Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

51. Эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хүлээн авсан зарим хүмүүст яагаад Сатан болон муу сүнснүүд саад болдог вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Сүнсний ертөнцөд ийм байдлаар тэмцэл явагдсан: Хүн төрөлхтнийг тодорхой хэмжээнд завхруулж, дэлхий ертөнцийг бузар булай, хорон муу болгосноор хүнийг намаг балчигт живүүлж, Бурханы төлөвлөгөөг нураах нь Сатаны хий дэмий горьдлого юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тав дахь айлдварын тайлбар”-аас

Энэ бүх хугацаанд Сатан хүмүүсийг залгиж, тэгснээрээ дэлхий ертөнцийг устгаж, Өөрийн гэрчийг алдахад Бурханыг хүргэхээр хий дэмий найдан хүн дээр ажилласаар ирсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зургаа дахь айлдварын тайлбар”-аас

Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? Ерөнхийдөө та нар Сатан бол маш муу, маш хорон гэж дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? ……Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IV”-өөс

Бурхан бие махбод болсон учраас Сатан, Бурханыг ийм маягаар дайрч довтлохыг хүсэн буруушаалтын бүх төрлийн арга барилыг ашигласан юм. Гэсэн хэдий ч Бурхан үүнээс болж ухарч няцдаггүй—Тэр ердөө хүн төрөлхтний дунд үгээ хэлж, ажилладаг бөгөөд Өөрийнх нь махбод болсон биеэр дамжуулан Түүнийг мэдэх боломжийг хүмүүст олгодог. Сатан уур омогтой улаан нүдтэй бөгөөд Бурханы ардуудыг сөрөг болгож, ухрааж няцааж, бүр замыг нь алдуулахын тулд асар их хичээл чармайлт гаргасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван гурав дахь айлдварын тайлбар”-аас

Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүхэн болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд хүмүүсийг Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг шаарддаг. Жишээ нь, Иовыг туршсан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл ба хүний хөндлөнгийн оролцоо байсан. Бурханы та нарт хийж байгаа ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг, энэ бүгдийн ард тулаан байдаг. … Бурхан болон Сатан сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Бурхан хүний нэг хэсгийг төгс болгохын тулд муу ёрын сүнснүүдийн нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс чөтгөрүүдийн үйл хэргийг нэвт шувт бүрэн харах ба тэдний өвөг дээдсийг ойлгох боломжийг бүх хүнд олгодог. Зөвхөн тэр үед л хүмүүс бүрэн чөлөөтэй болж, чөтгөрүүдийн үр садыг хаяад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр өвөг дээдсийг нь хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы анхдагч санаа бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан луугийн жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээрх эцсийн зорилго бөгөөд үүний төлөө Тэр маш их ажил хийсэн юм; Тэрээр бүх хүнд үүнийг биелүүлэхээр зорьдог. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг жолоодох гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Дөчин нэг дэх айлдварын тайлбар”-аас

Өмнөх:Бид бүх зүйлд пасторууд болон ахлагчдад дуулгавартай байж захирагддаг, энэ нь Бурханд захирагддагтай адил уу? Энэ маягаар Бурханд итгэх нь авралд хүрэх зам мөн үү?

Дараах:Та Бурхан ирсэн гэж хэлсэн, гэхдээ Библид, “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 23-24) гэж хэлсэн учраас бид үүнд итгэхгүй. Бид жинхэнэ Христийг хуурамч Христээс яаж ялган таних вэ?

Танд таалагдаж магадгүй