Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

31. Ухаалаг охид гэж юу вэ? Мунхаг охид гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Өмнө нь зарим хүн “ухаалаг таван охин, мунхаг таван охин”-ы зөгнөл гаргасан; хэдийгээр энэ зөгнөл яг зөв оновчтой биш боловч, бас тэр чигтээ буруу биш, тиймээс Би та нарт зарим нэг тайлбар өгч болно. Ухаалаг таван охин болон мунхаг таван охины аль аль нь хүмүүсийн тоог төлөөлдөггүй, бас тус бүрдээ нэг төрлийн хүнийг төлөөлдөггүй. Ухаалаг таван охин гэдэг нь хэд хэдэн хүнийг хэлж, мунхаг таван охин нь нэг төрлийн хүнийг төлөөлдөг, гэхдээ энэ хоёрын аль нь ч ууган хөвгүүдийг хэлдэггүй, харин бүтээлийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд тэднээс тос бэлтгэхийг хүссэн нь ийм учиртай юм. (Бүтээл Миний хэв чанарыг эзэмшдэггүй; хэрэв тэд ухаалаг хүмүүс болохыг хүсвэл тос бэлтгэх хэрэгтэй, иймээс тэд Миний үгээр зэвсэглэсэн байх хэрэгтэй.) Ухаалаг таван охин нь Миний бүтээсэн хүмүүсийн дундах Миний хөвгүүд, Миний ардуудыг төлөөлдөг. Тэднийг “охид” гэж дууддагийн[а] учир нь тэд газар дээр төрсөн хэдий ч мөн л Надаар авхуулдаг; тэднийг ариун болсон гэж хэлж болох учраас “охид” гэж дууддаг. Дээр дурдсан “тав” гэдэг нь Миний урьдчилан тогтоосон хөвгүүд, ардуудын минь тоог төлөөлдөг. “Мунхаг таван охин” нь үйлчлэл үзүүлэгчдийг хэлдэг. Тэд аминд өчүүхэн төдий ч ач холбогдол өгөлгүй, зөвхөн гадаад зүйлсийг хөөцөлдөн Надад үйлчлэл үзүүлдэг (Тэдэнд Миний хэв чанар байхгүй учир юу ч хийсэн бай, тэр нь гадаад зүйл байдаг), бас тэд Миний чадварлаг туслагчид байж чаддаггүй учир “мунхаг охид” гэгддэг. Дээр дурдсан “тав” гэдэг нь Сатаныг төлөөлдөг бөгөөд тэднийг “охид” гэж дууддаг[б] нь Надаар байлдан дагуулагдаж, Миний төлөө үйлчлэл үзүүлэх чадвартай гэсэн утгатай, гэвч ийм төрлийн хүн ариун биш тул үйлчлэл үзүүлэгч гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун арван зургаадугаар бүлэг”-ээс

Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. … “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хамгийн шинэ айлдварын дагуу орох гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагаж, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханд сайшаагдаж, Бурханыг харж чаддаг төдийгүй Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, мөн хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс нь бүгд Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин үүнээс урвадаг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг Бурханы дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүн, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд санаатайгаар дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэ удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь мөн тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба тэдний санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Тэд өмнө нь ямар байсан нь, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, Бурханы өнөөдрийн ажлыг дуулгавартай дагаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, харин Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүн нь аврагдаж, Бурханд гэрчлэл хийх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүн нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй, таягдуулах хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Бурхан ямар ч хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагдалгүй илэрдгийн зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжтой болох явдал юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ингэх боломжгүй гэж иудейчууд итгэсэн бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн хэлбэртэй болох боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргалаа. Тэд Бурханы айсуй илрэлтийг бүх чадлаараа тунхагладаг атлаа үүнийхээ хажуугаар Түүний илрэлтийг ялладаг; тэдний “боломжгүй” гэх итгэл нь Бурханы илрэлтийг дахин нэг удаа өөрсдийн төсөөллийн хил хязгаар дотор хорьдог. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа олон хүн элгээ хөштөл, чанга инээхийг Би харж байсан юм. Гэхдээ энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний дэргэд хүндлэлгүй байдаг, бас үнэнийг хүсэн хүлээх хандлага бүр ч байдаггүй. Та нар хайхрамжгүйгээр шинжиж, хайнга сониуч бус байдлаар хүлээхээс өөр юу ч хийдэггүй. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээж авах хэрэг үү? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд ямар байдлаар тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

“Ухаалаг охид” нь Бурханы дуу хоолойг мэдэж, “сүйт залуу”-гийн дуу хоолойг таньж чаддаг тул Христийг хүлээн зөвшөөрч, Түүнд захирагдан, улмаар Эзэнийг эргэн ирэхэд нь угтаж, Хурганы хуримын зоогт оролцож чаддаг хүмүүс юм. “Мунхаг охид” нь “сүйт залуу”-гийн дуу хоолойг мэддэггүй бөгөөд Бурханы хоолойг таньж чаддаггүй тул Христийг голон, тодорхойгүй Бурханыг хүсэн хүлээсээр байгаад Бурханд хаягдаж, таягдуулдаг. Бурханд итгэхдээ жинхэнэ итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрнө гэдэг маш хэцүүг бид харж болох юм. Христийн хүслийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс “Хайртын хуримын зоог”-оос хоцрох бөгөөд Эзэн тэднийг тэнгэрийн хаанчлал дахь гэрт хүлээн авч чадахгүй, мөн тэд Бурханы хүнд зориулан бэлдсэн орон байрт орж чадахгүй. Иймээс хүмүүс эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрч, Түүний ажилд захирагдаж чадах эсэх нь тэд Бурханд итгэхдээ амжилтад хүрэх үү, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдвэрлэх амин чухал хүчин зүйл юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

Эзэн Есүс эргэн ирэх үед нь хоёр төрлийн хүмүүс байна гэдгийг Библид зөгнөөд, Нигүүлслийн эрин үеийн бүх итгэгчид зориулан ухаалаг охид ба мунхаг охидыг сургаалт зүйрлэл болгон ашигласан юм: Бурханы дуу хоолойг сонсоод хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бүх хүн бол ухаалаг охид; Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй, сонссон атлаа итгэхгүй, үгүйсгэсээр байдаг бүх хүн бол мунхаг охид билээ. Мунхаг охид өргөгдөж чадах уу? Үгүй, чадахгүй. Тэгвэл энэ мунхаг охид болон ухаалаг охидыг хэрхэн илчилэх вэ? Тэд Бурханы үгээр дамжин илчлэгдэж, мөн эцсийн өдрүүд дэх Бурханы айлдвар болох “Үг нь махбодоор илэрсэн”-ийг уншсаны дараах хандлагаараа илчлэгддэг. Зарим итгэгч үүнийг уншаад, “Үнэхээр гүн гүнзгий үг байна—эдгээр үг үнэнийг агуулж байна” гэдэг. Дахин анхааралтай уншчихаад, “Эдгээр үг жирийн хүнээс гарсан байх учиргүй; Бурханаас гарсан юм шиг байна” гэж хэлдэг. Дараа нь дахин нэг няхуур хараад, “Энэ бол Бурханы дуу хоолой мөн; эдгээр үг хүнээс гарсан байх аргагүй!” гэдэг. Энэ хүн бол ерөөгдсөн, ухаалаг охин байдаг. Мунхаг охидын тухайд бол зарим нь пастор, зарим нь ахлагч, зарим нь номлогч, зарим нь цадталаа идэхийг л хүсдэг будилсан итгэгч юм. Бурханы үгийг уншсаны дараа тэдний хандлага ямар байдаг вэ? “Хм, эдгээр үг миний үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй байна, би санал нийлэхгүй” гэдэг. Тэгээд дахин анхааралтай уншчихаад, “Эндээс зарим үг нь үндэслэлтэй юм шиг байна, гэхдээ тийм байх боломжгүй; энэ нь Бурханы ажил байх аргагүй” гэж хэлдэг. Иймээс энэ нь дахин нэг удаа тэдний үзэл, төсөөлөлтэй нийцдэггүй. Эцэстээ үүнийг унших тусам үзэлтэй нь төдий чинээ бага нийцдэг. Тэд, “Энэ бол Бурханы үг биш, би хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол хүмүүсийг мэхлэхээр оролдож байгаа дуураймал, хуурамч Христ байна. Би үүнд итгэж чадахгүй!” гэдэг. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ бол фарисай, мөн мунхаг охин юм. Ухаалаг охид болон мунхаг охид Бурханы үгээр ил болдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы үг л тэднийг төрлийнх нь дагуу ангилж, ялгадаг бөгөөд дараа нь Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэж эхэлнэ.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 133-р дэвтэр -ээс

Ухаалаг охид гол нь үнэнийг хайрлаж, эрж хайдаг учраас Эзэний дуу хоолойг сонсож чадна. Тэд Бурханы илрэлтээр цангадаг; иймээс тэд Эзэний ирэлтийг эрж хайн, судалж чаддаг бөгөөд Эзэний дуу хоолойг ялган таних чадвартай байдаг. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул зөвхөн дүрэмтэй муйхарлан зууралдахыг л мэдэж, Эзэний ирэлтийг эрж хайж, судалдаггүй. Тэдний зарим нь үүлэн дээр ирээгүй ямар ч Эзэнийг хүлээн зөвшөөрч, судлахгүй гэж зүтгэдэг. Бусад нь шашны ертөнцийн пастор, ахлагчдын эрхшээлд бүрэн ордог. Пастор, ахлагчид юу ч гэж хэллээ гэсэн тэд сонсож, дагана. Тэд нэрэн дээрээ Эзэнд итгэдэг боловч бодит байдал дээр эдгээр пастор, ахлагчийг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг. Тэд өөрсдөө үнэн замыг судалдаггүй ба Эзэний дуу хоолойг ялган таних чадваргүй. Зарим нь бүр ч мунхаг. Эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүд байдаг учраас тэд жинхэнэ Христийг ч эрж хайж, судалдаггүй бөгөөд бүр Түүнийг үгүйсгэж, ялладаг. Энэ нь хахахаас айсандаа хоол идэхгүй байгаа хэрэг биш үү? Энэ нь бүгд мунхаг охидын илрэл юм.

Тайлбар:

а. Эх бичвэрт “тэднийг дууддагийг” гэдэг үг байдаггүй.

б. Эх бичвэрт “тэднийг дууддаг” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:Муу ёрын сүнсний ажилтай, чөтгөр шүглэсэн хүмүүсийг Бурхан яагаад авардаггүй вэ?

Дараах:Ухаалаг охидод ямар шагнал өгөгддөг вэ? Мунхаг охид гамшигт унах уу?

Холбогдох агуулга