Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 32: Фарисайчууд синагогын хүмүүст Библийг байнга тайлбарладаг байсан. Гаднаа тэд сүсэг бишрэлтэй агаад өрөвч нинжин харагддаг байсан бөгөөд илт хууль зөрчсөн зүйл хийдэггүй мэт байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэдний хуурамч зан хэрхэн илэрсэн юм бэ? Өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчид хоёр нүүрт фарисайчуудтай адил замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг юм бэ?

Хариулт:

Эзэн Есүс фарисайчуудыг үнэн голоосоо үзэн ядаж, тэднийг харааж, долоон золгүй байдлыг тэдэнд өгүүлснийг, Эзэнд итгэдэг хүмүүс, мэднэ. Хоёр нүүрт фарисайчуудыг ялган таньж, тэдний хүлээс, хяналтаас ангижирч, Бурханы авралыг хүртэх боломжийг Эзэнд итгэгчдэд олгох нь маш утга учиртай юм. Гэхэд харамсалтай нь, Олон итгэгчид фарисайчуудын хоёр нүүрт мөн чанарыг ялган таньж чаддаггүй. Эзэн Есүс яагаад фарисайчуудыг тэгж их үзэн ядаж, хараасныг ч тэд ойлгодоггүй. Өнөөдөр бид энэ асуудлуудын талаар бага зэрэг судлан ярилцах болно. Синагогт фарисайчууд Библийг дандаа бусдад тайлбарладаг байсан. Тэд голдуу бусдын өмнө залбирч, хүмүүсийг яллахын тулд Библийн дүрэм журмыг ашигласан. Хөндлөнгөөс ажиглагчдад тэд Библийг хүндэтгэлтэйгээр хамгаалагчид шиг санагддаг байлаа. Хэрвээ тийм бол яагаад Эзэн тэднийг тэгж их үзэн ядаж, хараасан юм бэ? Үнэн хэрэгтээ гол шалтгаан нь гэвэл, мөн чанартаа тэд Бурханыг эсэргүүцсэн хоёр нүүртнүүд байсан. Фарисайчууд зөвхөн, шашны зан үйл үйлдэж, дүрэм журмыг дагахад л анхаарсан, тэд Библийн дүрэм журам, хоосон сургаалыг л тайлбарласан ба Бурханы хүслийг хэнтэй ч, хэзээ ч ярилцаагүй, мөн тэд Бурханы тушаалыг дагаж үгийг нь хэрэгжүүлэхэд ч анхаарлаа хандуулаагүй. Үнэндээ тэд Бурханы тушаалыг үл тоосон юм. Тэдний хийсэн бүхэн нь Бурханы хүсэл, шаардлагын шал эсрэгээр байсан. Фарисайчуудын хоёр нүүрт мөн чанар энэ юм. Энэ бол Эзэн Есүс тэднийг үзэн ядаж, хараасны гол шалтгаан. Тэднийг илчлэх үедээ Эзэн Есүс ингэж хэлсэн юм, “Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ’, ‘Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн гэж хэлбэл 6эцэг эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:3-9). Фарисайчуудыг илчилсэн Эзэн Есүсийн үгээс бид тодорхой харах нь хэдийгээр синагогт фарисайчууд Библийг бусдад дандаа тайлбарладаг байсан ч тэд Бурханыг огтхон ч хүндэлж, өргөмжлөөгүй. Тэд Бурханы тушаалыг дагаагүй, тэр ч байтугай Бурханы тушаалыг хүмүүсийн уламжлалаар сольж, Бурханы тушаалын талаар мартан. Бурханыг ил тод эсэргүүцэж байсан юм. Фарисайчууд Бурханд үйлчилж байсан ч Түүнийг бас эсэргүүцэж байсны маргашгүй нотолгоо энэ биш гэж үү? Тэд яаж Бурханы хараал, үзэн ядалтанд өртөхөөс зайлсхийж чадах юм бэ? Бурханы тушаалд,“Чи хүн бүү ал”,“Чи хөршийнхөө эсрэг хуурамч гэрчлэл бүү хий” хэмээн тодорхой хэлсэн байгаа.Гэхдээ фарисайчууд Бурханы тушаалуудыг үл ойшоосон. Тэд илт худал гэрчлэл хийж, Бурханы илгээсэн эш үзүүлэгчид, зөвт хүмүүсийг яллаж, хөнөөсөн; тэд Бурханд шууд тэрсэлсэн. Тиймээс Эзэн Есүс фарисайчуудыг яллаж, хараан ийнхүү хэлсэн, “Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. …”(Матай 23:33-35). Фарисайчууд Бурханыг улайран эсэргүүцэж, Түүний илгээсэн эш үзүүлэгчид болон зөвт хүмүүсийг хөнөөсөн. Тэд Бурханы ажлыг устгаж, Түүний хүслийг гүйцэтгэхэд саад болохоор оролдсон. Тэд Бурханы зан чанарыг ноцтойгоор уурлуулсан. Тэд яаж Түүнд хараагдахгүй байх юм бэ! Фарисайчуудын хийсэн бүхэн бодит баримт, тийм биз дээ? Бид фарисайчуудын хоёр нүүрт мөн чанар, ааш авирыг харж чадахгүй юу?

Фарисайчууд гадна талдаа хүндтэй харагдаж байсан боловч мөн чанар нь дотуур тамиртай, зальтай байсан; тэд ялангуяа бусдыг хуурч, зальдахдаа чадварлаг байв. Хэрвээ Эзэн Есүс тэдний бүх ёрын муу үйл хэргийг, Бурханы тушаалаас урваж, үүнийг хаясныг нь илчлээгүй бол бид фарисайчуудын хоёр нүүрт мөн чанарыг харж чадахгүй байх байлаа. Эзэн Есүс фарисайчуудыг илчилж, ялласан тухай одоо дахиад нэг харцгаая. “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа” (Матай 23:23-24). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг” (Матай 23:27-28). Фарисайчууд бусдын өмнө маш хүндтэй дүр үзүүлдэг байсан. Тэд синагогт болон гудамжны булангуудад санаатайгаар залбирдаг байв. Мацаг барих үедээ тэд санаатайгаар гунигтай царайлдаг байлаа. Тэд хувцасныхаа унжлаганд судраас бичдэг байв. Буяны үйлсэд хандив өргөхдөө тэд үүнийгээ заавал бусдад харуулдаг байсан юм. Гаа, гоньд, зирааны аравны нэгийг өргөхөө мартдаггүй байсан. Тэд бүр “Гараа сайтар угаагаагүй л бол хоол бүү ид” гэх мэтийн олон түүхэн дүрэм журмыг дагадаг байв. Фарисайчууд олон жаахан зүйл дээр нарийн ханддаг байсан. Гэхдээ тэд, Бурханыг хайрла, бусдыг хайрла, зөвт шударга, өршөөнгүй, үнэнч бай гэх мэт Бурханы хуулийн шаардлагуудыг дуулгавартай дагаагүй. Тэд Бурханы тушаалуудыг огтхон ч дуулгавартай дагаагүй. Тэд зөвхөн библийн мэдлэг, теологийн онолын талаар л ярьж Зөвхөн шашны зан үйл үйлдэж, дүрэм журмыг дуулгавартай дагасан. Тэр нь тэдний хоёр нүүрт зангийн оргил, бусдыг хуурч байсан арга зам юм. Фарисайчуудын хийсэн бүхэн бусдыг хуурч, хязгаарлах оролдлогынх нь нэг хэсэг байсан гэдгийг тодорхой харуулдаг. Тэд зөвхөн шүтүүлэхийн тулд л өөрсдийгөө батлахыг зорьсон. Өөрсдийн байр суурь, орлогын эх үүсвэрийг удирдаж, бэхжүүлэх талаар л санаа зовсон. Хоёр нүүр гаргаж, Бурханыг эсэргүүцэх хуурамч замаар явсан. Тэд Бурханыг эсэргүүцсэн нь Бурхан тэднийг хараахад хүргэсний шалтгаан энэ юм.

Фарисайчууд үнэнийг хайрладаггүй. Тэд Бурханы үгийг хэрэгжүүлж Бурханы тушаалыг сахихад хэзээ ч анхаарал хандуулаагүй. Тэд зөвхөн шашны зан үйл үйлдэхэд анхаарч Бурханыг эсэргүүцэх замаар алхсан. Тиймээс Эзэн Есүсийг ажиллаж, номлохоор ирэх үед тэдний хоёр нүүрт сатанлаг уг чанар, Бурханы эсрэг дайсагналыг нь Бурхан бүрэн илчилсэн. Эзэн Есүсийн үгэнд эрх мэдэл, хүч чадал байсныг фарисайчууд тун сайн мэдэж байсан юм. Тэд Эзэн Есүсийн үг болон ажлын мөн чанар, эх сурвалжийг эрж хайлгүй мөн Эзэн Есүсийг хорлонтойгоор дайран давшилж, гүтгэсэн; Эзэн Есүс чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөдөг гэж хэлсэн; Бурханы эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн Эзэн Есүсийн ажлыг тэд галзуурал гэж хаягласан. Тэд Ариун Сүнсийг доромжлон нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг ноцтойгоор уурлуулсан. Фарисайчууд өөрсдөө Эзэн Есүсийг доромжилж, яллаад зогсоогүй, мөн Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллахад нь итгэгчдийг өдөөж, төөрөгдүүлсэн. Тэд итгэгчдийг Эзэний авралыг алдахад хүргэж, өөрсдийн оршуулгын бай, хохирогчид болгосон. Тиймээс Эзэн Есүс тэднийг яллаж, хараах үедээ ингэж хэлсэн юм, “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй” (Maтай 23:13). “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:15). Тиймээс, фарисайчууд бол Бурханыг эсэргүүцэж, доромжлол үйлдсэн хоёр нүүртнүүд, Бурханы дайснууд, антихристүүд байсан гэдгийг бид харж болно. Тэд бол хүмүүсийн сүнсийг залгиж, тэднийг там руу уруу татдаг ёрын муу бүлэг байсан. Тиймээс ёрын муу ааш авираас нь болж Эзэн Есүс фарисайчуудыг “Долоон золгүй явдлаар” буруутгасан юм. Энэ нь халдаж болшгүй Бурханы ариун байдал болон зөвт зан чанарыг бүрэн харуулдаг.

Одоо бид фарисайчуудын хоёр нүүрт мөн чанарын талаар таньж мэдэх чадвартай боллоо. Одоо орчин үеийн пасторууд, ахлагчдыг харцгаая. Тэд зөвхөн Библийн мэдлэг болон теологийн онолыг л тайлбарладаг. Тэд шашны зан үйл үйлдэж, дүрэм журмыг л дагадаг. Тэд Бурханы үгийг огтхон ч хэрэгжүүлдэггүй, мөн тэд Түүний тушаалуудыг ч гүйцэтгэдэггүй. Тэд бол Бурханд үйлчилж байгаа боловч бас тэрсэлж байдаг замаар алхаж байгаа фарисайчуудтай адилхан. Есүс түүнд, “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” (Матай 22: 37-39) гэсэн юм. Бурханыг хайрладаг хүмүүс Түүнийг үгийг хэрэгжүүлж, Түүний хүслийг анхаарах ёстой. Тэд ах эгч нарынхаа амийг хариуцах ёстой. Одоо пасторууд, ахлагч нар эзгүй чуулгануудтай тулгарч итгэгчдийн итгэл, хайр нь ч багасаж байгаа. Тэд итгэгчдийнхээ төлөө амийн амьд усыг олдоггүй. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүст амь өгөхөөр ирэх үед тэд үүнийг голж хүлээн зөвшөөрдөггүй. Итгэгчид үнэн замыг судлахаас сэргийлэх зуураа үүнийг үргэлжлүүлэн эсэргүүцэж, яллаж байдаг. Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй холбоо барихыг, Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг ч зөвшөөрдөггүй. Хаанчлалын сайн мэдээг түгээж буй ах эгч нарыг тэд харааж дайран довтолдог. Тэд бүр цагдаа дуудаж, баривчлуулж ч магадгүй байдаг. Тэд хийж байгаа бүхнээрээ мууг хийж, Бурханыг эсэргүүцэж байгаа биш үү? Тэдний хийдэг зүйл Эзэн Есүсийг эсэргүүцэж, ялласан фарисайчуудын арга замааас юугаараа өөр юм бэ? Байр суурь, орлогын эх үүсвэрээ хамгаалахын тулд пасторууд, ахлагч нар итгэгчидийг эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг авахаас сэргийлдэг. Тэд хүмүүсийг там руу чирч байгаа биш гэж үү? Тэд Эзэн Есүсийн ярьсан муу зарц нар биш гэж үү? Тэд орчин үеийн фарисайчууд биш гэж үү?

Пасторууд болон ахлагчид бол гарцаагүй Бурханы жинхэнэ итгэгчид эсвэл зарц нар биш. Тэд Эзэний үгээс байнга урваж, Түүний тушаалыг хаяж, Түүнийг дайснаа гэж үздэг. Тэнгэрлэг Эцгийн хүслийг үйлддэг хүмүүсийг л Өөрийн хаанчлалд орохыг зөвшөөрнө гэж Эзэн Есүс хэлсэн. Гэсэн ч, хүмүүс итгэлээр зөвтгөгдөж, нигүүлслээр аврагдсан тул тэнгэрийн хаанчлалд орно гэж пасторууд, ахлагч нар хэлдэг. Тэд Эзэний үгээс урваж, Түүний яг эсрэгээр ярьж байгаа биш гэж үү? Эзэн Есүс “Харин үг чинь, ‘За бол за; Үгүй бол үгүй’ байг” (Матай 5:37). хэмээн шаардсан. Гэсэн хэдий ч, пасторууд, ахлагч нар худал үг тарааж, Төгс Хүчит Бурханыг яллаж, доромжилдог. Тэд хуурамч гэрчлэл хийж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэдэг. Эзэн Есүс “Миний илгээсэн хэнийг боловч хүлээн авдаг хүн Намайг хүлээн авдаг” (Иохан13:20). Итгэгчид хаанчлалын сайн мэдээ түгээж байгаа ах эгч нарыг хүлээн авахыг пасторууд, ахлагч нар зөвшөөрдөггүй. Тэднийг хүлээн авсан хэн боловч чуулганаас хөөгддөг. Эзэн Есүс биднээс Түүний дуу хоолойг анхаралтай сонсож, сүйт залуугийн дууг сонсмогц, Түүнийг угтан авахыг шаарддаг. Гэсэн хэдий ч, хэн нэг хүн Эзэн Есүсийн эргэн ирэлтийг гэрчилж байгааг сонсох үедээ пасторууд болон ахлагчид үүнийг шалгаж ч үзэлгүйгээр шүүж, ялладаг. Эзэний үгийн ямар өгүүлбэрийг пасторууд болон ахлагчид хэрэгжүүлж байгааг би үнэндээ мэдэхгүй байна. Хэрвээ пасторууд болон ахлагчид Бурханд үнэхээр итгэдэг байсан бол, хэрвээ Бурханаас жаахан ч гэсэн эмээдэг байсан бол тэд ийм худал үг тараахгүй байсан, мөн тэд Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцэхгүй байсан. Энэ бол үнэн. Пасторууд, ахлагчид бол орчин үеийн фарисайчууд. Энэ туйлын үнэн!

Кино зохиолын асуулт хариулт аас

Тухайн үед Иудейн фарисайчууд судрыг байнга тайлбарлаж, синагог дахь итгэгчдийн төлөө залбирдаг байсан. Тэд ч нэлээд сүсэг бишрэлтэй мэт харагддаггүй байсан гэж үү? Тэгтэл яагаад Эзэн Есүс фарисайчуудыг илчилж, харааж, хоёр нүүрт фарисайчууд золгүй еэ хэмээн хэлсэн бэ? Эзэн Есүс тэдэнд зүй бус хандсан юм биш биз? Эзэн Есүсийн үг үнэн гэдэгт бид итгэдэггүй гэж үү? Эзэн Есүс буруу зүйл хийсэн гэж бид сэжиглэдэг үү? Пастор, ахлагч нар хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд мөн эсэхийг ялгаж танихын тулд тэд бусад хүнд гадна талдаа яаж хандаж байгааг харах нь хангалтгүй. Хамгийн гол нь тэд Эзэнд болон үнэнд хэрхэн хандаж байгааг нь харах явдал юм. Тэд гаднаа итгэгч нарыг хайрлан энэрч байж болох ч Эзэнийг гэх хайр тэдэнд бий юу? Хэрвээ тэд хүмүүсийг зэгсэн хайрлаж энэрдэг боловч уйтгар гуниг дүүрэн байж, Эзэн хийгээд үнэнийг үзэн ядаж, эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурханыг шүүж, ялладаг бол тэд хоёр нүүртэй фарисайчууд биш гэж үү? Тэд антихристүүд биш үү? Тэднийг гаднаас нь харахад номлож бас шаргуу ажиллаж байгаа мэт санагдах ч энэ нь хэрэв титэм авч, шагнал хүртэхийн төлөө байдаг бол тэд Эзэнийг дуулгавартай дагаж, Түүнд үнэнч байдаг гэсэн үг мөн үү? Хэн нэг хүнийг хоёр нүүртэй эсэхийг ялгаж танихын тулд гол нь түүний зүрх сэтгэл доторхыг харж, санаа зорилгыг нь анзаарах хэрэгтэй. Энэ бол ялгаж танихад хэрэгтэй хамгийн чухал зүйл юм. Бурхан хүний зүрх сэтгэлийг шалгадаг. Тиймээс тухайн хүн Эзэнийг жинхэнээсээ хайрлаж, дуулгавартай дагадаг эсэхийг харахад хамгийн гол нь тэр хүн Түүний үгийг хэрэгжүүлж, баримталдаг мөн Түүний тушаалыг сахьдаг эсэхийг харах, түүнчлэн тэр хүн Эзэн Есүсийг өргөмжилж, Эзэн Есүсийг гэрчилж, Бурханы хүслийг дагадаг эсэхийг харах ёстой. Фарисайчууд синагог дах хүмүүст Судрыг байнга тайлбарлаж, бүх зүйлд Библийн дүрмийг баримталж хүмүүсийг хайрлаж энэрдэг байсныг бид мэднэ. Гэвч бодит байдал дээр тэдний хийж байсан бүх зүйл Бурханы үгийг хэрэгжүүлж, эсвэл Бурханы тушаалыг дагахын төлөө биш, харин хийж байгаагаа хүмүүст харуулахын тулд байсан юм. Эзэн Есүс тэднийг илчлэх үедээ ингэж хэлсэн: “Харин тэд хамаг ажлаа хүмүүст харуулахын тулд хийдэг: тэд сахиусаа өргөсгөж, хувцасныхаа унжлагыг томсгодог” (Матай 23:5). Тэр тусмаа тэд урт удаан залбирал үйлдэхийн тулд синагогт болон гудамжны үзүүрт санаатайгаар зогсдог байсан. Тэд мацаг барих цагаар зориуд гунигтай царай гаргаж, ингэснээр бусад хүн мацаг барьж байгааг нь мэдэх боломжтой байсан. Тэд бүр хүмүүст харагдахын тулд сайн гэсэн үйлийг гудамжинд санаатайгаар хийдэг байсан. Жишээ нь тэд “гараа анхааралтай угаагаагүй бол хоол идэж болохгүй” гэх мэт эртний уламжлал хийгээд шашны зан үйлийг үргэлжлүүлэн баримталсан. Бусдын дэмжлэгийн авч, өөрсдийгөө шүтүүлэхээр хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд фарисайчууд зүсээ хувиргахын тулд жаахан зүйлийг хэтрүүлэн давсалж, зөвхөн шашны мөргөл, дуулал, магтаал эсвэл өвөг дээдсийн уламжлалыг баримтлахад хүмүүсийг хөтөлдөг ч Бурханы үгийг хэрэгжүүлэх, Бурханы тушаалыг баримтлах, үнэний бодит байдал ороход нь хүмүүсийг хөтөлдөггүй байв. Түүнээс гадна тэд үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд шүтэн мөргөхөд хүмүүсийг хөтөлж байгаагүй. Тэдний хийж байсан бүх зүйл нь итгэгчдийг төөрөгдүүлж мэхлэх гэсэн гадаад талын үйлдлүүд байлаа. Эзэн Есүсийг номлож, ажиллахаар ирэх үед фарисайчууд байр суурь, амин зуулгаа хамгаалж үлдэхийн тулд шүтлэгтэй дүр эсгэж байсан ч үнэндээ Бурханы хууль болоод тушаалуудыг “Библийг хамгаалах” нэрийн дор илэрхий үл хэрэгсдэг байв. Тэд Эзэн Есүсийг дагах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийн, цуурхал зохиож, хуурамч гэрчлэл хийж, Эзэн Есүсийг улайран яллаж, хилсээр гүтгэсэн. Эцэст нь тэд бүр Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд эрх мэдэл бүхий хүмүүстэй хуйвалдсан! Фарисайчуудын хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг мөн чанар нь ингэж бүрэн илчлэгдсэн. Тэдний антихрист мөн чанар нь ингэж бүхэлдээ илэрсэн. Энэ нь, фарисайчуудын мөн чанар нь хоёр нүүртэй, урван тэрслэгч, зальтай, хорон санаатай байсныг харуулж байна. Тэд бүгд Бурханы замыг хөсөр орхиж, хүмүүсийг хуурч мэхлэн, хорьж байсан хуурамч хоньчид! Тэд итгэгчдийг хуурч, хүлж баглан, Бурханыг эсэргүүцэхийн тулд шашны ертөнцийг хянаж бие махбодтой болсон Христийг улайран үгүйсгэж, яллаж, үзэн яддаг байсан. Энэ нь, тэд өөрсдийн гэсэн тусгаар хаанчлалыг бий болгохыг хүссэн антихристүүд гэдгийг хангалттай нотолно!

Одоо бид өнөө үеийн шашны пастор, ахлагч нартай фарисайчуудын хоёр нүүр гаргаж байсан янз бүрийн төрхийг харьцуулан тодорхой харахдаа, тэд фарисайчуудтай яг адил бөгөөд тэд бүгд Эзэний үгийг хэрэгжүүлдэггүй буюу Эзэний тушаалыг дагадаггүй, мөн Эзэнийг өргөмжилж, Эзнийг гэрчилдэггүйг нь олж мэдсэн биш үү? Тэд бол ердөө л Библид сохроор итгэж, Библид шүтдэг, Библийг өргөмжилдөг хүмүүс. Жишээ нь, байнгын үйлчлэл, өглөөний харуул, талхаа хуваах, Ариун Зоог барихад оролцох гэх мэт ердөө л шашны янз бүрийн зан үйлийг тэд баримталдаг. Тэд хүмүүст, номхон хүлцэнгүй, тэвчээртэй, шүтлэгтэй, хайр энэрэлтэй байх тухай ярихад анхаардаг ч сэтгэл дотроо Бурханыг хайрладаггүй, түүнчлэн Бурханыг дуулгавартай дагадаггүй, Бурханаас эмээх сэтгэл тэдэнд огт байхгүй. Тэдний ажил болоод номлол нь Библийн мэдлэг, шашны онолыг баримтлах, тайлбарлахад л чиглэдэг. Гэвч Эзэний үгийг хэрхэн хэрэгжүүлэх, мэдэрч туулах, Эзэний тушаалыг хэрхэн дагах, Эзэний үгийг хэрхэн түгээж гэрчлэх, тэнгэрлэг Эцэгийн хүслийг хүмүүс хэрхэн дагах, Бурханыг хэрхэн үнэнчээр хайрлах, Бурханыг дуулгавартай дагах, Бурханд шүтэн мөргөх болон Эзэн Есүсийн хүн төрөлхтнөөс хүсдэг янз бүрийн бүхий л зүйлийн тухайд тэд Эзэний санаа зорилгыг эрэлхийлдэггүй, судалдаггүй бас ухаж ойлгодоггүйн дээр түүнийг хэрэгжүүлэх буюу дагаж мөрдөхөд хүмүүсийг хөтөлдөггүй. Библийн мэдлэг хийгээд шашны онолыг номлон газар сайгүй явж буй тэдний зорилго нь өөрсдийгөө гайхуулж, өөрсдийгөө өргөмжилж, бусдаар өөрсдийгөө үнэлүүлж, шүтүүлэх явдал. Тиймээс Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа гүйцэтгэхээр ирэхэд нь тэдгээр пастор, ахлагч шашны ертөнц дэх байнгын эрх мэдлээ ихэсгэх, мөн итгэгчдийг хянах, тусгаар хаант улсыг байгуулах санаархлынхаа төлөө үнэн замыг эрэлхийлж судлах гэсэн итгэгчдэд саад хийхийн тулд бүхнээ дайчилж Төгс Хүчит Бурханы талаар цуурхал зохиож Түүнийг шүүж, дайрч, доромжилж байна. Жишээ нь, Эзэн Есүс ухаалаг охид байхыг хүмүүст зааж өгсөн: Хэн нэг нь “Сүйт залуу ирлээ,” гэж орилоход тэд гадагш гарч Түүнийг угтан авах хэрэгтэй. Гэвч пастор, ахлагч нар Эзэн Есүс хоёр дахь удаагаа ирсэн тухай мэдээг сонссоныхоо дараа чуулганаа битүүмжилж, үнэн замыг эрэлхийлж судлахаас итгэгчдийг сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн! Эзэн Есүс ийн хэлсэн: “бусдыг өөрийн адил хайрла” Тэд эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг гэрчилдэг ах, эгч нарыг гүжирдэн гүтгэж, зодоход итгэгчдийг турхирсан. Худал хэлэхгүй, хуурамч гэрчлэл хийхгүй байхыг Эзэн Есүс хүмүүст захисан боловч, пастор, ахлагч нар Төгс Хүчит Бурханыг гүтгэхийн тулд бүх төрлийн худал үг зохиож, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэн яллаж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гутаахын тулд адгийн ХКН-тай хуйвалдсан. Эндээс бид шашны пастор, ахлагч нарын хэлсэн, хийсэн зүйлс Эзэний сургаалыг тэр чигт нь зөрчсөнийг харж болно. Тэд хоёр нүүрт фарисайчуудтай яг адилхан. Тэд бүгд бусдыг сохроор удирдаж, Бурханыг эсэргүүцэн бусдыг мэхэлдэг хүмүүс.

Төгс Хүчит Бурханы үгээс нэг хэсгийг уншихыг зөвшөөрнө үү. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь: “Итгэхдээ Бурханд дуулгавартай байхыг эрэлхийлдэггүй хүмүүс Бурханыг эсэргүүцдэг. Бурхан хүмүүсээс үнэнийг эрж хайж, Бурханы үгээр цангаж, Бурханы үгийг идэж ууж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг шаарддаг, ингэснээр хүмүүс Бурханд дуулгавартай болж болох юм. Сэдэл чинь үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг дээш өргөж, чамд нигүүлсэнгүй хандах нь лавтай. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй, бас хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ чиний сэдэл Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд чамд өөр зорилго байдаг бол хэлж, хийдэг бүхэн чинь—Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь—Бурханы эсрэг байх болно. Чи зөөлөн дуутай, эелдэг зантай байж болно, үйлдэл, илэрхийлэл бүр чинь зөв мэт үзэгдэж, өөрөө чи дуулгавартай нэгэн шиг харагдаж болно, гэхдээ чиний сэдэл, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл хийдэг бүхэн чинь Бурханы эсрэг, ёрын муу байдаг. Хонь шиг дуулгавартай харагддаг боловч зүрх сэтгэлдээ муу санаа тээж явдаг хүмүүс нь хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд Бурханд шууд халддаг, Бурхан тэднээс ганцыг нь ч өршөөхгүй. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчлэх болно, иймээс хоёр нүүр гаргасан бүхнийг Ариун Сүнс гарцаагүй жигшин голох болно гэдгийг бүгд харж чадна. Санаа бүү зов: Бурхан тэдэнтэй нэг бүрчлэн харьцаж, шийдвэрлэх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос). Шашны эдгээр пастор, ахлагч гаднаа номхон хүлцэнгүй, тэвчээртэй, хайр энэрэлтэй мэт харагдах ч сэтгэл дотроо урван тэрслэлт, заль мэх, хорон муу санаагаар дүүрэн байдаг. Тэд “үнэн замыг хамгаалах, сүргээ хамгаалах” нэрийдлээр Төгс Хүчит Бурханыг илт эсэргүүцэж буруутгадгийн дээр шашны ертөнц дэх байнгын эрх мэдэл болон өөрсдийн тусгаар хаант улсыг байгуулах зорилгодоо хүрэхийн тулд итгэгчдийг хянахаар зорьж төлөвлөдөг. Үнэн хийгээд Бурханыг үзэн яддаг, хоёр нүүртэй эдгээр фарисайчууд бол эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлын үр дүнд илэрсэн Бурханыг эсэргүүцэгч зөрүүд бүлэг антихрист яалт ч үгүй мөн. Бурханд жинхэнээсээ итгэдэг хүн бүхэн тэдний хоёр нүүртэй мөн чанар болон сатаны, антихрист уг чанарыг ялгаж таньж сурах хэрэгтэй. Тэдэнд дахин хууртаж, будилж, хязгаарлуулж бас тэдний хяналтад автаж болохгүй. Та бүхэн үнэн замыг эрж хайж, судалж эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч Бурханы сэнтийн өмнө эргэж очих хэрэгтэй!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 31: “Үг нь Махбодоор Илэрсэн” хэмээх номон дахь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь Бурханы амнаас гарсан айлдварууд гэж та нар гэрчилдэг боловч тэдгээр нь Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний үг гэж бид итгэдэг. Тиймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үг болон Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний хэлсэн үгийн хоорондох ялгаа яг юу юм бэ?

Дараах:Асуулт 33: Эзэн Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэх үед Иудейн фарисайчууд Түүнийг ширүүн эсэргүүцэн, яллаж, загалмайд цовдолсон. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирсэн ба шашны пасторууд болон ахлагчид ч бас Түүнийг ширүүн эсэргүүцэж, яллан, Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолдог. Яагаад Иудейн фарисайчууд болон шашны пасторууд, ахлагчид үнэнийг ингэж үзэн ядаж, ийм маягаар өөрсдийгөө Христийн эсрэг тавьдаг юм бэ? Тэдний төрөлхийн уг чанар болон мөн чанар яг юу вэ?

Холбогдох агуулга