Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

56. Бурханыг тодорхойлохын тулд хүн яагаад үргэлж Библийг ашигладаг вэ? Бурханыг Библиэр хязгаарлах нь яагаад буруу юм бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Учир нь Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй. Хүн бүхэн Библийн талаар зөв ойлголттой болсныхоо дараа үүнийг эргэлзээгүйгээр хаяж, Бурханы шинэ үгсийг зоригтойгоор хүлээн зөвшөөрч чадах болно. … Энд байгаа, Бурханы хүмүүст хэлэхийг хүссэн үнэн нь Бурханы бодитой ажил эсвэл үгийг орлож чадах онол эсвэл баримт биш бөгөөд Бурханы байр суурийг орлож чадах юу ч үгүй. Хэрвээ хүмүүс Библийн торыг хаяж чадахгүй бол тэд хэзээ ч Бурханы өмнө очиж чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл тэд эхлээд Түүнийг орлож чадах аливаа юмсаас өөрсдийнхөө зүрх сэтгэлийг цэвэрлэх ёстой—ийм байдлаар Бурханы сэтгэл хангалуун байх болно. Хэдийгээр Бурхан энд Библийг л тайлбарласан боловч Библиэс гадна хүмүүсийн үнэхээр шүтэн мөргөдөг өөр олон алдаатай зүйлс байдаг бөгөөд тэдний шүтэн мөргөдөггүй зүйлс нь үнэхээр Бурханаас ирсэн зүйлс байдаг гэдгийг бүү март. Бурхан хүн бүхэнд, буруу замаар явахгүй байж, Бурханд итгэж, Түүний үгийг хүлээн зөвшөөрөх үедээ дахин туйлширч, төөрөлдөж будилахгүй байхыг сануулахын тулд Библийг жишээ болгон ашигласан.

Үг нь махбодоор илэрсэн номын Гуравдугаар хэсэг дэх “Оршил”-оос

Олон жилийн туршид хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван үндсэн шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь муу гаж урсгал, тэрс үзэл ба хэдий хүмүүс өөр номнуудыг уншиж байсан ч эдгээр номны үндэс суурь нь Библийн тайллууд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг гэж хэлбэл чи Библийг унших ёстой, Библийг идэж уух ёстой бөгөөд Библиэс гадна чи Библийг агуулаагүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүсийг Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд, тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; мөн тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд тэд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр байх юм. Ийм байдлаар хүмүүс Библийг Бурхан, мөн өөрсдийн амийн эх булаг шиг шүтэж эхэлсэн ба үүнийг алдах нь өөрсдийн амийг алдахтай адил байсан. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд зүйл мэт үздэг ба тэр ч байтугай үүнийг Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч байдаг. Хэрвээ хүмүүст Ариун Сүнсний ажил үгүй бол, хэрвээ тэд Бурханыг мэдэрч чадахгүй бол тэд амьдарсаар л байх боловч тэд Библийг алдах л юм бол эсвэл Библийн алдартай бүлгийг, үгийг алдах л юм бол тэд амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхлэнгүүтээ л Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг ба тэд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь тэд Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг төдий чинээ их баталдаг. Библийг уншсан бөгөөд үүнийг бусдад ярьж чаддаг хүмүүс нь бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдийн туршид хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал нь тэд Библийг хэр ойлгосноор хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс яагаад Бурханд итгэх ёстой, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо зүгээр л ойлгодоггүй ба юу ч хийлгүйгээр Библийн бүлгүүдийг тайлж унших түлхүүрийг сохроор хайдаг. Тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрж хайж байгаагүй; цаг ямагт тэд юу ч хийлгүй харин Библийг цөхрөнгүйгээр судалж шинжилсэн ба хэн ч Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг Библиэс гадуур олоогүй, хэн ч Библиэс холдоогүй, тэд Библиэс холдохоор зүрхэлж ч байгаагүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалсан, тэд маш олон тайлбаруудыг гаргаж ирсэн, үүнд маш их чармайлт гаргасан; түүнчлэн тэд Библийн талаар олон өөр үзэл бодолтой байдаг бөгөөд тасралтгүй маргалддаг, тэгснээр өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг эсвэл Библи дэх илүү гүн нууцуудыг олохыг хүсдэг, тэд судалж шинжлэн үүнийг Израиль дахь Еховагийн ажлын цаад шалтгаанаас, Иудей дэх Есүсийн ажлын цаад шалтгаанаас олохоор хүсдэг эсвэл хэний ч мэдэхгүй илүү олон нууцуудыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай бөгөөд хэн ч Библийн дотоод түүх буюу мөн чанарын талаар бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Тиймээс үүний үр дүнд өнөөдөр хүмүүс Библийн тухайд одоо ч дүрслэхийн аргагүй ид шидэт байдлын мэдрэмжтэй байдаг; түүнээс ч илүүгээр тэд үүнд донтсон бөгөөд үүнд итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библи дэх эцсийн өдрүүдийн ажлын зөгнөлүүдийг олохыг хүсч байгаа, тэд эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсч байгаа. Ийм байдлаар Библийг тахин шүтэх нь илүү эрчтэй болсон ба эцсийн өдрүүд хэдий чинээ их ойртоно, тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ их итгэдэг. Библид итгэх ийм сохор итгэлтэйгээр, Библид тийм их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийн үзэлдээ тэд зөвхөн Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; зөвхөн Библиэс л тэд Бурханы хөлийн мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном эсвэл хүмүүс биш зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүрэн дүүрэн тодотгож чадна; Библи тэнгэрийн ажлыг газар дээр авчирч чадна; мөн Библи нь эрин үеүдийг эхлүүлж бас төгсгөж чадна. Ийм үзэлтэйгээр, Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур хүсэл хүмүүст байдаггүй. Иймээс өнгөрсөн үед хүмүүст Библи хэр тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол, хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол Есүс чамайг голж, чамайг яллах байсан; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол чи Фарисай хүн байх байсан. Хэрвээ өнөөдөр чи идэж ууж, хэрэгжүүлэхдээ Хуучин ба Шинэ Гэрээг нийлүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллах болно; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцрох болно! Хэрвээ чи Хуучин Гэрээг мөн Шинэ Гэрээг идэх юм бол чи Ариун Сүнсний урсгалын гадна байх болно! Есүсийн цаг үед, Иудейчүүдийг болон Түүн дэх Ариун Сүнсний ажлын дагуу Түүнийг дагаж байсан хүмүүсийг Есүс удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийж байсан зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид юу хэлсэн байдагт Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, мөн Өөрийн дагалдагчдаа удирдах замыг Тэр Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй Тэр мөн шинэ замаар замнаж, шинэ ажлыг хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библийг лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэх чадваргүй байсан. Түүний ажил, Түүний сургаал, Түүний эрх мэдлийг Хуулийн эрин үед хэн ч хийж байгаагүй. Есүс ердөө л Өөрийн илүү шинэлэг ажлыг хийсэн ба хэдийгээр олон хүмүүс Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, тэр ч бүү хэл Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг хэрэглэж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; хэрвээ ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах Түүний чадварын талаар юу ч хэлээгүйгээс болсон биш гэж үү? Түүний ажил бол шинэ замаар замнахын тулд байсан, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд эсвэл Хуучин Гэрээнээс санаатайгаар ангижрахын тулд биш байсан. Тэр зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд, Түүнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахаар ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар эсвэл үүний ажлыг дэмжихээр ирээгүй. Түүний ажил бол Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд биш байсан, учир нь Түүний ажил нь Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс ердөө л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Тэр Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгний дагуу ажиллаагүй. Хуучин Гэрээнд юу хэлснийг Тэр үл ойшоосон, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд Тэр анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг эсвэл тэд үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүмүүс Түүнийг яллахдаа Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж байсан ч Тэр зүгээр л Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байсан. Хүмүүст Түүний ажил суурьгүй мэт харагдсан мөн Хуучин Гэрээний бичлэгүүдтэй таарч тохирохгүй зүйл их байсан. Энэ нь бодлогогүй хэрэг биш гэж үү? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Энэ нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

Өмнөх:Библийг хүн бичсэн боловч бүх үг нь Ариун Сүнсээр ирсэн Бурханы үг гэдэгт итгэдэг олон хүн байдаг. Энэ зөв үү?

Дараах:Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?

Танд таалагдаж магадгүй