Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 34: Шашны пасторууд болон ахлагчид Библийн талаар дорвитой мэдлэгтэй байдаг; тэд судрыг хүмүүст байнга тайлбарлаж, тэднээр Библийг сахиулдаг. Тэгвэл Библийг тайлбарлаж, өргөж байгаа нь үнэхээр Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжилж байгаа хэрэг үү? Шашны пасторууд болон ахлагчдыг яагаад хоёр нүүртэй фарисайчууд гэж хэлдэг вэ? Бид үүнийг ойлгохгүй хэвээр байна—бидэнд хариулж өгнө үү?

Хариулт:

Хүмүүст Библийг тайлбарлах нь буруу биш. Гэхдээ тэд Библийг тайлбарлах зуураа чухамдаа Бурханыг эсэргүүцэх үйлдэл хийдэг. Энэ ямар хүмүүс гээч нь вэ? Эд хоёр нүүртэй фарисайчууд биш үү? Тэд Бурханыг эсэргүүцдэг антхихристүүд биш гэж үү? Яагаад Библийг тайлбарлангаа Бурханыг эсэргүүцэж байгаа юм бэ? Яагаад энэ нь Бурханыг яллаж байгаа хэрэг вэ? Энэ нь надад их хачирхалтай санагдаж байна. Ийм арга замаар ярьж хэллээ ч гэсэн ойлгож ухаарахгүй, Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж, гэрчлэл хийж буй хэрэг гэж боддог хүмүүс байсаар л байна. Тухайн үеийн Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болоод фарисайчууд бүгд хүмүүст бичвэрийг байнга тайлбарлаж өгдөг, бичвэр судлаач, мэргэжилтнүүд байсан. Библийг тайлбарлах нь өөрөө Бурханыг өргөмжилж Түүнд гэрчлэл хийж буй хэрэг юм бол Эзэн Есүсийг номлож, ажиллахаар ирэх үед нь тэд яагаад Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаж эцэст нь Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд засгийн газартай хуйвалдсан юм бол? Өнөө үеийн шашны пастор, ахлагч нар бүгд Библийг сайн мэддэг, Библийг олон жил тайлбарлаж ирсэн. Хэрвээ Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийж байгаа хэрэг юм бол Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, Өөрийн шүүлтийн ажлаа гүйцэтгэхээр ирэх үед нь яагаад тэд эрж судлалгүй, оронд нь эсэргүүцэж ялласан юм бол? Энд ямар асуудал байна вэ? Энэ нь бүх итгэгчийн эргэцүүлж бодох ёстой ноцтой асуудал биш гэж үү? Цаашлаад, хэрвээ шашны удирдагчид Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж, гэрчилсэнтэй адил юм бол, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ирэхдээ сүмд яагаад ажиллаагүй юм бол? Эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурхан ирчихсэн мөртөө яагаад чуулганд ажиллахгүй байгаа юм бол? Энэ нь шашны удирдагчид Бурханыг огт өргөмжилдөггүй Түүнд гэрчлэл хийдэггүй, дээр нь хоёр нүүртэй, бардам ихэрхүү фарисайчууд учраас тэр юм. Тэд бол шашныг хянаж, Бурханыг эсэргүүцдэг антихристүүд! Тэд Бурхан байдгийг эсвэл, Бурханд гэрчлэл хийдэг дуу хоолой шашны ертөнцөд байхыг зөвшөөрнө гэж үү? Бие махбодтой болсон Христ шашин руу ирж, чуулганд ажиллаж, номлосон бол Түүнийг баривчилж эрх баригч намд хүлээлгэж өгөөд загалмайд цовдлох байсан нь гарцаагүй. Хэрвээ хүмүүс Бурханд гэрчлэл хийхээр чуулган руу очсон бол тэднийг баривчилж хяхан хавчих байсан нь дамжиггүй. Эзэн Есүс ийн хэлсэн: “Харагтун, Би та нарыг чонон дундах хонь шиг илгээж байна” (Матай 10:16). Хүмүүс энэ баримтыг тодорхой харахгүй байна гэж үү? Бурханыг эсэргүүцэж ялласан шашны фарисайчуудын баримтаас харахад Библийг өргөмжлөх нь Бурханд гэрчлэл хийж буй хэрэг мөн үү, үгүй юу гэдгийг бид харж чаддаг байх хэрэгтэй. Бурханыг жинхэнээсээ өргөмжилдөг, Түүнийг гэрчилдэг хүн Бурханыг эсэргүүцэж чадах уу? Тийм хүн Бурханыг дайснаа гэж үзэх үү? Түүнээс гадна, Библи Бурханы үгээс гадна хүний олон үгийг ч бас дотроо агуулдгийг бид бүгд мэддэг байх ёстой. Тиймээс Библийг өргөмжлөх, Бурханыг өргөмжлөх хоёр нь адил зүйл биш. Библийг баримтлах, Эзэний тушаалыг дагах нь хоорондоо адилгүй. Шашны фарисайчууд Библийг тайлбарлахдаа Библи дэх хүний үгийг тайлбарлаж, Библийн мэдлэг, шашны онолыг тайлбарлаж, хүний үгийг номлож, гэрчлэл хийхэд л анхаардаг мөртөө Библи дэх Бурханы үг, Бурханы илэрхийлсэн үнэнийг түгээж, Түүнийг гэрчлэхэд анхаарлаа төвлөрүүлдэггүй. Үүнийг гэтэл Бурханыг өргөмжилж, Түүнийг гэрчилж буй хэрэг гэсээр байх уу? Энэ нь Бурханыг эсэргүүцэж Түүнээс урваж буй хэрэг биш үү? Тиймээс Библийг тайлбарлах нь Бурханыг гэрчилж буй хэрэг гэж боддог бүх хүн сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй, асуудлын мөн чанарыг нэвт харж чаддаггүй гэсэн үг. Тэд бүгд шашны удирдагчдыг шүтэж, тэдэнд сохроор итгэж, дагадаг төөрөлдсөн хүмүүс юм. Энэ баримт биш үү?

Тухайн үед Иудейн фарисайчууд Библийн мэдлэг, сургаалыг тайлбарлаж шашны зан үйлд оролцон, шашны дүрэм журам хийгээд хүний уламжлалыг мөрдөхөд зөвхөн анхаараад, Бурханы тушаалыг хөсөр орхиж, Бурханы замаас хазайсан. Ингээд Эзэн Есүсийг ирэхэд тэд Эзэн Есүсийг улангасан эсэргүүцэж яллаад, Түүнийг загалмайд цовдолсон. Үр дүнд нь тэд Бурханд хараагдаж шийтгүүлсэн. Өнөөгийн шашны пастор, ахлагч нар Библийг байнга тайлбарлаж Библийг хүмүүст гэрчилдэг ч гэлээ, Бурханы үгийг түгээж гэрчлэх буюу Эзэн Есүсийн хүсэл болон хүнд тавьдаг Түүний шаардлагыг номлоход анхаарлаа хандуулдаггүйн дээр Эзэн Есүсийн бурханлаг мөн чанар болон хайр татам чанарыг ховорхон гэрчилдэг. Тэд Эзэний үгийг хэрэгжүүлж, мэдэрч туулахыг хүмүүст заадаггүй, түүнчлэн Эзэний тушаалыг хэрхэн баримталж, Бурханы хүслийг хэрхэн дагахад анхаарлаа хандуулдаггүй. Тэд Библи дэх хүний үгийг тайлбарлаж, өргөмжлөхөд л анхаарч, Библи дэх хүний үгэнд Бурханы үг мэт хандах, мөн хэрэгжүүлж дагах ёстой үнэн мэт хандахыг бусдад захидаг. Тэд Библи дэх Бурханы үгийн оронд эгэл хүний үгэнд суурилж ихэнх асуудлыг шийддэг. Тэд Бурханы үгийг голж эсэргүүцэхдээ Библи дэх хүний үгийг ашигладаг. Жишээ нь, тэнгэрийн хаанчлалд орох тухай асуудал дээр, Эзэн Есүс хүмүүст маш тодорхой хэлсэн байдаг: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Гэтэл пастор, ахлагч нар Эзэн Есүсийн үгийг тусад нь ялгаад Библи дэх хүний үгийг тэнгэрийн хаанчлал руу орох үнэн болон стандарт хэмээн үзэж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд зөвхөн Эзэний төлөө махран зүтгэж ажиллах хэрэгтэй гэж хүмүүст заадаг. Тэд Бурханы үгийг орлуулахын тулд хүний үгийг ашиглаж, Бурханы үгийг голж, үр дүнд нь хүмүүс замаа алддаг. Энэ бол Бурханыг эсэргүүцдэг шашны пастор, ахлагч нарын хамгийн тэрслүү, хорлонтой тал юм. Тэд Библийг хам сэдвээс нь салган тайлбарлаж Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллахын тулд Библи дэх хүний үгийг ашиглаж, итгэгчдийг мэхлэж, хүлж, хяналтдаа байлгахын тулд байдгаараа хичээн, эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг судалж, хүлээн зөвшөөрөхөд нь тэдэнд саад хийж, тэднийг өөрсдийн хяналтад хөдөлгөхгүйгээр барьдаг. Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Зүгээр л урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, ‘Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой’ гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас). Баримтуудыг харахад шашны пастор, ахлагч нар Библийг тайлбарлаж байгаа нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг гэж бид яаж хэлж болох вэ? Тэд Библийг буруу ташаа тайлбарлаж, Бурханыг эсэргүүцэх гэж хам сэдвээс нь тусад нь салгахын тулд Библийг тайлбарлах боломжийг ашигладаг. Үнэн замыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэж очих гэсэн хүмүүст тэд хэдийнээ саад тотгор болсон бөгөөд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлаар антихрист гэдэг нь гарцаагүй илчлэгдсэн. Хүмүүс энэ баримтыг тодорхой харахгүй байна гэж үү?

Хүмүүсийн үзлээр бол, Библийг тайлбарлах нь Бурханыг өргөмжилж Түүнийг гэрчлэхтэй адил боловч фарисайчууд болон шашны удирдагчид Библийг тайлбарлаж байгааг харах юм бол энэ нь тийм биш гэдэг нь бидэнд ил байна. Шашны фарисайчуудын өргөмжилж гэрчлэл хийж байгаа зүйл нь Библи болохоос Бурхан биш. Тэдний номлол нь голдуу Библи дэх хүний үгийг тайлбарладаг болохоос, Бурханы үгийг биш. Тэд Бурханы үгийг орлуулж бас эсэргүүцэхийн тулд Библи дэх хүний үгийг ашигладаг ба Бурханыг эсэргүүцэж Түүний талаар дүгнэлт гаргахын тулд Библи дэх хүний үгийг хам сэдвээс нь салгадаг. Библийг тайлбарлаж буй тэдний зорилго нь Бурханыг өргөмжилж Түүнийг гэрчлэх явдал биш, харин хүмүүсийг мэхэлж, хянаж, өөрсдийн жигшүүртэй зорилгод хүрэх юм. Библийг ийм байдалтай тайлбарлах нь Бурханыг эсэргүүцэж муу муухайг хийж буй хэрэг мөн! Тиймээс тэд Бурханыг ажиллахаар ирэх үед хүмүүсийг Библид сохроор итгүүлж, Библийг баримталдаг болгож, Бурханыг эсэргүүцдэг замаар алхуулан, хүмүүсийг бат атгасаар байхын тулд Библийг ашигладаг. Энэ нь, фарисайчууд хийгээд шашны удирдагчдын Библийг тайлбарлаж буй нь Бурханыг эсэргүүцэж байгааг харуулж байна. Тэд Бурханыг эсэргүүцэж, өөрсдийн тусгаар хаанчлалыг бий болгохын тулд Библи дэх хүний үгийг хам сэдвээс нь бүрэн салгадаг. Тэгвэл Бурханыг өргөмжилж гэрчлэхийн тулд Библийг хэрхэн тайлбарлах нь зохистой вэ? Библид тэмдэглэсэн зүйлс бол Бурханы ажил болон Бурханы тухай гэрчлэл юм. Библийг тайлбарлана гэдэг нь Библи дэх Бурханы үг хийгээд Библи дэх үнэний дагуу Бурханыг өргөмжилж гэрчлэхийг хэлнэ. Энэ нь Библи дэх Бурханы үгийг түгээж гэрчлэх явдал юм. Энэ нь Бурханы шаардлагад нийцүүлэн, Бурханы үгэнд суурилж Бурханы санаа зорилгыг ярилцах, мөн Бурханы үгэн дэх үнэнийг ярилцах явдал юм. Энэ нь Бурханы ажил болоод Түүний зан чанарыг хүмүүст гэрчлэж мөн Бурханы мөн чанар, Түүний хайр татам байдлыг гэрчлэх явдал юм. Энэ нь Бурханы үгийг хэрэгжүүлж хүлээн авахад хүмүүсийг хөтлөх, ингэснээр Бурханы үгийн бодит байдалд орох боломжийг тэдэнд олгох явдал юм. Энэ нь Эзэн Есүсийг өргөмжилж, Түүнийг бүх зүйл дээр гэрчлэх явдал юм. Библийг зөвхөн ийм замаар тайлбарлах нь Бурханыг өргөмжилж Түүнийг гэрчлэн, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханд жинхэнээсээ үйлчилж буй хэрэг болно. Библи дэх хүний үгийг зөвхөн лавлах болон хавсралт мэтээр ашиглаж болох бөгөөд Бурханы үгтэй харьцуулж хэрхэвч болохгүй. Гэвч шашны пастор, ахлагч нар Библи дэх хүний үгийг тайлбарлахад л анхаардаг. Тэд Библи дэх хүний үгийг Бурханы үг, үнэн мэт үзэж, тэдгээрийг өөрсдийн зан авирын стандарт, асуудлыг шийдэх арга замын үндэс суурь болгодог. Гэвч тэд Бурханы үгийг ховорхон дурддаг бөгөөд, Бурханы үгийг орлуухахын тулд Библи дэх хүний үгийг ашиглаад Бурханыг үгийг орхидог. Библийг ингэж тайлбарлах нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг үү? Энэ нь зөвхөн хүнийг өргөмжилж, гэрчилж буй хэрэг биш үү? Дээр нь тэд Библийг тайлбарлахдаа гайхуулж сайрхахын тулд шашны онол, Библид гардаг дүр, байршил болон түүхэн нөхцөл байдлыг л тайлбарладаг. Энэ нь зөвхөн хүмүүсийг мэхэлж урхидаж буй хэрэг биш үү? Энэ нь өөрсдийгөө хүмүүсээр шүтүүлж, дагуулж вэ хэрэг биш үү? Урьд цагт, хоёр нүүртэй тэдгээр фарисайчууд хүмүүсийг мэхэлж удирдахын тулд Библийг буруугаар тайлбарлах боломжоо ашиглаж, эцэст нь итгэгчдийг, хүнийг дагаж Бурханыг эсэргүүцэх зам руу аваачиж, Иудейн шашныг Бурханыг эсэргүүцдэг тусгаар хаанчлал болгож хувиргасан. Эцсийн өдрүүдэд шашны пастор, ахлагч нар мөн л хүмүүсийг Библид сохроор итгүүлж, шүтүүлэхийн тулд Библийг тайлбарлах давуу талаа ашиглаж, хүмүүсийн сэтгэл дэх Бурханы байр суурийг орлуулахын тулд Библийг ашиглан, Эзэний үгээс урваж Бурханыг эсэргүүцэх замд итгэгчдийг гэнэдүүлэн оруулахаас гадна, шашны ертөнцийг Бурханыг эсэргүүцдэг тусгаар хаанчлал буюу Бурханы ажлыг эсэргүүцдэг бат бөх цайз болгон хувиргаж байна. Библийг ингэж тайлбарлаж байгаа нь Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг биш үү? Энэ нь Бурханыг эсэргүүцэж, өөрсдийн тусгаар хаанчлалыг байгуулж буй антихрист фарисайчуудын заль мэх гарцаагүй биш үү? Үүнийг Бурханыг өргөмжилж, гэрчилж буй хэрэг гэж хэлж яаж болох вэ? Бурханыг эсэргүүцдэг шашны фарисайчуудын заль мэх нь хүмүүсийг мэхэлж хянахын тулд Библийг буруу ташаа тайлбарлах боломжийг ашигладагт нь оршдог. Библи бол угтаа Бурханы гэрчлэл. Хүмүүсийн үзлээр бол тэд Библийг яаж ч тайлбарлалаа гээд Бурханыг үргэлж гэрчилдэг ч, хоёр нүүртэй фарисайчууд хүмүүсийн энэ үзлийг ашиглаж, Библийг өргөмжлөн гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэд Бурханыг орлуулж, Бурханыг эсэргүүцэн хүмүүсийг мэхлэхдээ Библийг ашигладаг. Энэ нь Библид сохроор итгэж, Библид шүтэхэд хүмүүсийг хүргэдэг бөгөөд, хүмүүс тэдэнтэй адил Библи судлаачдад шүтэн мөргөж, тэднийг дагахад хүрч, улмаар Бурханаас урвадаг. Энэ бол Бурханыг эсэргүүцэж хүмүүсийг хуурах Сатаны хамгийн тэрслүү, зальжин мэх бөгөөд хүмүүсийн хувьд нэвт харахад хамгийн хэцүү, хуурч мэхлэгдэхэд хамгийн хялбар тал юм.

Төгс Хүчит Бурханы үгийг цугтаа харъя: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас). “Хэрвээ чи Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнд хэзээ ч дуулгавартай байгаагүй юм уу, Түүний бүх үгийг хүлээж аваагүй, харин оронд нь чамд захирагдаж, чиний үзлийн дагуу ажиллахыг Бурханас гуйсан бол чи хамгийн тэрслүү хүн бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлд нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүн яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэр бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлага тээдэг, захирагдах өчүүхэн ч санаа зорилго цухуйлгаж байгаагүй бөгөөд дуулгавартай байдлыг дуртайяа харуулж, эсвэл өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө үгийг номлоход хамгийн их мэргэшсэн бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж үздэг. Тэрээр аль хэдийн эзэмшсэн ‘эрдэнэсээ’ хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд иймэрхүү хэдэн хүн үнэндээ байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг ‘мохошгүй баатрууд’ гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд ‘ариун агаад халдашгүй дархан’ үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй биелүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт ‘хаан’ болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураахаар горьддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас). Шашны пастор, ахлагч нар Библийг байнга тайлбарладаг ч гэлээ, тэд үнэнийг ойлгодог, Бурханыг мэддэг хүмүүс биш гэдэг нь илэрхий. Тэд бол гарцаагүй хоёр нүүртэй фарисайчууд. Тэд хүмүүсийг мэхэлж, хянаж, хүлж, хохироодог хуурамч хоньчид, ажилчид юм. Тэд Христийг үгүйсгэж, Христийг яллаж, бүр цаашилбал Бурханыг эсэргүүцэж Түүнээс татгалзахад хүмүүсийг хөтөлж, улмаар тэднийг Сатаны хамсаатан, утсан хүүхэлдэй болгодог. Энэ нь үнэн гэдгийг нүдтэй хүн болгон харж чадна.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Пастор, ахлагчид Библийг тайлбарлаж, Библийг өргөмжлөх нь Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжлөх гэж хэлэхгүй бол үнэхээр Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжлөх гэдэг нь чухам юу бэ? Үнэхээр Эзэнийг гэрчилж, Эзэнийг өргөмжлөх явдал нь хүмүүс Библийг яаж тайлбарлахтай хамаагүй. Гол зүйл бол тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, Түүний ажлыг туулж байгаа эсэх юм. Хэрвээ хүмүүс үнэнийг хайрладаг бол Ариун Сүнсний гэгээрэл, Бурханы үгийн талаарх жинхэнэ туршлага болон мэдлэгийг олж авах болно. Энэ мэдлэг нь Бурханы үгийг хэрэгжүүлж, туулснаар бий болдог. Бурханыг үнэхээр мэдэх гэдэг нь энэ юм. Эдгээр бодит туршлага, гэрчлэлийг ярилцах нь Бурханыг үнэхээр өргөмжилж, Түүнийг гэрчилж байна гэсэн үг! Түүнийг өргөмжилж, гэрчилдэг хүмүүсийн ярьдаг Бурханы талаарх жинхэнэ мэдлэг нь тэдний өөрсдийн үзэл, төсөөлөл эсвэл логикоос гарч ирдэггүй, энэ нь мэдээж Бурханы үгийн талаарх үгчилсэн тайлбараас нь гарч ирдэггүй. Бурханыг өргөмжилж, гэрчилдэг хүмүүс Библи дэх Бурханы үгийг дамжуулж, Бурханы хүслийг, хүмүүст тавих Түүний шаардлагыг, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг дамжуулж, Бурханы хүсэл болон зан чанарыг ойлгож, Бурханыг үнэхээр мэдэх боломжийг хүмүүст олгоход анхаарлаа хандуулдаг. Хүмүүс ингэж Бурханыг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Иймэрхүү библийн тайлбар, Бурханы үгийн талаарх яриа нь үнэхээр Бурханыг өргөмжилж, Бурханыг гэрчилж байгаа хэрэг юм байна. Гэвч пасторууд, ахлагчид Библийг тайлбарлах үедээ Бурханы үгийн үнэний мөн чанарыг үнэхээр дамжуулж чаддаг бил үү? Бурханы хүслийг дамжуулж чаддаг уу? Бурханы зан чанарыг гэрчилж чаддаг уу? Тэд бусдад Бурханыг мэдүүлж, Бурханыг дуулгавартай дагуулж, хүндлүүлж чадах уу? Ихэнх пасторууд, ахлагчид үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг гэдгийг баримтууд бидэнд харууллаа; тэр нь тэдний жинхэнэ уг чанар. Тэд Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй эсвэл Түүний ажлыг туулдаггүй. Түүний хүсэл, шаардлагыг огтхон ч ойлгодоггүй, мөн тэд Түүний зан чанарыг, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдээж ойлгодоггүй. Тиймээс тэд Бурханы талаарх ямар нэгэн жинхэнэ мэдлэгийг дамжуулдаггүй, Эзэн Есүсийн бурханлаг мөн чанар эсвэл хайр татам чанаруудыг гэрчилж чаддаггүй. Хүмүүсээр өөрсдийгөө бишрүүлж, хүндлүүлэхийн тулд библийн мэдлэг, теологийн онол эсвэл Библи дэх зарим хүмүүсийн түүхийг түүхэн нөхцөл байдлын хамтаар тайлбарладаг. Энэ нь үнэхээр Эзэнийг гэрчилж, Эзэнийг өргөмжлөх явдал огт биш.

Тэгээд ч зогсохгүй, ихэнх тохиолдолд пасторууд, ахлагчид Библи дэх Паулын үг гэх мэт хүний үгийг л тайлбарлаж байгаа. Паулынхаар бол “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16), тэд Библийн үгийг Бурханы үг мэт авч үздэг. Энэ нь, бүх шашны нийгэмлэг элчүүдийн үгийг Бурханы үг мэт авч үзэн, тэдгээрийг хэрэгжүүлж, сахихыг итгэгчдэд хэлэхэд хүргэсэн. Тэд номлол айлдаж, ярилцаж, гэрчлэл хийхдээ элчүүдийн үгийг улам илүү эш татаж байгаа. Харин Бурханыг, Эзэн Есүсийг улам бага дурдаж байна. Үүний үр дүнд, Библи дэх Бурханы болон Эзэн Есүсийн үг бүхэлдээ хүний үгээр солигдож, үгүй болсон. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Эзэн Есүсийн үг тасралтгүй багасаж байхад тэдний зүрх сэтгэл дэх Паул болон бусдын орон зай байнга ихсэж байна. Энэ нь, Паулын үг Библи дэх бусад хүний үгийн хамтаар хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэх боломжтой болгосон юм. Хүмүүс Эзэн Есүст нэр төдий итгэдэг, харин бодит байдал дээр тэд Паулын үг гэх мэт Библи дэх хүний үгийн дагуу л урагшилж байгаа. Тэд Эзэнд итгэх итгэлийнхээ замаар аялж яваа. Ийм маягаар Бурханд итгэдэг хүмүүс яаж Эзэний замаас гажихгүй байх юм бэ? Ийм төрлийн үйлчлэл яаж Бурханы хүслийн дагуу байж чадах юм бэ? Жишээлбэл, тэнгэрийн хаанчлалд орох талаар Эзэн Есүс нэгэнтээ үүнийг хэлсэн: “харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Гэсэн ч, пасторууд болон ахлагчид үүний оронд Паулын үгийн дагуу авралын тухай болон тэнгэрийн хаанчлалд орох тухай ярьдаг. Энэ нь Эзэн Есүсийн үгээс бүрэн урваж байгаа хэрэг юм. Үр дүнд нь ихэнх итгэгчид Бурханы хүслийг яаж дагахаа мэддэггүй. Ямар төрлийн хүн тэнгэрийн хаанчлалд орж чадах талаар тэд бүр ч мэддэггүй. Хүмүүс Паулын энэ үгийг өөрсдийн уриа болгон ашигладаг: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7-8). Паулын адилаар Эзэний төлөө хөдөлмөрлөж, зовлон туулж байгаа цагт тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж пасторууд болон ахлагчид бусдад сургадаг. Тэд Бурханы үгийг хүмүүсийн үгээр орлуулж, Бурханы үгийг хасдаг. Үр дүнд нь тэд бусдын замыг алдуулдаг. Библийг ингэж тайлбарлах үедээ тэд Бурханыг өргөмжилж, Бурханыг гэрчилж байгаа юу? Тэд Бурханыг шууд эсэргүүцэж байдаг гэж би бодож байна! Энэ асуудал үнэхээр маш ноцтой! Шашны пасторууд, ахлагчид Библи дэх хүмүүсийн үгээр Бурханы үгийг орлуулдаг. Бид одоо үүний үр дагаврыг тодорхой сайн ойлгосон байх, тийм үү? Олон хүн Эзэнд олон жилийн турш итгэдэг ч яагаад Түүнийг мэддэггүй юм бэ? Яагаад тэд хэзээ ч Эзэний үгийг үнэхээр мэдэрч туулдаггүй юм бэ? Эзэнд ийм маягаар итгэдэг хүмүүс яаж үнэнийг эсвэл амийг олж авах юм бэ? Яагаад гэвэл энэ нь, пасторууд болон ахлагчид Библи дэх хүмүүсийн үгийг байнга тайлбарлаж, гэрчилж, эдгээр үгийг мөрдөхийг дагалдагчдаасаа шаарддагаас болдоггүй гэж үү?

Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажил нь шашны нийгэмлэг дэх энэ, пасторууд, ахлагчид, антихрист чөтгөрүүдийг илчилсэн. Тэгээгүй бол, Библийг өргөмжилж, тайлбарлаж байгаа нь үнэндээ хүмүүсийг мэхэлж, хянах хорон муу арга барил нь гэдгийг хэн ч харж чадахгүй байсан, мөн хэн ч үнэнийг харж чадахгүй байх байлаа: Бурханы дайсан тэд, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж байгаа. Тухайн үед фарисайчууд Библийг өргөмжилж, гэрчилж байсан, тэд Бурханыг Библи дотор хязгаарлаж байлаа. Тэд хэзээ ч үнэнийг эрж хайгаагүй, эсвэл Бурханы хөлийн мөрийг дагахаар хичээгээгүй. Үр дүнд тэд, Хуучин Гэрээг дагахаас татгалзсанаар нь шалтаглан, Эзэн Есүсийг загалмайд цовдолсон юм. Тэд туйлын ноцтой нүгэл үйлдсэн! Эцсийн өдрүүд дэх пасторууд, ахлагчид бол яг л фарисайчууд шиг. Тэд Библийг өргөмжилж, гэрчилдэг; тэд Бурханыг Библи дотор хязгаарладаг. Тэд бас “Бурханы ямар ч үг болон ажил Библийн гадна байдаггүй”, “Библид итгэх нь Бурханд итгэх явдал. Библи Бурханыг төлөөлдөг, хэрвээ чи Библиэс холдвол Бурханд итгэхээ болино” гэж худал хэлдэг. Хүмүүсийг Библид итгүүлж, шүтүүлж төөрөгдүүлэхийн тулд эдгээр үгийг ашигладаг. Тэд Библид Бурхан шиг ханддаг. Тэд Бурханыг Библиэр орлуулдаг. Яг л ийм юм болоод байна. Пасторууд болон ахлагчид Бурханаас хүмүүсийг хулгайлж, тэднийг Библийн өмнө аваачихын тулд энэ нууц, зальжин арга барилыг ашиглаж байгаа. Энэ нь хүмүүсийг Бурхантай харилцах харилцаагаа өөрийн мэдэлгүй алдахад хүргэдэг. Бурханд нэгэнтээ итгэж байсан хүмүүс одоо зөвхөн Библид итгэдэг. Библи тэдний зүрх сэтгэл дэх Эзэн, зүрх сэтгэл дэх Бурхан болдог. Тиймээс Библид сохроор итгэж, шүтэж байгаа нь библийн эрдэмтдийг буюу пасторууд, ахлагчдыг шүтэж, дагахад хүргэдэг. Пасторууд, ахлагчдын тухайд бол тэд Библийг шашны нийгэмлэгийг хянаж, өөрсдийн хүсэл эрмэлзэлд хүрэх хэрэгсэл болгож ашигладаг. Тэд хүмүүсийг мэхэлж, урхидаж, хянахын тулд Библийг өргөмжилж, хам сэдвээс нь салган тайлбарладаг. Дотоод ухамсраараа тэд хүнийг шүтэж, хүнийг дагаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы дайсан байх зам руу бусдыг хөтөлдөг. Библийг шүтэж, мөрдөх нь Бурханд итгэж, Бурханы өмнө байгаа хэрэг гэж бодоход хүмүүсийг хүргэдэг. Тиймээс энэ хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эрж хайж, судалдаггүй ба аврагдах эцсийн боломжоо алддаг. Энэ үнэхээр Сатаны хамгийн хорон, зальжин төлөвлөгөө. Үнэхээр хор хөнөөлтэй! Тиймээс шашны нийгэмлэг дэх пасторууд, ахлагчид бол жинхэнэ фарисайчууд, луйварчдын бүлэг мөн! Тэд бол Бурханы сонгосон хүмүүсийг төөрөгдүүлж, хянадаг хуурамч хоньчид, антихристүүд! Бурханыг эсэргүүцдэг бүлэг фарисайчууд, антихрист чөтгөрүүд шашны нийгэмлэгийг хянадаг. Бурхан Өөрийн ажлыг хийж чадах газар байхаа энэ нь аль эртнээс больсон. Энэ нь Бурханыг дайснаа болгосон сатаны бааз болсон юм. Энэ нь хэдийнээ агуу хот Вавилон болжээ! Шашны Вавилон яаж Бурханы уур хилэн дор унахгүй байх юм бэ!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 33: Эзэн Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэх үед Иудейн фарисайчууд Түүнийг ширүүн эсэргүүцэн, яллаж, загалмайд цовдолсон. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирсэн ба шашны пасторууд болон ахлагчид ч бас Түүнийг ширүүн эсэргүүцэж, яллан, Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолдог. Яагаад Иудейн фарисайчууд болон шашны пасторууд, ахлагчид үнэнийг ингэж үзэн ядаж, ийм маягаар өөрсдийгөө Христийн эсрэг тавьдаг юм бэ? Тэдний төрөлхийн уг чанар болон мөн чанар яг юу вэ?

Дараах:Асуулт 35: Пасторууд болон ахлагчид Эзэнээр сонгогдож, тогтоогдсон бөгөөд тэд бүгдээрээ чуулган дотор Эзэнд үйлчилдэг; хэрвээ бид пасторууд болон ахлагчдыг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг бол үнэндээ Эзэнд дуулгавартай байж, Түүнийг дагаж байгаа хэрэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс итгэдэг. Хүнд дуулгавартай байж, хүнийг дагах болон Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагах гэдэг нь яг юу гэсэн үг болохын тухайд гэвэл ихэнх хүмүүс үнэний энэ талыг ойлгодоггүй. Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

Холбогдох агуулга