Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Би дахин өндийн босохыг хүсдэг

1

Аз, нэр алдар яг л зүрх сэтгэлийг хүлэх дөнгө мэт.

Зөвхөн амжилтын төлөө л би яаж бөхийж, ёсолдог гээч.

Бусдын нэг л харц, нэг л үл сайшаасан дууны өнгө зүрхийг минь дэлсүүлдэг.

Хүмүүс үл тоохоос айн олны дунд би үргэлж өөрийн орон зайг хайдаг.

Санаархал, ойворгон хүсэл сэтгэлийг минь эзэмдээд, үнэнийг эрэлхийлэхийн үнэ цэнийг би ойлгодоггүй.

Энэ их сөрөг байдал, ажлын амжилт бүгд байр суурь, нэр алдар, эд хөрөнгийн төлөө байдаг.

Ажиллаж, номлохдоо би бардамнаж, онгирдог; аливааг орхиж, төлөөс төлдөг ч бас л Бурхантай наймаацдаг.

Аминч, өөдгүй, маш дуулгаваргүй, хүн чанараар тун дутмаг намайг Бурхан голохоос өөр яах билээ?

2

Харанхуй дунд тэмцэлдэх сэтгэл минь үнэхээр хоосон.

Бурхан байхгүй бол би яг л зовлон шаналалд дарагдсан амьд үхдэл мэт.

Бурханы үг бүр нь үнэн; тэдгээрийг нандигнаж, эрхэмлээгүйдээ би өөрийгөө жигшдэг.

Бурханы зан чанарын халдашгүй байдлыг мэдрээд би гэмшилд автаж, нүүрээрээ газарт унан мөргөдөг.

Өө Бурхан минь! Яг л бороогоор ангах цөл мэт, Таны шүүлтийг ирээсэй гэж би хүсэмжилдэг.

Таны шүүлт, гэсгээлт дунд амьдрахыг би хүсдэг, дахиж би Сатаны төлөө амьдрахгүй.

Сатанаар гишгэлүүлэхийг зөвшөөрснөө, хэчнээн сул дорой болохоо хараад би өөрийгөө жигшдэг.

Өө Бурхан минь! Өршөөнгүй байж, шүүлт, цэвэрлэгээг тань хүлээн авах боломж олгооч гэж би Танаас гуйя.

3

Бурханы үг яг л хурц илд мэт, сэтгэлийг минь сүлбэдэг.

Сатан намайг гүнээ завхруулж, би хүн чанар, эрүүл ухаанаа алдсанаа одоо л харж байна.

Би бол өчүүхэн дорд хумхын тоос; Бурхан надад амь өгсөн, Тэр намайг өршөөж, анхаардаг.

Бурханы хүслийг хайхардаггүй би Түүнд маш их өртэй; Бурханы хайрыг эдлэхэд би огт тохирохгүй.

Өө Бурхан минь! Хүнийг аврахын тулд Та даруухнаар махбод болж, хүмүүсийн дунд доромжлолыг тэвчсэн.

Та хүний төлөө бүхнээ зориулсан; Таны үгэн дотор маш их хайр агуулагддаг.

Таны сайхан сэтгэл, гоо үзэсгэлэнг мэдээд би өөрийгөө улам ихээр жигшдэг.

Өнөөдөр би унасан хэдий ч дахин босоод, үнэнийг эрэлхийлэхэд бүхнээ зориулж, шинээр эхлэхийг хүсдэг.

Өмнөх:Бурханы үг бол гэрэл

Дараах:Зүрх сэтгэлдээ би ямар ч харуусал үлдээхгүй

Холбогдох агуулга