Бурханы цэвэрлэгээ, авралыг хүлээн авхуулдаг юм биш. Ялзарсан хүн төрөлхтөн цэвэрлэгээ, авралыг хүлээн авахын тулд ойлгох, орох ёстой үнэний бүх талыг тайлбарлаж, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг хүн төрөлхтөнд тайлж өгөхийн тулд Бурхан хангалттай үг хэлэх хэрэгтэй юм. Энэ бол Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед илэрхийлсэн үгээс хэдэн зуу, бүр хэдэн мянга дахин илүү юм. Тиймээс Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг хүний сатанлаг уг чанар хийгээд, мөн түүнчлэн Сатанаар ялзруулагдсан хүний үнэнийг шүүж, илчилж Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанарыг бүрэн илчилж, үнэн ба шүүлтийн үгийг илэрхийлэхэд эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил төвлөрч байна. Хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго болон шаардлага, ямар хүмүүс аврал эсвэл шийтгэл хүлээн авах вэ гэх мэтийн тухай үнэний бүх талыг бидэнд ил болгож өгсөн. Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг туулснаар бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгыг ойлгох болно. Бид эерэг, сөрөг зүйлсийг хооронд нь ялгаж, Бурханыг улайран эсэргүүцдэг Сатаны чөтгөрийн нүүр царайг тодорхой харж чадна. Сатан хүнийг гүн ялзруулсан баримтуудыг олж харж, Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг сатанлаг уг чанараа таньдаг. Бурханы зөвт зан чанар, бүхнийг чадагч байдал, мэргэн ухаан, Бурханы эзэмшил, оршихуйн тухайд бид зарим жинхэнэ ойлголттой болж, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй болдог билээ. Бид Бурханы өмнө амьдрах үнэ цэнгүйгээ мэдрэн, түүндээ ичсэндээ бүр газар унадаг. Бид өөрсдийгөө жигшиж, хаяж, нүглийн хүлээснээс аажмаар салж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханаас үнэнээсээ эмээдэг, ингэснээр бид Бурханд дуулгавартай байдаг болно. Эдгээр нь Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг туулсны үр нөлөө юм. Зөвхөн ийм төрлийн ажил л Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил юм.

Одоо Нигүүлслийн эрин үеийг харцгаая. Эзэн Есүс зөвхөн золин аврах ажил хийж, гэмшлийн замыг тунхаглаж, Бурханы өршөөнгүй, энэрэнгүй зан чанарыг хүнд харуулсан байдаг. Хэдийгээр Эзэн Есүс бас хүнийг шүүж, фарисайчуудыг яллаж, хараах зарим үг хэлсэн боловч Эзэн Есүс нүглийг өршөөж, гэмшлийг зааж, нигүүлсэл хайрлахад төвлөрсөн золин аврах ажлыг л хийсэн. Энэ бол хүний нүглийг шүүж, цэвэрлэхэд төвлөрсөн ажил биш байсан юм. Иймээс Эзэн Есүсийн ажил зөвхөн золин авралын ажлыг тойрч байсан бөгөөд хүмүүст яаж гэмших, нүглээ улайх, яаж даруу төлөв, тэвчээртэй байх яаж баптисм хүртэх, загалмай үүрэх, зовох зэргийг заасан хязгаарлагдмал үгийг илэрхийлсэн юм. Эзэнд итгэснээр бид гэмшиж, улайхдаа зөвхөн Эзэний үгээр явах хэрэгтэй ба тэгвэл нүгэл маань өршөөгдөнө. Биднийг хуулиар яллаж, цаазын ял оноохоо болих болно. Бид Бурханд залбирч, Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэх боломжтой болно. Эдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы золин аврах ажлаар хүрсэн үр нөлөө байсан ба энэ нь эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлынхаас огт өөр юм. Гэвч Нигүүлслийн эрин үе дэх Ариун Сүнсний ажлыг туулж, Ариун Сүнсний гэгээрэл, зэмлэл сахилгажуулалтыг хүлээн авч, нулимстай залбирч, нүглээ улайж, биеэ зөв авч явж чадаж байвал энэ нь үнэндээ Бурханы шүүлт, цэвэрлэгээний туршлага юм гэж зарим хүмүүс итгэдэг шүү дээ. За тэгвэл, би та нараас бид өөрсдийнхөө нүглийн үндсийг мэдэх үү? гэж асууя. Бурханыг эсэргүүцдэг сатаны уг мөн чанарыг бид хэр сайн мэдэх вэ? Хүний гүнзгий завхралын үнэнийг бид үнэхээр мэдэх үү? Сатаны ёрын муу мөн чанарыг бид тод хардаг уу? Бурханы зөвт, сүр жавхлантай, халдашгүй зан чанарыг бид мэдэх үү? Нүглийн хүлээс, хяналтаас бид өөрсдийгөө үнэхээр салгаж чаддаг уу? Бидний сатанлаг зан чанар цэвэрлэгдэж чадсан болов уу? Бид Бурханд хүндэтгэлтэй, дуулгавартай болсон уу? Эдгээрийг бид хэрвээ хийж чадаагүй бол Бурханы шүүлт, цэвэрлэгээг туулсан гэж өөрсдийгөө яаж хэлж чадах болж байна аа? Эдгээр үг бол маш зөв юм. Та нар миний ярьсныг ойлгож чадав уу? Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажил бол шүүлтийн ажил биш байсан. Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы ажил бол Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил юм шүү.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 10: Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэж Библид тодорхой бичсэн байдаг бөгөөд Эзэнд итгэдэг бүх хүн ч бас Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдэгт итгэдэг. Гэтэл та нар бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэл, Тэр бол Бурхан Өөрөө гэж гэрчилдэг. Тэгвэл бие махбодтой болсон Христ үнэхээр Бурханы Хүү юу, эсвэл Бурхан Өөрөө юу?

Дараах:Асуулт 12: Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг, Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?

Холбогдох агуулга