Асуулт 40: Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийдэг, гэсэн ч Тэр шашны ертөнц болон Хятадын Коммунист засгийн газрын аль алиных нь ширүүн эсэргүүцэл, харгис дарангуйллыг туулдаг. Христийг яллаж, доромжилж, баривчилж, үгүй хийхийн тулд ХХКН-ын засгийн газар бүх хэвлэл мэдээлэл, зэвсэгт хүчнээ хүртэл дайчилдаг. Эзэн Есүсийг төрөх үед “Израилийн Хаан” төрсөн гэдгийг Херод Хаан сонссон бөгөөд Бетлехемд байсан, хоёроос доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөсөн; тэрээр Христийг амьд үлдээсний оронд арван мянган нярайг хилсээр хөнөөхийг илүүд үзэж байв. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болсон, тэгвэл шашны ертөнц болон бурхангүй үзэлтэй Хятадын засгийн газар яагаад Бурханы илрэлт болон ажлыг улайран яллаж, доромжилдог юм бэ? Христийг загалмайд цовдлохын тулд тэд яагаад бүх улс орны хүчийг тарамдаж, хичээл чармайлтаа үл хайрладаг юм бэ? Яагаад хүн төрөлхтөн ийм ёрын муу байдаг юм бэ? Яагаад тэд Бурханыг ингэж үзэн ядаж, өөрсдийгөө Түүний эсрэг тавьдаг юм бэ?

Хариулт:

Энэ асуулт үнэхээр маш чухал бөгөөд бүх хүн төрөлхтнөөс цөөн хэд нь л үүнийг нэгд нэггүй ойлгож чадна! Хүн төрөлхтөн Бурханыг яагаад ийм улайран эсэргүүцдэгийг хэвлэл мэдээллээр хөндөх болж, бие махбодтой болсон Христ загалмайд цовдлогдох түүхэн эмгэнэлт явдал дахин давтагдаж байна; энэ баримт биш гэж үү? Эзэн Есүс ингэж хэлэв, “Энэ бол яллалт бөгөөд хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. Учир нь үйл хэрэг нь зэмлүүлэх вий гэсэндээ мууг үйлдэг хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэлд гарч ирдэггүй” (Иохан 3:19-20). “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав” (Иохан 15:18).“Энэ бол ёрын муу үеийнхэн” (Лук 11:29). Мөн 1 Иохан 5:19-т ингэж хэлсэн “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг.”Эдгээр үгийг Библиэс уншиж байхдаа сайн ойлгоогүй юм байна. Бурхан хоёр удаа бие махбодтой болохдоо бурхангүйн үзэлт засгийн газар, бас шашны ертөнцийн яллалт, мөрдлөг, дарлалаас болж зовсныг хараад л Библи дэх эдгээр үг үнэн болохыг бид ойлголоо шүү дээ. Хүн төрөлхтний хийж буй үйлдэл, Христэд хандах хандлага нь дэлхий ертөнц бүхэлдээ Сатаны хяналт, эрхэнд байгааг батлахад хангалттай. Шашны ертөнцийн ихэнх пастор, ахлагчид Христийг үл ойшоож, яллаж, үгүйсгэдэг, бас шашны ертөнц олон жилийн өмнө эдгээр хоёр нүүртэй фарисайчууд болон антихристүүдийн хяналтад орсон гэдгийг бидний ихэнх нь одоо тодорхой харж байна. Иймээс бие махбодтой болсон Бурхан илэрч ажиллах үед шашны ертөнцийн пастор, ахлагчид хамгийн түрүүнд босож Түүнийг яллаж, үл ойшоох нь зайлшгүй юм. ХКН-ын засгийн газар бол Бурханыг жигшиж, үнэнийг хамгийн их үзэн яддаг сатаны дэглэм, тэгээд Христэд итгэгчдийг үргэлж, баривчилж цээрлүүлсээр ирсэн. Эцсийн өдрүүдийн Христ Хятадад илэрч, ажлаа хийх үед ХКН-ын засгийн газар Христийг ичгүүргүй, хэрцгийгээр мөрдөж, хоморголон устгахыг оролдож байгаа нь дэлхий дахинд нөлөөлж эхлээд байна. Энэ баримт Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн биелүүлж байна. “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25). Бурхан ярьж, ажлаа хийж, хүн төрөлхтнийг золин аварч, аврахын тулд хоёр удаа бие махбодтой болж хүмүүсийн дунд ирэхэд, хоёуланд нь шашны удирдагчид, эрх баригч намын яллалт, доромжлол, мөрдлөг, дарамтаас болж зовсон, энэ баримт бол дэлхий ертөнц харанхуй, муу ёрын бөгөөд хүн төрөлхтөн маш гүнзгий ялзарсан гэдгийг нотлоход хангалттай юм. Үнэнээс залхаж, үнэнийг үзэн ядаж, мууг өндөрт өргөж, өөрсдийгөө Бурханы эсрэг тавих хүртлээ хүн төрөлхтөн ялзарч, доройтоод Сатантай ижил болж, Сатаны үр удам болж, Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадахгүй болжээ. Иймээс бие махбодтой болсон Бурханы илрэлт, ажил нь хавчлага, хаягдалтаас болж зовох нь зайлшгүй юм. Хүн төрөлхтөн Бурханыг яагаад жигшдэгийн тухайд гэвэл, Төгс Хүчит Бурхан үнэний энэ талыг илчилсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншсны дараа бидэнд ойлгомжтой болно.

Төгс Хүчит Бурхан хэлдэгчлэн,“Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт доройтолд живчихсэн. Тэд аль хэдийн Миний хүсдэг хүмүүс байхаа больсон, тиймээс Миний нүдээр бол хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг хүртэх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанд олзлогдсон, өөдгүй хүн төрөлхтөн, мөн Сатан дотор нь амьдарч, хувцасладаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс ядаж Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирэхэд ч угтан авдаггүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс).

“Бурханд хандах хүний эсэргүүцэл, тэрслүү байдлын эх сурвалж нь Сатан хүнийг ялзруулсан явдал юм. Сатан ялзруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болж, хүн ёс суртахуунгүй, доройтсон бодолтой, хоцрогдмол оюуны төлөвтэй болсон. Сатан өөрийг нь ялзруулахаас өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, Бурханы үгийг сонссоныхоо дараа дуулгавартай дагадаг байлаа. Тэр угийн эрүүл саруул ухаан, мөс чанар, хэвийн хүн чанартай байсан. Сатан ялзруулсны дараа хүний анхдагч эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, бас ухамсарладаггүй, зүгээр л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг”(Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас).

“Хүн төрөлхтөн Миний дайснаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй ханддаг нүгэлт хүмүүс юм. Хүн төрөлхтөн нь Надаар хараагдсан муу ёрын нэгний үр удмаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн удам угсаанаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол аль хэдийн Надад гологдож, тэр цагаас хойш Миний эвлэршгүй дайсан болсон диаволын удмаас өөр юу ч биш”(Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс).

“Улс орны засгийн газар болон алдартай, агуу хүмүүсийн нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал хуурмаг болон утгагүй үг нь хүний амь, уг чанар болсон юм. ‘Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүхэнд шингэж, хүний амь болсон сатаны алдартай онч үгс юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үгс бас байдаг. Сатан хүмүүсийг улс орон бүрийн уламжлалт соёлоор дамжуулан боловсруулдаг бөгөөд хүмүүсийг сүйрлийн өргөн уудам ангал руу унаж, залгигдахад хүргэсэн, эцэстээ хүмүүс Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас Бурханаар устгагддаг”(Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс).

“Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘их дээд сургууль’-д сурсан. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, жигшүүрт амьдралын үзэл, жигшүүрт философи, ямар ч үнэ цэнгүй оршин тогтнол, доройтсон амьдрал, зан заншил, эдгээр зүйл нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь ноцтой дордуулж, дайрч довтолдог. Үүний дүнд хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон”(Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнаж буй явдал юм”-аас).

“Хүн анх нийгмийн шинжлэх ухаантай болсон цагаас оюун санаа нь шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба Бурханыг шүтэн мөргөх хангалттай зай хүнд байхаа больж, Бурхан шүтэх таатай нөхцөл үлдсэнгүй. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд нийгмийн ухааны эрдэмтэд, түүхчид, улс төрчид нь Бурхан хүнийг бүтээсэн гэдэг үнэнээс зөрчсөн нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо ихэд буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын тухай тэмдэглэл, Түүний үгсийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг зарчмыг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрал ба үхэл, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уухыг, таашаал хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхаар өөрсдөө шийддэг цөөхөн хүн байдаг”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас).

“Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин ч тэд энэ дэлхийд дасаж, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс Сатанд өргөл болсон бөгөөд Сатаны хоол хүнс болдог. Үүнээс ч илүүтэйгээр хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны байнгын оршин суух газар, зүй ёсны тоглоомын газар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчмын талаарх ойлголт, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрыг хүн өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан өөрийг нь бүтээсний ач холбогдлыг хүн ойлгохоо больж, Бурханы амнаас гардаг үг, Бурханаас ирдэг бүхнийг ойлгодоггүй. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдрэлгүй болдог … Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол хүн төрөлхтний уй гашуу билээ”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас).

“Мянга мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, эмгэнэлээр дүүрэн, сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруушааж[2], балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан[3]. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй ‘чөтгөрийн өргөө’ мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг ‘амар тайван, аз жаргалын’ газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд юу мэдэх юм бэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд,

Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас).

Хүн төрөлхтний ялзралын эх үүсвэр, өнөөгийн байдлын талаар Төгс Хүчит Бурхан үнэхээр далайцтай ярьжээ. Төгс Хүчит Бурханы үгийг унших үед бид дэлхий ертөнц яагаад харанхуй, муу ёрын болох хүн төрөлхтөн яагаад Бурханыг ухаангүй эсэргүүцээд байгаа Сатаны хүн төрөлхтнийг ялзруулсны үнэн ба мөн чанарын талаар ойлгож авч байна. Энэ цаг үеийн ёрын муу, харанхуй байдал нь Сатаны гарт хүн төрөлхтөн нэвт ялзарсан гэдгийг илтгэж байна, тэгвэл Бурханы илрэлтийг хүсэн хүлээж, ирэхээр нь угтах хэдэн хүн хүн төрөлхтний дунд байгаа вэ? Бурханы үгийг сонсож, үнэнийг хүлээн зөвшөөрөх дуртай хэдэн хүн бий бол? Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хэдэн хүн хайж, судалдаг вэ? Хүмүүсийн ихэнх нь эдгээр зүйлсийг үл тоомсорлодгоор үл барам, сатаны ХКН-ын засгийг газрын тараасан цуурхал, худал яриаг сонсож, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцэхээр Сатаны хүчнүүдтэй хамтран ажилладаг. Энэ бол хүн бүрийн тодорхой ойлгодог баримт. Бурханд итгэдэг олон хүн байгаа ч үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэнийг хайж, Бурханд үнэнчээр захирагддаг хэдэн хүн байна вэ? Эзэн Есүс ажлаа хийхээр илэрсэн үеийг эргэн санавал, Иудей хүмүүсийн ихэнх нь ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчуудыг дагаж Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллаж байсан. Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр илэрсэн эцсийн өдрүүдэд, шашны ертөнцийн пастор, ахлагчдын ихэнх нь Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн яллаж байгаа; тэд бүр чуулганаа хааж, итгэгчдэд үнэн замыг судлахыг зөвшөөрөхгүй байна. Дэлхий ертөнц одоо үед харанхуй, ёрын муугаар дүүрснийг энэ нь хангалттай харуулж байна. Хүн төрөлхтөн үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг, тэд Бурханыг хаяж, Түүний эсрэг зогсохоор сонгосон. Хүн төрөлхтөн Сатаны хяналтад байдаг, мөн бүхий л ертөнц муу ёрын нэгний ноёрхолд байгаа нь дэлхий ертөнцийн энэхүү харанхуй, ёрын муу байдлын уг үндэс болж байна. Сүүлийн хэдэн мянган жилд Сатан хүн төрөлхтнийг хуурч, ялзруулахын тулд бурхангүйн үзэл, хувьслын онол, материализм болон бусад хортой сургаал, худал хуурмагийг ашигласан. Үүнээс болж хүн төрөлхтөн диаволын хаадыг шүтэн мөргөж, “Бурхан эсвэл Аврагч гэж байдаггүй” “Хүн тэнгэр, газрын эсрэг тэмцэж, байгалийг эзэгнэж чадна”, “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг” “Хүн бүр хувиа хичээж, амь амиа л боддог”, “Ухаантай нь хүчтэйгээ захирна” “Мөнгө ертөнцийг хөдөлгөнө”, “Өчүүхэн сэтгэлгээ эр хүнийг бий болгодоггүйтэй адил, жинхэнэ эр хүн хар хоргүй байдаггүй” зэрэг худал, хуурмаг зүйл хэлдэг “агуу хүмүүс”-т харанхуйгаар итгэхэд хүргэсэн. Хүн төрөлхтөн эдгээр муу ёрын сургаал, худал хуурмагт автан ялзарч ихэрхүү, зальхай аминчхан, шуналтай, ёс суртахуунгүй болж, тэгээд хүн чанар, ёс суртахуун хэлэлцэж, эрүүл ухаан, мөс чанарыг хөндөж үнэнч шударга байх тухай ярьдаг хүнгүй болжээ. Алдар нэр, байр суурь хөөцөлдөх замдаа хүмүүс ноход шиг уралцаж, бие биеэ хууран мэхэлж, араар нь тавьж, амийг нь хүртэл хороож байна. Өөр өөр ашиг сонирхлоос үүдэн нэг үндэстэн нөгөөгийнхөө эсрэг дайтаж байна. Энэ нь хүн төрөлхтнийг Сатан ялзруулсны үр дүн биш гэж үү? Эдгээр баримт Сатан хүн төрөлхтнийг нэвт шувт ялзруулж, хүн төрөлхтөн Сатаны төрөл, Сатаны үр сад болсон гэдгийг харуулдаг. Хүн төрөлхтөн Бурханы эсрэг дайсагнан зогсдог муу ёрын хүч болсон байна. Ийм учраас Бурхан хүмүүсийн дунд ярьж, ажлаа хийхээр хоёр удаа бие махбодтой болоход, ялзарсан хүн төрөлхтөн хоёр тохиолдлын хоёуланд нь Бурханыг эсэргүүцэж, яллаж, орхиж, бүр цаашлаад Түүнийг цовдолсон юм. Эдгээр нь хүн төрөлхтөн Бурханыг яагаад эсэргүүцдэгийн зарим нэг баримт юм.

ХКН Зүүний Аянгын эсрэг галзуу мэт дарангуйлал, дайралт хийж байгаа нь дэлхий дахинд шуугиан тариад байна. Тэд яагаад Бурханыг ингэж галзуурсан мэт эсэргүүцэж, тэрсэлж байгаа талаар олон хүн сайн ойлгодоггүй. Энэ нь үнэндээ, бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан “Үг нь махбодоор илэрсэн” номон дахь олон үнэнийг айлдаж, энэхүү ном шашин, урсгал бүрийг доргиосонтой шууд холбоотой. Эзэнд итгэдэг олон хүн Төгс Хүчит Бурханы айлдварыг сонсоод Бурханы дуу хоолой, ажил болохыг нь баталж, Түүн рүү эргэсэн. Төгс Хүчит Бурханыг тунхаглаж, Түүнд гэрчлэл хийгчдийн тоо байнга өсөж байгаа нь ХКН-ыг сандралд оруулаад байна. Номлолдоо Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийсэн тоймгүй олон хүнийг ХКН баривчилж, “Үг нь махбодоор илэрсэн” номын маш олон хувийг хураасан. Тэд энэ номыг судлах тусмаа агуу зүйл болохыг нь улам бүр мэдэрч байна. Энэ номонд бүгдийг байлдан дагуулах чадал бий. ХКН Төгс Хүчит Бурханыг яаж ч гүжирдэж, шүүж, нэр төрийг нь гутаах гэж оролдсон, “Үг нь махбодоор илэрсэн” номыг олны хүртээл болгож зүрхлэхгүй. Төгс Хүчит Бурхан юу айлдсан талаар бага ч гэсэн дурдах ч үгүй. Үг нь махбодоор илэрсэн-д тэд яаж ингэж цэвдэг хандаж чадаж байна аа? Зүүн зүгт Бурхан ажлаа хийн Өөрийгөө харуулсан, хүн төрөлхтний аврагч Зүүн зүгт илэрсэн, хүн төрөлхтөнд найдвар байгаа гэдгийг дэлхий нийт харах вий гэж тэд айдаг. ХКН яагаад “Үг нь махбодоор илэрсэн” номыг хүн төрөлхтөн унших вий гэж айдаг вэ? Учир нь энэ ном бол Бурханы дуу хоолой, үнэний айлдвар ба Зүүн зүгт илэрсэн жинхэнэ гэрэл юм. ХКН бол хамгийн муу ёрын, үнэнийг хамгийн их үзэн яддаг Сатаны дэглэм юм. Үнэн хүний ертөнцөд ирж, хүн төрөлхтөн үнэнийг хүлээн авч, Бурхан хүний ертөнцийг захирах Хааны эрх мэдэлтэй болж, Христийн хаанчлал газар дээр илрэхээс ХКН хамгийн их айдаг. Иймээс ХКН Христийг ухаангүй мөрдөж, турхирч, Төгс Хүчит Бурханы Чуулганы нэр төрийг унагах, гүтгэх, хуурамч шийтгэл оноох зэрэгт хэвлэл мэдээллийн сүлжээг ашигладаг. Бурханы сонгосон хүмүүсийг дарж, баривчилж, хавчихын тулд улсын зэвсэглэсэн цагдаагийн хүчийг ч дайчлахгүй өнгөрдөггүй. ХКН-ын хавчлагаас болж нуугдах газаргүй болсон Түүний сонгосон хүмүүс албадан цөлөгдөж, ХКН-ын удирдлагад байгаа Хятадын засгийн газар гадаадын бүх улсад савраа хүргэж улс төр, эдийн засаг, дипломатын арга ашиглан, заримд нь дарамт учруулах замаар гадаад руу зугтсан тэдгээр Христэд итгэгчдийг тамлан зовоож, хавчихаар Хятадад буцаан ирүүлж байна. илүү жигшмээр нь ХКН гадаад руу гарсан Христэд итгэгчдийн хамаатан садныг баривчлан шийтгэж, Паспортаа аваад гадаадад гарч улс орон бүрд байгаа Төгс Хүчит Бурханы Чуулганы үйл ажиллагааг тасалдуулахад тэднийг албадаж, дипломат сувгаар дамжуулан Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, гутааж, элдэв гүтгэлэг тарааж, олон нийтийн санаа бодлыг барьж, түүний нэр хүндийг гутаахыг санаархаж байна. ХКН бусад орнуудын засгийн газар ба ард иргэдийг Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, үгүйсгэж, Чуулганы гадаад улс дахь гишүүдийг шилжүүлэн өгүүлэхээр турхирч байгаа ба түүний муу ёрын зорилго бол Төгс Хүчит Бурханы Чуулган болон сайн мэдээний ажлын гадаад дахь тархалтыг хязгаарлаж, саад болж, хавчих явдал юм. ХКН бол Бурхан ба үнэнийг үзэн яддаг диавол Сатан гэж та нар хэлэхгүй юу? ХКН хүмүүсийг харгисаар урвуулан ашигладаг, сүнсийг залгихдаа мэргэжилтэн, хүний ясыг нь ч хаяхгүйгээр иддэг чөтгөр юм. Одоо бид ХКН-ын удирдлага дахь Хятадын засгийн газар яагаад Төгс Хүчит Бурханыг ухаангүй эсэргүүцэж, ялладгийн үнэн учрыг олж харлаа.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруушаах” гэж хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Асар их хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга нь тун догшин хэрцгий байдаг ба хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Өмнөх: Асуулт 39: Сүүлийн хоёр мянган жилийн туршид, Бурхан бол Гурвал гэж бүхий л шашны ертөнц итгэсэн бөгөөд Гурвал нь Христийн шашны бүхий л сургаалын сонгодог онол байсаар ирсэн. Тэгвэл Гурвалын тайлбар үнэхээр баттай юу? Гурвал үнэхээр оршин тогтнодог уу? Гурвал бол шашны ертөнцийн хамгийн том гажууд онол гэж та нар яагаад хэлдэг вэ?

Дараах: Асуулт 41: Бид, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хорлож, гүжирдэж, дайрч давшилж, нэр төрийг нь гутаасан (Шаньдун мужийн Жаоюань дахь “5 сарын 28-ны” хэрэг гэх мэт) Хятадын Коммунист засгийн газар болон шашны ертөнцийн ихээхэн үгийг онлайнаас харсан. ХКН бол хүмүүсийг мэхлэхийн тулд худлаа ярьж, санаанаасаа зохиож, баримтуудыг мушгин гуйвуулахдаа сайн гэдгийг бид мэднэ. Энэ нь бас дайсагнадаг улс үндэстнүүдээ хорлож, дайран довтолж, шүүхдээ ч сайн, иймээс ХКН-ын хэлдэг юунд ч бай огтхон ч итгэж болохгүй. Гэхдээ шашны хүрээн дэх пасторууд болон ахлагчдын хэлдэг олон зүйл ХКН-ын хэлдэг зүйлтэй адилхан, тэгвэл бид ХКН болон шашны ертөнцийн тараадаг цуу яриа, гүжирдлэгийг хэрхэн үнэхээр ялгаж таньж болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх