Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

35. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийг Бурхан яагаад гамшиг дунд тавих вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнхөд амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би гарцаагүй мөнхөд гэсгээнэ. Би атаархуу Бурхан учраас бүх хүний хийсэн бүхнийг хялбар хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирж, Өөрийгөө тоо томшгүй олон хүнд харуулна!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хувиршгүй баримт. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын төлөө болон тоймгүй олон муу үйлийнхээ цээрлэл болгон тийнхүү шийтгүүлдэг юм. …

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэж байсантай адил гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс

Ноагийн түүхийн тухай энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг харсан уу? Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын төлөө байдаггүй бөгөөд Тэр хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулах зорилготой биш. Харин энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, цаашид тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Иймээс, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүнтэй дайсагнаж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө i”-ээс

Бурханы ажлын үе шатанд авралын арга барил нь мөн л өөр өөр төрлийн гай гамшгаар дамжих ба тоологдсон бүх хүн тэдгээрээс зугтаж чадахгүй. Зөвхөн эцэст нь л “гуравдагч тэнгэр шиг нам гүм байдаг: Энд том, жижиг амьтад бүгд эв эетэй зэрэгцэн оршиж, хэзээ ч ‘ам хэлээрээ зөрчилддөггүй’” нөхцөл байдал газар дээр харагдаж чадах юм. Бурханы ажлын нэг тал нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Түүний үгээр дамжуулан сонгогдсон хүмүүсийг олж авах явдал билээ. Өөр нэг тал нь янз бүрийн гай гамшгаар дамжуулан тэрслүү байдлын хөвгүүдийг байлдан дагуулах юм. Энэ нь Бурханы өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Зөвхөн ийм байдлаар л Бурханы хүсдэг газар дээрх хаанчлал бүрэн хэрэгжих бөгөөд энэ бол шижир алт мэт Бурханы ажлын нэг хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Арван долоодугаар бүлэг”-ээс

Өнөөдөр Би агуу улаан лууны үндэстэнд бууж ирснээр үл барам Өөрийн царайг бүхий л орчлонгийн зүг хандуулж буйн дүнд бүхий л дээд тэнгэр донсолж байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн гай гамшгийн үрийг цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй юм, хүнд Миний хүртээж буй зүйл бол мөн л нэг төрлийн хайр билээ. Улам олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болж, ийм маягаар маш олон жилийн турш хараагүй боловч өнөөдөр бодитой байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Аравдугаар бүлэг”-ээс

Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн бүх үйл хэргийг газар дэлхий даяар илчлэхийг хүсэж байгаа болохоор Түүнээс урвасан бүх хүн төрөлхтөн Түүний сэнтийн өмнө захирагдан мэхийн ёслохоор дахин нэгэнтээ ирэх болно, тиймээс Бурханы шүүлтэн дотор Бурханы хайр, энэрэл байсаар байдаг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг чичрүүлэхийн тулд дэлхий ертөнц даяарх одоогийн үйл явдлуудыг ашиглаж, тэдэнд Бурханыг эрж хайх сэдэл төрүүлдэг, ингэснээр тэд Түүн рүү урсаж болох юм. Тиймээс Бурхан, “Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй юм, хүнд Миний хүртээж буй зүйл бол мөн л нэг төрлийн хайр билээ” гэдэг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Аравдугаар бүлэг”-ээс

Өмнөх:Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүн бүр үнэхээр гамшигт унах уу?

Дараах:Шашин доторх хэчнээн хүн гай гамшгийн үеэр Бурхан руу буцан эргэх вэ?

Холбогдох агуулга