Асуулт 38: Сүүлийн жилүүдэд шашны ертөнц дэх янз бүрийн урсгал улам бүр эзгүйрсэн; хүмүүс өөрсдөд нь нэгэнтээ байсан итгэл, хайраа алдаж, улам илүү сөрөг, сул дорой болсон. Сүнс хатаж байгааг, бидэнд номлох зүйл юу ч үлдээгүйг, мөн бүгдээрээ Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ бид ч бас бүгд мэдэрсэн. Бид ингэж асуумаар байна, яагаад шашны бүх ертөнц маш эзгүй болсон бэ? Бурхан үнэхээр үүнийг жигшдэг үү; үүнийг Бурхан үнэхээр хаячихсан уу? Илчлэлийн номон дахь шашны ертөнцийг хараасан Бурханы үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Хариулт:

Одоо шашны бүхий л ертөнцөд Ариун Сүнсний ажил үгүй болж, эзгүйрэл өргөнөөр нүүрлэн, олон хүний итгэл, хайр хөрөөд байна—энэ аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн баримт болжээ. Шашны хүрээний эзгүйрлийн гол шалтгаан яг юу вэ гэдэг нь бид бүгдийн бүрэн гүйцэд ойлгох ёстой асуудал юм. Эхлээд Хуулийн эрин үеийн сүүлчийн өдрүүдэд сүм яагаад эзгүйрснийг хоромхон эргэн санацгаая, тэгвэл эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн эзгүйрлийн шалтгааныг бид нэгд нэггүй ойлгож чадна. Хуулийн эрин үеийн сүүлчээр Иудейн шашны удирдагчид Бурханы тушаалыг баримтлаагүй. Тэд өөрсдийн замаар алхаж, Бурханы эсрэг явсан; энэ нь сүмийг эзгүйрэлд шууд хүргэсэн гол шалтгаан юм. Эзэн Есүс: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.” (Матай 23:27-28) хэмээн фарисайчуудыг илчилж, зэмлэсэн.

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ” (Матай 23:29-36).

“Хоёр нүүртэй та нарын тухай Исаиа зөв зөгнөсөн бөгөөд ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэж бичсэн. Бурханы тушаалыг та нар орхигдуулж, хүний ёс заншлыг баримталдаг.Тэр мөн тэдэнд хандан,‘Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай’”(Марк 7:6-9).

Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчуудын хийсэн зүйлс Бурханд тэрсэлж, Түүний эсрэг явсан гэдгийг фарисайчуудыг илчилсэн Эзэн Есүсийн үгээс тодорхой харж болно. Тэд зөвхөн шашны ёс заншлыг л мөрдөн, Бурханы хууль, тушаалыг зөрчсөн юм. Тэдний Бурханд үйлчилж байгаа нь үнэн хэрэгтээ Бурханаас тэрсэлж байсан, мөн Бурханы хүслийн эсрэг байсан гэдгийг нотлоход энэ нь хангалттай. Ялангуяа Эзэн Есүс илэрч ажиллаж байх үед тэд Түүнийг улайран яллаж, эсэргүүцсэн бөгөөд тэдний уг чанар, мөн чанар бүрмөсөн ил болсон. Иймээс Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Бурханд тэрсэлж, Түүний эсрэг явсан нь Иудейн шашныг эзгүйрэлд хүргэсэн гол шалтгаан байсныг харж болно. Өөр нэг шалтгаан гэвэл, Бурханы ажил аль хэдийн шилжсэн байсан. Бие махбодтой болсон Эзэн Есүс Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлыг сүмийн гадна эхлүүлсэн байв. Өөрөөр хэлбэл, Бурхан Хуулийн эрин үеийн ажлын суурин дээр урагш ахиж, Бурханы ажлын цөм нь Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажил руу шилжсэн юм. Эзэн Есүс золин авралын ажлаа эхэлмэгц Нигүүлслийн эрин үе эхэлж, Хуулийн эрин үе төгссөн. Эзэн Есүсийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс л дотроо Ариун Сүнсний ажил, Эзэний удирдамжтай байсан бол сүмд үлдэж, Эзэн Есүсийг голж, тэрсэлж, Түүнийг ялласан хүмүүс аяндаа Бурханы ажлаар орхигдон, харанхуйд унаж, Бурханы хараал, шийтгэлийг амссан юм. Иймээс Хуулийн эрин үед шашны ертөнц эзгүйрсэн нь гарцаагүй хүнээс үүдэлтэй бөгөөд шашны удирдагчид Эзэний замаас гажиж, Эзэний тушаалыг баримтлалгүй Бурханы хүслийн эсрэг явж, Бурхантай дайсагнасан явдлаас бүрэн шалтгаалсан гэдгийг бид баттай хэлж чадна. Хэрэв Иудейн шашны удирдагчид Эзэний замыг баримталж, Эзэний тушаалыг даган мөрдөж чадсан бол Эзэн Есүс мөн л номлож, ажиллахаар эзгүй зэлүүд газарт одох байсан гэж үү? Бурханыг дагах хүмүүсийг эрж хайхаар үл итгэгчдийн дунд мөн л одох байсан гэж үү? Яавч үгүй. Эзэн Есүс эхлээд сүм, синагог руу номлохоор явж, хүнд харагдан, ажлаа хийх байсан нь гарцаагүй юм. Тэгвэл Эзэн Есүс яагаад тэгээгүй юм бэ? Энэ нь мэдээж хэрэг, сүм болон синагогуудад байсан хүмүүс Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөлгүй, оронд нь Түүнийг яллан, эсэргүүцэж, бүр баривчлахаар оролдон газар сайгүй явж байснаас бүрэн үүдэлтэй. Үүнээс болоод Эзэн Есүс номлож, ажиллахаар эзгүй зэлүүд газар луу явж, Өөрийг нь дагах хүмүүсийг эрж хайхын тулд үл итгэгчдийн дунд очихоос өөр сонголтгүй болсон юм. Ухаантай хүмүүс бүгдээрээ энэ баримтыг тодорхой ойлгож чаддаг.

Одоо бид Хуулийн эрин үеийн сүүлчийн өдрүүд дэх шашны ертөнцийн эзгүйрлийн шалтгааныг ойлгосон тул эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн эзгүйрлийн шалтгааныг харцгаая. Эцсийн өдрүүд дэх шашны ертөнцийн пастор, ахлагчид Библийн мэдлэг, теологийн онолыг номлох явдлыг чуулган дотор гол төлөв эн тэргүүнд тавьдаг гэдгийг бид бүгд харж болно. Тэд бусдаар шүтүүлэхийн тулд байнга судрыг тайлбарлан өөрсдийгөө сайрхаж, гайхуулдаг бөгөөд Эзэн Есүсийн үг, тушаалыг дагаагүй, мөн Эзэний замыг баримтлаагүй. Тэд амийн оролтын тухай хааяа нэг номлодог бөгөөд үнэний ойлголт, Эзэний талаарх мэдлэг олж авахуйц байдлаар Эзэний үгийг хэрэгжүүлж, туулахад хүмүүсийг хэзээ ч чиглүүлдэггүй. Үүний үр дүнд шашны хүрээний бүх итгэгч Эзэний замаас гажсан байна. Тэд бүр Эзэнд олон жил итгэсэн байж болох ч, Библийн мэдлэг, теологийн онолоос өөр юу ч ойлгодоггүй; тэд Эзэний талаарх мэдлэгээр асар дутмаг бөгөөд Түүнийг огт хүндэлж, дуулгавартай дагадаггүй. Тэд Эзэний үгээс бүрэн гажиж, Эзэнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Эзэнийг эсэргүүцэж, Түүнээс урваж чадахаар хүмүүс болсон юм. Шашны ертөнцийн удирдагчид Эзэний замаас бүрэн гажсан бөгөөд үүнээсээ үүдэн Ариун Сүнсний ажил, Бурханы ерөөлийг алдахад хүрсэн гэдгийг үүнээс харж болно; энэ бол шашны ертөнцийн эзгүйрлийн гол шалтгаан гэж хэлж болох юм. Өөр нэгэн шалтгаан гэвэл, Бурханы ажил шилжсэн бөгөөд Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр үндэслэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байна. Тэрээр Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгосон. Ариун Сүнсний ажлын цөм нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил руу шилжсэн бөгөөд Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс л Ариун Сүнсний ажилтай байж, сэнтийгээс урсдаг амийн амьд усны хангалтыг эдэлж чадах юм. Бурханы өнөөгийн ажилтай хөл нийлүүлж чаддаггүй, мөн Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс Ариун Сүнсний ажлыг алдаж, харанхуйд унасан. Ялангуяа Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажилтай нүүр тулсан шашны ертөнцийн пастор, ахлагч нар үүнийг эрж хайж, судалдаггүйгээр барахгүй Бурханыг улайран эсэргүүцэж, яллаж, итгэгчдийг хуурч, хянахын тулд бүх л төрлийн цуу яриа, худал хуурмагийг тараан, үнэн замыг эрж хайж, судлахад нь хүмүүст саад хийдэг. Тэд аль эрт Бурханы зан чанарт халдаж, Бурханы хорсол, хараалыг хүртсэн тул Бурханаар орхигдож, таягдуулахгүй байж яахан чадах билээ? Дөрвөн цуст сар гарсны дараа агуу гамшиг тохиолдохын даваан дээр байна гэдгийг бид одоо харлаа. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй бүх хүн гамшигт унаж, улмаар гэсгээлт, цэвэршүүлэлт туулах нь гарцаагүй, харин Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол гамшгийн өмнө өргөгдөх хүмүүс байх болно. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс гамшигт унаж, гамшгийн дараа өргөгдөхөө хүлээхээс өөр аргагүй. Энэ нь чухамдаа Эзэнд хаягдаж, таягдуулсан хэрэг биш үү? Гамшгийн дараа өргөгдөх хүмүүс хэчнээн нь үлдэж чадах вэ? Одоо шашны ертөнц бараг бүхэлдээ үнэнийг үзэн ядаж, Бурхантай дайсагнадаг энэ бүлэг пастор, ахлагчдын хяналтад байна, тэгвэл ийм нөхцөлд яаж Ариун Сүнсний ажлыг олж авч чадах юм бэ? Яаж эзгүйрэхээс зайлсхийж чадах юм бэ? Энэ бол шашны ертөнцийн эзгүйрлийн үндсэн шалтгаан юм.

Шашны ертөнцийн удирдагчид Эзэний үгийг дагадаггүй, харин ч эсрэгээрээ Түүний замаас гажиж, Түүний тушаалыг баримталдаггүй, Бурханы хүслийг бүрэн зөрчиж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон нь шашны ертөнцийн эзгүйрлийн гол шалтгаан юм гэдгийг бид одоо ойлголоо. Хоёрдугаарт, шашны ертөнцийн удирдагчид Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон бөгөөд хэн нь ч Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж чаддаггүй учраас Бурхан ажлаа шилжүүлж, шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдан, харанхуйд унасан. Эзэн Есүс урьд нь ажлаа хийх үедээ яагаад сүмд номлоогүй вэ? Учир нь сүм дэх бүх тахилч, ахлагчид бол Эзэнийг эсэргүүцдэг хүмүүс байсан юм. Эзэн Есүс сүмд орсон бол ердөө л хаягдаж, яллагдаж, эсвэл нэн даруй баривчлагдан, загалмайд цовдлогдох байв—энэ баримт биш үү? Бурхан ажлаа шилжүүлсэн гол шалтгаан нь энэ юм. Сүм дэх тахилч, ахлагчид Эзэний үгийг баримталж, Бурханд хүслийнх нь дагуу үйлчилж чадсан бол сүм яалаа гэж эзгүйрэх билээ? Бурхан яалаа гэж ажлаа шилжүүлэх билээ? Тийм биз дээ? Шашны ертөнцийн эзгүйрэл нь мөн Библи дэх энэ зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “‘Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй’ гэж Ехова айлдлаа”(Амос 4:7-8). “‘Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө’гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11). Судрын энэ хоёр хэсгээс, “нэг хотод бороо оруулж” гэдгийн “нэг хот” нь бие махбодтой болсон Бурханы илэрч, ажлаа хийдэг чуулганыг хэлж байгаа бол “нөгөө хотод бороо оруулаагүй” гэдгийн “нөгөө хот” нь угаасаа Бурханы үгийг баримталдаггүй, Бурханы тушаалыг дагадаггүй, мөн бие махбодтой болсон Бурханы илрэл болон ажлыг үгүйсгэж, эсэргүүцэж, ялладаг шашны ертөнцийг хэлдэг гэдгийг бид ойлгож болно. Бурхан шашны доторх, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүсийг шашны ертөнцөөс хүчээр явуулж, Бурханы ажлын мөрийг хайлган, чуулгануудад хандан Ариун Сүнсний хэлсэн үгсийг хайлгаж, Бурханы илрэлт болон ажлыг эрж хайлгахын тулд шашны ертөнцөд өлсгөлөн нүүрлэхэд хүргэдэг. Бурханы дуу хоолойг сонсож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг бүх хүн нь ухаалаг охид бөгөөд Бурханы сэнтийн өмнө өргөгдөх хүмүүс юм. Энэ хүмүүс бүгд Хурганы хуримын найрт оролцож, сэнтийгээс урсах амийн амьд усны тэжээлийг эдэлж байна; тэдний анхдагч итгэл, хайр сэргэлээ. Тэд Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийг туулж, хэрэгжүүлэхээр дадаж байгаа бөгөөд үнэний ойлголт, бодит байдлын оролтод хүрэх болно. Энэ хүмүүс үнэнийг ойлгож, Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болох үед Бурханыг хүндлэн, дуулгавартай дагаж чадах ба энэ маягаар Бурханаас шинэ амь хүртэнэ! Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бүх шашныбүлэглэл, хувь хүн нь Бурханд жигшигдэн гологдож, таягдуулах ба Ариун Сүнсний ажилгүй болно, энэ ямар ч эргэлзээгүй! Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая:“Бурхан энэ баримтыг хэрэгжүүлнэ: Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна. Энэ нь Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол авах гэж түүн дээр ирж, түүнд мэхийдэг байсан. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс үнэн замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Шашны нийгэмлэг бүхэлдээ асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж, Түүнд найдна”(Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс). “Бүхий л орчлон ертөнц дэх Бурханы бүх ажил энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр бүх хичээл чармайлтаа та нарт зориулж, та нарын төлөө бүхнийг золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн, Тэрээр Өөрийн төлөвлөгөөний зорилгыг бүлэг хүмүүс та нараар дамжуулан бүрэн харуулахын тулд алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, үүнээс ч илүүгээр Бурханы алдрын өв залгамжлагчид билээ”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс).

Өөрт нь чин сэтгэлээсээ итгэж, Түүний илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан хэзээ ч хаяагүй гэдгийг бид Төгс Хүчит Бурханы үгээс тодорхой хардаг. Өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг шашны ертөнцийн антихристүүд болон хорон муу хүмүүсийн хүлээс, хяналтаас чөлөөлөхийн тулд Бурхан төгс хүч, мэргэн ухаанаараа дамжуулан авардаг бөгөөд тэднийг Бурханы сэнтийн өмнө өргөгдөж, Бурханы үгийн шүүлт, ариусгалт, төгс болголтыг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Өөрийн анхны үр жимс болох бүлэг ялагчдыг гамшгаас өмнө бүтээхийн тулд шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг бүхий л үнэнийг илэрхийлсэн. Энэ нь Илчлэлийн номон дахь дараах зөгнөлийг биелүүлдэг: “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ” (Илчлэл 14:4). Бурхан энэ бүлэг ялагчдыг бүтээсний дараа бие махбодтой болсон Бурханы хийдэг Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлын үе шат түр зуур төгсөж, дараа нь Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэхийн тулд агуу гамшгийг буулгах болно. Тэр үед эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөөгүй, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэг бүх хүн гамшигт унаж, улмаар шүүгдэж, гэсгээгдэх цэвэршүүлэлтийг туулах болно. Иймээс шашныг орхиж, Хурганы мөртэй хөл нийлүүлэн, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, Христийн сэнтийн өмнөх шүүлт, ариусгалтыг туулсан нөхцөлд л бид ялагчид болон Бурханаар төгс болгуулж чадах ба тэнгэрийн доорх бүх хүн шалгалтыг туулах үед бид шалгалтаас чөлөөлөгдөх болно. Бурханы бүтээсэн ялагчид—эдгээр анхны үр жимс л Бурханы амлалт, ерөөлийг өвлөн авах эрхтэй! Эх газрын Хятадад Бурхан одоо аль хэдийн бүлэг ялагчдыг бүтээсэн бөгөөд их гамшиг яг хаяанд ирчихээд байна, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэг бүх хүн гамшигт унаж, шийтгүүлэн, аврагдах бүх боломжоо үүрд алдах болно.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Үнэндээ, шашны нийгэмлэгийн Бурханыг эсэргүүцдэг түүх хамгийн багадаа Хуулийн эрин үеийн төгсгөлөөс эхэлсэн. Бурхан бие махбодтой болж, Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг анх удаа хийх үед фарисайчууд, антихристүүд шашны нийгэмлэгийг аль хэдийн эзлэн авсан байсан. Энэ нь Эзэн Есүсийн золин авралын ажлыг эсэргүүцэгч хүч болсон. Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан Өөрийн ажлыг хийх үед шашны нийгэмлэг дэх хүмүүс Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилд бас л дайсан болсоор байна. Тэд Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, доромжлоод зогсохгүй, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хавчиж, дарахын тулд ХКН-ын сатаны дэглэмтэй хамтран ажилладаг. Тэд Бурханыг дахин загалмайд цовдлох аймшигт нүгэл үйлдсэн! Эзэн Есүс шашны нийгэмлэгийн харанхуй байдлыг илчлэн фарисайчуудыг хараагаад зогсоогүй, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх Өөрийн шүүлтийн ажлыг хийх үедээ пасторууд, ахлагчдын жинхэнэ мөн чанарыг буюу Бурханыг эсэргүүцдэг байдлыг нь бас л илчилсэн. Нэмж хэлэхэд Тэр, Бурханыг дахин загалмайд цовдолсон антихристүүдийг хараасан юм. Энэ үнэхээр бодууштай юм! Бурхан хоёр удаа бие махбодтой болох үедээ шашны нийгэмлэгийг яллаж, хараасан. Энэ нь юуг харуулдаг вэ? Шашны нийгэмлэг буюу агуу Вавилон нуран унах тавилантай гэдгийг Бурханы сонгосон хүмүүс эцэстээ ойлгодог. Шашны нийгэмлэг Бурханд нэр төдий итгэдэг боловч Бурханыг хэзээ ч үнэхээр өргөмжилж, Түүнийг гэрчилж байгаагүй. Тэд гарцаагүй Түүний хүслийг хэрэгжүүлдэггүй. Бурханы сонгосон хүмүүсийг Түүний сэнтий рүү аваачдаггүй. Түүний үгийг хэрэгжүүлж, туулснаар тэдэнд үнэнийг ойлгуулж, Бурханыг мэдүүлэхийн тулд мэдээж тэднийг зөв зам руу хөтөлдөггүй. Шашны удирдагчид Бурханы хүслийн шал эсрэгээр явдаг. Тэд өөрсдөө үнэнийг хэрэгжүүлдэггүй, харин дүр эсгэж, хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, бишрүүлэхийн тулд библийн мэдлэг, теологийн онолыг номлодог. Үнэндээ Тэд итгэгчдийг фарисайчуудын хоёр нүүртэй замаар хөтөлдөг. Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, сүйтгэдэг. Шашны удирдагчид бүгд Сатаны хэрэгсэл, мөн жинхэнэ антихристүүд болсон. Хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлын гурван үе шатанд, хүмүүсийг зольж, аврахын тулд Бурхан хоёр удаа бие махбодтой болсон. Бүхий л шашны нийгэмлэг бол Христийн дайсан. Тэд Бурханы авралын ажилд саад тээг болсон. Үр дүнд нь тэд Бурханы зан чанарыг уурлуулж, Түүгээр хараагдаж, шийтгэгдсэн. Яг л энэ зөгнөлд хэлсэнтэй адил, “Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар” (Илчлэл 18:2), “Агуу хот Вавилон нурж байна, нурж байна, учир нь тэр өөрийн завхайрлын хилэнт дарсыг бүх үндэстэнд уулгасан билээ” (Илчлэл 14:8), “Агуу хот, хүчит хот Вавилон, золгүй еэ, золгүй еэ! Учир нь ганц цагийн дотор шийтгэл чинь иржээ” (Илчлэл 18:10).

Бурханыг улайран эсэргүүцдэг энэ антихристүүд болон антихристүүдээр удирдуулсан шашны нийгэмлэгийг Төгс Хүчит Бурхан яаж ялладгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн,“Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн”(Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас).

“2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олон нь алагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрэлд өртсөн. Тэд Бурханыг загалмайд цовдолж, хиртхийм нүгэл үйлдсэн, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас).

“Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг хүмүүс, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, хорлодог хүн бүр эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр өндөлздөг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас).

“Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно”(Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс).

“Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнцийг газар дээрх Миний эрх мэдэл хэрхэн устгахгүй байх юм бэ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хуулийн багш нар уу? Шашны бүх албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүний дундаас хэн Миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусашгүй аз жаргалтай байхгүй вэ?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин хоёрдугаар бүлэг”-ээс).

Төгс Хүчит Бурханы өгүүлбэр бүр үнэн, тэдгээрт эрх мэдэл, хүч чадал бий. Тэдгээр нь Бурханы зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, халдашгүй зан чанарыг бүрэн харуулдаг. Бурханыг эсэргүүцдэг, Бурханы ажлыг үймүүлж, тасалдуулдаг хүмүүс Бурханаас гарцаагүй шийтгэл, цээрлүүлэлт хүлээн авна. Хуулийн эрин үед Содом хотын ард иргэд Бурханыг илт үгүйсгэж, Түүнийг эсэргүүцсэн. Тэд Түүний зан чанарыг хилэгнүүлсэн, бүгд Бурханаар устгагдаж, тэд юу ч биш болсон. Нигүүлслийн эрин үед Иудейн ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд Эзэн Есүсийг илт эсэргүүцэж, ялласан юм. Эзэн Есүсийг загалмайд цовдлохын тулд тэд Ромын засгийн газартай сүлбэлдсэн. Тэд Бурханы зан чанарыг уурлуулж, ноцтой нүгэл үйлджээ. Бүхий л Иудей үндэстэн урьд хожид үзэгдээгүй сүйрэлд өртсөн. Эцсийн өдрүүдэд шашны удирдагчид Төгс Хүчит Бурханыг шалтгаангүйгээр шүүж, эсэргүүцэж, ялладаг. Хаанчлалын сайн мэдээг түгээдэг ах эгч нарыг дарж, баривчилж, хавчихын тулд тэд бүр диавол ХКН-тай хамтран ажиллаж, сүлбэлддэг. Тэд Ариун Сүнсийг доромжилж, Бурханыг загалмайд дахин цовдолсон аймшигтай нүглийг хэдийн үйлдсэн. Тэдний ёрын муу ааш авир нь бүр Содомын ард түмнийхээс ч дор. Иудейн фарисайчуудынхтай ч харьцуулахын аргагүй дор. Тэд бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд мөн. Тэд бол түүхэн дэх өөр хэнээс ч илүү хатуу чандаар, хэрцгийгээр Бурханыг эсэргүүцсэн ёрын муу шашны хүчин. Шашны нийгэмлэг бүхэлдээ Бурханыг эсэргүүцэх ёрын муу хүчнээс бүрддэг. Энэ бол антихрист чөтгөрүүдийн үүр. Энэ нь Христийн хаанчлалтай эн тэнцүү зогсохоор хичээдэг бат бэх цайз хэрэм. Тэд бол Бурханы эсрэг зөрүүдлэн тэрсэлдэг заналт дайснуудын сатанлаг бааз! Бурханы зөвт зан чанарыг уурлуулж болохгүй. Бурханы ариун байдлыг сэвтээж болохгүй! Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бол шинэ эрин үеийн үүрийн гэгээ, хуучин эриний төгсгөл юм. Бүх төрлийн антихрист чөтгөрүүд, мөн түүнчлэн энэ ёрын муу дэлхийгээр удирдуулж байгаа шашны нийгэмлэг удахгүй эцсийн өдрүүд дэх Бурханы гай гамшгаар устгагдах болно. Бурханы зөвт шийтгэл аль хэдийн ирсэн! Яг л Төгс Хүчит Бурханы хэлсэнтэй адил. “Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнцийг газар дээрх Миний эрх мэдэл хэрхэн устгахгүй байх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин хоёрдугаар бүлэг”-ээс).

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, шашны нийгэмлэгт Эзэн Есүсийн нэрийг хэрхэн баримталдаг нь хамаагүй, Библи, загалмайн аврал, шашны зан үйлийг яаж дагадаг нь хамаагүй, яаж хөдөлмөрлөж, зовж эсвэл золиослодог нь хамаагүй, хэрвээ тэд гэмшиж, Төгс Хүчит Бурхан руу эргэхгүй бол шашны нийгэмлэгийн хамтаар хөмрөн унаж, устгагдах болно. Бурхан үүнийг аль эрт урьдчилан тодорхойлсон, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй! Бурхан Илчлэлийн номон дахь энэ зөгнөлд Өөрийн сонгосон хүмүүсийг аль эрт дуудсан, “Миний ард түмэн та нар, тэр эмийн нүгэлд хамтрахгүйн тулд, түүний гамшгийг хүлээн авахгүйн тулд түүнээс гарагтун” (Илчлэл 18:4).

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх: Асуулт 37: Хэдийгээр пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгаж, хоёр нүүрт фарисайчуудын замаар алхдаг боловч бид тэдэнд биш, харин Эзэн Есүст итгэдэг, иймд биднийг ч бас фарисайчуудын замаар алхдаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ? Шашин доторх итгэлээрээ дамжуулан бид үнэхээр аврагдаж чадахгүй юу?

Дараах: Асуулт 39: Сүүлийн хоёр мянган жилийн туршид, Бурхан бол Гурвал гэж бүхий л шашны ертөнц итгэсэн бөгөөд Гурвал нь Христийн шашны бүхий л сургаалын сонгодог онол байсаар ирсэн. Тэгвэл Гурвалын тайлбар үнэхээр баттай юу? Гурвал үнэхээр оршин тогтнодог уу? Гурвал бол шашны ертөнцийн хамгийн том гажууд онол гэж та нар яагаад хэлдэг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх